АНУ-ын шилдэг их сургуулиудыг төлөөлөн ажилладаг U.S News and Global Education байгууллагатай Боловсролын Зээлийн Сан оюутан суралцагчдыг Америкийн нэр хүндтэй их сургуулиудад суралцуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тус ажиллагааны хүрээнд ЖИГЖИДСҮРЭНГИЙН АНУЖИН нь Чикагогийн Иллинойсын Их Сургуульд Компьютерын Ухааны бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт суралцах урилга, визээ хүлээн авлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллага нь дараах боломжийг тус оюутанд олгож байгаа юм. Үүнд: АНУ-ын сургуулиудын элсэлтийн шалгалт SAT/ACT шалгалт өгөхгүйгээр Иллинойсын их сургуульд суралцах эрхээ авсан. Иллинойсын их сургуулиас жил бүр 10.000$- тэтгэлэгт хамрагдах эрх олгосон урилга хүлээн авсан. Сургуульд элсэх өргөдөл, бүртгэлийн хураамж төлөхгүйгээр Иллинойсын их сургуулийн бакалаврын хөтөлбөрт бүртгүүлж, шалгаруулалтад орсон. Тодорхойлолт, эссэ, бичгийн материал шаардаагүй. 100 гаруй томоохон компаниудад цалинтай дадлагын ажил хийх боломж олгох талаар тусгайлан тэмдэглэсэн урилга хүлээн авсан. Ж.Анужин нь IELTS 6.5 оноотой(4 ур чадварын нэг нь 6.0 онооноос доош 5.5 байсан учраас ACADEMIC ACCELERATOR PROGRAM (түвшин ахиулах хөтөлбөр)-т 1 улирал сууж хэлний түвшингээ сайжруулсны дараа үндсэн хөтөлбөртөө орж суралцах юм.. Оюутан Ж. Анужиндаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе! Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ.
ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ЖИЛ БҮР ЗАРЛАДАГ ЧЕВНИНГИЙН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЖЭЭ
ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ЖИЛ БҮР ЗАРЛАДАГ ЧЕВНИНГИЙН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЖЭЭ Их Британийн Засгийн газраас жил бүр зөвхөн #Мастерийн (Бакалавр, PhD биш) 1 жилийн тэтгэлгийг зарладаг. Дэлхий даяар Chevening Scholarships хөтөлбөрт өргөдөл ирүүлсэн олон мянган залуусаас тухайн улс дахь #АнглийнЭСЯ сонгон шалгаруулалт явуулдаг болно. ОНЛАЙН БҮРТГЭЛ ЭХЛЭХ ХУГАЦАА: 2021 оны 08 сарын 03 ОНЛАЙН БҮРТГЭЛ ХААГДАХ ХУГАЦАА: 2021 оны 11 сарын 03 2021 оны 11 сарын дундуур Эхний шатны шүүлт явагдана. 2021 оны 12 сард Тэтгэлгийн хорооноос болзол хангасан өргөдөл гаргагчдыг тодруулна. 2022 оны 1, 2 сард Ярилцлагын шалгалтанд орох өргөдөл гаргагчдын жагсаалтыг гаргана. 2022 оны 3-5 сард Ярилцлага Улаанбаатар хот дахь Английн ЭСЯ-нд явагдана. 2022 оны 6 сард Ярилцлагын шалгалтын дүнг танилцуулна. 2022 оны 7 сарын 13-нд Тэнцсэн өргөдөл гаргагчид суралцах эрхийн урилгаа авна. 2022 оны 9-10 сард Хөтөлбөр эхэлнэ. Тавигдах Шаардлагууд -Зөвхөн нэг жилийн #МАСТЕРЫН хөтөлбөрт олгогдоно. -Хөтөлбөрөө дуусгаад 2 жилийн дотор эх орондоо эргэж ирэх нөхцөлийг зөвшөөрөх – Бакалаврын голч оноо 3,0 ба түүнээс дээш – 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай. /үүнд хагаас цагаар болон сайн дурын ажил хийсэн бол тооцогдоно/ – 2022 оны 7 сарын 13-нд Англи хэлний тавигдах шаардлагыг хангасан байх /IELTS 6.5 оноо, TOEFL IBT 79 оноо/ 2020 онд Их Британийн Засгийн газар олон улсын манлайлагч 1500 оюутнуудад Chevening-ийн тэтгэлгээр 100 гаруй Их дээд сургуулийн 14,000 орчим хөтөлбөрт суралцах боломжийг олгосон байна. https://www.chevening.org/scholarships/application-timeline/?fbclid=IwAR08f0FoPSkZlEpRr2-x2jBpbPjku_XFA9dkD15o54ICh33BUMtV3pJMTQY
9 САРЫН 1-НД ТАНХИМЫН ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ
2021-2022 оны хичээлийн жилийг хэрхэн эхлүүлэх талаар засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргалаа. Энэ хичээлийн жилд: -1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд -854 сургуульд 718.817 сурагч -75 МСҮТ-д 40.165 суралцагч -88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана. Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья. Эх сурвалж: БШУЯ – https://www.meds.gov.mn/post/70923
Төлбөр төлөх дансны мэдээлэл
Боловсролын зээлийн санд төлбөр төлөх дансны мэдээлэл.
Дипломын лавлагаа
Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн иргэд, санхүүжилтийн үлдэгдэл төлбөр болон дипломын мэдээллээ дараах холбоосоор орж регистрын дугаараа оруулж харна уу!
Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн иргэд дипломоо авна уу!
Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн иргэд дипломоо авна уу!
АНУ-ын шилдэг их сургуулиудыг төлөөлөн ажилладаг U.S News and Global Education байгууллагатай хамтран ажиллахаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичигт 2021 оны 06 сарын 09-нд гарын үсэг зурлаа.
АНУ-ын шилдэг их сургуулиудыг төлөөлөн ажилладаг U.S News and Global Education байгууллагатай хамтран ажиллахаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичигт 2021 оны 06 сарын 09-нд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагын төлөөлөн ажилладаг АНУ-ын шилдэг их дээд сургуульд бакалавр, магистрын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудад дараах боломж, давуу тал бий болох юм. Албан ёсны IELTS, IBT шалгалт өгөөд өндөр оноо авч чаддаггүй тул суралцах хүсэлтэй сургуулийнхаа англи хэлний шалгуурт нийцдэггүй, шалгалтын 200$ төлж шалгалтад орох боломжгүй төлбөрийн чадвар муутай оюутнуудад Itep, Duolingo, Versant шалгалтуудыг цахимаар үнэ төлбөргүй өгөх, англи хэлний шалгуурт нийцэх АНУ-ын сургуулиудын элсэлтийн шалгалт SAT/ACT шалгалт өгөхгүй шалгуурт нийцэх Бакалаврын оюутнууд тухайн суралцаж байгаа сургуулиасаа 6,000-30,000$- тэтгэлэгт хамрагдах Магистрын оюутнууд тухайн суралцаж байгаа сургуулиасаа 000-5.000$ тэтгэлэгт хамрагдах Сургуульд элсэх өргөдөл, бүртгэлийн хураамж төлөхгүй Тодорхойлолт, эссэ, бичгийн материал шаардахгүй 120 гаруй томоохон компаниудад цалинтай дадлагын ажил хийх боломжтой Хэлний чадвар муутай суралцагчид хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдаад үндсэн мэргэжлийн ангидаа элсэн орох Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын дараах их сургуулиудын бакалавр, магистрын хөтөлбөрт оюутнууд элсэн орох боломжтой. Үүнд: University of Utah University of Illinois at Chicago University of the Pacific University of Kansas Cleveland State University University of Massachusetts Boston University of South Carolina Adelphi University Gonzaga University Auburn University American University University of Dayton Louisiana State University University of Mississippi Auburn University of Montgomery
АЖЛЫН ЗАР
БШУЯ-ны Боловсролын зээлийн сан нь НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНДАА таныг урьж байна. Үүнд: “Мэдээлэл технологийн мэргэжилтэн” -1 Ажлын байранд тавигдах шаардлага: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх Програм хангамжийн мэргэжилтэй Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно. Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчийн анкет Иргэний үнэмлэхний хуулбар Мэргэжлийн дипломны хуулбар 3,5х4,5 хэмжээтэй цээж зураг 2 хувь Материал хүлээн авах: хугацаа: 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн материалыг хүлээн авч байна. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордон 2 давхар Утас: 7004 7009, 99188711
Ж.Ариунболд: Энэ жилийн оюутны хөгжлийн зээл бүрэн олгогдсон
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал их, дээд сургуулийн оюутантай айл өрхөд сургалтын төлбөрийн хүндрэлийг үүсгээд буй. Тиймээс ирэх хичээлийн жилд оюутны хөгжлийн зээл хэрхэн олгох талаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдтой ярилцлаа. -Их, дээд сургуульд суралцагчдын хувьд энэ жил цар тахалтай, эдийн засгийн уналттай, хүндхэн жил тохиож байна. Энэ жилийн оюутны хөгжлийн зээл эзэндээ хүрч чадсан уу гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье? -Цар тахал боловсролын салбарыг тойрч гарсангүй. COVID-19-ийн халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн долдугаар зүйлийн 7.1.2, Монгол Улсын Засгийн 2020 оны 168 дугаар тогтоолын 1.2 дахь заалтад зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2020 оны батлагдсан төсөвт зардлын хэмнэлт хийсэнтэй холбоотойгоор Боловсролын зээлийн сангаар дамжин олгодог гадаад, дотоод зээл болон буцалтгүй тусламжийн санхүүжилт төсөвлөсөн дүнгээс 3-4 дахин буурсан ч нөгөө талд зээлд хамрагдах хэрэгцээ шаардлага өмнөх жилүүдээс өссөн. Хэрэгцээ өсөж байхад нийлүүлэлт буурсан нь оюутны хөгжлийн зээлтэй холбоотой олон асуудлыг бий болгох гол шалтгаан болсон. Эх сурвалж: Зууны мэдээ
Боловсролын зээлийн санд 15,000 гаруй диплом хадгалагдаж байна
Дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад төрөөс хоёр төрлийн дэмжлэг үзүүлдгийн нэг нь сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж юм. Олон оюутанд зайлшгүй шаардлагатай байдаг дээрх дэмжлэг өнгөрсөн оноос нийгэм, эдийн засгийн байдал хүндэрснээр төсөвт мөнгөн дүн нь танагдсан. Үүний улмаас оюутнуудад хүндрэл бэрхшээл тулгарсан юм. Хэдийгээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулиудад оюутнуудын суралцахуйг төлбөрөөс шалтгаалан зогсоохгүйгээр дотоод нөөц боломжоо ашиглах, уян хатан байхыг чиглэл болгосон ч ойлголтын зөрүү байсаар байна. Эх сурвалж: https://ikon.mn/