ЕБС-ИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДЫГ “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАДАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
ЕБС-ИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДЫГ “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАДАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА Олимпиадын бүтэц: • Математик • Физик • Хими • Мэдээллийн технологи хичээлүүдийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорьж оролцоно. Зорилго: “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, ШУТИС-ийн 2030 стратеги төлөвлөгөө зэрэг бодлогын бичиг баримтуудад үндэслэн монгол улсын инженер, техникийн салбарыг хөгжүүлэхэд гол түлхэц болох хүний нөөцийг бэлтгэн гаргадаг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд” улсын анхдугаар олимпиадыг зохион байгуулна. Энэхүү олимпиад нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг нээж илрүүлэх, тэдний хүсэл, сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан мэдлэг бүхий өндөр ур чадвартай инженер техникийн мэргэжилтэн, боловсон хүчнийг өөрийн сургуульд бэлтгэн гаргах, ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдийг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурталчлах зорилготой. Хамрах хүрээ: Олимпиадад оролцогчид нь Ерөнхий боловсролын сургуулийг 2023 оны хаврын улиралд 12 дугаар анги төгсөх суралцагчид байна. Бүртгэл хийх хугацаа: Эхлэх 2023 оны 04 дүгээр сарын 19 Дуусах 2023 оны 05 дугаар сарын 03 Улсын анхдугаар олимпиадын үе шат, хугацаа Нэгдүгээр шат. (Цахимаар явагдана) 2023 оны 05 дугаар сарын 04-д Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Хоёрдугаар шат. (Цахимаар явагдана) 2023 оны 05 дугаар сарын 06-д нэгдүгээр шатнаас шалгарсан сурагчдад тодорхой даалгавар өгнө. 2023 оны 05 дугаар сарын 14-ийг дуустал даалгаврын гүйцэтгэлийн бичлэгийг хүлээж авна. 2023 оны 05 дугаар сарын 17-д шалгарсан эхний 20 сурагчийн нэрийг зарлана. 2023 оны 05 дугаар сарын 18-д шалгарсан сурагчидтай цахим ярилцлага хийнэ. 2023 оны 05 дугаар сарын 19-д шалгаруулалтын дүн, мэдээг танилцуулна. 2023 оны 05 дугаар сарын 22-д шагнал гардуулах ёслол, хаалтын үйл ажиллагаа. Даалгаврын төрөл Нэгдүгээр шатан нь математик, физик, хими, мэдээллийн технологи хичээлүүдийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорьсон даалгавруудыг гүйцэтгэнэ. Хоёрдугаар шатанд инженерийн тооцоонд суурилж гүйцэтгэх, зохион бүтээх, бүтээлчээр сэтгэх ур чадварыг шалгасан даалгаврыг гүйцэтгэнэ. Олимпиадын зохион байгуулалт Нэгдүгээр шатыг Олимпиадын комисс цахимаар зохион байгуулах бөгөөд удирдамжийн 3.2-т заасан даалгавруудыг гүйцэтгэнэ. Аймаг, дүүрэг тус бүрээс нэгдүгээр шатны эхний гурван байр эзэлсэн сурагчид хоёрдугаар шатын шалгаруулалтад оролцоно. Хоёрдугаар шатын шалгаруулалтад оролцох өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэж хийсэн бүтээлээ онолын үндэслэлтэйгээр тайлбарласан 10 хүртэл минутын бичлэг хийж зохион байгуулах комисст ирүүлнэ. Шалгаруулалтыг Олимпиадын комиссын гишүүд дүгнэж оноог нэгтгэнэ. Тухайн бичлэгийг сонирхон үзсэн үзэгч, олон нийтийн санал, лайк зэргийг үнэлгээнд оруулж тооцно. Эхний 20 нь бүтээлийг шалгаруулж, хэрхэн хийсэн болон онолын мэдлэгийн хүрээнд ярилцлага хийж эцсийн шалгаруулалтын дүнг гаргана. Олимпиадад оролцогчдод өгөх санамж: Тоног төхөөрөмжийн бүрэн байдал, сүлжээний тасралтгүй ажиллагааг оролцогч өөрөө хариуцна. Хоёрдугаар шатны даалгаварт ашиглагдах материалын жагсаалтыг олимпиад зохион байгуулах комиссоос урьдчилан мэдэгдэнэ. Даалгаврыг хэрхэн гүйцэтгэхийг тайлбарласан видео бичлэгийг сурагчдад хүргүүлнэ. Олимпиадын шагнал урамшуулал: Олимпиад зохион байгуулах комисс нь ажлуудыг тодорхой үнэлгээний дагуу дүгнэж, хувийн амжилтын дүнг гаргана. 1-р байр. Нэг сурагч Шагнал: өргөмжлөл, алтан медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөр (100%) 2-р байр. Хоёр сурагч Шагнал: өргөмжлөл, мөнгөн медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт (70%) 3-р байр. Гурван сурагч Шагнал: өргөмжлөл, хүрэл медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт (50%) Тусгай байр. Таван сурагч Шагнал: өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт (30%) Бүртгэлийн линк: Доорх линкээр орж олимпиадад бүртгүүлнэ. https://forms.gle/2fA3oC9Fz1XegCV66 Холбоо барих утасны дугаар: 99089677, 99699693, 99748003, 99172033 Цахим хаяг: Future-Engineer@must.edu.mn Фейсбүүк хаяг: Ирээдүйн инженер
Боловсролын үнэлгээний төвтэй, Монгол Улсын Их Сургууль хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээл тус бүрээр зөвлөмж контент бүтээснийг цувралаар хүргэж байна.
Боловсролын үнэлгээний төвтэй, Монгол Улсын Их Сургууль хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээл тус бүрээр зөвлөмж контент бүтээснийг цувралаар хүргэж байна. Монгол хэл Нийгэм судлал Англи хэл Орос хэл Газар зүй Зөвлөмж контентыг https://news.num.edu.mn/?p=94343 холбоосоос үзнэ үү. 2022 онд МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд ЭЕШ-ын зөвлөмж 50 контент бүтээснийг https://news.num.edu.mn/?p=88851 холбоосоор нэвтэрч үзэх боломжтой. Танд амжилт хүсье.
“1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023” ӨДӨРЛӨГ МАРГААШ БОЛНО
“1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023” ӨДӨРЛӨГ МАРГААШ БОЛНО Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 10 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023” өдөрлөгийг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт төслийн хүрээнд Япон Улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2023 оны 03 дугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 37, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 68, нийт 105 төгсөгч оролцох юм. Эдгээр төгсөгчид нь Япон, Англи хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд Япон Улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон Улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай. Өдөрлөгт барилга, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийж, сонгон шалгаруулж хамтран ажиллах боломж бүрдэнэ. Өдөрлөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгж, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлог юм. “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023” өдөрлөгийг 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09:30-15:00 цагийн хооронд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байрны 12 давхарт зохион байгуулна.
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2023” үзэсгэлэн
Монголын боловсролын салбарын #ХАМГИЙН_ТОМ “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2023” үзэсгэлэн 13 дахь жилдээ Мишээл экспо Олон улсын үзэсгэлэнгийн танхимд —————————————— Сүүлийн өдрөө үргэлжилж байна. —————————————— Гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр Оюутны хөгжлийн зээлийн талаарх мэдээлэл #нэг_дороос_авах_боломжтой —————————————— БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН: номер – 10.
АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД МИШЭЭЛ ЭКСПОГ ЗОРЬЖ БОЛОВСРОЛЫН ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭНГ СОНИРХООРОЙ
АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД МИШЭЭЛ ЭКСПОГ ЗОРЬЖ БОЛОВСРОЛЫН ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭНГ СОНИРХООРОЙ Тус үзэсгэлэнд оролцсоноор дотоодын бүх их, дээд сургууль, коллежийн танилцуулга, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, оюутны хөгжлийн зээлийн талаар болон элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой. Өөрийгөө ойлгож, мэргэжлээ таньж, сонголтоо хийсэн хүн бүхэнд дараагийн алхмаа хийх хамгийн том боломжийг энэхүү ҮЗЭСГЭЛЭН олгоно. Үзэсгэлэн энэ сарын 21-24-ний өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд (4 өдөр) үргэлжилнэ.
Тэтгэлгийн талаарх бүх мэдээллийг багцлан хүргэж байна. Өөр асуух зүйлсээ “COMMENT” хэсэгт бичиж үлдээгээрэй📲
Тэтгэлгийн талаарх бүх мэдээллийг багцлан хүргэж байна. Өөр асуух зүйлсээ “COMMENT” хэсэгт бичиж үлдээгээрэй ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ДУУСАХАД 1 ӨДӨР ҮЛДЛЭЭ… Бүртгүүлэх холбоос: https://www.shinemyangan.mn #ШинэСэргэлт #шинэмянган #ТЭТГЭЛЭГ
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2023” үзэсгэлэн
Монголын боловсролын салбарын #ХАМГИЙН_ТОМ “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2023” үзэсгэлэн 13 дахь жилдээ Мишээл экспо Олон улсын үзэсгэлэнгийн танхимд 4 сарын 21-24 өдрүүдэд —————————————— ҮЗЭСГЭЛЭНД: Гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр Оюутны хөгжлийн зээлийн талаарх мэдээлэл #нэг_дороос_авах_боломжтой —————————————— БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН:10 дугаартай.
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2023” ҮЗЭСГЭЛЭН
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2023” ҮЗЭСГЭЛЭН 13 дахь жилдээ Мишээл экспо Олон улсын үзэсгэлэнгийн танхимд 2023.04.21 – 24-ны өдрүүдэд ҮЗЭСГЭЛЭНД: o Гадаад, дотоодын зээл, тэтгэлэгт хөтөлбөр o Буцалтгүй тусламж, тэтгэлэг o Оюутны хөгжлийн зээлийн талаарх мэдээлэл #БОЛОВСРОЛЫН_ЗЭЭЛИЙН_САН-гаар зочлон ирж мэдээлэл авна уу.
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА: “Гадаад зээл, тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн”-1 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: ➡️ Төрийн албан хаагчийн анкет; ➡️ Иргэний үнэмлэхийн хуулбар; ➡️ Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 ✉️И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn 🏫Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар
ДЭЛХИЙН ШИЛДЭГ 50 ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 346 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 оны жагсаалтын эхний 50-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг 50 их сургуульд тооцно. Журмын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн зөвхөн бакалаврын зэргийн өдрийн ангийн суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгоно. Судлах чиглэлүүд: Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй болон суралцах иргэдэд тэргүүлэх ач холбогдол өгнө. “Алсын хараа-2050’, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжил, Монгол Улсын Засгийн газраас баталсан Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэл эсхүл онцгой байдал, хил хамгаалах, цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны чиглэл Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт 1. Бүрэн, зөв бөглөсөн анкет; https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна. 2. Хүлээн авч суралцуулах тухай урилга, албан захидал: a) Дэлхийн шилдэг эхний 50 их сургуулийн бакалаврын үндсэн ангид шинээр суралцах оюутнууд тухайн сургуулиас ирүүлсэн албан ёсны урилга эсвэл захидлын хуулбар; (урилга англи хэл дээр биш бол урилгын албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах); b) Дэлхийн шилдэг эхний 50 их сургуулийн бакалаврын үндсэн ангид суралцаж байгаа бол суралцаж байгаа тухай албан бичиг; (албан бичиг англи хэл дээр биш бол албан бичгийн албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах); 3. Хүчинтэй хугацаа нь дуусгавар болоогүй, IELTS-ийн 6.5 буюу түүнээс дээш, IBT TOEFL-ийн 90 буюу түүнээс дээш оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасныг нотлох албан ёсны гэрчилгээний хуулбар; 4. Суралцах зорилго, мэргэжлийн чиглэл, сургуулиа сонгосон байдал, суралцах төлөвлөгөө болон төгсөөд хийх ажлын төсөөлөл зэргийг илэрхийлсэн эсээ; Эсээ бичихэд тавигдах шаардлага: Бүтээлийн хуудасны хэмжээ: А4 Үсгийн фонд: Arial, Times New Roman Бичвэрийн хэмжээ: 11 Мөр хоорондын зай: 1.15 Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см Файлын хэлбэр: PDF 5. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/ 6. Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/ 7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /Англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт/ – Хэрэв 12 дугаар ангийн сурагч бол 2023-2024 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн дүнгийн хуулбар – Их, дээд сургуулийн оюутан бол өмнөх жилийн дүнгийн хуулбар БҮРТГЭЛ 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 17.00 цагаас 05 сарын 11-ний 23:59 цагийн хооронд https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “Баримт” хэсэгт хавсаргана. Анхааруулга: Баримт бичиг тус бүрийг 1 PDF, цаасны хэмжээ А4 /5Mb дотор багтаах/ болгон цэвэрхэн хуулбарлагдсан, үг үсэг бүр уншигдахуйц байх; Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол албан ёсны нотариатаар баталгаажуулсан хуулбар, орчуулгын хамт хавсаргах; Биечлэн ярилцлагад орох иргэн бүрдүүлсэн баримт бичгийн эх хувийг ярилцлагад орохдоо заавал авч ирнэ; Цахимаар ярилцлагад орох буюу гадаадад суралцаж буй иргэн – Гадаад паспортын хуулбар (гадаад паспортын нүүр хуудас, хүчинтэй хугацааг харуулсан нүүр, тухайн оронд оршин сууж буй визтэй хуудас, нэвтрэн орсон тамга 1 PDF болгох); Бүтэн улирал суралцсан бол тухайн сургуульд суралцаж буй сурлагын амжилтыг батлах дүнгийн хуулбарыг хавсаргах; Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно) Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 7577-2727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 7012-0939 дугаараас тус тус лавлана уу. Сонгон шалгаруулалттай холбоотой асуулт, санал, хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын 7012-0939 утсаар хүлээн авна. Сонгон шалгаруулалт Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан комисс нь батлагдсан удирдамжийн дагуу сонгон 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зохион байгуулна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 05 дугаар сарын 11-ны өдөр хүртэл хүлээн авна. Эхний шатны сонгон шалгаруулалтыг 05 дугаар сарын 12-25-ны хооронд зохион байгуулна. 2023 оны 05 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд ярилцлагад орох иргэдийн ярилцлагын хуваарийг гаргаж, иргэн тус бүртэй утсаар эсвэл цахим захидлаар холбогдож, ярилцлагад орох урилгыг хүргүүлнэ. 2023 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд ярилцлагын шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Жич: Боловсролын зээлийн сангийн зээлээр болон Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургуульд суралцах эрх авсан буюу суралцаж байгаа иргэн энэхүү хөтөлбөрт хамрагдахгүй.