Их, дээд сургуульд элсэн суралцах шалгуур хангасан иргэдийг дээд боловсрол эзэмшүүлэхтэй холбоотойгоор сургуулиас гарах бүх зардлыг төрөөс санхүүжүүлдэг байсан.
Монгол Улсын Засгийн газрын 107 дугаар тогтоолоор их, дээд сургуулийн оюутнууд улс, аймаг, орон нутгийн захиалгын үндсэн дээр улсын зээлээр суралцаж дээд боловсрол эзэмших болсон.
Төвлөрсөн төсөвт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн. Шинжлэх ухаан, боловсролын яамны дэргэд “Сургалтын төрийн сан”-г байгуулсан.

“Сургалтын төрийн сан” нь дээд боловсролыг төрөөс санхүүжүүлэх Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг хангах төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж ирсэн.
“Сургалтын төрийн сан” нь “Боловсролын зээлийн сан” болон өргөжиж үйл ажиллагаа явуулж байна.