БАГШИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Японы эмнэлгийг түшиглэн багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ төв нь эмнэлгийн туслаж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Багш нар өрхийн болон аймаг дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлнэ. Энэ үзлэгийн мөрөөр гуравдугаар шатлалын эмнэлэгт хандах шаардлага үүсвэл сургууль, цэцэрлэгийнхээ эмчээр дамжуулан багшийн эрүүл мэндийг дэмжих төвд хандах юм. Тус төв багшид шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч, үзлэгийн болон хэвтэн эмчлүүлэх цаг захиалж өгнө. Зарим тохиолдолд гуравдугаар шатлалын бусад эрүүл мэндийн байгууллагад мөн холбон зуучлах юм. Мөн энэ төвийн эмч, мэргэжилтнүүд боловсролын байгууллагын эмч нарт цахим болон танхимын сургалт зохион байгуулна. Эхний ээлжид нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын салбарын 500 орчим эмчийг сургалтад хамруулжээ. Цаашид орон нутаг дахь эмч нарыг чадавхжуулна. Энэ хичээлийн жилд багтаад эмч нарыг хамруулан артерийн даралт ихсэлт, томуу томуу төст өвчний дэгдэлт, толгойн өвдөлт гэсэн цуврал сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Багшийн эрүүл мэндийг дэмжих төвд өнөөдрийн байдлаар 6 багш ирж шаардлагатай тусламж үйлчилгээг аваад байна. Орон нутгийн нэг багш мэс засалд орсон. Бие нь сайжирч байна. Энэ төвийн хамт олон Эмч аппликейшн ажиллуулж байна. Багш нар регистрийн дугаараа таниулж нэвтэрнэ. Ингээд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг эндээс авч, шинжилгээний хариу авах, болон чат бот үйлчилгээгээр дэмжих төвтэй холбогдож болох юм. https://www.meds.gov.mn/post/132937

“МОНГОЛ УР ЧАДВАР-2023” ТЭМЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ЯЛАГЧИД “ДЭЛХИЙН УР ЧАДВАР”-ЫН 47 ДАХЬ ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОНО

“Монгол ур чадвар-2023” тэмцээн мужаан, өрөг угсралт, сантехник, тогооч, цахилгаан, гагнуур, CNC токарь, график дизайн гэсэн найман мэргэжлээр зохион байгуулагдаж байна. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх уг тэмцээн гурван үе шаттай үргэлжлэх юм. 2 дугаар шатны тэмцээн 10 дугаар сарын 1-нээс 3-ний өдрүүдэд Техник Технологийн Политехник Коллеж, ШУТИС-МехТС, Герман-Монголын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр явагдаж байна. Эхний шатанд оролцсон 138 суралцагчаас 41 нь шалгарч энэ шатанд өрсөлдөж байгаа. Харин сүүлийн шатны шалгаруулалт 12 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд болж тэмцээний үндэсний ялагчид 2024 онд Бүгд найрамдах Франц улсын Леон хотод зохион байгуулагдах “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм. Дэлгэрэнгүйг: https://www.meds.gov.mn/post/132933

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА:

1.Санхүүгийн хэлтсийн дарга-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, татвар, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй Төр, боловсрол, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил, Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, Асуудал шийдвэрлэх, чадвартай Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх 2. Аудитор -1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, татвар, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй Төр, боловсрол, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил, Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, Асуудал шийдвэрлэх, чадвартай Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх 3. Гэрээ хэлэлцээр, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Хууль эрх зүй, эдийн засаг, бизнес менежмент, архив судлал, багш мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Архивын үйл ажиллагааг баримт бичгийн үндсэн заавар, журмын дагуу хүлээн авах, хадгалах, хөтлөх, тайлагнах чадвартай Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу албан бичиг боловсруулах чадвартай Бодлого, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах, хуульд нийцсэн оновчтой үр дүнтэй шийдвэр гаргах чадвартай байх Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан эвсэл төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх 4. Судлаач, архив бичиг хэргийн ажилтан- 1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Хууль эрх зүй, эдийн засаг, бизнес менежмент, архив судлал, багш мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Архивын үйл ажиллагааг баримт бичгийн үндсэн заавар, журмын дагуу хүлээн авах, хадгалах, хөтлөх, тайлагнах чадвартай Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу албан бичиг боловсруулах чадвартай Бодлого, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах, хуульд нийцсэн оновчтой үр дүнтэй шийдвэр гаргах чадвартай байх Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан эвсэл төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх 5.Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн -1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Хууль эрх зүй, эдийн засаг, бизнес менежмент, архив судлал, багш мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Архивын үйл ажиллагааг баримт бичгийн үндсэн заавар, журмын дагуу хүлээн авах, хадгалах, хөтлөх, тайлагнах чадвартай Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу албан бичиг боловсруулах чадвартай Бодлого, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах, хуульд нийцсэн оновчтой үр дүнтэй шийдвэр гаргах чадвартай байх Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан эвсэл төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх 6.Мэдээллийн технологийн мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Сүлжээний инженер, программ хангамж, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил, Төрийн албанд 1-ээс доошгүй жил ажилласан байх График дизайны программ дээр ажиллах чадвартай байх Дотоод сүлжээний мэдлэгтэй байх 7.Олон нийт, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн – 1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Маркетинг, сэтгүүл зүй, бизнес менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Цахим системээр гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах, цахим системийн тоон мэдээлэлтэй ажиллах, нэгтгэн дүгнэх, статистикийн арга хэрэгслийг ашиглах чадвартай байх; Олон нийттэй харилцах харилцааны ур чадвартай шийдвэр гаргах чадвартай байх Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил төрийн байгууллагад 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй 8.Дотоодын зээл тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Боловсролын болон эдийн засаг, статистик бизнес менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн. Мэргэжлээрээ 2-оос дээш жил, төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай Асуудалд дүн шинжилгээ хийх, төлөвлөх, тайлагнах чадвартай Мэдээллийн технологийн сүүлийн үеийн программ хангамж, техникийг хэрэглэх чадвартай байх; Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвар эзэмшсэн байх 9.Гадаадын зээл тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Гадаад хэлний багш болон олон улсын харилцаа эдийн засагчийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн. Англи, Орос, Хятад хэлний зохих түвшний мэдлэгтэй Албан бичиг боловсруулах чадвартай Судалгаа шинжилгээ хийх, төлөвлөх, тайлагнах чадвартай БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn

АНУ-ЫН ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛГИЙГ 2 ДАХИН НЭМЛЭЭ…

АНУ-ын ЭСЯ, БШУЯ-ны хамтын ажиллагааны үр дүнд АНУ-ын Фулбрайтын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 2 дахин нэмэгдүүлэхээр гэрээ байгууллаа. 2025 оны хичээлийн жилээс эхлэн 40 хүртэл оюутан АНУ-ын шилдэг их, дээд сургуульд магистрын хөтөлбөрт суралцахаар боллоо.

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид болон сурагчдаа амжилттай бэлтгэсэн олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэрэмжит урамшууллаа гардууллаа.

Олон улсын олимпиадын алтан медальтныг 11 сая, мөнгөн медальтныг 7 сая, хүрэл медальтныг 4 сая, тусгай байрын эзнийг 1 сая төгрөгийн шагнал дагалдаж байна. Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн Монголын олимпиад зохион байгуулах хороо тус бүрийг 10 сая төгрөгөөр урамшууллаа. Энэ жил олон улсын: Математикийн олимпиад 07 дугаар сарын 06-16-ны өдрүүдэд Япон Улсын Чиба хотод, Биологийн олимпиад 07 дугаар сарын 02-11 өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад, Химийн олимпиад 07 дугаар сарын 16-25-нд Швейцарын Холбооны Улсын Цюрих хотод, Физикийн олимпиад 07 дугаар сарын 09-18-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод, Мэдээлэл зүйн олимпиад 08 дугаар сарын 28-аас 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Унгар Улсад болж Монгол Улсаас нийт 25 сурагч, 14 дасгалжуулагч багш оролцсон юм. Математикийн олимпиадад зургаан сурагч оролцсоноос алт медаль-1, хүрэл медаль-4, тусгай байр-1, химийн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-2, тусгай байр-1, мэдээлэл зүйн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-3, физикийн олимпиадад 5 сурагч оролцсоноос мөнгөн медаль-1, хүрэл медаль-3, биологийн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-2, тусгай байр-1, нийт 1 сурагч алтан медаль, 1 сурагч мөнгөн медаль, 13 сурагч хүрэл медаль авч, 4 сурагч тусгай байр эзэлжээ. Олон улсын олимпиадаас медаль хүртсэн хүүхдүүд дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хамрагдах боломжтой болно. Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм. https://president.mn/27293/

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД “АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ” ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

БШУЯ нь их сургуулиуд, ажил олгогч байгууллагуудтай хамтраад Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд “Aжлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” Erasmus+ MONGWBL төслийг Европын холбооны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд боловсруулсан бичиг баримтуудыг танилцуулах, санал авч сайжруулах, замын зураглал, загварыг оролцогчид хэлэлцэв. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь өнөөдөр тулгамдаад байгаа оюутан залуусын хөдөлмөр эрхлэлт, нөгөө талаас бизнесийн салбарын хүний нөөцийн хомсдолтой асуудлыг их сургууль, ажил олгогч байгууллага хамтран шийдэх боломж шийдэл гэж үзэж, оролцогч талууд тэр дундаа ажил олгогчдын төлөөлөл ихэд сонирхож, их сургуулиудтай хамтран ажиллах, ажлын байранд оюутнуудыг бэлтгэх сургалтад хамтран ажиллах байр сууриа илэрхийлж байлаа.