Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулна.

Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулна. Ерөнхий боловсролын ахлах сургуулийг тодорхой чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулийн харьяа ахлах сургуулийн статусыг тодорхой болгох, өөрчлөн зохион байгуулах, сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар хот болон орон нутагт байгаа салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн зохион байгуулж, цогц арга хэмжээ хэрэгжүүлэн ахлах сургуулийн тогтолцоог бий болгож бэхжүүлэх бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Ингэснээр: Төрийн өмчийн их сургуулийн харьяа ахлах сургуулийн статус тодорхой болно. Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяанд ерөнхий боловсролын ахлах сургуулиар байгалийн шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн агуулгаар суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсролын үйлчилгээг бий болгоно. Улс орны эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн шаардлагатай инженер техник, багш болон бусад байгалийн ухааны өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх суурь шаардлага хангасан шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх хүсэл сонирхол бүхий иргэнийг бэлтгэн шатлан суралцах боломж бүрдэнэ. Төрөлжсөн ахлах сургуулиас их, дээд сургууль, коллежид элсэн суралцахад эзэмшсэн агуулгаа дүйцүүлэн тооцуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Дээрх шийдвэртэй холбогдуулан багшлах хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах, багш, ажилтныг ажлын байраар хангах, шилжүүлэн ажиллуулах, их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, ерөнхий боловсролын болон дээд боловсролын хөтөлбөрийн шаталсан тогтолцоог бүрдүүлэх цогц арга хэмжээ авна. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын тогтолцоог шинэчилнэ Төрийн өмчийн зарим дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч байна. Орон нутгийн мэргэжлийн болон политехник коллежийн засаглал, сургалтын чанарыг сайжруулах; Их сургуулийн зарим мэргэжлийн үндсэн хөтөлбөрийн оюутнуудыг хамтарсан хөтөлбөр болон шаталсан хэлбэрээр орон нутагт шилжүүлэн хичээллүүлэх; Орон нутгийн политехник коллеж, их сургуулиудын салбар сургуулиудын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн дадлагын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх; Политехникийн коллежийн хөдөө аж ахуйн болон инженерийн хөтөлбөрт суралцагч нь үргэлжлүүлэн их сургуульд суралцах үед багц цагийг дүйцүүлэн тооцох тогтолцоог хэрэгжүүлэх; Мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын ХАА-н салбар дундын дадлагын баазыг байгуулах; Хөдөө орон нутагт тэргүүлэх чиглэлээр мэргэжил эзэмших боломжийг нэмэгдүүлэх зэрэг үр дүн гарна гэж тооцжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 346 дугаар тогтоол. “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай”

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 346 дугаар тогтоол. “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай”

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 346 дугаар тогтоол

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 346 дугаар тогтоол “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” хавсралт №3 “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” Санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчид: №1 Бүтэн өнчин суралцагч Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч Төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцагч Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагч Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцагч Монголын сайхан бичигтэн” уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч Аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилтай сургалтын байгууллагад суралцагч МУЗГ-ын тогтоол: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16531721718341…

БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/

БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/ Нэг. Тавигдах шаардлага • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж төгссөн Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+) • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй) • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны) • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны) • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо: • Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 3 оюутан, магистрын түвшний сургалтад 4, докторын түвшний сургалтад 1 оюутан Нэр дэвшигчид Болгарын их, дээд сургуулийн жагсаалт, сургуулийн рейтенгийн системтэй дор дурдсан холбоосоор, болгар, англи хэлээр танилцан, суралцах сургууль, мэргэжилээ сонгох боломжтой. Үүнд: http://rvu.mon.bg, https://rvu.nacid.bg/home) ,болон https://rsvu.mon.bg/rsvu4/#/). Гурав. Бүртгэл БҮРТГЭЛ 2023 ОНЫ 7 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРӨӨС 8 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН 17:30 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА. https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг: Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд: • Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө. • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх/; • Элсэлтийн Ерөнхий шалгалтын батламж, Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх • Бүгд Найрамдах Болгар Улсын их, дээд сургуулиас олгосон болгар хэлний мэдлэгийн тухай баримт бичиг – хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангид суралцах нэр дэвшигчдэд хамаарна. • Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол эсвэл Англи хэлээр 500 дээш үгтэй байх/; • Гадаад паспортын хуулбар; • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг; • БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу. • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/ Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу. Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд • Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө. • Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалт нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх; • Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулгын хамт байх; • Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол эсвэл Англи хэлээр 600 дээш үгтэй байх/; • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргана) • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг; • БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу. • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/ Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу. Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу. Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 7012-0939 дугаараас тус тус лавлана уу. Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү. Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна. Анхааруулга: Монголын талаас нэр дэшүүлсэн нэр дэвшигчийг хүсэлтээ илэрхийлсэн Болгарын их, дээд сургуультай хүлээн авах талаар зөвшилцөх бөгөөд гаргасан шийдвэр нь эцсийнх байх ба энэ талаар гомдол гаргах эрхгүй болно. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ХАМТАРСАН ЗӨВЛӨМЖ…

ХАМТАРСАН ЗӨВЛӨМЖ… Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Авлигатай тэмцэх газрын даргын Төрийн байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдад зориулсан “ХАМТАРСАН ЗӨВЛӨМЖ”-ийг 2022-2023 оны хичээлийн жилд хүргэж, багш, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнтэй хамтран ажилласан. 2023-2024 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн элсэлтийн бүртгэл, гүйцэтгэлд хяналт тавих, хамтран ажиллах, зөвлөмж өгөх ажлууд үргэлжлэн хэрэгжинэ. Авлигын эсрэг хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэхүү зөвлөмжийг мөрдөж, хамтран ажиллацгаая. 2023-2024 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн дагуу төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шинээр бүртгүүлэх хүүхдээ зохих журмын дагуу хамруулах; Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан” нь өөрийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийг эрхэлж байгаа албаны, албан тушаалын байдал /нэр хүнд/, эрх, нөлөөгөө ашиглаж хамран сургах тойргийн бус төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн албан хаагч нарт аливаа хэлбэрээр нөлөөлж хамруулахгүй байх, Албан тушаалтны ийм үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 /албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх/, 7.1.6 /албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх/-д заасны дагуу шууд хориглох зөрчилд тооцогдон хариуцлагад хүлээхээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг /Авлигын гэмт хэрэг/-т заасан үйлдэл, эс үйлдэхүйн нөхцөл шинжийг хангаж болзошгүйг анхаарах; E-Mongolia цахим системээр зохих журмын дагуу бүртгүүлэн хамруулах арга хэмжээ авах; Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, тэдгээрийн шууд болон шууд бусаар удирдах албан тушаалтнууд нь нийтийн албан тушаалтан, иргэдээс хамран сургах тойргийн бус хүүхдийг хамруулах талаар үзүүлж байгаа аливаа дарамт, шахалт, нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үүднээс энэ талаарх мэдээллийг өөрийн удирдах албан тушаалтан, Боловсрол, шинжлэх ухааны яам, Авлигатай тэмцэх газарт нэн даруй /”110” тусгай дугаарт/ мэдэгдэх арга хэмжээ авах; Боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох, түүнд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсантай холбогдуулан иргэдийн гомдол, мэдээллийг Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд хүлээн авч нэн даруй шийдвэрлэж байх, элсэлттэй холбоотой гаргаж байгаа гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийж зохих арга хэмжээг холбогдох албан тушаалтнууд авах; Элсэлтийн журам зөрчсөн төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тухайн албан хаагчийн ажиллаж буй байгууллагад мэдэгдэж зохих арга хэмжээ авах талаар мэдэгдэх; Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хамран сургах тойргийн бус хүүхдийг хамруулсан эсэхэд Авлигатай тэмцэх газраас улирал тутам хяналт, шалгалтыг зохион байгуулж үр дүнг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдад мэдээлэх; Төрийн байгууллагууд цэцэрлэгийн насны хүүхэдтэй албан хаагчдын судалгааг гарган байгууллагын дэргэдэх цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвийг байгуулах талаар тухайн байгууллагын удирдлага санаачилга гаргах.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА:

Гэрээ хэлэлцээр, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Хууль эрх зүй мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил, төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай Бодлого, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах, хуульд нийцсэн оновчтой үр дүнтэй шийдвэр гаргах чадвартай байх БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар

2023-2024 оны хичээлийн жилийн цэцэрлэг, сургуулийн цахим бүртгэл явагдаж байна. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

2023-2024 оны хичээлийн жилийн цэцэрлэг, сургуулийн цахим бүртгэл явагдаж байна. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ     Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 302.226 суралцагч байна. Тэдний 142 мянга нь Улаанбаатар хотод амьдардаг. Цэцэрлэгийн цахим бүртгэлийг 8 дугаар сарын 1-ний өдөр эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 89 мянган хүүхэд бүртгэлд хамрагдаад байна. Бүртгэлийг шугам 8 дугаар сарын 20-ны өдөр хаагдана. Харин 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт хуваарилагдсан талаарх мэдээлэл ирэх болно. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ 2023-2024 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 781.178 сурагч суралцана. Тэдний 73900 нь нэгдүгээр ангид элсэх юм. Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл өнөөдөр эхэлж байна. Эцэг эх, асран хамгаалагчид Е Mongolia системээр нэвтэрч урьдчилсан хуваарилалтыг баталгаажуулах ёстой.

АХЛАХ СУРГУУЛИУДЫГ ТӨРӨЛЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ…

Энэ хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт Математик-байгалийн ухааны, Хан Уул дүүрэгт ХААИС-ийг түшиглэсэн Байгаль-экологийн төрөлжсөн ахлах сургуулийн байгуулахаар зорьж байна. Доорх төсөлтэй танилцан саналаа коммент хэсэгт үлдээгээрэй… НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Улам бүр даяаршиж, мэдлэгт суурилан тогтвортой хөгжих хэрэгцээтэй болж буй дэлхий дахинд бүрэн дунд боловсролын зорилго нийтлэг болж байна . Үүнд юуны түрүүнд насан турш суралцах ур чадвар, үзэл санааг хөгжүүлэх, дараагийн шатны боловсрол эзэмших, шинжлэх ухааны салбарыг судлах, ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, ирээдүйг бүтээн байгуулагч гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйлтэй байхад суралцах нь бүрэн дунд боловсролын зорилго болж байна. Дэлхийн улс орнуудад бүрэн дунд боловсролыг бие даасан ахлах сургуулиар олгох нь түгээмэл байна. Ахлах сургууль нь бие даасан бүтэцтэй, тодорхой ажил, мэргэжилд болон дараа шатны сургуульд бэлтгэх, мэргэжлийн баримжаа олгоход чиглэсэн сургалттай байх нь нийтлэг хандлагатай бөгөөд тэдгээрт сурагчдыг сурлагын амжилт, авьяас, чадвар, сонирхол, хэрэгцээг нь үндэслэн элсүүлдэг байна. Сүүлийн жилүүдэд ахлах сургуулиуд чөлөөт хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа, олон улсын уралдаан тэмцээнд оролцохыг дэмжиж, сурагчийн төлөвшлийн асуудалд анхаарч, их сургууль, коллежууд ч оюутан элсүүлэхдээ үүнийг харгалздаг болжээ. Монгол Улсын ахлах сургуулийн зорилго нь сурагчийг өргөн хүрээтэй хөгжүүлэхэд чиглэж, нийгэм болон хүрээлэн буй орчинд тулгарч буй асуудлыг шийдэх, аливаа зүйлсийг үнэлж, дүгнэх мэдээлэл боловсруулж, шийдвэр гаргах бүтээлчээр бие даан суралцахуйд суралцахад нь шаардлагатай чадамжийг эзэмшин, төлөвших боломжийг бүрдүүлнэ. Ахлах сургууль нь сурагчдад өөрийгөө танин мэдэх, ирээдүйн төлөө бэлтгэгдэх, насан туршдаа суралцахад өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй болон хөгжихөд дэмжинэ. Ахлах сургуулиар эзэмшсэн мэдлэг, чадварыг бүрэн дунд боловсролын гэрчилгээ, болон бусад холбогдох бичиг баримтаар тодорхойлно. АХЛАХ СУРГУУЛИЙН ХЭВ ШИНЖ Төрөлжсөн ахлах сургууль нь математик-байгалийн ухаан, байгаль-экологи, нийгэм-хүмүүнлэг, соёл-урлаг, техник-технологи гэсэн таван хэв шинжтэй байна. Төрөлжсөн ахлах сургуульд заавал судлах болон сонгон судлах, гүнзгийрч судлах хөтөлбөрийг судална. Гүнзгийрч судлах хөтөлбөрөөр тухайн суралцагчийн цаашдын ажил мэргэжил, амьдралын замналыг баримжаална. ХӨТӨЛБӨР Заавал судлах хэсэг нь сурагчийг өргөн хүрээтэй хөгжүүлэхэд чиглэсэн, тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн байна. Заавал судлах хөтөлбөрийг үндэсний хэмжээнд бүх ахлах сургуулийн сурагч судлах бөгөөд сурагчид шинжлэх ухааны үндэс, судалгааны аргыг эзэмшиж, иргэний болон нийгмийн үнэт зүйл, бие даан бүтээлчээр суралцаж, насан туршдаа суралцах хандлага, чадвартай болно. Сонгон судлах хөтөлбөр нь тухайн хэв шинжийн сургуулийн суралцагчийг цаашид тухайн салбараар мэргэшин, хувь хүний хөгжил, иргэн болж төлөвшихөд шаардлагатай төлөвшил, мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Гүнзгийрүүлэн судлах хөтөлбөр нь I, II, III гэсэн түвшинтэй байна. Тус хөтөлбөрийн агуулга нь сурагчид шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судалж суралцах, мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлж суралцах, өөрийн сонирхсон, сонгосон чиглэлээр авьяас, давуу тал, ур чадварыг хөгжүүлэх боломж олгоно. Гүнзгийрэн судлах хөтөлбөрийг их сургууль, коллеж, МСҮТ-тэй хамтран боловсруулж хэрэгжүүлж болно. Суралцагчийн заавал болон сонгон судалсан хичээлийг бүрэн дунд боловсролын гэрчилгээ, гүнзгийрүүлэн судалсан хичээлийн диплом, мэргэжлийн зэргийн батламжаар баталгаажуулна.

27 ОРНЫ 500 ГАРУЙ МОНГОЛ СУДЛААЧ ЧУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал Төрийн ордонд нээлтээ хийлээ. Анх 1959 онд зохион байгуулсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн их хурлаас үүдэлтэй энэхүү их хурал нь нэгэн жарны түүхтэй бөгөөд хүйтэн дайн, даяарчлал, нийгмийн шилжилт, цар тахал зэрэг түүх нийгэм, улс төрийн янз бүрийн цаг үеийг туулан амжилттай зохион байгуулагдсаар өнөөдөр XII их хурлаа хийж байна. Энэ удаагийн Монголч эрдэмтний их хуралд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаач оролцож, монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг, утга зохиол, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа шинжилгээнийхээ үр дүнг хэлэлцүүлнэ. Монгол судлал дэлхий дахинаа эрчимтэй хөгжихийн хэрээр монголчууд бидний үүх түүх, өв соёлын тухай үнэн бодит мэдлэг мэдээлэл хүн төрөлхтний хүртээл болж, Монгол Улсын нэр хүнд, монгол үндэстний нэгдмэл үнэт зүйл улам бүр өсөн бэхжиж байгаа юм. Өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд монгол судлалын чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулж буй 23 төв, хавсарга байдлаар судалгаа эрхэлж буй 20 төв, нийт 43 төв, салбар үйл ажиллагаа эрхэлж байна. Цаашид монголч эрдэмтдийг гадагш алдах урсгал буюу “brain drain”-ыг сааруулж, “brain gain” болгон хувиргах, гадаадад буй эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг буй болгоно гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан илтгэлдээ онцлов. Цаашид Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүждэг залуу монгол судлаачдад зориулсан сургалт, ахисан төвшний сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг буй болгож, олон улс дамнасан залуу судлаачдын сүлжээ, хамтын нийгэмлэгийг бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллахаар төлөвлөж байна. “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болж буй энэ удаагийн их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж буй. Тус хурал нь 6 салбар хуралдаанаас бүрдэнэ.

ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XII ИХ ХУРАЛ ПҮРЭВ ГАРАГТ ЭХЭЛНЭ

ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XII ИХ ХУРАЛ ПҮРЭВ ГАРАГТ ЭХЭЛНЭ.       1959 оноос эхлэн Олон Улсын Монголч Эрдэмтний Их хурлыг 5 жилд нэг удаа Монгол Улсад тогтмол зохион байгуулдаг болсон. Нэг удаагийн хуралд дунджаар 30-аад орны 400 орчим эрдэмтэд оролцдог. Олон Улсын Монголч Эрдэмтдийн Их хурал нь оролцогчдынхоо тоогоор ч, хэлэлцэх асуудлын цар хүрээгээрээ ч, тогтмолжсон байдлаараа ч дэлхийн өөр аль ч оронд энэ чиглэлээр болдоггүй том хурал юм. Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлд 2023 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн Их Хурлыг БШУЯ, ЕТГ, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж байна. 12 дугаар их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” нэрийн дор Монголын нүүдэлчдийн түүх, уламжлал, монгол хэл, утга зохиол, нийгэм-эдийн засаг, улс төр, гадаад, дотоод ертөнц, соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг онцлон анхаарна. Их Хурал таван салбар хуралдаантай. Салбар 1. Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд Салбар 2. Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе Салбар 3. Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз Салбар 4. Монголын гадаад ертөнц ба харилцаа Салбар 5. Монголчуудын соёл: уламжлал ба шинэчлэл Хурлын эхний захиаг 2023 оны 4 дугаар сарын 24-нөөс эхлэн 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 36 улсын 650 гаруй доктороос дээш зэрэгтэй монголч эрдэмтдэд түгээсэн. Их Хуралд 20 орны 307 эрдэмтэд илтгэлтэй. Их Хурлын нээлтэд гадаад, дотоодын 750 гаруй оролцоно. Мөн энэ удаагийн Их хурал нь монгол судлалын залуу үеийг дэмжин Залуу Монгол судлаач дэд салбарыг докторын түвшний судлаач нарт бий болгож, нийт 59 залуу монгол судлаачид илтгэл тавина.