Ажлын албаны дарга О. Сийлэгмаагийн өгсөн ярилцлагуудыг хүргэж байна

Ugluu.mn: https://www.facebook.com/share/p/17Z9ERg1n5/ Livetv: https://livetv.mn/p/306421?fbclid=IwY2xjawJYjBRleHRuA2FlbQIxMQABHZegPagMZsDpe-8uOoFTUFMEpY81-cUujlNEwUNO0lbYQooAnZ8D_zwJIw_aem_-prl7SOXtoV2xF6JB8f2MA ubn: https://ubn.mn/p/79798 Үндэсний телевиз: https://www.facebook.com/share/v/1EmPtTCbNi/ Тэнгэр телевиз: https://www.facebook.com/share/v/1BXTyXqMXb/  

ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛТЭЙ УУЛЗЛАА.

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа Ажлын албаны дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Тус зөвлөл нь Боловсролын сайдын тушаалаар томилогддог ба Ажлын албаны дэргэд сонгон шалгаруулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбогдон гарсан өргөдөл, гомдолд хариу өгөх чиг үүрэгтэй байна. Уулзалтаар Орон тооны бус зөвлөлийн ажиллах дүрэм, хурлын дэгийг шинэчлэн батлах, 2025-2026 оны хичээлийн жилд боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад зээл, тэтгэлгээр суралцагч нарыг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд ил тод байдлыг ханган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Байнгын хорооны ажлын хэсэг оюутнуудтай уулзалт хийж, “Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж байна

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс их, дээд сургуулийн оюутнуудын дунд энэ талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал өнөөдөр (2025.03.24) МУИС, ШУТИС, МУБИС-ийн оюутан залуустай уулзалт хийж, тус сангийн журмын шинэчлэлийн талаар санал солилцлоо. Байнгын хорооны ажлын хэсэг Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн батлах нь зүйтэй гэж үзэж буй бөгөөд Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг энэ долоо хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Дээрх сангийн журмыг шинэчлэх асуудлаар их, дээд сургуулийн оюутнууд, багш, мэргэжилтнүүдийн саналыг авах зорилготой уг хэлэлцүүлэгт Боловсролын зээлийн сангийн Сургалтын зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга Б.Гантөмөр, Сургалтын буцалтгүй тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Гэрэлчимэг нар мэдээлэл өгөв. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.parliament.mn/nn/74332/

Боловсролын сайд П.Наранбаяр Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрөөр суралцаж буй оюутан залуустай уулзав.

Чехийн талтай Боловсролын хэлэлцээрээ шинэчилж, Монголоос очих оюутан, багш нарын нөхцлийг сайжруулах, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрөөр илгээх оюутны тоог нэмэгдүүлэх талаар ахиц гаргалаа. Ерөнхийлөгчийн илгээлтээр 29 оюутан сурч байна. 8 нь жил хагасын өмнө ирээд өнөөдөр байгалийн ухааны чиглэлээр 1-р курсэд, үлдсэн 21 нь Карлийн их сургуульд хэлний бэлтгэлдээ сурч байна. Эдгээр оюутнууд ирэх намраас их, дээд сургуулиудад цөмийн инженер, компьютерын шинжлэх ухаан, хүнсний чанар-аюулгүй байдал, статистик зэрэг сонгосон мэргэжлээрээ суралцах юм.

УНГАРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ИРГЭДИЙН II ШАТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ

Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2025-2026 онд суралцах иргэдийн II шатны сонгон шалгаруулалтыг Боловсролын сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2025 оны 02 дугаар сарын 10-наас 26-ны хооронд зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Засгийн газрын “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх тухай” журам, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, Унгарын ЭСЯ-ны “Stipendium hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн болон ажлын хэсгийн сонгон шалгаруулалтын удирдамжийг баримтлан ажилласан болно. Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг хийж гүйцэтгэхээр Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ахлуулсан Засгийн газрын Хүний нөөцийн газар, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсролын яам, Тагнуулын ерөнхий газар, ШУТИС, Гадаадад төгсөгчдийн холбооны төлөөлөл бүхий 13 гишүүнтэй ажлын хэсэг ажиллав. Нэмэлт мэдээлэл хүргэхэд, энэхүү сонгон шалгаруулалт нь гурван үе шаттай. Энэ жилийн хувьд нийт 1011 иргэн хүсэлт өгснөөс эхний шатанд Унгарын ЭСЯ-наас баримт бичгийн буюу техникийн шалгаруулалт хийх зарчмаар шалгаж, Унгарын талаас техникийн шаардлага хангасан 909 иргэний мэдээллийг ажлын хэсэгт ирүүлсэн. Унгарын ЭСЯ-наас санал болгосон дээр дурдсан 909 иргэнийг голч дүн, суралцах мэргэжлийн чиглэл, гадаад хэлний түвшин, эсээ гэсэн дөрвөн үзүүлэлтээр үнэлж, гуравдугаар шатанд шалгарсан 400 иргэний мэдээллийг Унгарын тэтгэлгийн хорооноос тогтоосон хугацаа болох 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус хороонд хүргүүллээ. Эдгээр иргэнтэй Унгарын тэтгэлгийн хорооноос холбогдох юм. Ажлын хэсэг голч дүнг бакалаврын түвшинд 40, ахисан түвшинд 30 оноогоор, мэргэжлийн чиглэлийг тэргүүлэх мэргэжилд 10, гэрээнд заасан мэргэжилд 9, тэргүүлэх бус мэргэжилд 8 оноогоор үнэлсэн. Гадаад хэлний түвшний хувьд IELTS, TOEFL-ийн оноог 20 хүртэлх оноонд дүйцүүлж, эсээнд 30 хүртэлх оноо өгч үнэлсэн бөгөөд нийт 100 хүртэлх оноогоор 909 иргэнийг жагсаасан болно. ЭЦСИЙН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮНД УНГАРЫН ТЭТГЭЛГИЙН ХОРООНООС НИЙТ 200 ХҮРТЭЛХ ИРГЭНД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ БӨГӨӨД ШАЛГАРУУЛАЛТЫГ УНГАРЫН ТАЛААС ХАРИУЦАН ЗОХИОН БАЙГУУЛНА. II шатны сонгон шалгаруулалтын асуудлаарх санал хүсэлтийг Боловсролын зээлийн сангийн дэргэдэх Олон нийтийн зөвлөлд хандаж, scholarship@elf.gov.mn хаягаар ирүүлэх боломжтой.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны журмыг сайжруулах хүрээнд Ажлын хэсгийн гишүүд ээлжит хуралдаанаа хийлээ.

Уг хурлаар олон улс, дотоодын хувийн их, дээд сургуулиудад амжилттай хэрэгжиж буй боловсролын тэтгэлэг болон одоо хэрэгжиж Боловсролын зээлийн сангийн журамтай танилцаж, санал дүгнэлт гаргав. Цаашдаа суралцагчдын хөгжил, нийгэмд үзүүлэх нөлөөг дэмжих, журмын гэрээнд уян хатан зохицуулалт бий болгох, эрэлттэй мэргэжлүүдийг бодлогоор дэмжих зэрэг олон асуудлуудыг журамд тусгахаар ажиллах юм.

2025.01.06-нд АНУ-н ЭСЯ-ны фулбрайт хөтөлбөрийн ажилтантай уулзалт зохион байгууллаа

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хоёр орны (АНУ, Монгол улс) хамтарсан Фулбрайтын Оюутны хөтөлбөр хариуцсан дэд дарга Сара Томпсон, АНУ-ын Элчин сайдын яамны  Олон нийт хамтын ажиллагааны ажилтан Х.Саруул нартай уулзсан. 2010 оноос Фулбрайтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 15 дахь жилдээ үргэлжилж байна. Энэ хөтөлбөрөөр сүүлийн 3 жилд суралцагчдын тоо нэмэгдсэн, Монгол залуучуудыг дэлхийн боловсрол эзэмших боломж олгож, дэмжиж байгаад сангийн зүгээс талархал илэрхийлсэн. Фулбрайт хөтөлбөрийн хүрээнд бид гэрээнд шинэчлэлт оруулах тухай төслийн санал солилцсон. Энэ хүрээнд Фулбрайт хөтөлбөрөөр суралцаж буй магистрын түвшний оюутнууд мэргэжлээрээ ажиллах буюу дадлага хийх, хийсэн ажлын хөлсийг Фулбрайт хөтөлбөрийн болон сангаас олгох санхүүжилтээс суутгахгүй, мэргэжлээрээ дадлага хийхэд нь сан татгалзахгүй байх, хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилтийг суралцагчдад зарцуулах боломжийн талаар ярилцсан. Мэргэжлээрээ дадлагаа хийх нөхцөлийн тухайд тодорхой хэмжээний тэтгэлэг авсан оюутнуудад тэтгэлгийн хязгаараас хамааруулан заавал сангаас тухай бүр зөвшөөрөл авахгүйгээр хөтөлбөр өөрөө зохицуулаад явах тухай санал солилцсон. 2024-2025 оны хичээлийн жилд суралцаж буй 2 иргэн мэргэжлээрээ дадлага хийхтэй холбоотой 700$-5000$ ажлын хөлсийг хөтөлбөрийн санхүүжилтээс суутгахгүй байхаар тохиролцсон. Цаашид хөтөлбөрт хамрагдах сургуулийн тоог нэмэгдүүлэх, Дэлхийн топ 100 сургуульд багтаагүй ч хөтөлбөрөөрөө мэргэшсэн сургуулиудыг хамруулах тухай саналыг солилцож, АНУ-ын талаас хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судлахаар тохиролцлоо.