ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ҮНДЭСНИЙ ЭРЭМБЭ, ЧАНСААГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООВ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бие даасан 61 их, дээд сургууль бий. Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч хамтран ажиллан урьдчилсан байдлаар Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоогоод байна. “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг, Дээд боловсролын […]

“АНЗААР” АРГА ХЭМЖЭЭГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршил, мансууруулах эм, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой #АНЗААР арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ энэ […]

МАНАЙ УЛС ӨМӨЗО-ТОЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөнтэй уулзаж, хоёр талын боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. “Монгол Улсын оюутнуудыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд суралцуулах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны […]

АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТӨГСӨГЧИД ҮР ДҮНГЭЭ ХУВААЛЦЛАА

“Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” ERASMUS+MONGWBL төслийн үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо. Европын холбооны төлөөлөл Герман, Франц, Румын, Грек улсын их сургуулиуд, Монгол Улсаас БШУЯ, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Дорнод их сургууль, Соёл урлагийн их сургууль, Төрийн банк, Голомт […]

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ГЭР БҮЛЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА 9 ХОС БАЙРТАЙ БОЛЛОО

Багш нарын баярыг тохиолдуулан НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр Нийслэлийн “шилдэг зөвлөгч багш Шилдэг зөвлөгч удирдах ажилтан Шилдэг контент бүтээгч багш Шилдэг менежменттэй удирдлагын баг Тэгш хамруулагч байгууллага Боловсролд ээлтэй засаг дарга Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан Боловсролд ээлтэй хөрөнгө оруулагч нарыг шалгаруулан хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ арга хэмжээний үеэр боловсролын […]

“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны (МБШУ-ны ҮЭ-ийн холбоо) гишүүн багш нар “Боловсролын шинэчлэл ба нийгмийн түншлэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож боловсролын шинэ сэргэлтийн бодлого, багш нарыг бэлтгэх буюу тэтгэлэг олгох, багшийг тасралтгүй хөгжүүлэх, мэргэшүүлэх, багшийн нийгмийн […]

“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛЪЯ” АЯН ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ

Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяны 8 дахь удаагийн арга хэмжээ Өвөрхангай аймагт болж байна. Пүрэв гараг буюу эхний өдрийн үйл ажиллагаа Хөгжимт драмын театрт “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” хэлэлцүүлгээр эхэлж байна. Үндсэн илтгэл 1. Шинжлэх ухаан, технологийн бодлого ба түүнд суурилсан хөгжлийн шийдэл Үндсэн илтгэл 2. Шинжлэх Ухааны […]

БАГШИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Японы эмнэлгийг түшиглэн багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ төв нь эмнэлгийн туслаж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Багш нар өрхийн болон аймаг дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлнэ. Энэ үзлэгийн мөрөөр гуравдугаар шатлалын эмнэлэгт хандах шаардлага үүсвэл сургууль, цэцэрлэгийнхээ эмчээр дамжуулан багшийн […]

“МОНГОЛ УР ЧАДВАР-2023” ТЭМЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ЯЛАГЧИД “ДЭЛХИЙН УР ЧАДВАР”-ЫН 47 ДАХЬ ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОНО

“Монгол ур чадвар-2023” тэмцээн мужаан, өрөг угсралт, сантехник, тогооч, цахилгаан, гагнуур, CNC токарь, график дизайн гэсэн найман мэргэжлээр зохион байгуулагдаж байна. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх уг тэмцээн гурван үе шаттай үргэлжлэх юм. 2 дугаар шатны тэмцээн 10 дугаар сарын […]