МУЗГ-ын 2004 оны 22 дугаар тогтоолын дагуу 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.

     МУЗГ-ын 2008 оны 178 дугаар тогтоолын дагуу 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн 2,8- аас дээш голч дүнтэй , эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.

Жич: Дээрх заалтыг бүрэн хангаагүй төгсөгч сургалтын төлбөрийн зээлээ төлж дипломоо авна.

Бүрдүүлэх материал:

  1. Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/
  2. Иргэний үнэмлэх /эх хувь/
  3. Дипломыг өөр хүн авах бол итгэмжлэл хийлгэнэ

Дипломын лавлагаа:   ЭНД ДАРЖ Pегистрийн дугаараараа төлбөрийн үлдэгдлийн лавлагааг харах боломжтой.

Диплом авах талаар мэдээлэл өгөх Утас: 70047009 /2-1 дотуур дугаар/
Зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол Төрийн сангийн дансны дугаар: 100900000710 Гүйлгээний утга: Овог нэр, регистрийн дугаар, төгссөн сургууль, утасны дугаар
Төлбөр төлсөн баримт, иргэний үнэмлэх /эх хувь/ үндэслэн диплом олгох
Засгийн газрын 178-р тогтоолоор чөлөөлөгдөх болзол хангасан бол иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн диплом олгох.
Засгийн газрын 22-р тогтоолоор чөлөөлөгдсөн бол суралцсан сургуулиас диплом хүлээн авах