БНСУ-ЫН ЧҮНЧОНЬ МУЖ МОНГОЛ ОЮУТНУУДЫГ СУРАЛЦАНГАА АЖИЛЛАХ БОЛОМЖООР ХАНГАНА

БНСУ-ЫН ЧҮНЧОНЬ МУЖ МОНГОЛ ОЮУТНУУДЫГ СУРАЛЦАНГАА АЖИЛЛАХ БОЛОМЖООР ХАНГАНА БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү болон Чүнчонь мужийн амбан захирагч Ким Ён Вон нартай уулзлаа. Уулзалтаар мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мэргэшсэн ажилтан бэлтгэх чиглэлээр санал солилцлоо. Чүнчонь муж нь далайд гарцгүй, аж үйлдвэр, нано технологи, болон мэдээллийн технологи өндөр хөгжсөн газар юм. Нийт 17 их, дээд сургууль тус мужид үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуульд суралцах 30-50 монгол оюутныг суралцангаа ажиллах боломжоор хангахаар тохиролцлоо. Оюутнууд нь сард 1-1.5 сая воны цалин авах боломжтой. Цаашлаад сурсан мэргэжил, ажлын дадлага туршлагадаа тулгуурлан старт ап компани байгуулахад лэмжлэг үзүүлэх боломжтой гэлээ. Мөн Монголын их, дээд сургуулиудтай 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны ажил хийх хүсэлтэй байгаагаа ноён амбан захирагч уулзалтын үеэр илэрхийлсэн. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого болон саяхан Улсын Их Хурлаар батлагдсан Боловсролын багц хуулийн талаар зочдод товё мэдээлэл өгсөн. БНСУ-тай боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр бүх талаар хамтран ажиллах боломжтойг онцоллоо.

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨНӨӨДӨР ЭЦЭСЛЭН БАТАЛНА

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨНӨӨДӨР ЭЦЭСЛЭН БАТАЛНА Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан. Өнөөдөр буюу хаврын чуулганы хаалтын өдөр боловсролын баг хуулийн төслийг эцэслэн батлах гэж байна. Төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 6 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн олон нийтийн анхааралд байсан төслийн 6.2 дахь хэсгийг “Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Ингээд Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хангаад байна. Боловсролын хуулийг багцаар нь өөрчилж байгаа анхны тохиолдол нь энэ юм.

Шагнал

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрхэмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өглөө. Монгол улсын гавьяат цолоор Б.Оюунчимэг Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Г.Одонцэцэг Оточ манрамба их сургуулийн зөвлөх эмч Л.Гэрэлхүү Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гуа-Мөрөн эмнэлгийн дарга Л.Ганзориг Гэрэл зургийн Гамма агентлагийн үүсгэн байгуулагч, Монголын гэрэл зурагчдын холбооны зурагчин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Б.Сүхээ Боловсрол, шинжлэх ухааны яамны өндөр настан Г.Эрдэнэбат “Монгол тэмүүлэл” сургуулийн дуу хөгжмийн багш М.Дорж Монгол Улсын Зөвлөх багш Д.Батбаяр ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн ахмад багш П.Батзаяа УБИС-ийн доктор, магистрын сургалтын албаны дарга Алтангадас одонгоор: Ч.Тунгалаг 26 дугаар сургуулийн ахмад багш Н.Халтар Олон Улсын эдийн засаг, бизнесийн их сургуулийн гүйцэтгэх захирал Р.Өлзийбаяр Олон Улсын эдийн засаг, бизнесийн их сургуулийн зөвлөх багш Л.Энхбаатар 53 дугаар сургуулийн дизайн технологийн багш Д.Болдбаатар Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Мягмар 14 дүгээр сургуулийн Технологийн багш Р.Одбилэг Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхам-Эрдэнэ Улаанбаатарын их сургуулийн Бичиг хэргийн ажилтан З.Цэрэндолгор 23 дугаар сургуулийн багш Хөдөлмөрийн хүндэт медалиар: Ж.Энхтөр БЕГ-ын Санхүү төсвийн хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Ц.Баясгалан Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Ц.Доржсүрэн БЗС-ийн дотоод зээл, тэтгэлгийн хэлтсийн мэргэжилтэн С.Чулуунбат Улаанбаатарын их сургуулийн багш Боловсролын тэргүүний ажилтан Ц.Жагдал 55 дугаар сургуулийн багш Шагнал хүртсэн салбарын нийт багш, ажилтнуудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Гэрэл зургийг татаж авах холбоос: https://wetransfer.com/…/8c1b6764aecfeecb95ca402…/060366

Дэлхийн шилдэг сургуулийн бакалаврын түвшинд суралцуулах сонгон шалгаруулалт болж өнгөрлөө.

Дэлхийн шилдэг сургуулийн бакалаврын түвшинд суралцуулах сонгон шалгаруулалт болж өнгөрлөө. Суралцагчдыг Сургуулийн эрэмбэ Тэргүүлэх мэргэжил Хэлний оноо Голч дүн Суралцах чадварын ерөнхий үнэлгээ гэсэн 5 шалгуур үзүүлэлтээр эрэмбэлж байгаа юм. Сүүлийн буюу суралцах чадварын ерөнхий үнэлгээг өнөөдөр зохион байгуулж 98 шалгуулагч оролцов. Энэ шалгуураар 1. Танин мэдэхүй 2. Хувь хүний өсөлт, хөгжил 3. Хүн хоорондын харилцааны ур чадваруудыг үнэлэв. Шалгалтын материалыг шууд засалтын системээр засаж автоматаар эрэмбэлсэн юм. 5 шалгуурын нийлбэрээр 98 суралцагчийг эрэмбэлсэн байдлыг танилцуулж байна. Шалгаруулалттай холбоотой гомдол санал гаргах бол даваа гарагийн 18.00 цагаас өмнө бичгээр ирүүлнэ үү.

СУРАЛЦАХ УР ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2023.04.11-05.11-ний өдрүүдэд зохион байгуулсан. Бүртгэлд 133 иргэн материалаа ирүүлж эхний шатны шалгаруулалт буюу бичиг баримтын бүрдэл, сургуулийн эрэмбэ, хэлний оноо зэрэг үзүүлэлтээр 33 суралцагч шаардлага хангаагүй учир хасагдсан. Ингээд дараагийн шатны шалгаруулалтад 100 оролцогч тунаж үлдээд байна. Тэднийг 1. Сургуулийн эрэмбэ /1-5/ 2. Хэлний оноо /1-4/ 3. Тэргүүлэх мэргэжил /1-4/ 4. Голч дүн /1-5/ гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр эрэмбэлээд байгаа юм. Монгол Улсын засгийн газар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хүний оролцоогүй болгох зорилгоор 2023.06.14-ний өдөр тэмдэглэл гаргасан.Үүний хүрээнд 2023 онд дэлхийн шилдэг сургуульд суралцахаар бүртгүүлсэн шалгуулагчдыг суралцах чадварын ерөнхий үнэлгээнд хамруулахаар шийдвэрлэсэн. Ингээд суралцагчид эхний үе шатуудаас цуглуулсан оноо болон өнөөдрийн суралцах чадварын үнэлгээний нийлбэрээр эрэмбэлж дэлхийн шилдэг сургуульд суралцах санхүүжилтийг олгоно. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэлийг гаргахдаа “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон 2023 оны эрэмбийг баримталсан болно. Суралцах чадварын үнэлгээгээр Танин мэдэхүй /Шүүн тунгаах, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах, мэдээлэл харилцааны технологийг үр дүнтэй, ёс зүйтэй ашиглах чадвар/ Хувь хүний өсөлт, хөгжил /Зорилготой байх, тууштай байдал, дасан зохицох чадвар, соёлын олон талт байдалд нээлттэй хандах/ Хүн хоорондын харилцааны /Харилцах, багаар ажиллах, зөрчилдөөнийг шийдвэрлэх, хариуцлагатай байдал/ ур чадваруудыг үнэлнэ. Суралцах чадварын Ерөнхий үнэлгээний дараа шалгуулагчдын материалыг шууд засалтын төхөөрөмжид уншуулж автоматаар эрэмбэ үүснэ. Цаашид боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтад энэ технологийг ашиглана.

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/ Нэг. Тавигдах шаардлага • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+); • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй); • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны); • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны); • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх; Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо: • Олон улсын харилцаа • Аялал жуулчлал • Хүнсний инженерчлэл • Анагаах ухаан • Соёлын өвийн сэргээн засварлах • Усны нөөцийн менежмент • Сэргээгдэх эрчим хүч Гурав. Бүртгэл БҮРТГЭЛ 2023 ОНЫ 6 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРӨӨС 6 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА. https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг: Бакалаврын сургалтад бүргүүлэх иргэд: • Цахим өргөдөл; • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Англи хэлээр 200 дээш үгтэй байх/; • үрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/; • Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар, Англи хэл дээрх орчуулгын хамт /Их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид суралцдаг тохиолдолд/; • Гадаад паспортын хуулбар; • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой. • БНСВУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/ Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу. Магистр, докторын сургалтад бүртгүүлэх иргэд • Цахим өргөдөл • Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/; • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол хэлээр 500 дээш үгтэй байх/; • Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалтын хуулбар нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/; • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргах) • Гадаад паспортын хуулбар; • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой. • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/ Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу. Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно) Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 70120939 дугаараас тус тус лавлана уу. Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү. Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд сонгосон сургууль, мэргэжлийн чиглэл, суралцах хугацааг өөрчлөх боломжгүй болно. Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд суралцах сонгон шалгаруулалтын хугацаа сунгалаа.

Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд суралцах сонгон шалгаруулалтын хугацаа сунгалаа. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Эрчим хүчний яамнаас Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд (ИрНИТУ)-д суралцах сонгон шалгаруулалтын хугацааг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж байна. ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд цахилгаан эрчим хүч, усан цахилгаан станц, дулааны эрчим хүчний чиглэлээр бакалаврын сургалтад нийт 30 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна. Элсэгчдэд олгох боломж, давуу талууд • 2023-2024 оны хичээлийн жилд орос хэлний бэлтгэл ангид суралцах; • 2024-2027 оны хичээлийн жилүүдэд “Дулааны эрчим хүч, дулааны инженер” эсвэл “Цахилгаан эрчим хүч, цахилгааны инженер” чиглэлээр бакалаврын өдрийн хөтөлбөрөөр суралцах; • Суралцах хугацаанд ИрНИТУ-ийн дотуур байранд байрлах; • Үдийн хоолонд хамрагдах; • Суралцах хугацааны эрүүл мэндийн даатгал; • Оршин суух тодорхойлолтын зардал; • Сар бүр 10 000 рублийн тэтгэлэг олгох; • Компанийн үйлдвэрлэлийн байранд дадлага хийх боломжтой болно.

2023 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ҮР ДҮНГЭЭС…

     Энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтад 34432 шалгуулагч оролцохоор бүртгүүлсэн. Тэдний 92,6 хувь нь шалгалтандаа оролцжээ. Математик, англи хэл, нийгэм судлалын хичээлийг хамгийн олон суралцагч сонгосон бол газар зүй, орос хэлний шалгалтад хамгийн цөөн сурагч оролцсон байна. Шалгалтын дээд оноо буюу 800 оноо авсан 158 шалгуулагч байна. Энэ нь өмнөх жилүүдийн дундаж үзүүлэлттэй ойролцоо гэсэн үг юм. Олон улсын шалгалтын оноог 2020 суралцагч дүйцүүлэн тооцуулсан. Олон улсын дүн оноогоо дүйцүүлэх суралцагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Оноо дүйцүүлсэн суралцагчдын дийлэнх нь төрийн өмчийн сургуулийн суралцагч байна. Монгол хэл бичгийн болон Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо бүхий батламж хуудсыг WWW.EEC.MN болон E-MONGOLIA.MN цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулна. Дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авах юм. Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жил буюу 31 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна. 2023 оны 06 дугаар сарын 15-аас өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар 200 гаруй өргөдөл ирсний 100 өргөдлийн хариуг шийдвэрлэсэн байна. Энэ долоо хоногийн баасан гараг хүртэл шалгуулагчдын өргөдөл гомдлыг хүлээн авна. ЭЕШ нь дотоодын их дээд сургуульд элсэн суралцах суурь үзүүлэлт болдог. Түүнээс биш Ерөнхий боловсролын сургууль, сургалтын хөтөлбөр, багшийн ур чадварыг үнэлэх аргачлал болохгүй юм. Өөрөөр хэлбэл БҮТ болон БШУЯ-наас ЭЕШ-ын оноогоор аймаг дүүргийн эрэмбийг албан ёсоор гаргадаггүй болно.

ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН МЭДҮҮЛГИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Сан хооронд байгуулсан санамж бичгийн дагуу 2024 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Төслийн санал хүлээн авах чиглэл: Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан Төсөл хэрэгжих хугацаа: 2 жил Төслийн санхүүжилт: Монгол талын санхүүжилтийн хэмжээ 54 сая төгрөг. Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа: Төслийн мэдүүлгийг Монгол талд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл project.stf.gov.mn судлаачийн мэдээллийн сангаар хүлээн авах бөгөөд хугацаандаа мэдүүлээгүй төслийг сонгон шалгаруулалтад оруулахгүй. Маягтыг Хамтарсан төслийн мэдүүлгийн маягт линкээр татаж авна уу. Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Шинжлэх ухаан, технологийн сангийн 70002542, 11-315741 дугаарт холбогдож авна уу. Хаяг: Мэдээлэл технологийн үндэсний паркийн байр, 3-р давхар

МЕКСИКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН “MERIT SCHOLARSHIPS FOR FOREIGNERS 2023” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДАВ.

Мексикийн Нэгдсэн Улсын Гадаад харилцааны яам нь Мексикийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (Mexican Agency for International Cooperation for Development (AMEXCID)-аараа дамжуулан Мексикийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг бөгөөд 2023 оны ээлжит хөтөлбөр зарлагдаад байна. Энэхүү тэтгэлэг  Мексик Улстай дипломат харилцаа тогтоосон, холбогдох гэрээ, хэлэлцээг хийсэн 180 гаруй улсын иргэдэд нээлттэй бөгөөд тэдэнд Мексикийн 80 гаруй дээд боловсролын байгууллагууд (Higher Education Institutions)-д суралцах, мэргэшил дээшлүүлэх боломжийг олгож байна.             Тэтгэлгийн төрөл Тэтгэлгийн хугацаа   Бакалаврын түвшинд шилжин суралцах /Undergraduate-level academic mobility/ 24 сар Магистрын түвшинд шилжин суралцах /Master’s mobility program/ 12 сар Магистр /Master´s program/ 24 сар Доктор /Doctoral Program/ 36 сар Магистр, доктор, докторын дараах түвшинд судалгаа хийх /Postgraduate research stays/ хамгийн ихдээ 12 сар хүртэл 2023 оны тэтгэлгийн материал хүлээн авах, сонгон шалгаруулах хугацаа Дараалал Хугацаа   Хөтөлбөрийг зарлах хугацаа 2023.05.15-ны өдөр Материал хүлээн авах хугацаа Материалыг https://sigca.sre.gob.mx цахим хаягаар илгээнэ 2023.05.15 – 2023.07.21 Материалтай танилцах, үнэлгээ өгөх хугацаа 2023.07.24 – 2023.08.04 Сонгогдсон хүмүүст мэдэгдэх хугацаа 2023.08.07 – 2023.08.11 Сургалт эхлэх 2023.09.01- 2023.12.08 Мексикийн Нэгдсэн Улсад суралцах сонирхолтой хүмүүс энэхүү тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой нарийн мэдээллийг https://www.gob.mx/amexcid/acciones-y-programas/becas-para-extranjeros-29785 холбоосоор орж авах боломжтой. Хөтөлбөрийн үндсэн мэдээлэл англи, испани хэлээр байгаа боловч хавсралтууд испани хэлээр байна. Хавсралтуудад дараах багтаж байна. Үүнд 1.Холбогдох боловсролын байгууллагын жагсаалт  (Хавсралт 1) 2. Эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээлэл (Хавсралт 2) 3.    Олон улсын агаарын тээвэрлэлттэй холбоотой мэдээлэл (Хавсралт 3) 4.    Дотоод дахь тээвэрлэлттэй холбоотой мэдээлэл (Хавсралт 4) 5.    Хамрагдах боломжтой улс орнуудын жагсаалт (Хавсралт 5) 6.    Суралцах боломжтой мэргэжлүүдийн талаарх мэдээлэл (Хавсралт 6) 7.   Холбогдох захидлуудын загвар (Хавсралт 7) 8.    Цахимаар хүсэлт гаргах, материал илгээх заавар (Хавсралт 8) 9.    Мэдүүлэг үнэн зөв болохыг баталсан баримтын загвар 10. Анкет Анхаарах зүйлс: Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн хүн хөтөлбөрт хамаарах 80 гаруй дээд боловсролын байгууллага (их сургууль, хүрээлэн)-аас сонгож, элсэн суралцахыг зөвшөөрсөн захидлыг урьдчилан авсан байх шаардлагатай. Уг захидал нь албан бланк дээр үйлдэгдсэн байх, эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй байх гэх зэрэг шаардлага тавигддагийг анхаарах. Тэтгэлэгт яг одоо Мексикт суралцаж буй хүн ч хамрагдах боломжтой. Нэр дэвшигчийн илгээх бүх материал испани хэлээр байх, эсхүл испани хэл рүү орчуулагдсан байх шаардлагатай. Тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ. Үүнд: Магистр, бакалавр, эсхүл магистрын түвшинд шилжин суралцах, магистрын түвшний судалгаа хийх хүн сар бүр 12,614.80 песогийн мөнгөн тэтгэмж авна. (ойролцоогоор 700 орчим ам.доллар) Докторт суралцах болон докторын түвшинд, эсхүл докторын дараах түвшинд судалгаа хийх хүн сар бүр 15,768,50 песогийн мөнгөн тэтгэмж авна. (870 орчим ам.доллар) Элсэлтийн хураамж, сургалтын төлбөрийн зардал нь дээд боловсролын байгууллага тус бүрийн хөтөлбөрөөс хамаарна. Эрүүл мэндийн даатгалыг 7 дахь сараас эхлэн төгсөх хүртэл мексикийн тал хариуцна. Мексикийн визийн хураамжаас чөлөөлөгдөнө. Сургууль, эсхүл хөтөлбөрөө амжилттай төгссөн зарим улсын иргэдийн замын зардлыг мексикийн тал хариуцна. Замын зардлыг хариуцах улсуудын жагсаалтыг Хавсралт 3-т заасан. Хэрэв суралцах сургууль нь Мехико хотоос өөр хотод байрлаж буй тохиолдолд тэтгэлэгт хамрагдагч Мексикт анх хүрэлцэн ирэхэд Мехико хотоос тухайн хот хүртэл, мөн төгссөний дараа тухайн хотоос Мехико хот хүртэлх замын зардлыг мексикийн тал хариуцна. AMEXCID нислэгийн тийзийг хариуцан бичүүлдэг. Хувь хүн өөрөө худалдаж авсан тийзийн төлбөрийг нөхөн олгохгүй. AMEXCID худалдан авсан тийзийн нөхцөлийг өөрчлөх тохиолдолд тухайн хүн зардлыг өөрөө хариуцна. Хүсэлт гаргах тухай: 1.    Тэтгэлгийн анкет/өргөдлийн маягт болон бусад материалыг  https://sigca.sre.gob.mx цахим порталаар илгээнэ. 2.    Бүртгэлийн цахим портал испани хэлээр байх бөгөөд бүртгэл испани хэлээр хийгдэнэ. 3.    Бүртгэлийн цахим портал төв Мехикогийн цагаар 2023.05.15-ны өдрийн 06.00 цагаас 2023.07.21-ний өдрийн 15:00 цаг хүртэл нээлттэй байна. 4.   Нэг хүн нэг бүртгэл хийж илгээнэ. 5.   Давхар иргэншилтэй иргэн зөвхөн нэг улсын иргэншлийг ашиглаж нэг хүсэлт илгээнэ. (Хавсралт 5) 6.   Зөвхөн Хавсралт 6-д заасан хөтөлбөрт хамаарах хүсэлтийг хүлээн авч шалгаруулалтад оруулна. Бакалавр, магистрын түвшин шилжин суралцах хүсэлт гаргахад бүрдүүлэх материал: Acceptance Letter буюу суралцах гэж буй Мексикийн их сургуулиас сүүлийн 60 хоногийн дотор авсан, түүнийг элсэн суралцахыг зөвшөөрсөн захидал (Үүнд дүнгийн голч оноо (GPA) нь Мексикийн сургалтын системд 85-аас дээш гэж тооцогдохыг баталсан, мөн хэзээнээс хэзээ хүртэл суралцахыг дурдсан байх) /Энэ нь зөвхөн Мексикээс бусад улсад суралцаж буй хүнд хамаарна/; Letter of Introduction буюу нэр дэвшигчийн дүнгийн голч оноо (GPA) нь 85-аас дээш гэдгийг баталсан Мексикийн их сургуулиас сүүлийн 60 хоногийн дотор авсан захидал (Үүнд яг одоо суралцаж буй тухай, мөн хэзээнээс хэзээ хүртэл суралцах зэргийг тусгасан байна); /Энэ нь Мексикт суралцаж буй хүнд хамаарна/ Өмнөх сургуульд суралцаж кредит оноогоо авсан хичээлүүдийн мэдээллийг уг сургуулиас баталгаажуулан авсан байх. /Мексикт суралцах ёстой хичээлүүдтэй дүйцүүлэх зорилготой/; Хэрэв шилжин суралцахад испани хэлээс өөр, эсхүл эх хэлээсээ өөр хэлээр суралцах бол хүлээн авагч байгууллага нь уг хэлээр хичээл заах тухай, мөн уг хэл нь ямар хэл байх, удирдагч багшийн нэр зэргийг тусгасан бичгийн хуулбар; Хэрэв нэр дэвшигч Мексикт суралцаж байгаа бол түүний дүнгийн голч оноо 85-аас дээш гэдгийг баталгаажуулсан дүнгийн хуулбар /холбогдох албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулсан байх/ Магистрын түвшинд шилжин суралцахад өмнөх боловсролын зэргийн гэрчилгээний хуулбарыг заавал илгээнэ. Магистр, докторын түвшинд суралцах хүсэлт гаргахад бүрдүүлэх материал: Acceptance Letter буюу суралцах гэж буй Мексикийн их сургуулиас сүүлийн 60 хоногийн дотор авсан, түүнийг элсэн суралцахыг зөвшөөрсөн захидал (Үүнд дүнгийн голч оноо (GPA) нь Мексикийн сургалтын системд 85-аас дээш гэж тооцогдохыг баталсан, мөн хэзээнээс хэзээ хүртэл суралцахыг дурдсан байх) /Энэ нь зөвхөн Мексикээс бусад улсад суралцаж буй хүнд хамаарна/; Letter of Introduction буюу нэр дэвшигчийн дүнгийн голч оноо (GPA) нь 85-аас дээш гэдгийг баталсан Мексикийн их сургуулиас сүүлийн 60 хоногийн дотор авсан захидал (Үүнд яг одоо суралцаж буй тухай, мөн хэзээнээс хэзээ хүртэл суралцах зэргийг тусгасан байна); /Энэ нь Мексикт суралцаж буй хүнд хамаарна/; Өмнөх боловсролын зэргийг батлах гэрчилгээний хуулбар; Суралцаж байсан сургуулийн дүн 85-аас дээш оноотой гэдгийг нотлох гэрчилгээний хуулбар. Докторын зэрэгтэй хүнд уг шаардлага тавигдахгүй; Хэрэв нэр дэвшигч Мексикт суралцаж байгаа бол түүний дүнгийн голч оноо 85-аас дээш гэдгийг баталгаажуулсан дүнгийн хуулбар /холбогдох албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулсан байх/ Хэрэв шилжин суралцахад испани хэлээс өөр, эсхүл эх хэлээсээ өөр хэлээр суралцах бол хүлээн авагч байгууллага нь уг хэлээр хичээл заах тухай, мөн уг хэл нь ямар хэл байх, удирдагч багшийн нэр зэргийг тусгасан бичгийн хуулбар; Магистр, доктор, докторын дараах түвшинд судалгаа хийх хүсэлт гаргахад бүрдүүлэх материал: Өмнөх боловсролын зэргийг батлах гэрчилгээний хуулбар; Суралцаж байсан сургуулийн дүн 85-аас дээш оноотой гэдгийг нотлох гэрчилгээний хуулбар. Докторын зэрэгтэй хүнд уг шаардлага тавигдахгүй; Суралцахыг зөвшөөрсөн захидалд судалгаанд дэмжлэг