Монгол хэл бичгийн дахин шалгалт
2023 оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2023 оны 08-р сарын 02-ны 09:00 цагт эхэлж, 2023 оны 08-р сарын 11-ний өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна. Монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй болно. Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай. Мөн та бүхэн дараах утсаар нэмэлт зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. 8071-9498, 8063-9498
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРТ ИЛҮҮТЭЙ АНХААРНА
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРТ ИЛҮҮТЭЙ АНХААРНА Сүүлийн үед сургалт эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон, нэгдэж нийлсэн их, дээд сургуулиуд бие даан элсэлт зохион байгуулж байна гэх мэдээлэл цахим орчинд тархаж байна. Мэдээллийн мөрөөр тухайн сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд хяналт хийхэд зөрчил илрээгүй болно. Хууль, журам зөрчиж элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан, суралцагчийг төөрөгдүүлэн элсэлт хийсэн тохиолдолд хуульд заасан үндэслэлээр хариуцлага тооцно. 2022 оны 06 дугаар сараас хойш нийт 27 их, дээд сургуулийн сургалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоод байна. Мөн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн 1293 хөтөлбөр хүчингүй болгож сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөс хассан, нэгдэж нийлсэн сургуулийн хөтөлбөрийн давхардлыг арилгаж тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосон. Энэ оны 9 дүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд салбарын хяналт, шалгалт хийнэ. Олон улсын хэмжээнд их сургуулийн эрэмбэ тогтоодог Times Higher Education (THE) байгууллагатай хамтран Монгол Улсын нийт их, дээд сургуулийн эрэмбэ чансаа тогтоох ажил үргэлжилж байна. 9 дүгээр сард их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг олон нийтэд мэдээлнэ. Дээд боловсролын тухай хуулиар 2 жил тутам их сургуулийн эрэмбэ чансааг тогтоон олон нийтэд ил тод мэдээлж байна.
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА:
1. Дотоодын зээл тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Боловсролын болон эдийн засаг, статистик бизнес менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн. Мэргэжлээрээ 2-оос дээш жил, төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай Асуудалд дүн шинжилгээ хийх, төлөвлөх, тайлагнах чадвартай Мэдээллийн технологийн сүүлийн үеийн программ хангамж, техникийг хэрэглэх чадвартай байх; Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвар эзэмшсэн байх 2. Санхүүгийн хэлтсийн дарга-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, татвар, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй Төр, боловсрол, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил, Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, Асуудал шийдвэрлэх, чадвартай Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх 3. Ерөнхий нягтлан бодогч-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Төр, боловсрол, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн Ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил ажилласан байх, эсвэл санхүү, төрийн сангийн газар, хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, Асуудал шийдвэрлэх, чадвартай Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх 4. Мэдээлэл технологийн мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Сүлжээний инженер, программ хангамж, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил, Төрийн албанд 1-ээс доошгүй жил ажилласан байх График дизайны програм дээр ажиллах чадвартай байх Дотоод сүлжээний мэдлэгтэй байх БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар
БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/
БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/ Нэг. Тавигдах шаардлага • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж төгссөн Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+) • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй) • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны) • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны) • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо: • Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 3 оюутан, магистрын түвшний сургалтад 4, докторын түвшний сургалтад 1 оюутан Нэр дэвшигчид Болгарын их, дээд сургуулийн жагсаалт, сургуулийн рейтенгийн системтэй дор дурдсан холбоосоор, болгар, англи хэлээр танилцан, суралцах сургууль, мэргэжилээ сонгох боломжтой. Үүнд: http://rvu.mon.bg, https://rvu.nacid.bg/home) ,болон https://rsvu.mon.bg/rsvu4/#/). Гурав. Бүртгэл БҮРТГЭЛ 2023 ОНЫ 7 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРӨӨС 8 ДУГААР САРЫН 18-НИЙ ӨДРИЙН 17:30 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА. https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг: Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд: • Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө. • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх/; • Элсэлтийн Ерөнхий шалгалтын батламж, Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх • Бүгд Найрамдах Болгар Улсын их, дээд сургуулиас олгосон болгар хэлний мэдлэгийн тухай баримт бичиг – хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангид суралцах нэр дэвшигчдэд хамаарна. • Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол эсвэл Англи хэлээр 500 дээш үгтэй байх/; • Гадаад паспортын хуулбар; • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг; • БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу. • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/ Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу. Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд • Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө. • Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалт нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх; • Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулгын хамт байх; • Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол эсвэл Англи хэлээр 600 дээш үгтэй байх/; • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргана) • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг; • БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу. • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/ Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу. Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу. Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 7012-0939 дугаараас тус тус лавлана уу. Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү. Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна. Анхааруулга: Монголын талаас нэр дэшүүлсэн нэр дэвшигчийг хүсэлтээ илэрхийлсэн Болгарын их, дээд сургуультай хүлээн авах талаар зөвшилцөх бөгөөд гаргасан шийдвэр нь эцсийнх байх ба энэ талаар гомдол гаргах эрхгүй болно. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА
СУРГАЛТЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Боловсрол болон эдийн засаг, статистик бизнес менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн. Мэргэжлээрээ 2-оос дээш жил, төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай Асуудалд дүн шинжилгээ хийх, төлөвлөх, тайлагнах чадвартай Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвар эзэмшсэн байх БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА
ДОТООДЫН ЗЭЭЛ, ТЭТГЭЛЭГ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Боловсрол болон эдийн засаг, статистик бизнес менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн. Мэргэжлээрээ 2-оос дээш жил, төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай Асуудалд дүн шинжилгээ хийх, төлөвлөх, тайлагнах чадвартай Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвар эзэмшсэн байх БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар
БНСУ-ЫН ЧҮНЧОНЬ МУЖ МОНГОЛ ОЮУТНУУДЫГ СУРАЛЦАНГАА АЖИЛЛАХ БОЛОМЖООР ХАНГАНА
БНСУ-ЫН ЧҮНЧОНЬ МУЖ МОНГОЛ ОЮУТНУУДЫГ СУРАЛЦАНГАА АЖИЛЛАХ БОЛОМЖООР ХАНГАНА БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү болон Чүнчонь мужийн амбан захирагч Ким Ён Вон нартай уулзлаа. Уулзалтаар мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мэргэшсэн ажилтан бэлтгэх чиглэлээр санал солилцлоо. Чүнчонь муж нь далайд гарцгүй, аж үйлдвэр, нано технологи, болон мэдээллийн технологи өндөр хөгжсөн газар юм. Нийт 17 их, дээд сургууль тус мужид үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуульд суралцах 30-50 монгол оюутныг суралцангаа ажиллах боломжоор хангахаар тохиролцлоо. Оюутнууд нь сард 1-1.5 сая воны цалин авах боломжтой. Цаашлаад сурсан мэргэжил, ажлын дадлага туршлагадаа тулгуурлан старт ап компани байгуулахад лэмжлэг үзүүлэх боломжтой гэлээ. Мөн Монголын их, дээд сургуулиудтай 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны ажил хийх хүсэлтэй байгаагаа ноён амбан захирагч уулзалтын үеэр илэрхийлсэн. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого болон саяхан Улсын Их Хурлаар батлагдсан Боловсролын багц хуулийн талаар зочдод товё мэдээлэл өгсөн. БНСУ-тай боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр бүх талаар хамтран ажиллах боломжтойг онцоллоо.
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨНӨӨДӨР ЭЦЭСЛЭН БАТАЛНА
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨНӨӨДӨР ЭЦЭСЛЭН БАТАЛНА Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан. Өнөөдөр буюу хаврын чуулганы хаалтын өдөр боловсролын баг хуулийн төслийг эцэслэн батлах гэж байна. Төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 6 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн олон нийтийн анхааралд байсан төслийн 6.2 дахь хэсгийг “Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Ингээд Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хангаад байна. Боловсролын хуулийг багцаар нь өөрчилж байгаа анхны тохиолдол нь энэ юм.
Шагнал
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрхэмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өглөө. Монгол улсын гавьяат цолоор Б.Оюунчимэг Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Г.Одонцэцэг Оточ манрамба их сургуулийн зөвлөх эмч Л.Гэрэлхүү Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гуа-Мөрөн эмнэлгийн дарга Л.Ганзориг Гэрэл зургийн Гамма агентлагийн үүсгэн байгуулагч, Монголын гэрэл зурагчдын холбооны зурагчин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Б.Сүхээ Боловсрол, шинжлэх ухааны яамны өндөр настан Г.Эрдэнэбат “Монгол тэмүүлэл” сургуулийн дуу хөгжмийн багш М.Дорж Монгол Улсын Зөвлөх багш Д.Батбаяр ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн ахмад багш П.Батзаяа УБИС-ийн доктор, магистрын сургалтын албаны дарга Алтангадас одонгоор: Ч.Тунгалаг 26 дугаар сургуулийн ахмад багш Н.Халтар Олон Улсын эдийн засаг, бизнесийн их сургуулийн гүйцэтгэх захирал Р.Өлзийбаяр Олон Улсын эдийн засаг, бизнесийн их сургуулийн зөвлөх багш Л.Энхбаатар 53 дугаар сургуулийн дизайн технологийн багш Д.Болдбаатар Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Мягмар 14 дүгээр сургуулийн Технологийн багш Р.Одбилэг Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхам-Эрдэнэ Улаанбаатарын их сургуулийн Бичиг хэргийн ажилтан З.Цэрэндолгор 23 дугаар сургуулийн багш Хөдөлмөрийн хүндэт медалиар: Ж.Энхтөр БЕГ-ын Санхүү төсвийн хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Ц.Баясгалан Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Ц.Доржсүрэн БЗС-ийн дотоод зээл, тэтгэлгийн хэлтсийн мэргэжилтэн С.Чулуунбат Улаанбаатарын их сургуулийн багш Боловсролын тэргүүний ажилтан Ц.Жагдал 55 дугаар сургуулийн багш Шагнал хүртсэн салбарын нийт багш, ажилтнуудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Гэрэл зургийг татаж авах холбоос: https://wetransfer.com/…/8c1b6764aecfeecb95ca402…/060366
Дэлхийн шилдэг сургуулийн бакалаврын түвшинд суралцуулах сонгон шалгаруулалт болж өнгөрлөө.
Дэлхийн шилдэг сургуулийн бакалаврын түвшинд суралцуулах сонгон шалгаруулалт болж өнгөрлөө. Суралцагчдыг Сургуулийн эрэмбэ Тэргүүлэх мэргэжил Хэлний оноо Голч дүн Суралцах чадварын ерөнхий үнэлгээ гэсэн 5 шалгуур үзүүлэлтээр эрэмбэлж байгаа юм. Сүүлийн буюу суралцах чадварын ерөнхий үнэлгээг өнөөдөр зохион байгуулж 98 шалгуулагч оролцов. Энэ шалгуураар 1. Танин мэдэхүй 2. Хувь хүний өсөлт, хөгжил 3. Хүн хоорондын харилцааны ур чадваруудыг үнэлэв. Шалгалтын материалыг шууд засалтын системээр засаж автоматаар эрэмбэлсэн юм. 5 шалгуурын нийлбэрээр 98 суралцагчийг эрэмбэлсэн байдлыг танилцуулж байна. Шалгаруулалттай холбоотой гомдол санал гаргах бол даваа гарагийн 18.00 цагаас өмнө бичгээр ирүүлнэ үү.