ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР:
“Мэдээлэл технологийн мэргэжилтэн”-1 “Олон нийт, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн” – 1 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар
БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХУУРАМЧ ДИПЛОМЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОД ЦЭГ ТАВЬЖ БАЙНА
Өнгөрсөн оны 6 дугаар сард Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв, Корэкс ХХК хамтран их, дээд сургуулиудын дипломыг блокчэйнээр дамжуулан бүртгэх үйлчилгээг эхлүүлэхээр хөгжүүлэлтийг эхлүүлсэн. Санамж бичгийн хүрээнд Блокчэйн үйлчилгээний хөгжүүлэлт дуусаж, нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Туршилтыг Монгол Улсын Их сургуулийг түшиглэн зохион байгуулсан бөгөөд тус сургууулийн 2022 оны төгсөлтийн 2300 орчим оюутны боловсролын баримт бичгийг блокчэйнээр бүртгээд байна. Санхүү, эдийн засгийн их сургууль гэрээ байгуулсан бол 13 сургууль уулзалт хийж хүсэлтээ ирүүлээд байна. Энэ өвөл их дээд сургууль төгсөх 10 сургуулийн 5400 оюутны дипломыг блокчэйнээр бүртгэх бэлтгэл ажлыг хангаад байна.
БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН “ТОРГОНЫ ЗАМ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СОЁЛЫН ӨВИЙН ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
“Торгоны зам” Аялал жуулчлал, соёлын өвийн олон улсын их сургууль нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын анхны төрийн өмчит англи хэлний сургалтын хөтөлбөртэй сургууль бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд магистрын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэгт зарласан байна. Суралцуулах мэргэжлийн чиглэл: -Аялал жуулчлалын логистик -Аялал жуулчлал /үйл ажиллагааны чиглэлээр/ -Музей судлал, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, засварлах -Соёлын өвийн менежмент -Бүтээлч үйлдвэрлэл -Археологи Бүрдүүлэх баримт бичиг: -Гадаад паспорт/Иргэний үнэмлэхийн хуулбар; -Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын хамт; -3х4 хэмжээтэй цээж зураг; -CV буюу товч намтар; /Холбоо барих утас, цахим шуудангийн хаягийг заавал оруулах/ -Гадаад хэлний шалгалтын оноо /IELTS 6.0, CEFR-B2, TOEFL IBM-72 ба түүнээс дээш/; -Эсээ /Төгссөний дараах төлөвлөгөө, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах нь сэвдийн хүрээнд A4 хуудсын 2 нүүрээс хэтрэхгүй байх; Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/125075 холбоосоор авна уу.
2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДЭЭР ШАЛГАРЧ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДААСАА ШАГНАЛАА ГАРДСАН ЭРХЭМ ДҮҮ НАРТАА БАЯР ХҮРГЭЕ…
“Оны онцлох хүүхэд-2022” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 30 дахь жилдээ боллоо. Оны онцлох үүхдүүдийн амжилтийг харахад авьяас билиг, оюун ухаан, урлаг спортын шилдгүүд шалгарчээ. Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөлд Төв аймгийн ЕБ-ын “Хүмүүн” цогцолбор сургуулийн сурагч Н.Номин, Нийслэлийн “Шинэ-Эрин” лаборатори сургуулийн сурагч З.Маралгоо. Сурлагын амжилт төрөлд Нийслэлийн ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Б.Ундрал, “Монгол тэмүүлэл” ахлах сургуулийн сурагч Э.Цэндмаа, “Элит” ОУ-ын сургуулийн сурагч Ч.Сэцэнгүн. Оюун ухааны спортын төрөлд Орхон аймгийн 14-р сургуулийн сурагч Б.Мөнгөнзул, Нийслэлийн 33-р сургуулийн сурагч Д.Мөнхзул, Нийслэлийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн сурагч М.Маргад, Нийслэлийн 33-р сургуулийн сурагч Н.Содбилэгт, Дорноговь аймгийн Айраг сумын ЕБС-ийн сурагч Х.Мөрөн.Урлаг, уран бүтээл төрөлд Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн сургуулийн Хийл хөгжмийн сурагч А.Хосбаяр, Нийслэлийн 1-р сургуулийн сурагч Ц.Мичидмаа, Нийслэлийн “American school” –ийн сурагч Г.Хүслэн.Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс төрөлд Дорнод аймгийн ЕБ-ын 8-р сургуулийн сурагч Б.Отгонсувд, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх “Тэмүүжин Өрлөг” сургуулийн сурагч Д.Хүчитбаатар, “Их засаг” Лицей сургуулийн сурагч С.Энхчимэг, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх “Тэмүүжин Өрлөг” сургуулийн сурагч Г.Хангал. Биеийн тамир, спорт төрөлд Нийслэлийн 1-р сургуулийн сурагч Д.Номин, Нийслэлийн 62-р сургуулийн сурагч Б.Ням-эрдэнэ Завхан аймгийн Улиастай сумын 4-р сургуулийн сурагч У.Бямбадорж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р сургуулийн сурагч М.Урангоо.Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөлд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн сурагч Ү.Энхжин, Орхон аймгийн 1-р сургуулийн сурагч О.Очирбат, Увс аймгийн Ховд сумын ЕБС-ийн сурагч А.Алтангэрэл, Баянхонгор аймгийн ЕБ-ын “Соого Сейко” сургуулийн сурагч Ч.Дашпунцаг. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор сургуулийн сурагч Х.Сарнай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Ө.Мөнгөнзул, Дархан-Уул аймгийн ЕБ-ын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Г.Хонгорзул. Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р сургуулийн сурагч Э.Дөлгөөнтамир, Нийслэлийн 133-р сургуулийн сурагч Б.Отгонгүнж, Баянхонгор аймгийн “Номундалай” цогцолбор сургуулийн сурагч Б.Мөнхчимэг, Нийслэлийн 122-р сургуулийн сурагч, Нийслэлийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн О.Шинэтунгалаг, Дундговь аймгийн “Мандал” сургуулийн сурагч Б.Энхжин. Олон улс, тив, дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцсон багийн амжилт төрөлд Говьсүмбэр аймгийн ЕБ-ын 5-р сургуулийн “Хар сувд” бүжгийн хамтлаг,Монгол Улсын U18 сагсны эмэгтэй шигшээ багийнхан тус тус шалгарлаа. Айлчлан ирж буй 2023 ондоо эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээл дүүрэн байхын сайхан ерөөлийг дүү нартаа өргөе.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг зарлагдлаа.
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2022-2023 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтана. Нэг. Тавигдах шаардлага: Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна; Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна. Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/119037 холбоосоор авна уу.
Тайландын Чулаборны Хааны Академид магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Тайландын Чулаборны Хааны Академид магистрын хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлэгт тавигдах шаардлага: 30-аас доош настай байх Дараах мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд 2.75-аас дээш голч дүнтэй төгссөн байх Шинжлэх ухаан: Хими, Биологи, Молекул биологи, Хүрээлэн буй орчин судлал Анагаахын шинжлэх ухаан: Эрүүл мэнд, Эмнэлгийн технологи Эмийн сан болон Эмийн шинжлэх ухаан Шинжлэх ухааны лабораторийн судалгааны ажлын туршлагатай байх Англи хэлний (IELTS, TOEFL) шалгалтын оноотой байх Суралцах төлөвлөгөө оруулах МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ: -Хэрэглээний биологи -Орчны бохирдол -Химийн шинжлэх ухаан Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/118972 холбоосоор үзнэ үү
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 75 оюутанд гардууллаа
Засгийн газрын 275 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн. Энэ онд сургалтын тэтгэлгийг гадаадын болон дотоодын сургуульд суралцах 75 оюутан гардаж байна. Сонгон шалгаруулалт явуулахдаа шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын ирээдүйд Монгол Улсад шаардлагатай мэргэжлээр суралцах гэсэн үндсэн зарчмыг баримталсан. Гадаадын их дээд сургуульд суралцагчид доктор, магистрын түвшинд суралцагч байх бөгөөд дэлхийн топ 100 сургуулийн аль нэгд нь тэнцсэн байх, IELTS-ийн 7, IBT TOEFL-ийн 100-аас дээш оноотой байх үндсэн шаардлагыг тавьсан. Ингээд дотоодын тэтгэлэгт 146 иргэн хүсэлт ирүүлж 44 нь, гадаадын тэтгэлэгт 77 иргэнээс 31 нь шалгуур хангаж тэтгэлэг хүртэж байна. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардаж байгаа оюутнуудын 8 нь хилийн чанадад суралцаж байгаа учир ёслолд цахимаар оролцсон. Тэдний батламжийг гэр бүлийн гишүүд нь гардсан юм. Ёслолын үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэтгэлэг гардсан нийт оюутнууд, тэдний гэр бүлийнхэн, эрдэмтэн багш нарт нь баяр хүргэж, амжилт хүсээд хүний нутгаас технологи өвөрлөн ирэхийг захилаа. эх сурвалж: https://www.facebook.com/MinistryofEdu
БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2022-2023 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 2 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 2 оюутан, нийт 4 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй. Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл: Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна. БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/117356 хуудсаар авна уу.
Нээлттэй ажлын байрны зар
БШУЯ-ны Боловсролын зээлийн сан нь НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД таныг урьж байна. Үүнд: “Тооцооны нягтлан бодогч” -1 “Гадаад зээл, тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн” -1 “Хүний нөөц, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн ” -1 Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчийн анкет Иргэний үнэмлэхний хуулбар Мэргэжлийн дипломны хуулбар 3,5х4,5 хэмжээтэй цээж зураг 2 хувь Материал хүлээн авах: хугацаа: 2022 оны 04 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн материалыг хүлээн авч байна. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордон 2 давхар Утас: 7004 7009, 99188711
Боловсролын шинэчлэл-2022 үзэсгэлэн
Монголын боловсролын салбарын ХАМГИЙН ТОМ “Боловсролын шинэчлэл”-2022 үзэсгэлэн 12 дахь жилдээ Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд 4 сарын 22-25 өдрүүдэд зохион байгуулагдана.