Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах хүсэлт авах хугацаа сунгагдлаа.

ОЮУТАН СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД: Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад олгодог “СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ“-ийн хүсэлт авах хугацаа 14 хоногоор сунгагдлаа. Оюутан суралцагч та бүхэн 2025-2026 оны хичээлийн жилийн I улиралд “СУРГАЛТЫН ЗЭЭЛ“-д хамрагдах хүсэлт гаргах бол суралцаж байгаа сургуулийн сургалтын албанд хандаж хүсэлтээ гаргана уу. Жич: ЗГ-ын 2025 оны 215 дугаар тогтоолын хавсралт журамд заасан шалгуур, шаардлага хангах ёстойг анхаарна уу! Зээлийн давуу тал: Хүүгүй Барьцаагүй Мэргэжил харгалзахгүй Төгссөний дараа 5 хүртэл жилийн хугацаанд эргэн төлөх боломжтой Сонгосон багц цагийн төлбөрийг бүрэн олгох Тавигдах шаардлага ЭЕШ- босго оноо хангасан (шинэ элсэгч) Өмнөх улирлын голч дүн 2.8 -аас доошгүй (үргэлжлүүлэн суралцагч) Магистр, Доктор 3.0 -оос доошгүй Дэд бакалавр, Бакалавр, Магистр, Докторт анхлан суралцагч Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцагч Бусад Хүсэлт хүлээн авах:Сургуулийн сургалтын алба Хүсэлт хүлээн авах хугацаа: 2025.11.17 хүртэл

Гүйцэтгэлийн аудитын тайлан хүлээн авч зөрчлийг арилгахаар ажиллаж байна.

Боловсролын зээлийн сан (БЗС) нь Үндэсний аудитын газрын “Боловсролын зээлийн сангийн 2017–2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн” гүйцэтгэлийн аудитын тайланд дурдагдсан зөрчил, алдаа, доголдлыг арилгах чиглэлээр ажиллаж байна. Тайлантай танилцах бол Тайлан

ХББОСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРАА, БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА О.СИЙЛЭГМАА НАР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа нар хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улсад нэн шаардлагатай байгаа дээд боловсролын тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн чиглэлд орсон “Ус хангамж, ариутгах татуургын инженерчлэл” хөтөлбөрөөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуульд 2.5 жилийн хугацаанд суралцах бөгөөд цаашид орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах суралцагчдад сайдын нэрэмжит тэтгэлгийг олгож, гэрээний хэрэгжилтэд Боловсролын зээлийн сан хяналт тавьж ажиллахаар санамж бичгийг байгууллаа. Энэ үеэр ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа “Өнгөрсөн наймдугаар сард салбарын сайд Э.Бат-Амгалан барилгын салбар болон нийтийн аж ахуйн төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр тэдний зүгээс боловсон хүчин дутагдалтай байгаа талаар ярьсан. Тиймээс энэхүү хамтын ажиллагаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой” гэдгийг онцлоод салбарын ажиллах хүчний нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2025 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан хүүхдүүдийн нэрс тодорлоо. Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан холбогдох журмын шалгуурын дагуу болзол хангасан сум, хороо бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тэргүүлсэн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг. Автоматаар шүүж гаргасан жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 1/3817 тоот албан бичгийг үндэслэн  404 хүүхдийн нэрийг зарлаж байна. Болзол хангасан хүүхдүүд төрийн өмчийн их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн тохиолдолд сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамаарч аль улсын ямар их, дээд сургуульд сурах нь шийдэгдэнэ. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их сургуулиуд холбогдож зааварчилгаа, мэдээлэл өгөх юм. Жагсаалтад багтсан хүүхдүүд МУИС-ийн Хичээлийн II байр, өргөтгөл 307 тоотоос болон 99949945, 99889379 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу. МОНГОЛ УЛСЫН СУМ, ХОРОО ТУС БҮРЭЭС ШАЛГАРСАН ХҮҮХДҮҮДИЙН НЭРСИЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

Удирдамж

“Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад 2025-2026 оны хичээлийн жилээс суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай” tetgeleg_0001

Удирдамж

“Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад 2025-2026 оны хичээлийн жилээс суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай” zeel_0001