Хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Засгийн газрын 2024 оны “Журам батлах тухай” 103 дугаар тогтоолоор баталсан “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн газрын 2025 оны “Журам шинэчлэн батлах тухай” 215 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ыг нэгтгэн шинэчлэх, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор боловсруулсан журмын шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Боловсролын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Н.Пүрэвцогт, шинжээч Э.Батсэлэм, Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга П.Зохихсүрэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн захирал Б.Амарсанаа, дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид, эцэг эх, иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцож, журмын шинэчилсэн төсөлд санал, байр сууриа илэрхийллээ. Журмын шинэчилсэн төсөлд дараах үндсэн өөрчлөлт, зохицуулалтыг тусгахаар танилцуулсан. Үүнд: Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид дээрх зохицуулалттай холбоотой санал, зөвлөмжөө илэрхийлж, журмын төслийг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцлоо.

ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН ТӨСӨЛД САНАЛ АВАХ АСУУЛГА

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ыг нэгтгэн шинэчилж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор шинэчилсэн журмын төслийг боловсруулж байна. Үүнтэй холбогдуулан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, зээл эргэн төлүүлэх журам”-ын шинэчилсэн төсөлд саналаа өгнө үү. https://forms.gle/8V6K59V4BARVNdv38

📢 ЖУРМЫН ТӨСӨЛД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН САНАЛ АВАХ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ыг нэгтгэн шинэчилж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор шинэчилсэн журмын төслийг боловсруулж байна. Үүнтэй холбогдуулан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, зээл эргэн төлүүлэх журам”-ын шинэчилсэн төсөлд иргэд, олон нийтийн санал авах нээлттэй хэлэлцүүлэг-ийг 2026 оны 9 дүгээр сарын 29,30 өдрүүдэд зохион байгуулна. Нээлттэй хэлэлцүүлэгт бүртгүүлэх бол доор холбоосоор хандан бүртгүүлнэ үү. https://forms.gle/BDAFWKQ2xaq2z3Um8 Журмын төсөлтэй танилцах Иргэн, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, дээд боловсролын сургалтын байгууллага болон холбогдох талуудыг журмын төсөлтэй танилцаж, хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо идэвхтэй илэрхийлэхийг урьж байна.

2026 ОНЫ “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН СУРАЛЦАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2026 оны “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай шалгарч, бэлтгэл хөтөлбөрт тэнцсэн суралцагчдад хөтөлбөрийн хэрэгжилт, тэтгэлэгт хамрагдах нөхцөл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн боловсрол, шинжлэх ухааны зөвлөх Ч.Лодойравсал болон Боловсролын зээлийн сангаас “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, тэтгэлэгт хамрагдсан суралцагчдад олгох дэмжлэг, сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг танилцууллаа. Мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан суралцагчид хөтөлбөрийн хүрээнд хүлээх үүрэг, хариуцлага, шаардлагатай баримт бичиг, цахим системээр үйл ажиллагаагаа хэрхэн гүйцэтгэх талаар мэдээлэл авч, цаашид анхаарах асуудлуудаа тодруулсан юм. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах чадварлаг, мэдлэг боловсролтой хүний нөөцийг бэлтгэх, залуучуудын боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал хөтөлбөрийн нэг юм.

“ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна

“ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ын төсөлд санал авах тухай  Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам батлах тухай” 103 дугаар тогтоолоор “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, 2025 оны “Журам шинэчлэн батлах тухай” 215 дугаар тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам” батлагдаж Боловсролын яамнаас журмын хэрэгжилтийг хангаж Боловсролын зээлийн сангаар дамжуулан дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад сургалтын төлбөрийн санхүүжилтийг олгодог. Боловсролын яамнаас дээрх санхүүжилтийн журмыг нэгтгэн “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, зээл эргэн төлүүлэх журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр иргэд, олон нийтээс 2026 оны 9 сарын 1-30 өдрүүдэд санал авч байна. Журмын төсөлд холбогдох саналаа batselem@moe.gov.mn, dorjsuren@elf.gov.mn цахим хаягаар ирүүлж хамтран ажиллана уу. Журмын төсөлтэй танилцах PDF файл