Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

              Боловсролын зээлийн сан нь 1993 оноос өнөөдрийг хүртэл сурах хүсэл эрмэлзэлтэй, их дээд сургуульд элсэх шаардлага хангасан боловч сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай иргэдэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг явуулж байна.

         Тус сан нь өнөөдрийн байдлаар оюутан, суралцагчдад Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн санхүүжилтийг зохих шийдвэрийг үндэслэн олгож байна.

         Бидний хувьд 2021 он “Эрх зүйн шинэчлэл”-ийн жил болж Монгол Улсын Засгийн газрын  347 дугаар тогтоолоор “ Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”, 2022 оны Засгийн газрын 346 дугаар тогтоолоор “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, хавсралт 1 – “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”, хавсралт 2 – “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”, хавсралт 3 – “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-уудыг тус тус шинэчлэн батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

      Боловсролын зээлийн сан нь цаашид  санхүүгийн үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, сангаас үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг цахимд шилжүүлэх зорилготой ажиллаж байна.

     Оюутан суралцагчид та бүхэн Боловсролын зээлийн сангийн вэб сайт, пэйж хуудаснаас тодорхой мэдээллийг авахаас гадна 7004-7009 дугаар утсаар манай мэргэжилтнүүдтэй холбогдох, Legalinfo.mn сайтаас Засгийн газрын 2021, 2022, 2023 оны 115, 346, 347 дугаар тогтоолоор батлагдсан журмуудтай танилцан мэдээлэл аваарай.

Анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.