2024 оны “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 338 хүүхдийн нэрсийг зарлалаа

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2024 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо. Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан журмын шалгуурыг хүний оролцоогүйгээр шалган,  болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг. Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 1/1289 тоот албан бичгийг үндэслэн нийт 338 хүүхдийн нэрийг зарлаж байна. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-д 2024 онд өөрчлөлт орсон. Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхэдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их, дээд сургуулиуд холбогдож зааварчилгаа мэдээлэл өгнө. Жагсаалтад багтсан хүүхдүүд дараах хаяг, утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой. МУИС-ийн Хичээлийн II байр, өргөтгөл 307 тоот. 99949945, 99889379 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу. 338 Хүүхдийн нэрс энд дарж харна уу. Эх сурвалж: https://president.mn/30935/            

Ерөнхийлөгчийн Илгээлт-2100

Ерөнхийлөгчийн Илгээлт-2100 Өнөөдөр эх орны маань өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг 245 залуу дэлхийн 17 улсыг зорин нисэж байна. Шинэ зууны илгээлтийн эзэд Та бүхэн эрдэм номдоо шамдан суралцаад, эх орноо хөгжүүлэх эрхэм зорилгоо биелүүлэхээр оюуны ганзага дүүрэн эргэн ирэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Аян замдаа сайн яваарай

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС ЭХЛЭН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ СУРАЛЦАГЧДЫГ ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ҮНДСЭН ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАХАД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ БҮРТГЭЛ ЭХЭЛЖ БАЙНА

Боловсролын ерөнхий хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 102 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу дараах шаардлагыг хангасан хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад буцалтгүй тусламж олгоно: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” (цаашид “суралцагч” гэх) Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж урилга авсан суралцагчид хамрагдах боломжтой. Журмын дагуу шаардлага хангасан суралцагчдын сургалтын төлбөр болон амьжиргааны зардал (дотуур байр, хүнсний зардал)-ын буцалтгүй тусламж олгоно. Мөн Суралцагчид үзүүлэх үйлчилгээний зардлыг зайлшгүй зардалд тооцож нэхэмжлэгч сургалтын байгууллагад зардлыг олгоно. Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт Хүсэлт (Батлагдсан маягтын дагуу) Хүлээн авч суралцуулах тухай урилга, албан захидал: – Үндсэн ангид шинээр суралцах суралцагч тухайн сургуулиас ирүүлсэн албан ёсны урилга эсвэл захидлын хуулбар; (урилга англи хэл дээр биш бол урилгын албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах); – Үргэлжлүүлэн суралцагч бол үндсэн ангид суралцаж буйг нотолсон албан бичиг суралцаж байгаа тухай албан бичиг; (албан бичиг англи хэл дээр биш бол албан бичгийн албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах); Гадаад хэлний мэдлэгийн талаар тухайн сургалтын байгууллагын шаардлага хангасныг нотлох баримт бичгийн хуулбар Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/ Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/ Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралт, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч бол өмнөх боловсролын зэргийн дипломын хуулбар, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт; БҮРТГЭЛ: 2024 оны 07 сарын 26-ний өдрөөс 08 сарын 20 -ний өдөр хүртэл /scholarship@elf.gov.mn/ цахим хуудсаар хүлээн авна. Тавигдах шаардлага: – .Монгол Улсын иргэн байх. – Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх. – Зээл авснаас бусад тохиолдолд Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр суралцаагүй байх. – Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж урилга авсан байх, үргэлжлүүлэн суралцагч бол дараагийн улиралд дэвшин суралцах эрхээ авсан байх. – Гадаадын сургалтын байгууллагад суралцах эрх авсан суралцагчийн урилга нэмэлт нөхцөл шаардаагүй шууд суралцах эрх олгосон байна.   Бүртгэлтэй холбоотой асуулт, санал хүсэлтийг 09.00-17.00 цагт Боловсролын зээлийн сангийн 7004-7009(1003), утсаар болон scholarship@elf.gov.mn цахим хуудсаар хүлээн авна.   Боловсролын зээлийн сан

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ /МАГИСТР, ДОКТОРЫН/ ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАГЧДЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ /МАГИСТР, ДОКТОРЫН/ ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАГЧДЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ Элсэгчийн анкет А /www.elf.gov.mn Цахим хуудасны гадаад зээл тэтгэлэг гэсэн цонхноос татаж авч бөглөнө/ Гэрээ 2 хувь хэвлэн бөглөж авчрах /Цахим шуудангаар илгээх гэрээг өөрсдийн бөглөх хэсгийг бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулах/ Суралцах сургуулийн урилга /Баталгаат орчуулгын хамт, Тэргүүлэх мэргэжлээр суралцахыг нотолсон/ Гадаад хэлний шалгалтын хүчинтэй хуудасны хуулбар /IELTS, TOEFL/ Дээд боловсрол эзэмшсэн баримт бичгийн хуулбар /Нотариатаар баталгаажуулах/ Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Итгэмжлэл” нотариатаар баталгаажуулах /Утга нь: Суралцагчийн өмнөөс Боловсролын зээлийн сантай сургалтын гэрээ байгуулах, санал хүсэлт, өргөдөл гаргах, гэрээ болон холбогдох баримт бичигт гарын үсэг зурах гэх мэт бүрэн эрхийг олгосон тухай 3 жилийн хугацаатай итгэмжлэл гаргуулах/ Иргэний үнэмлэхийн хуулбар /E-Mongolia лавлагаа байж болно/ Санхүүжилт хүссэн өргөдөл /Боловсролын зээлийн санд/ 1% цээж зураг /3*4 хэмжээтэй цээж зураг Элсэгчийн анкет А-д нааж ирэх/

МЭДЭЭЛЭЛ:

МЭДЭЭЛЭЛ      “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж байна. Тус журмын 13.6, 13.7, 13.8 дэх заалтуудыг үндэслэн сонгон шалгаруулалтын талаарх иргэдийн өргөдөл, гомдол, санал хүлээн авч шийдвэрлэсэн. Орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал 2024-07-04-ний өдөр болно. Иймд өргөдөл, гомдлыг 2024-07-03-ны өдрөөр дуусгавар болгож байна.    Жич: scholarship@elf.gov.mn хаягаар өргөдөл, гомдол илгээх боломжтой. Боловсролын зээлийн сангийн дэргэдэх орон тооны бус зөвлөл 2024-07-03

ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД ЗЭЭЛЭЭР СУРАЛЦАХ БАКАЛАВРЫН СУРАЛЦАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

2024 оны 7 сарын 1-ний өдөр сонгон шалгаруулалтын суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалт зохион байгуулагдлаа. Нийт 79 суралцагчаас 7 нь гадаад оронд байгаа учир монголд байгаа асран хамгаалагч нарын ажиглалттайгаар цахимаар шалгалтаа өгч, бусад нь өөрийн биеэр оролцсон болно. БШУЯ-ны сайдын 2024 оны 06-р сарын 19-ний Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчдын хяналтын тоо батлах тухай А/305 тушаалаар 2024 оны дэлхийн шилдэг их сургуульд суралцагчдын хяналтын тоог 70 байхаар тогтоосон. Шалгалтын дүнгийн эрэмбээр 68,69,70,71 дэх суралцагчдын оноо тэнцсэн учир сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хуралдаж журмын 11.9.3-д заасны 11.9.2-т заасан шалгалт авахад оноо тэнцсэн суралцагчдын тоо хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд сургалтын байгууллагын эрэмбийг, дахин тэнцвэл гадаад хэлний мэдлэгийн түвшнийг, дахин тэнцвэл Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн чиглэлийн эрэмбийг харгалзан үзэж шалгаруулна гэснийг үндэслэж эрэмбэлж жагсаасан болно. Сонгон шалгаруулалтын оноог жагсаавал: № Бүртгэлийн дугаар  СЧЕҮ-ний оноо Тайлбар Журмын 11.9.3 заалт /сургуулийн эрэмбэ/ 1 120036              99.2 2 120071              96.0 3 120260              95.6 4 120098              95.6 5 120230              95.2 6 120133              95.2 7 120217              94.8 8 120059              94.8 9 120259              94.4 10 120143              94.4 11 120121              94.4 12 120113              94.0 13 120105              94.0 14 120070              94.0 15 120052              94.0 16 120050              94.0 17 120048              94.0 18 120189              94.0 19 120126              94.0 20 120296              93.6 21 120145              93.6 22 120103              93.6 23 120067              93.6 24 120034              93.6 25 120023              93.6 26 120021              93.6 27 120019              93.6 28 120236              93.2 29 120221              93.2 30 120072              93.2 31 120049              93.2 32 120038              93.2 33 120032              93.2 34 120266              92.8 35 120227              92.8 36 120135              92.8 37 120026              92.8 38 120244              92.4 39 120149              92.4 40 120094              92.4 41 120090              92.4 42 120088              92.4 43 120053              92.4 44 120269              92.0 45 120156              92.0 46 120107              92.0 47 120085              92.0 48 120025              92.0 49 120263              91.6 50 120164              91.6 51 120119              91.6 52 120074              91.6 53 120060              91.6 54 120022              91.6 55 120047              91.2 56 120046              91.2 57 120239              91.2 58 120271              90.8 59 120134              90.8 60 120118              90.8 61 120057              90.8 62 120037              90.8 63 120137              90.4 64 120106              90.4 65 120083              90.4 66 120051              90.4 67 120018              90.4 68 120012              90.0 21 24 69 120190              90.0 27 28 70 120016              90.0 35 37 71 120093              90.0 41 44 72 120233              89.6 73 120109              89.6 74 120120              89.2 75 120163              88.8 76 120258              88.8 77 120173              88.8 78 120035              88.0 79 120202              86.4 Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2024-07-01  

ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД ЗЭЭЛЭЭР СУРАЛЦАХ БАКАЛАВРЫН СУРАЛЦАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ИРГЭДИЙН ГАРГАСАН ӨРГӨДЛИЙН ШИЙДВЭР

2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Орон тооны бус зөвлөл хуралдаж Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 102 дугаар тогтоолын “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу гадаадын дээд боловсролын байгууллагад зээлээр суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтад баримт бичгийн иж бүрдэл хангаагүй 27 суралцагчийн гаргасан өргөдөл гомдлыг хэлэлцэж, санал зөвлөмжийг сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт хүргүүлсэн. Ажлын хэсэг үндэслэл, шалтгааныг хэлэлцэн олонхын саналаар орон тооны бус зөвлөлийн саналыг дэмжив. Үүнд:   Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 102 дугаар тогтоолын “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын 10.7.5 дахь заалтын дагуу дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings”, эсхүл “Academic Ranking of World Universities” байгууллагын сүүлд тогтоосон эрэмбийн жагсаалтын эхний 20-д багтсан сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол мэргэжил харгалзахгүй, 21-50-д багтсан сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцаагүй 7 суралцагчийг “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-ний шалгалтад оруулахгүй,   Журмын 1.7.Боловсролын ерөнхий хуулийн 5.1.3-т заасан “тэгш хүртээмжтэй байх” боловсролын зарчмын дагуу тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд өрхийн нэг гишүүнийг хамруулна. Өрхийн аль нэг гишүүн өмнө нь энэ журамд заасан аль нэг тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд хамрагдсан бол тухайн суралцагчтай ижил оршин суугаа газрын газрын хаягт байнгын оршин суух бүртгэлтэй, хамт амьдардаг бусад гишүүн тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд дахин хамрагдахгүй гэсэн үндэслэлээр 5 суралцагчийг “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-ний шалгалтад оруулахгүй,   Мөн тус журмын 1.1.9. энэ журмын 3.2.2, 4.11.2, 10.7-д заасан суралцагч англи хэлээр суралцах тохиолдолд IELTS 7.0, TOEFL IBT 94-өөс дээш оноотойг, бусад гадаад хэлээр суралцах тохиолдолд эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын оноотойг нотлох баримт бичгийн хуулбарын шаардлага хангахгүй болон “Duolingo” шалгалтын оноотой 9 суралцагчийг дараагийн шатны “Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалт”-д оруулахгүй, 120025 бүртгэлийн дугаартай Duke Kunshan их сургуульд тэнцсэн суралцагчийг төв сургуулиас нь ирсэн албан бичгийг үндэслэн дараагийн шатанд оруулах, 120126 бүртгэлийн дугаартай суралцагч IELTS-н 8.0 оноотой нь өргөдөлдөө хавсаргасан баримт, хөндлөнгийн шалгах системээр нотлогдсон тул дараагийн шатны шалгалтад оруулах, 120173, 120206, 120239, 120258 бүртгэлийн дугаартай суралцагчид өргөдөлдөө нотлох баримтуудыг хавсаргасан тул тэдгээртэй танилцаж, шалгаад дараагийн шатны “Суралцах чадварын ерөнхий шалгалт”-д  оруулахаар тус тус шийдвэрлэв. Нийт 27 суралцагч өргөдөл, гомдол гаргасны 21 суралцагчийг холбогдох журмын дагуу “Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалт”-д оролцуулахгүй, 6 суралцагчийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдах “Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалт”-д оруулахаар шийдвэрлэв.     ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ              СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ