“ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна

“ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ын төсөлд санал авах тухай  Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам батлах тухай” 103 дугаар тогтоолоор “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, 2025 оны “Журам шинэчлэн батлах тухай” 215 дугаар тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам” батлагдаж Боловсролын яамнаас журмын хэрэгжилтийг хангаж Боловсролын зээлийн сангаар дамжуулан дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад сургалтын төлбөрийн санхүүжилтийг олгодог. Боловсролын яамнаас дээрх санхүүжилтийн журмыг нэгтгэн “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, зээл эргэн төлүүлэх журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр иргэд, олон нийтээс санал авч байна. Журмын төсөлд холбогдох саналаа batselem@moe.gov.mn, dorjsuren@elf.gov.mn цахим хаягаар ирүүлж хамтран ажиллана уу. Журмын төсөлтэй танилцах PDF файл

Гадаадад суралцагчдын амьжиргааны зардлын санал авч байна

Гадаадад суралцагчдын амьжиргааны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох талаар Боловсролын сайдад хүргүүлэх санал боловсруулахтай холбогдуулан санал авч байна. Боловсролын зээлийн сан нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, эргэн төлүүлэх журам”-ын 4.1-д заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагчдын 2026–2027 оны хичээлийн жилийн дотуур байрны төлбөр, хүнсний зардлын хэмжээг шинэчлэн тогтоох саналыг боловсруулж, Боловсролын сайдад хүргүүлж, батлуулахаар ажиллаж байна. 2025–2026 оны хичээлийн жилд мөрдсөн хэмжээнээс зарим улсын дотуур байрны бодит төлбөр давсан, улмаар суралцагчдад төлбөрийн зөрүү үүсэх, байрны гэрээ цуцлагдах, алданги тооцогдох зэрэг хүндрэл гарсан талаар өргөдөл, гомдол ирүүлсэнтэй холбоотойгоор холбогдох судалгаа, тооцоонд үндэслэн зардлын хэмжээг шинэчлэх шаардлага үүссэн. Тэтгэлгээр суралцагчид болон иргэд та бүхнийг тушаалын төсөл болон холбогдох судалгаатай танилцаж, 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар санал асуулгад хамрагдахыг урьж байна. Та ЭНД дарж санал өгнө үү. САНАЛ АСУУЛГА АВАХ ХУГАЦАА ДУУССАН

ГАДААДЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧДЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ҮЙЛ ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Боловсролын сайдын 2026 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/203, А/204 дүгээр тушаалын дагуу Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцахаар шалгарсан суралцагчидтай гэрээ байгуулах үйл явцын талаарх мэдээлэл хүргэж байна. Хөнгөлөлттэй зээлээр суралцагчдын явцын мэдээтэй ЭНД дарж танилцана уу. Буцалтгүй тусламжаар суралцагчдын явцын мэдээтэй ЭНД дарж танилцана уу. Боловсролын зээлийн сан нь үйл явцын мэдээллийг тухай бүр шинэчлэн хүргэнэ.

Гадаадын боловсролын сургалтын байгууллагад бакалаврын түвшинд суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгох сонгон шалгаруулалтад ирүүлсэн хүсэлтийн баримт бичгийн хяналт хийгдлээ.

Гадаадын боловсролын сургалтын байгууллагад бакалаврын түвшинд суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгох сонгон шалгаруулалтад ирүүлсэн хүсэлтийн баримт бичгийн хяналт хийгдлээ. Баримт бичгийн хяналтын мэдээллийг Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн болохыг мэдэгдэж байна. Иргэд, суралцагчид та бүхэн холбогдох мэдээлэлтэй танилцана уу.