АЖЛЫН ЗАР
БШУЯ-ны Боловсролын зээлийн сан нь НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНДАА таныг урьж байна. Үүнд: “Мэдээлэл технологийн мэргэжилтэн” -1 Ажлын байранд тавигдах шаардлага: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх Програм хангамжийн мэргэжилтэй Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно. Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчийн анкет Иргэний үнэмлэхний хуулбар Мэргэжлийн дипломны хуулбар 3,5х4,5 хэмжээтэй цээж зураг 2 хувь Материал хүлээн авах: хугацаа: 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн материалыг хүлээн авч байна. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордон 2 давхар Утас: 7004 7009, 99188711
Бидний зочноор АНУ-ын University of Missouri-д Эрүүл мэндийн удирдлага, менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, төгсөгч Б.Болортуяа уригдан ярилцсныг та бүхэнд хүргэж байна.
Та өөрийгөө товч танилцуулна уу? Нэр, боловсрол, мэргэжил – Б.Болортуяа, хүний их эмч, дүрс оношлогооны эмч мэргэжилтэй Одоо эрхэлж буй ажил – АШУҮИС-ийн Монгол Японы Эмнэлэгт Эрсдэлийн удирдлагын албаны дарга Та ямар сэдвээр эрдмийн зэрэг, цолоо хамгаалсан бэ? – Эрүүл мэндийн удирдлага, менежмент Таны гадаадад сурахаар шийдсэн зорилго? Сурахад нөлөөлсөн гол хүчин зүйлс юу байсан бэ? – Өөрийн хүсэл тэмүүллээр мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн салбарын хөгжлөөс суралцах, гэр бүлийн маань дэмжлэг зэрэг олон хүчин зүйлс нөлөөсөн. БЗС-ийн тэтгэлэг, сургалтын зээлд хамрагдах боломжийн талаар хаанаас мэдээлэл авсан бэ? – Ер нь энэ талаар өмнө нь сонсож байсан, БШУЯ-ны сайтаас мэдээлэл авсан. Тухайн үед мэдээлэл, зарлалаас нь хоцорчихвий гээд өдөр бүр сайт руу нь орж шалгадаг байсан. Тэгээд зар тавигдсаныг хараад маш их баярлаж материалаа бүрдүүлж эхэлсэн. Сургалтын зээлд хамрагдахын тулд хэрхэн, хэр удаан бэлдсэн бэ? – Би АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд, дараа нь резидентэд суралцаж төгссөнөөс хойш төрийн байгууллагад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаад АНУ руу магистрын зэрэг хамгаалахаар явсан. АНУ-д 1 жил хэлний бэлтгэлдээ суралцаж төгсөөд магистрын хичээлээ эхлүүлэх улиралдаа БЗС-ийн сонгон шалгаруулалтад онлайнаар бүх материалаа бэлдэж орсон. Тэр үед Монголд байсан миний дүү болон гэр бүлийнхэн маань их тусалсан. БЗС-ийн санхүүжилтээр суралцах сонгон шалгаруулалтад ороход юуг анхаарах вэ? БЗС-ийн санхүүжилтээр суралцаж төгсөхөд ямар ч хүнд нээлттэй хамгийн гол нь өөрсдөө тавигдаж буй шаардлагаа хангасан, цаашид суралцаж мэргэших мэргэжлээ мөн суралцах сургуулиа сонгосон байх хэрэгтэй. Миний хувьд мэргэжил сонголт их чухал гэж боддог. Эмчээр суралцаж төгсөөд ажиллаж байгаад, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах сонирхолтой, бодлогын төвшинд ажиллах зорилготой байсан болохоор эрүүл мэндийн удирдлагаар магистрт сонгон суралцаж төгссөн. Эрүүл мэндийн салбар маш чухал салбар, одоо манай Монголд энэ чиглэлээр мөн бакалавр, магистраар сургалт явагддаг болсон. Та сургууль сонголт хийхдээ ямар үзүүлэлтүүдийг авч үзсэн бэ? Шалтгаан 1 – Суралцах мэргэжлийн сонголт, тухайн сонгосон чиглэлээр магистрын хөтөлбөртэй, сургуулийн түүх, сургалтын чанар зэргийг харсан. Манай сургууль 1905 онд байгуулагдсан, 110 жилийн түүхтэй том сургууль. Шалтгаан 2 – Миний суралцаж төгссөн сургууль АНУ-ын яг төв муж, цагаачид багатай, тэнд яг л сургуульд суралцаж төгсөх оюутнуудад зориулагдсан хот, муж, сургууль байгаа, сургалтын төлбөр харьцангуй боломжийн. АНУ—ын баруун болон зүүн эргийн хотуудад өртөг маш өндөр, сайн шилдэг сургуулиуд нь төлбөр өндөртэй, амьдрах хотууд нь өртөг өндөртэй байдаг. Тэр бүхнийг судалж үзсэн. Сурсан эрдэм мэдлэг, туршлагаасаа хуваалцана уу? Гадаадын боловсролын тогтолцоо, онцлогийг Монголын боловсролын өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулж тайлбарлах боломж байна уу? – Одоо өөрчлөгдсөн л байх, АНУ-д анх оюутан болоод очиход Монголд миний оюутан байх үетэй харьцуулахад нилээн ялгаатай санагдсан. Боловсролын систем нь тоонд биш чанарт анхаардаг, хүүхдийг анх сургуульд орсон цагаас нь бие даалт гэдэг зүйлийг маш сайн сургадаг. Багаасаа аливаа зүйлийг бие дааж судлаад сурчихсан тохиолдолд оюутан болоод суралцахад асуудал байдаггүй. Мөн АНУ-д зуны сургалтууд тогтмол явагддаг. Дунд сургууль бол хүүхдийг зуны амралт чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх хүүхэд хөгжүүлэх тал дээр нь анхаарч 5-10 төрлийн зуны сургуулийг бүх улсын болон хувийн сургуулиуд хүүхдүүдэд хуваарь гарган санал болгодог. Хүүхдүүд явахгүй дан гэртээ ч амралтаа өнгөрөөх боломжтой. Харин оюутнууд бол зун хичээлээ судалснаар сургуулиа богино хугацаанд суралцаж төгсөх боломж олгодог. Энэ маш таалагдаж байсан. Манай тэндэхийн монгол оюутнууд бүгд л зун тогтмол 1-2 хичээл авч зуныг үр дүнтэй өнгөрүүлдэг. 3 хичээл авахаар арай ачаалал нь ихдээд байгаа харагддаг. Манайх дунд сургууль ч бай дээд боловсрол ч бай өөрчлөлт хийж хөгжүүлэх бол сургалтын тогтолцоо, агуулга, орчин гээд бүгдийг нь цогц байдлаар өөрчилмөөр санагддаг. Бидний үеийн 10-н жилийн сургууль одоо 12 жил болсон боловч сургалтын агуулга, орчин нь багш нарын заах арга барил яг л хуучнааараа байгаа юм шиг санагддаг. Одоо үеийн монгол оюутнууд өөрчлөгдсөн байж магадгүй л юм. АНУ-д ажил хийддэггүй нэг ч оюутан бараг байхгүй дээ, бүгд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийнэ. Оюутны кампусдаа гадаад оюутнууд 7 хоногт тодорхой цагаар ажиллах эрхтэй байдаг. Тэндхийн оюутнууд мөн кампуст болон кампусаас гадуур бүгд л ажил хийдэг. Мөн маш спортлог, энгийн амьдралыг чухалчилдаг. Таны суралцаж төгссөн сургуулийн онцлог, давуу тал нь юу вэ? АНУ-ын онцлог гэвэл хүн бүр л мэдэж байгаа, аль ч салбарт тэргүүлж явдаг, тиймдээ ч тэнд төгсөлтийн дараах боловсрол эзэмшсэндээ маш сэтгэл хангалуун байдаг. Мөн манай сургуулийн онцлог гэвэл мужийн их сургууль, 115 жилийн түүхтэй, хэдийгээр мужийн хүн амын хувьд дийлэнх нь цагаан арьстан америкууд байдаг ч яг сургууль маань, сургуулийн кампус маш даяаршлагдсан /diversity/ соёлтой. Мөн АНУ-ын бүх их дээд сургуулиуд өөрсдийн гэсэн билэг, тэмдэг, лого, өнгөтэй байдаг. Манай сургуулийн лого хүрэн баавгай, өнгө нь улаан хүрэн өнгө /maroon/. Таны ажил ба амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ? Их л өөрчлөлтүүд гарсан. Ер нь харж байхад гадаад улс оронд урт хугацаанд хүн сурч, амьдарснаар их зүйлийг мэддэг. Яг тухайн улсынхаа нийгэм, соёлын онцлогыг маш сайн мэдэрч, сайн зүйлээс нь суралцдаг. Ажлын хувьд төгссөн мэргэжлийнхээ дагуу одоо монголдоо ирээд Монголын анхны их сургуулийн эмнэлэгт мэргэжлээрээ ажиллаж байна. АНУ-д Их сургуулийн эмнэлгүүд нь маш шалгуур өндөртэй, мундаг эмнэлгүүд байдаг. Манай эмнэлэг ч тийм л эмнэлэг болох зорилготой ажиллаж байгаа. Мөн маш их зүйлсийг суралцаж байна. Миний мэргэжлийн онцлог бол тасралтгүй суралцах байдаг, анх 16 настай 10-р ангиа төгсөөд Анагаахад оюутан болсон. Тэрнээс хойш суралцсаар л байна. Одоо АШУҮИС-ийн докторант. Та өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд суралцахыг хүсэж байгаа Монголын залуучуудад сургууль сонголт, мэргэжил сонголт, хамгийн гол нь сурах бэлтгэлийг хэрхэн хангах тухай зөвлөгөө өгнө үү? Амьдрах зардал – Амьдрах зардал, өртөг АНУ-ын аль муж, хот гэдгээсээ шалтгаалж ялгаатай байдаг. Би дээр хэлсэн энэ сургуулийг сонгох болсон нэг шалтгаан маань манай муж, хотын өртөг бусад өндөр өртөгтэй мужуудтай харьцуулахад харьцангуй боломжийн. Манайх гэр бүлээрээ байдаг болохоор 2 бедроом буюу монголынхоор 3 өрөө байр түрээслэж амьдарч байсан. Сарын түрээс 900 доллар. (Энэ нь дундаж өртөг үүнээс ч хямд байдаг) Манайхтай ижил байрыг жишээ нь Калифорни болон ДС орчимд 3000 орчим доллараар түрээслэнэ. Хоол хүнсний тухайд гайгүй асуудалгүй. Ер нь АНУ-д ямар нэг байдлаар ажиллаад л байвал амьдраад л байна, хүний хөдөлмөрийг бодитоор үнэлдэг улс. Хичээлийн хажуугаар ажил хийх боломж – Тогтоосон цагийн лимитээр кампусд ажиллах боломжтой. Түүнийгээ хэрэгцээндээ зарцуулаад амьдрах бүрэн боломжтой. Хичээлийн төлөвлөлтийг хэрхэн хийх тухай – Хичээлийн төлөвлөлтийг магистр, докторын оюутнуудыг удирдагч багш нь чиглүүлж өгдөг. Миний хувьд манай удирдагч багш яг миний
Ж.Ариунболд: Энэ жилийн оюутны хөгжлийн зээл бүрэн олгогдсон
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал их, дээд сургуулийн оюутантай айл өрхөд сургалтын төлбөрийн хүндрэлийг үүсгээд буй. Тиймээс ирэх хичээлийн жилд оюутны хөгжлийн зээл хэрхэн олгох талаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдтой ярилцлаа. -Их, дээд сургуульд суралцагчдын хувьд энэ жил цар тахалтай, эдийн засгийн уналттай, хүндхэн жил тохиож байна. Энэ жилийн оюутны хөгжлийн зээл эзэндээ хүрч чадсан уу гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье? -Цар тахал боловсролын салбарыг тойрч гарсангүй. COVID-19-ийн халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн долдугаар зүйлийн 7.1.2, Монгол Улсын Засгийн 2020 оны 168 дугаар тогтоолын 1.2 дахь заалтад зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2020 оны батлагдсан төсөвт зардлын хэмнэлт хийсэнтэй холбоотойгоор Боловсролын зээлийн сангаар дамжин олгодог гадаад, дотоод зээл болон буцалтгүй тусламжийн санхүүжилт төсөвлөсөн дүнгээс 3-4 дахин буурсан ч нөгөө талд зээлд хамрагдах хэрэгцээ шаардлага өмнөх жилүүдээс өссөн. Хэрэгцээ өсөж байхад нийлүүлэлт буурсан нь оюутны хөгжлийн зээлтэй холбоотой олон асуудлыг бий болгох гол шалтгаан болсон. Эх сурвалж: Зууны мэдээ
Боловсролын зээлийн санд 15,000 гаруй диплом хадгалагдаж байна
Дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад төрөөс хоёр төрлийн дэмжлэг үзүүлдгийн нэг нь сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж юм. Олон оюутанд зайлшгүй шаардлагатай байдаг дээрх дэмжлэг өнгөрсөн оноос нийгэм, эдийн засгийн байдал хүндэрснээр төсөвт мөнгөн дүн нь танагдсан. Үүний улмаас оюутнуудад хүндрэл бэрхшээл тулгарсан юм. Хэдийгээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулиудад оюутнуудын суралцахуйг төлбөрөөс шалтгаалан зогсоохгүйгээр дотоод нөөц боломжоо ашиглах, уян хатан байхыг чиглэл болгосон ч ойлголтын зөрүү байсаар байна. Эх сурвалж: https://ikon.mn/
БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Нэг. Тавигдах шаардлага Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2020-2021 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+); Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш голч дүнтэй); Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны); Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны); Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй; Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх; Эх сурвалж: БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
ХААН Банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ
ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас Тогтвортой хөгжлийн зорилгод заасан чанартай боловсролыг дэмжих чиглэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй 12-р ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.yolo.mn/z/6319 үзнэ үү.
“Маргаашийн манлайлагчид” тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байна
АПУ ХК нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах манлайлагчдыг нээн илрүүлэх, тэднийг сурч боловсроход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Маргаашийн манлайлагчид” 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.yolo.mn/z/6318 үзнэ үү.
Фулбрайтын оюутны хөтөлбөр
АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлдэг 2022-2023 оны Флубрайтын оюутны хөтөлбөрт өргөдөл хүлээн авч эхэллээ. Материалыг 2021 оны 05 дугаар сарын 24-ний даваа гарагийн 08 цаг 30 минут хүртэл цахимаар хүлээн авна. Фулбрайтын оюутны хөтөлбөр нь Монгол оюутан, залуус, мэргэжилтнүүд, уран бүтээлчдэд АНУ-д магистрын зэрэг хамгаалах, судалгаа хийх боломж олгодог. Уг хөтөлбөрийг дэлхийн 160 гаруй оронд хэрэгжүүлдэг бөгөөд жилд ойролцоогоор 8000 тэтгэлэг олгодог билээ. Өргөдөл гаргагч нь англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд 1. Системийн аюулгүй байдал 2. Механик инженер 3. Зам, барилгын инженер 4. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи 5. Барилгын материал ба үйлдвэрлэлийн технологи 6. Боловсрол / Сургуулийн өмнөх болон тусгай хэрэгцээт боловсрол / 7. Кино судлал / Кино найруулагч 8. Сэтгэл зүйч / Боловсрол, хүүхэд / 9. Сэтгүүл зүй 10. Бизнес, эдийн засаг, санхүү 11. Төрийн захиргаа 12. Театр, жүжгийн урлаг зэрэг 60 гаруй чиглэлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой. Бусад тавигдах шаардлага болон дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. Эх сурвалж https://mn.usembassy.gov/2022-fulbright-gom/
БНСУ-ЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
БНСУ-ЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2021-2022 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй. Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл: Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2021 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.meds.gov.mn/post/67425 үзнэ үү.
Хөнгөлөлттэй зээлээр 2016 оноос өмнө суралцаж төгссөн төгсөгчид иргэний үүргээ биелүүлж дипломоо авна уу!
Хөнгөлөлттэй зээлээр 2016 оноос өмнө суралцаж төгссөн төгсөгчид иргэний үүргээ биелүүлж дипломоо авна уу!