Удирдамж
“Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад 2025-2026 оны хичээлийн жилээс суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай” tetgeleg_0001
Удирдамж
“Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад 2025-2026 оны хичээлийн жилээс суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай” zeel_0001
Шинэ үйлчилгээ: “Боловсролын зээлийн сангийн оюутны зээл, тэтгэлэг эргэн төлөлтийн хуваарийн лавлагаа” үйлчилгээ нэмэгдлээ
Шинэ үйлчилгээ: “Боловсролын зээлийн сангийн оюутны зээл, тэтгэлэг эргэн төлөлтийн хуваарийн лавлагаа” үйлчилгээ нэмэгдлээ Иргэн та “Дээд боловсрол” эзэмшихдээ боловсролын зээлийн сангаас санхүүгийн дэмжлэг авсан үеийн оюутны зээл, тэтгэлгийн эргэн төлөлтийн хуваариа E-Mongolia гар утасны аппликэйшн болон вэб хуудсаар дамжуулан дэлгэрэнгүй харах боломжтой боллоо. Үйлчилгээ авах заавар: Үйлчилгээ хайх хэсэгт “Боловсролын зээлийн сангийн оюутны зээл, тэтгэлэг эргэн төлөлтийн хуваарийн лавлагаа” гэж бичин үйлчилгээ аваарай.
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР /2025-2026/
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлтгэх зорилгоор дотоодын болон гадаадын сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр эзэмших суралцагчид Засгийн газрын тэтгэлэг олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг : Боловсролын Зээлийн Сан сайтын сонгон шалгаруулалт цэснээс авна уу.
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-Т ОРОЛЦОВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хүрээнд Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны албан хаагчид “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-т оролцож, Баянгол Цэцэрлэгт Хүрээлэнгийн талбайд хайлаас мод тарилаа. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, ногоон ирээдүйг бүтээх үйл хэрэгт манлайлан, ирээдүй хойч үедээ ногоон орчныг өвлүүлэн үлдээх зорилготойгоор энэхүү ажилд 2021 оноос хойш нэгдэн оролцож байна. Иргэн бүр мод тарьж, арчилж, хамгаалж Ирээдүй хойчдоо ногоон баялаг үлдээцгээе #ТэрбумМод #НогоонИрээдүй
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ГАДААДАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Боловсролын зээлийн сан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дээд боловсрол эзэмших тэгш боломжийг хангах, эдийн засгийн хүндрэлгүйгээр суралцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэх сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зарлаж байна.
ОРОН НУТГИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны ажлын хэсэг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт ажиллаж, тус аймаг дахь их, дээд сургуулиудын удирдлагуудтай уулзалт хийв.Уулзалтаар орон нутгийн сургуулиудад суралцагсдын боловсролын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжид хамрагдалтын байдал, тулгарч буй асуудлын талаар танилцуулга хийгдэж, Боловсролын зээлийн сангийн шинэчилсэн журмын нэмэлт өөрчлөлт болон тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар талууд санал солилцлоо.Мөн сургуулиуд төрийн сангийн зээлээр суралцан төгссөн төгсөгчдийнхөө санд хадгалагдаж буй дипломыг авч, төгсөгч нартаа олгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар болсон.
ТӨР, БИЗНЕСИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН “БОЛОВСРОЛ – НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК болон Боловсролын зээлийн сан хамтран 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт “Боловсрол – Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” мега төслийн хүрээнд шаардлагатай мэргэжилтэн, хүний нөөцийг дотоодоос бэлтгэх, ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэхэд боловсролын төрөөс олгож буй санхүүжилтийн боломжийг үйлдвэрийн ажилчдад хүргэх зорилготой байв. Арга хэмжээнд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүд өргөнөөр оролцож, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аван, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ. Өдөрлөгийн үеэр Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн Бүтээмж хариуцсан менежер Д.Баярбилэг үйлдвэрийн үйл ажиллагаа болон хүний нөөцийн хэрэгцээ, ирээдүйн хөгжил, ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх шаардлагын талаар танилцуулсан бол Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа сангийн үйл ажиллагаа, алсын харааны талаар мэдээлэл өглөө. Мөн Сургалтын зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга Б.Гантөмөр гадаадын их, дээд сургуульд суралцах боломж болон зээл, тэтгэлгийн талаар, Сургалтын буцалтгүй тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Г.Март дотоодын их, дээд сургуулийн оюутнуудад чиглэсэн буцалтгүй тусламж, тэтгэлгийн талаар тус тус танилцуулга хийв. Түүнчлэн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Баянмөнх “Боломж ба шийдэл” сэдвийн хүрээнд танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулсан юм. Энэхүү өдөрлөг нь боловсрол, үйлдвэрлэлийн салбарын уялдаа холбоог бэхжүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан чухал алхам боллоо.
“БОЛОВСРОЛ – НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ШУТИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Боловсролын зээлийн сан хамтран “Боловсрол – Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Арга хэмжээнд тус сургуулийн багш, ажилтан, оюутан болон Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдын төлөөлөл өргөнөөр оролцсон юм. Өдөрлөгийн эхэнд Дарханд баригдахаар төлөвлөгдөж буй металлургийн цогцолбор төслийн зорилго, ач холбогдол, хүний нөөцийн урт хугацааны хэрэгцээ, шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд энэхүү төсөл нь орон нутгийн хөгжлийг дэмжих томоохон хүчин зүйл болохыг онцоллоо. Үүний дараа ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн сургалтын хөтөлбөр, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн үр өгөөж, оюутны хөгжлийг дэмжих орчны талаар танилцуулга хийсэн юм. Арга хэмжээний гол хэсэгт оролцогчдод сургалтын буцалтгүй тусламж, дотоодын болон гадаадын тэтгэлэгт хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөл болзол, бүрдүүлэх материал, цахим системээр мэдээлэл авах боломжууд зэрэг боловсролын санхүүжилтийн талаарх цогц мэдээллийг танилцуулсан. Энэхүү өдөрлөг нь үйлдвэрлэл, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу ирээдүйн мэргэжилтнүүдэд чиглэсэн бодлогын уялдаатай, мэдлэгт суурилсан хөгжлийн чухал алхам боллоо.