“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны (МБШУ-ны ҮЭ-ийн холбоо) гишүүн багш нар “Боловсролын шинэчлэл ба нийгмийн түншлэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож боловсролын шинэ сэргэлтийн бодлого, багш нарыг бэлтгэх буюу тэтгэлэг олгох, багшийг тасралтгүй хөгжүүлэх, мэргэшүүлэх, багшийн нийгмийн […]

“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛЪЯ” АЯН ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ

Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяны 8 дахь удаагийн арга хэмжээ Өвөрхангай аймагт болж байна. Пүрэв гараг буюу эхний өдрийн үйл ажиллагаа Хөгжимт драмын театрт “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” хэлэлцүүлгээр эхэлж байна. Үндсэн илтгэл 1. Шинжлэх ухаан, технологийн бодлого ба түүнд суурилсан хөгжлийн шийдэл Үндсэн илтгэл 2. Шинжлэх Ухааны […]

БАГШИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Японы эмнэлгийг түшиглэн багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ төв нь эмнэлгийн туслаж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Багш нар өрхийн болон аймаг дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлнэ. Энэ үзлэгийн мөрөөр гуравдугаар шатлалын эмнэлэгт хандах шаардлага үүсвэл сургууль, цэцэрлэгийнхээ эмчээр дамжуулан багшийн […]

“МОНГОЛ УР ЧАДВАР-2023” ТЭМЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ЯЛАГЧИД “ДЭЛХИЙН УР ЧАДВАР”-ЫН 47 ДАХЬ ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОНО

“Монгол ур чадвар-2023” тэмцээн мужаан, өрөг угсралт, сантехник, тогооч, цахилгаан, гагнуур, CNC токарь, график дизайн гэсэн найман мэргэжлээр зохион байгуулагдаж байна. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх уг тэмцээн гурван үе шаттай үргэлжлэх юм. 2 дугаар шатны тэмцээн 10 дугаар сарын […]

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА:

1.Санхүүгийн хэлтсийн дарга-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, татвар, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй Төр, боловсрол, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил, Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, Асуудал шийдвэрлэх, чадвартай Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх […]

АНУ-ЫН ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛГИЙГ 2 ДАХИН НЭМЛЭЭ…

АНУ-ын ЭСЯ, БШУЯ-ны хамтын ажиллагааны үр дүнд АНУ-ын Фулбрайтын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 2 дахин нэмэгдүүлэхээр гэрээ байгууллаа. 2025 оны хичээлийн жилээс эхлэн 40 хүртэл оюутан АНУ-ын шилдэг их, дээд сургуульд магистрын хөтөлбөрт суралцахаар боллоо.