БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлгийн 2023-2024 хичээлийн жилийн бүртгэл 01 дүгээр сарын 10-нээс 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал https: //tbbs.turkiyeburslari.gov.tr цахим хуудсаар явагдана. Тэтгэлэг үндсэн хоёр үе шатаас бүрдэнэ: Эхний шат: https: //tbbs.turkiyeburslari.gov.tr цахим хуудасруу нэвтэрч өөрийн бүртгэлийг үүсгэн шаардагдах бүхий л мэдээлэл болон бичиг баримтыг зохих журмын дагуу хавсаргана. Дэлгэрэнгүй мэдээлэл дээрх цахим хуудаст байршсан байгаа. Дараах шат: Эхний шатанд тэнцсэн тэтгэлэг горилигчид Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ярилцлаганд дуудагдана. Ярилцлаганд ороход турк болон англи хэлний мэдлэг шаардахгүй. Тэтгэлэгт юу хамаарах вэ? Онгоцны тийз /Анхлан Турк Улс руу зорчих болон төгсөөд Монгол буцах тийз/ 1 жилийн хэлний бэлтгэлийн төлбөр Их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөр /Суралцах хугацаандахь төлбөр/ Сар бүрийн мөнгөн тэтгэлэг: Бакалавр – 1000 лир; Магистр – 1400 лир; Доктор – 1800 лир; Эрүүл мэндийн даатгал Дотуур байрны төлбөр /Дотуур байранд амьдралгүйгээр байр түрээслэх сонирхолтой Магистр, Докторын оюутнуудад сар бүр 750 лир/ Нийт тэтгэлэг горилогчдод тавигдах шаардлага: Турк Улсын иргэншилгүй байх Турк Улсын аль нэг Nх, дээд сургуульд бүртгэлгүй, сурдаггүй байх Бакалавр 21 нас хүрээгүй байх Дүнгийн голч оноо 70%-иас доошгүй байх Магистр 30 нас хүрээгүй байх Дүнгийн голч оноо 75%-иас доошгүй байх Доктор 35 нас хүрээгүй байх Дүнгийн голч оноо 75%-иас доошгүй байх
Их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх асуудлыг эрчимжүүлэх засгийн газрын тэмдэглэл өнөөдөр гарлаа.
Их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх асуудлыг эрчимжүүлэх засгийн газрын тэмдэглэл өнөөдөр гарлаа. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч, Засгийн газраар батлуулан, үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Өмнөговь аймаг дахь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Технологийн дээд сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг шийдвэрлэх; Өмнөговь аймаг дахь багш, оюутны байрны бүтээн байгуулалт, Дархан уул аймгийн их дээд сургууль, политехник коллежуудыг ногоон хотхон болгох ажлыг эрчимжүүлэх; Дархан-Уул, Ховд аймаг дахь “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын техник эдийн засгийн үндэслэл, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах; Их, дээд сургууль, шинжлэх ухааны болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад Улсын төсөв, Засгийн газар хоорондын гэрээ, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах, захиалагчийн болон техникийн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг салбартаа зохион байгуулах боломжийг судлан танилцуулж шийдвэрлүүлэхээр болов.
БОЛОВСРОЛЫН ОРЧИН ДАХЬ ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫГ ШИНЭЭР БОЛОВСРУУЛЖ БАЙНА
Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан болон стандартчилал хэмжилзүйн газрын удирдлагууд өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны яаманд ажиллав. 1978 онд цэцэрлэгийн хүүхдийн модон тоглоомын стандартыг баталснаар анхны стандартыг боловсролын салбарт мөрдөж эхэлжээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 156 стандартыг батлан хэрэгжүүлж байна. Үүний дийлэнх нь сургалтын хөтөлбөр, сурах бичигтэй холбоотой байгаа юм. Гэхдээ боловсрол хувьсан өөрчлөгдөхийн хэрээр стандартыг ч шинэчлэн сайжруулах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Өнөөдөр боловсролын салбарт мөрдөж байгаа стандартаас 23-ыг нь хүчингүй болгох шаардлагатай талаар танилцууллаа. Боловсролын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ хуульд стандартын шинэчлэл хийх зохицуулалтуудыг тусгасан юм. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэн баталж, үүний дараа стандартуудыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх юм. Тэр дундаа сургуулийн орчин дахь хоол үйлдвэрлэл үйлчилгээ, тэгш хамруулан сургах орчин нөхцөлтэй холбоотой стандартыг шинээр боловсруулах, батлуулах, мөрдүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна. Монгол Улсын хэмжээнд 6500 гаруй стандарт байдаг ч мөрдөлт 20 орчим хувьтай байдаг байна. Стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор стандарттай холбоотой төрөөс баримтлах бодлого, стандарт ба хөгжил үндэсний хөтөлбөр боловсруулах, стандартын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг шадар сайд онцоллоо. Бодлогын энэ баримт бичиг боловсруулалтад боловсролын салбарын оролцоог хангах нь чухал талаар талууд санал солилцсон юм.
МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ЭХЭЛЛЭЭ
Ирээдүйгээ тодорхойлох хамгийн чухал алхам бол мэргэжил сонголт. Сар гаруй хугацааны дараа 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлнэ. Иймд ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад зориулсан АЛХАМ АЛХМААР аяныг эхлүүлээд байна. Мэргэжил сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл: http://news.mycareer.mn/?p=20… https://myfuture.mn/1r… АЛХАМ АЛХМААР …#өөрийгөөойлго …#мэргэжлээойлго …#шийдвэр_гарга Амьдрал бол аялал буюу мэргэжлээ сонгохуй…
ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР:
“Мэдээлэл технологийн мэргэжилтэн”-1 “Олон нийт, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн” – 1 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар
БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХУУРАМЧ ДИПЛОМЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОД ЦЭГ ТАВЬЖ БАЙНА
Өнгөрсөн оны 6 дугаар сард Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв, Корэкс ХХК хамтран их, дээд сургуулиудын дипломыг блокчэйнээр дамжуулан бүртгэх үйлчилгээг эхлүүлэхээр хөгжүүлэлтийг эхлүүлсэн. Санамж бичгийн хүрээнд Блокчэйн үйлчилгээний хөгжүүлэлт дуусаж, нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Туршилтыг Монгол Улсын Их сургуулийг түшиглэн зохион байгуулсан бөгөөд тус сургууулийн 2022 оны төгсөлтийн 2300 орчим оюутны боловсролын баримт бичгийг блокчэйнээр бүртгээд байна. Санхүү, эдийн засгийн их сургууль гэрээ байгуулсан бол 13 сургууль уулзалт хийж хүсэлтээ ирүүлээд байна. Энэ өвөл их дээд сургууль төгсөх 10 сургуулийн 5400 оюутны дипломыг блокчэйнээр бүртгэх бэлтгэл ажлыг хангаад байна.
БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН “ТОРГОНЫ ЗАМ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СОЁЛЫН ӨВИЙН ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
“Торгоны зам” Аялал жуулчлал, соёлын өвийн олон улсын их сургууль нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын анхны төрийн өмчит англи хэлний сургалтын хөтөлбөртэй сургууль бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд магистрын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэгт зарласан байна. Суралцуулах мэргэжлийн чиглэл: -Аялал жуулчлалын логистик -Аялал жуулчлал /үйл ажиллагааны чиглэлээр/ -Музей судлал, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, засварлах -Соёлын өвийн менежмент -Бүтээлч үйлдвэрлэл -Археологи Бүрдүүлэх баримт бичиг: -Гадаад паспорт/Иргэний үнэмлэхийн хуулбар; -Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын хамт; -3х4 хэмжээтэй цээж зураг; -CV буюу товч намтар; /Холбоо барих утас, цахим шуудангийн хаягийг заавал оруулах/ -Гадаад хэлний шалгалтын оноо /IELTS 6.0, CEFR-B2, TOEFL IBM-72 ба түүнээс дээш/; -Эсээ /Төгссөний дараах төлөвлөгөө, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах нь сэвдийн хүрээнд A4 хуудсын 2 нүүрээс хэтрэхгүй байх; Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/125075 холбоосоор авна уу.
2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДЭЭР ШАЛГАРЧ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДААСАА ШАГНАЛАА ГАРДСАН ЭРХЭМ ДҮҮ НАРТАА БАЯР ХҮРГЭЕ…
“Оны онцлох хүүхэд-2022” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 30 дахь жилдээ боллоо. Оны онцлох үүхдүүдийн амжилтийг харахад авьяас билиг, оюун ухаан, урлаг спортын шилдгүүд шалгарчээ. Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөлд Төв аймгийн ЕБ-ын “Хүмүүн” цогцолбор сургуулийн сурагч Н.Номин, Нийслэлийн “Шинэ-Эрин” лаборатори сургуулийн сурагч З.Маралгоо. Сурлагын амжилт төрөлд Нийслэлийн ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Б.Ундрал, “Монгол тэмүүлэл” ахлах сургуулийн сурагч Э.Цэндмаа, “Элит” ОУ-ын сургуулийн сурагч Ч.Сэцэнгүн. Оюун ухааны спортын төрөлд Орхон аймгийн 14-р сургуулийн сурагч Б.Мөнгөнзул, Нийслэлийн 33-р сургуулийн сурагч Д.Мөнхзул, Нийслэлийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн сурагч М.Маргад, Нийслэлийн 33-р сургуулийн сурагч Н.Содбилэгт, Дорноговь аймгийн Айраг сумын ЕБС-ийн сурагч Х.Мөрөн.Урлаг, уран бүтээл төрөлд Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн сургуулийн Хийл хөгжмийн сурагч А.Хосбаяр, Нийслэлийн 1-р сургуулийн сурагч Ц.Мичидмаа, Нийслэлийн “American school” –ийн сурагч Г.Хүслэн.Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс төрөлд Дорнод аймгийн ЕБ-ын 8-р сургуулийн сурагч Б.Отгонсувд, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх “Тэмүүжин Өрлөг” сургуулийн сурагч Д.Хүчитбаатар, “Их засаг” Лицей сургуулийн сурагч С.Энхчимэг, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх “Тэмүүжин Өрлөг” сургуулийн сурагч Г.Хангал. Биеийн тамир, спорт төрөлд Нийслэлийн 1-р сургуулийн сурагч Д.Номин, Нийслэлийн 62-р сургуулийн сурагч Б.Ням-эрдэнэ Завхан аймгийн Улиастай сумын 4-р сургуулийн сурагч У.Бямбадорж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р сургуулийн сурагч М.Урангоо.Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөлд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн сурагч Ү.Энхжин, Орхон аймгийн 1-р сургуулийн сурагч О.Очирбат, Увс аймгийн Ховд сумын ЕБС-ийн сурагч А.Алтангэрэл, Баянхонгор аймгийн ЕБ-ын “Соого Сейко” сургуулийн сурагч Ч.Дашпунцаг. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор сургуулийн сурагч Х.Сарнай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Ө.Мөнгөнзул, Дархан-Уул аймгийн ЕБ-ын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Г.Хонгорзул. Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р сургуулийн сурагч Э.Дөлгөөнтамир, Нийслэлийн 133-р сургуулийн сурагч Б.Отгонгүнж, Баянхонгор аймгийн “Номундалай” цогцолбор сургуулийн сурагч Б.Мөнхчимэг, Нийслэлийн 122-р сургуулийн сурагч, Нийслэлийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн О.Шинэтунгалаг, Дундговь аймгийн “Мандал” сургуулийн сурагч Б.Энхжин. Олон улс, тив, дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцсон багийн амжилт төрөлд Говьсүмбэр аймгийн ЕБ-ын 5-р сургуулийн “Хар сувд” бүжгийн хамтлаг,Монгол Улсын U18 сагсны эмэгтэй шигшээ багийнхан тус тус шалгарлаа. Айлчлан ирж буй 2023 ондоо эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээл дүүрэн байхын сайхан ерөөлийг дүү нартаа өргөе.
МУЗГ-ын шинэчлэгдсэн тогтоол
МУЗГ-ын 2022 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр 346 дугаар тогтоол “ТӨРӨӨС ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ, ТЭТГЭЛГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” “ТӨРӨӨС ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ, ТЭТГЭЛГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ”
Ажлын байрны нээлттэй зар
ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР: “Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн”-1 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар