АЖЛЫН ЗАР

БШУЯ-ны Боловсролын зээлийн сан нь НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНДАА таныг урьж байна. Үүнд: “Мэдээлэл технологийн мэргэжилтэн” -1 Ажлын байранд тавигдах шаардлага: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх Програм хангамжийн мэргэжилтэй Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно. Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчийн анкет Иргэний үнэмлэхний хуулбар Мэргэжлийн дипломны хуулбар 3,5х4,5 хэмжээтэй цээж зураг 2 хувь Материал хүлээн авах: хугацаа: 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн материалыг хүлээн авч байна. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордон 2 давхар Утас: 7004 7009, 99188711

Ж.Ариунболд: Энэ жилийн оюутны хөгжлийн зээл бүрэн олгогдсон

      Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал их, дээд сургуулийн оюутантай айл өрхөд сургалтын төлбөрийн хүндрэлийг үүсгээд буй. Тиймээс ирэх хичээлийн жилд оюутны хөгжлийн зээл хэрхэн олгох талаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдтой ярилцлаа. -Их, дээд сургуульд суралцагчдын хувьд энэ жил цар тахалтай, эдийн засгийн уналттай, хүндхэн жил тохиож байна. Энэ жилийн оюутны хөгжлийн зээл эзэндээ хүрч чадсан уу гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье? -Цар тахал боловсролын салбарыг тойрч гарсангүй. COVID-19-ийн халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн  долдугаар зүйлийн 7.1.2, Монгол Улсын Засгийн 2020 оны 168 дугаар тогтоолын 1.2 дахь заалтад зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2020 оны батлагдсан төсөвт зардлын хэмнэлт хийсэнтэй холбоотойгоор Боловсролын зээлийн сангаар дамжин олгодог гадаад, дотоод зээл болон буцалтгүй тусламжийн санхүүжилт төсөвлөсөн дүнгээс 3-4 дахин буурсан ч нөгөө талд зээлд хамрагдах хэрэгцээ шаардлага  өмнөх жилүүдээс өссөн. Хэрэгцээ өсөж байхад нийлүүлэлт буурсан нь оюутны хөгжлийн зээлтэй холбоотой олон асуудлыг бий болгох гол шалтгаан болсон. Эх сурвалж: Зууны мэдээ

Боловсролын зээлийн санд 15,000 гаруй диплом хадгалагдаж байна

     Дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад төрөөс хоёр төрлийн дэмжлэг үзүүлдгийн нэг нь сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж юм. Олон оюутанд зайлшгүй шаардлагатай байдаг дээрх дэмжлэг өнгөрсөн оноос нийгэм, эдийн засгийн байдал хүндэрснээр төсөвт мөнгөн дүн нь танагдсан. Үүний улмаас оюутнуудад хүндрэл бэрхшээл тулгарсан юм. Хэдийгээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулиудад оюутнуудын суралцахуйг төлбөрөөс шалтгаалан зогсоохгүйгээр дотоод нөөц боломжоо ашиглах, уян хатан байхыг чиглэл болгосон ч ойлголтын зөрүү байсаар байна. Эх сурвалж: https://ikon.mn/

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Нэг. Тавигдах шаардлага      Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2020-2021 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+); Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш голч дүнтэй); Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны); Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны); Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй; Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх; Эх сурвалж: БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ХААН Банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ

       ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас Тогтвортой хөгжлийн зорилгод заасан чанартай боловсролыг дэмжих чиглэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй 12-р ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.yolo.mn/z/6319 үзнэ үү.

“Маргаашийн манлайлагчид” тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байна

АПУ ХК нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах манлайлагчдыг нээн илрүүлэх, тэднийг сурч боловсроход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Маргаашийн манлайлагчид” 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.yolo.mn/z/6318  үзнэ үү.

Фулбрайтын оюутны хөтөлбөр

          АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлдэг 2022-2023 оны Флубрайтын оюутны хөтөлбөрт өргөдөл хүлээн авч эхэллээ. Материалыг 2021 оны 05 дугаар сарын 24-ний даваа гарагийн 08 цаг 30 минут хүртэл цахимаар хүлээн авна.         Фулбрайтын оюутны хөтөлбөр нь Монгол оюутан, залуус, мэргэжилтнүүд, уран бүтээлчдэд АНУ-д магистрын зэрэг хамгаалах, судалгаа хийх боломж олгодог. Уг хөтөлбөрийг дэлхийн 160 гаруй оронд хэрэгжүүлдэг бөгөөд жилд ойролцоогоор 8000 тэтгэлэг олгодог билээ. Өргөдөл гаргагч нь англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд 1. Системийн аюулгүй байдал 2. Механик инженер 3. Зам, барилгын инженер 4. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи 5. Барилгын материал ба үйлдвэрлэлийн технологи 6. Боловсрол / Сургуулийн өмнөх болон тусгай хэрэгцээт боловсрол / 7. Кино судлал / Кино найруулагч 8. Сэтгэл зүйч / Боловсрол, хүүхэд / 9. Сэтгүүл зүй 10. Бизнес, эдийн засаг, санхүү 11. Төрийн захиргаа 12. Театр, жүжгийн урлаг зэрэг 60 гаруй чиглэлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой. Бусад тавигдах шаардлага болон дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. Эх сурвалж https://mn.usembassy.gov/2022-fulbright-gom/

БНСУ-ЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

БНСУ-ЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА       Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2021-2022 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй. Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл: Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2021 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.meds.gov.mn/post/67425 үзнэ үү.

Боловсролын Зээлийн Сан нь Ази Номхон Далайн Улсуудын Их Сургуулиудын Холбоотой /AUAP/хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо.

         Боловсролын Зээлийн Сан нь Ази Номхон Далайн Улсуудын Их Сургуулиудын Холбоотой /AUAP/хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо. AUAP -нь Ази номхон далайн 150 гаруй их дээд сургуулиудын идэвхтэй гишүүнчлэлтэй. ЮНЕСКО-той зөвлөлдөх эрхтэй байгууллага юм.