ГАДААДЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАЛЦАХ СУРАЛЦАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын сургалтын байгууллагад магистр, докторын хөтөлбөрт “Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг”-ээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

ГАДААДАД СУРГАЛТЫН ЗЭЭЛЭЭР 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАЛЦАХ СУРАЛЦАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа. Анхааруулга: Бүртгэлийн хугацаа дуусах хугацаа ойртох тусам тухайн өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Баримт бичиг хүлээн авах систем автоматаар хаагдахыг анхаарна уу /хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахгүй/. Сонгон шалгаруулалтын явц болон үр дүнг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын зээлийн сангийн цахим хуудсаар цаг тухайд мэдээлнэ. Иргэдэд хувийн e-mail-ээр мэдээлэл, үр дүн илгээгдэнэ.   Сонгон шалгаруулалттай холбоотой асуулт, санал хүсэлтийг ажлын өдөр 09.00-17.00 цагт Боловсролын зээлийн сангийн 7004-7009 (1100), утсаар лавлана уу.   ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!

БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН БАКАЛАВР МАГИСТРЫН ТЭТГЭЛГИЙН ЯРИЛЦЛАГЫН ШАТАНД ОРОЛЦОГЧДЫН НЭРС

Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Бүгд Найрамдах Польш улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд хооронд байгуулсан хөтөлбөрийн хүрээнд Польш улсад 2024/2025 оны хичээлийн жилд суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын ярилцлагын шатанд орох оролцогчдын нэрсийг хүргүүлж байна. Ярилцлага болох байршил, цагийг бүртгэл үүсгэсэн цахим шууданд хүргүүлэх болно № Овог Нэр 1 Асылбек Амин 2 Амгалан Анир 3 Алдарбат Мөнхтүшиг 4 Баяраа Алтанзул 5 Баясгалан Анударь 6 Базардаргиа Анужин 7 Бямбадорж Гүнжмаа 8 Бат-Эрдэнэ Марал 9 Батмөнх Мишээл 10 Баярбаатар Мишээл 11 Бямбаа Номундарь 12 Баянгол Санчирмаа 13 Баясгалан Сувд 14 Бат-Эрдэнэ Тайванбат 15 Баярсайхан Танан-Эрдэнэ 16 Батсүх Цолмон 17 Ганзориг Гантунгалаг 18 Гантулга Номин-Эрдэнэ 19 Ганбат Раднаа 20 Галбадрах Төрбадрах 21 Гийхнарана Цэлмэг 22 Доржпүрэв Эрхбилгүүн 23 Золбаяр Мөнгөнсүлд 24 Золзаяа Энэрэл 25 Итгэл Цэнгүүн 26 Лхагвадулам Энхрийлэн 27 Мөнхбат Өсөхбаяр 28 Ням-Очир Азмаа 29 Наранжаргал Ану-Үжин 30 Насанбат Анхбаяр 31 Нармандах Номт 32 Наранбаатар Сансар-Од 33 Наранбаяр Ууган-Эрдэнэ 34 Очирбат Амгаланбаяр 35 Одгэрэл Номинжин 36 Пүрэвсүрэн Осэржэнма 37 Раднаабаяр Хишигтогтох 38 Талант Айдана 39 Төгсбаяр Баттөгс 40 Тилеухан Ботакөз 41 Тэгшсайхан Гиймаа 42 Төрбаатар Мөнхзаяа 43 ундрах Энхтөр 44 Хоролжав Номин-Эрдэнэ 45 Хаянгарав Хулан 46 Цэрэнням Билгүүнсаран 47 Цотг-Очир Мөнхбат 48 Шынарбек Жасыбай 49 Энхтөр Гэрэлдэлгэр 50 Эрдэнэдэлгэр Дөлгөөндарь 51 Энхсайхан Намуунгоо 52 Эрдэнэчулуун Сүхбат 53 Эрдэнэцогт Тайванжаргал 54 Энхбаяр Цолмон 55 Баатархүү Амаржаргал 56 Энхбаатар Болор  

МЭДЭГДЭЛ

Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр 2012 оноос хойш гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зээлээр суралцаж төгссөн иргэд гэрээний 5.2, 3.7, 3.8 заалтыг үндэслэн сантай 2024 оны 5 сард багтаан тооцоо нийлж, эргэн төлөлтийн хуваарь хийнэ үү. Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр 1997 оноос хойш гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зээлээр сурч төгссөн, улмаар эх орондоо эргэн ирж 5 жил ажилласан, зээлээс чөлөөлөгдсөн иргэд дараах баримт бичгийг бүрдүүлэн 2024 оны 5 сард багтаан авчирч өгнө үү. Үүнд: Ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт Албан ёсны НДШ төлсөн баримт /е_mongolia системээс авсан байх/ Гадаадын их, дээд сургуульд төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх, албан ёсны монгол орчуулгатай байх/                          БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН Утас: 7004-7009

ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН АСУУДАЛ, ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Манай улсын дээд боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаач, багш нар энэ өдрүүдэд салбарын тулгамдсан асуудал, шийдэл, дэлхий нийтийн чиг хандлага, Монгол Улсын боловсролын бодлогын тойм шинжилгээ, дээд боловсролын чанар, гүйцэтгэл гээд олон чухал сэдвийг хөндөн ярилцахаар цуглаад байна. НҮБ-ын “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний чуулга уулзалт, ЮНЕСКО-ийн Дэлхийн дээд боловсролын 3 дугаар Ерөнхий бага хурал, НҮБ-ын Дээд боловсролын 2030 он хүртэлх замын зураглал, Тогтвортой Хөгжлийн Боловсрол (ТХБ), Монголын дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд “Монгол Улсын дээд боловсролын Анхдугаар форум”-ыг НҮБ, ЮНЕСКО, БШУЯ хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ЕНБД С.Болдсайхан нар оролцлоо. Анхдугаар форумын үеэр дээд боловсролыг даяаршлын гол шинж чанаруудад хандуулан өөрчлөх, урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад уялдуулах, ялангуяа хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагатай нийцүүлэх арга замын тухайд онцгой ач холбогдол өгч хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. Боловсролын шинэ багц хуулийн хүрээнд батлагдсан Дээд боловсролын тухай хууль нь суралцагч төвтэй дээд боловсролын тогтолцоо болон засаглалыг оновчтой болгох, тэргүүлэгч их дээд сургуулиудын хамтын бүтээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, мэргэжлийн, өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчин бүрдүүлэх, гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэсэн. “Дээд боловсролын салбарт дүрэм, журам, холбогдох эрх зүйн актыг суралцагч төвтэй концепцод суурилан иж бүрэн шинэчлэх, сургалтын тогтолцоог орчин үеийн жишиг, хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, хэрэгжилтийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хэмжигдэхүйц болгох бодлого барихаар төлөвлөж байна. Тухайлбал, гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан дээд боловсролын чанарын хяналтын тогтолцоог иж бүрэн, оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллана. Мөн дотоод, гадаадын их сургуулийн хамтын ажиллагаа эрчимжүүлэх, их сургууль- үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжих, оюуны өмч, технологи дамжуулалтын тогтолцоог хөгжүүлэх үйл ажиллагааны үнэлгээ, дэмжлэгийн талаар цаашид гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилан ажиллах бодлого баримталж байна” хэмээн салбарын сайд Л.Энх-Амгалан форумын үеэр ярилаа. http://www.meds.gov.mn/post/133216

СОЛОНГОСЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА.

Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгээр ахлуулсан мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын төлөөлөгчид Солонгос Улсад ажиллаж байна. Солонгосын хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн хөгжил хариуцсан байгууллага (HRDKorea), Ур чадварын шилжилт хариуцсан Глобал институтээс (GIFTS) Хөгжиж буй орнуудад зориулсан Солонгосын ур чадварыг шилжүүлэх хөтөлбөрийн удирдлагатай уулзан үйл ажиллагаатай нь танилцлаа. Мөн тус улсын үндэсний 58 дахь ур чадварын тэмцээний нээлтэд оролцож тэмцээний явцтай танилцав. Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Солонгосын Хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн хөгжил хариуцсан байгууллага (HRDKorea)-н удирдлагуудтай уулзлаа. Энэ еэр Монголын мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын үйл ажиллагаа болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд шаардагдах мэргэжилтэй, чадварлаг, ур чадвар бүхий ажилтан бэлтгэхэд дотоодын ур чадварын тэмцээний ач холбогдол үр дүнг хэлж түүнийг өргөжүүлэх, дэлхийн ур чадварын тэмцээнд бэлдэхэд хамтран ажиллах хүсэлт гаргалаа. Мөн 2015 оноос хойш манай улсын дэлхийн ур чадварын тэмцээнд бэлтгэж буй залуучууд, эксперт багш нарт дэмжлэг үзүүлж, сургалт зохион байгуулан, дадлага хийлгэж байгаад туйлын их талархаж байгаагаа илэрхийллээ. Солонгосын хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн хөгжил хариуцсан (HRDKorea) байгууллагаас Монгол Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлж, дэмжинэ гэдгээ онцоллоо. Солонгосын Үндэсний 58 дахь удаагийн ур чадварын тэмцээн 2023 Чүнчоннам мужид зохион байгуулагдаж, 17 муж, хотын 1691 оролцогч, 50 мэргэжлийн төрлөөр өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнийг дэлхийн болон үндэсний томоохон 28 компани ивээн тэтгэж, мөн Монгол улсын тогоочийн эксперт багш зочин шүүгчээр оролцож, “Монгол үндэсний хоол” сэдвээр 30 гаруй багш, 250 орчим оролцогчдод танилцуулга хийлээ.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ҮНДЭСНИЙ ЭРЭМБЭ, ЧАНСААГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООВ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бие даасан 61 их, дээд сургууль бий. Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч хамтран ажиллан урьдчилсан байдлаар Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоогоод байна. “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг, Дээд боловсролын тухай хууль, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөнд Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбэ чансаа хөтөлбөрийн чанарыг цахим сангийн мэдээлэлд үндэслэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний байгууллагатай хамтран 2 жил тутам олон нийтэд мэдээлнэ Олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагын тоог нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлэн олон улсад эрэмбэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр бүхий үндэсний судалгааны их сургуультай болох Төрийн өмчийн их сургуулиуд бие даасан засаглалтай болж, сургалтын байгууллагуудыг эрэмбэлж, чансаа тогтооно Их сургуулийг бүсчлэн хөгжүүлж, судалгааны их сургууль байгуулж төрөөс дэмжинэ хэмээн заасныг үндэслэн энэхүү эрэмбэ чансааг тогтоожээ. Үнэлгээнд ажил олгогч, эцэг, эх, асран хамгаалагч, тухайн сургуулийн багш ажилтан, суралцагчид болон төгсөгчид хамрагдан сургуулийн сургалтын чанар, үйл ажиллагаа, багшийн мэдлэг, ур чадвар, үйлчилгээний чанар зэрэгт сэтгэл ханамжийн үнэлгээ өгсөн. Их дээд сургуулиудыг сургалтын чанар, эрдэм шинжилгээний ажил, түүнд зарцуулсан санхүүжилт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, сургалтын орчин үйлчилгээ зэргээр эрэмбэлэхэд 83,5 хувиар Монгол улсын их сургууль жагсаалтыг тэргүүлж Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Соёл урлагийн их сургуулиуд эхний аравт багтжээ. Дээд боловсролын салбарт гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэнээр: Дээд боловсролын салбарын гүйцэтгэлийн үзүүлэлт бүрэн, үнэн зөв болж, статистик мэдээний маягтыг шинэчлэх боломж бүрдэх Сургалтын байгууллагын Шилдэг тэнхим, багш, сургуульд дэмжлэг үзүүлэх, дээд боловсролын өрсөлдөөнт санхүүжилтийн тогтолцоо бий болох Оюутнууд чанартай мэргэжил, хичээлийг сонгон суралцах Сургалтын байгууллагын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу сургалт, судалгаагаар эрэмбэлэх суурь бэлтгэл хангагдах Дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэ, чансааны үзүүлэлт тухайн байгууллагын суралцагчид хуульд заасан дэмжлэг, зээл, тэтгэлэг олгох үндэслэл болох. Чанартай боловсрол олгох, насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах гэх зэрэг үр дүнг хэлж болохоор байна. Цаашид олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагыг бий болгож, чанарыг дээшлүүлэн олон улсад эрэмбэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний судалгааны их сургуультай болох нөхцөл бүрдэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Урьдчилсан эрэмбэ, чансаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://highreport.eec.mn/performance/rank холбоосоор танилцаж болно.

“АНЗААР” АРГА ХЭМЖЭЭГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршил, мансууруулах эм, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой #АНЗААР арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ энэ сарын 10-наас 18-ны өдрүүдэд Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад болох юм. Арга хэмжээний хүрээнд: Энэ төрлийн зөрчил, гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл, шинж тэмдэг, илрүүлэлт, авсан арга хэмжээ Хүүхэд залуучуудыг урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил, татгалзах соёлд сургах, хорт зуршлаас ангид байлгах ЕБС, МБСБ, Политехник коллеж, их дээд сургуулийн багш ажилтан, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан нарт энэ чиглэлээр ажиллах ажлын чиглэл, дадлага олгох Эцэг эх, асран хамгаалагчдад өсвөр насны хүүхэд залуустаа зөв үлгэр дуурайлал үзүүлэх, хорт зуршлаас ангид соёлыг төлөвшүүлэх, эергээр нөлөөлөх нь зэрэг сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна. https://www.meds.gov.mn/post/133063

МАНАЙ УЛС ӨМӨЗО-ТОЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөнтэй уулзаж, хоёр талын боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. “Монгол Улсын оюутнуудыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд суралцуулах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан талархал дэвшүүлсэн. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар 2025 оноос бакалаврт 200, магистрт 40, докторт 20 монгол залуус суралцах боломжтой болох юм. Түүнчлэн мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын төвийн үйл ажиллагааг сайжруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны зүгээс Монгол Улсын Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын төвийн үйл ажиллагааг дэмжих буцалтгүй тусламжийг олголоо.