2023 оны “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 310 хүүхдийн нэр тодорлоо

2023 оны “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 310 хүүхдийн нэр тодорлоо Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2023 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо. Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан хүний оролцоогүйгээр журмын шалгуурыг шалган,  болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг. Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэлийн Боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан, нийт 310 хүүхдийн нэрийг зарлаж байна. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-д 2022 онд өөрчлөлт орсон. Шинэчилсэн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, “гадаад хэл-математик”, “гадаад хэл-физик”, “гадаад хэл-хими”, “гадаад хэл-биологи” гэсэн хувилбарын хэмжээст онооны дунджаар 550, түүнээс дээш оноо авч, онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол болзол хангах юм. Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхэдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их, дээд сургуулиуд холбогдож зааварчилгаа мэдээлэл өгнө. Жагсаалтад багтсан хүүхдүүд дараах хаяг, утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой. МУИС-ийн Хичээлийн II байр, өргөтгөл 307 тоот. 99949945, 99045597 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу.  

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!!!

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!!! 2023-2024 оны хичээлийн жилийн I улирлын “БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ТЭТГЭЛЭГ”-ээр суралцах оюутнуудын хүсэлт, материалыг авч эхэллээ. Та бүхэн суралцаж байгаа сургуулийнхаа сургалтын албанд хандаж материалаа өгнө үү. БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ТЭТГЭЛЭГ: Бүтэн өнчин суралцагч; Хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч; Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч; Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч; Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч; Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч; Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч; “Монголын сайхан бичигтэн” уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч; Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч; Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагч; Төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр суралцагч; Аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилтай сургалтын байгууллагад суралцагч; Засгийн газар хоорондын болон яам, Боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад гадаад орноос суралцагч; Та доорх холбоосоор орж танилцана уу. Тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалт https://shorturl.at/sAFH9 Дэлгэрэнгүй мэдээллийг: https://elf.gov.mn/ 7004-7009

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!!!

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!!! 2023-2024 оны хичээлийн жилийн I улиралд “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ээр суралцах хүсэлтэй оюутнуудын зээлийн хүсэлт, материалыг авч эхэллээ. Та бүхэн суралцаж байгаа сургуулийнхаа сургалтын албанд хандаж материалаа өгнө үү. Холбоосоор орж танилцана уу. Тавигдах шаардлага, Бүрдүүлэх материалын жагсаалт https://elf.gov.mn/ipages/flipbook/79?preview=1 Дэлгэрэнгүй мэдээллийг: https://elf.gov.mn/ Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн жагсаалт: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758861285151

БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛИУДЫГ ХҮЛЭЭН АВЛАА…

Хүний хөгжлийг дэмжсэн, хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуулиудыг хүлээн авлаа. Боловсролын чанарын ялгааг арилгахад боловсролын хуулиуд бүхэлдээ чиглэнэ. Хот хөдөөгийн, хувийн болон төрийн сургуулийн хооронд асар их ялгаа үүслээ. Боловсролын салбар өөрөө нийгмийн ялгаатай байдлыг үүсгэдэг болсон. Эрх мэдэлтэй, танил талтай, мэдээлэлд ойрхон нь сонгож суралцдаг бус гэртээ хамгийн ойр, аюулгүй сургуульд, хүртээмжтэй, чанартай боловсролыг эзэмших боломжийг бий болгох, орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг бэлдэхэд хууль үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль байна. Өнгөрсөн хугацаанд боловсролын түвшин хоорондын уялдаа холбоо алдагдсан нь чанарт шууд нөлөөлж байна. Энэ нь өнгөрсөн жилүүдэд хийсэн сурагч, багш, сургуулийн үнэлгээний үр дүнгээс харагдаж байгаа юм. Цаашид цэцэрлэг, бага сургуулийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлж, гэрт хамгийн ойр байрлахаар төлөвлөх болно. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулснаар гарааны ижил түвшнээс сургуульд элсүүлнэ. Ахлах сургуулийг төрөлжсөн байдлаар хөгжүүлж хүүхэд бүр мэргэжлээ зөв сонгох, сонирхол, өгөгдөл, ур чадвартаа таарсан хичээлүүдийг сонгон суралцах боломжоор хангана. Хотын хөдөөгийн, захын төвийн, хувийн улсын гэсэн сургууль хоорондын чанарын ялгаа, зааг арилна. Ахлах сургууль, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын түвшинд “багц цаг”-ийн системийг нэвтрүүлж, богино хугацаагаар суралцах боломжийг бий болгоно. Дээд сургууль төгсөөд ажил олгогчдод гологддог байдлыг энэ мэт түвшин бүрд хийх шинэчлэлээр арилгах боломжтой. Боловсролын түвшин бүр нь харилцан уялдаатай, нэг нэгнээ дэмжсэн шинж чанартай байх ёстой. Анги өгсөх тусам сурагчдын сурах сонирхол буурч байгаа нь түвшин хоорондын уялдаа сул байгаатай холбоотой. Өнөөдөр дэлхий нийт боловсролыг өөр өнцгөөр харж байна. Ирээдүйн боловсрол хувьсан өөрчлөгдөж байна. Бид боловсролыг шинэ үзэл хандлагаа харж, сургалтын талаарх уламжлалт ойлголтоо эвдэж, сургууль, сургалтын байгууллагыг байшин барилга, анги танхимын 4 ханаар бус, шинэ дүр төрхөөр төсөөлж, багшийгаа мэдээлэл дамжуулагч бус нийгмийн шилжилт, өөрчлөлтийг удирдагч, ирээдүйд бүтээгч гэж харах цаг ирээд байна.

Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулна.

Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулна. Ерөнхий боловсролын ахлах сургуулийг тодорхой чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулийн харьяа ахлах сургуулийн статусыг тодорхой болгох, өөрчлөн зохион байгуулах, сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар хот болон орон нутагт байгаа салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн зохион байгуулж, цогц арга хэмжээ хэрэгжүүлэн ахлах сургуулийн тогтолцоог бий болгож бэхжүүлэх бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Ингэснээр: Төрийн өмчийн их сургуулийн харьяа ахлах сургуулийн статус тодорхой болно. Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяанд ерөнхий боловсролын ахлах сургуулиар байгалийн шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн агуулгаар суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсролын үйлчилгээг бий болгоно. Улс орны эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн шаардлагатай инженер техник, багш болон бусад байгалийн ухааны өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх суурь шаардлага хангасан шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх хүсэл сонирхол бүхий иргэнийг бэлтгэн шатлан суралцах боломж бүрдэнэ. Төрөлжсөн ахлах сургуулиас их, дээд сургууль, коллежид элсэн суралцахад эзэмшсэн агуулгаа дүйцүүлэн тооцуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Дээрх шийдвэртэй холбогдуулан багшлах хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах, багш, ажилтныг ажлын байраар хангах, шилжүүлэн ажиллуулах, их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, ерөнхий боловсролын болон дээд боловсролын хөтөлбөрийн шаталсан тогтолцоог бүрдүүлэх цогц арга хэмжээ авна. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын тогтолцоог шинэчилнэ Төрийн өмчийн зарим дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч байна. Орон нутгийн мэргэжлийн болон политехник коллежийн засаглал, сургалтын чанарыг сайжруулах; Их сургуулийн зарим мэргэжлийн үндсэн хөтөлбөрийн оюутнуудыг хамтарсан хөтөлбөр болон шаталсан хэлбэрээр орон нутагт шилжүүлэн хичээллүүлэх; Орон нутгийн политехник коллеж, их сургуулиудын салбар сургуулиудын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн дадлагын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх; Политехникийн коллежийн хөдөө аж ахуйн болон инженерийн хөтөлбөрт суралцагч нь үргэлжлүүлэн их сургуульд суралцах үед багц цагийг дүйцүүлэн тооцох тогтолцоог хэрэгжүүлэх; Мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын ХАА-н салбар дундын дадлагын баазыг байгуулах; Хөдөө орон нутагт тэргүүлэх чиглэлээр мэргэжил эзэмших боломжийг нэмэгдүүлэх зэрэг үр дүн гарна гэж тооцжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 346 дугаар тогтоол. “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай”

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 346 дугаар тогтоол. “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай”

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 346 дугаар тогтоол

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 346 дугаар тогтоол “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” хавсралт №3 “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” Санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчид: №1 Бүтэн өнчин суралцагч Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч Төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцагч Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагч Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцагч Монголын сайхан бичигтэн” уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч Аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилтай сургалтын байгууллагад суралцагч МУЗГ-ын тогтоол: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16531721718341…

БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/

БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/ Нэг. Тавигдах шаардлага • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж төгссөн Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+) • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй) • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны) • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны) • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо: • Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 3 оюутан, магистрын түвшний сургалтад 4, докторын түвшний сургалтад 1 оюутан Нэр дэвшигчид Болгарын их, дээд сургуулийн жагсаалт, сургуулийн рейтенгийн системтэй дор дурдсан холбоосоор, болгар, англи хэлээр танилцан, суралцах сургууль, мэргэжилээ сонгох боломжтой. Үүнд: http://rvu.mon.bg, https://rvu.nacid.bg/home) ,болон https://rsvu.mon.bg/rsvu4/#/). Гурав. Бүртгэл БҮРТГЭЛ 2023 ОНЫ 7 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРӨӨС 8 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН 17:30 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА. https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг: Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд: • Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө. • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх/; • Элсэлтийн Ерөнхий шалгалтын батламж, Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх • Бүгд Найрамдах Болгар Улсын их, дээд сургуулиас олгосон болгар хэлний мэдлэгийн тухай баримт бичиг – хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангид суралцах нэр дэвшигчдэд хамаарна. • Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол эсвэл Англи хэлээр 500 дээш үгтэй байх/; • Гадаад паспортын хуулбар; • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг; • БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу. • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/ Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу. Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд • Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө. • Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалт нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх; • Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулгын хамт байх; • Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол эсвэл Англи хэлээр 600 дээш үгтэй байх/; • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргана) • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг; • БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу. • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/ Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу. Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу. Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 7012-0939 дугаараас тус тус лавлана уу. Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү. Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна. Анхааруулга: Монголын талаас нэр дэшүүлсэн нэр дэвшигчийг хүсэлтээ илэрхийлсэн Болгарын их, дээд сургуультай хүлээн авах талаар зөвшилцөх бөгөөд гаргасан шийдвэр нь эцсийнх байх ба энэ талаар гомдол гаргах эрхгүй болно. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ХАМТАРСАН ЗӨВЛӨМЖ…

ХАМТАРСАН ЗӨВЛӨМЖ… Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Авлигатай тэмцэх газрын даргын Төрийн байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдад зориулсан “ХАМТАРСАН ЗӨВЛӨМЖ”-ийг 2022-2023 оны хичээлийн жилд хүргэж, багш, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнтэй хамтран ажилласан. 2023-2024 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн элсэлтийн бүртгэл, гүйцэтгэлд хяналт тавих, хамтран ажиллах, зөвлөмж өгөх ажлууд үргэлжлэн хэрэгжинэ. Авлигын эсрэг хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэхүү зөвлөмжийг мөрдөж, хамтран ажиллацгаая. 2023-2024 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн дагуу төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шинээр бүртгүүлэх хүүхдээ зохих журмын дагуу хамруулах; Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан” нь өөрийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийг эрхэлж байгаа албаны, албан тушаалын байдал /нэр хүнд/, эрх, нөлөөгөө ашиглаж хамран сургах тойргийн бус төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн албан хаагч нарт аливаа хэлбэрээр нөлөөлж хамруулахгүй байх, Албан тушаалтны ийм үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 /албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх/, 7.1.6 /албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх/-д заасны дагуу шууд хориглох зөрчилд тооцогдон хариуцлагад хүлээхээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг /Авлигын гэмт хэрэг/-т заасан үйлдэл, эс үйлдэхүйн нөхцөл шинжийг хангаж болзошгүйг анхаарах; E-Mongolia цахим системээр зохих журмын дагуу бүртгүүлэн хамруулах арга хэмжээ авах; Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, тэдгээрийн шууд болон шууд бусаар удирдах албан тушаалтнууд нь нийтийн албан тушаалтан, иргэдээс хамран сургах тойргийн бус хүүхдийг хамруулах талаар үзүүлж байгаа аливаа дарамт, шахалт, нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үүднээс энэ талаарх мэдээллийг өөрийн удирдах албан тушаалтан, Боловсрол, шинжлэх ухааны яам, Авлигатай тэмцэх газарт нэн даруй /”110” тусгай дугаарт/ мэдэгдэх арга хэмжээ авах; Боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох, түүнд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсантай холбогдуулан иргэдийн гомдол, мэдээллийг Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд хүлээн авч нэн даруй шийдвэрлэж байх, элсэлттэй холбоотой гаргаж байгаа гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийж зохих арга хэмжээг холбогдох албан тушаалтнууд авах; Элсэлтийн журам зөрчсөн төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тухайн албан хаагчийн ажиллаж буй байгууллагад мэдэгдэж зохих арга хэмжээ авах талаар мэдэгдэх; Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хамран сургах тойргийн бус хүүхдийг хамруулсан эсэхэд Авлигатай тэмцэх газраас улирал тутам хяналт, шалгалтыг зохион байгуулж үр дүнг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдад мэдээлэх; Төрийн байгууллагууд цэцэрлэгийн насны хүүхэдтэй албан хаагчдын судалгааг гарган байгууллагын дэргэдэх цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвийг байгуулах талаар тухайн байгууллагын удирдлага санаачилга гаргах.