“Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд өргөдөл хүлээн авч байна.
“Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд өргөдөл хүлээн авч дуусахад зургаан өдөр үлдлээ. Та бүхэн доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Амжилт хүсье! Эх сурвалж: https://bit.ly/2YzzPZa
Голомт банк “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа
Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр хэрэгжүүлдэг “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлаж байна. Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг олгох, чанартай боловсрол эзэмшиж, эх орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжих зорилгоор Голомт банк 2003 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөр нь зөвхөн тэтгэлэг, урамшуулал олгоод зогсохгүй оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа, дадлага хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодгоороо давуу талтай. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт оюутан залуусын санал бодол, хүсэл зорилгыг илэрхийлэх, өөрийгөө нийгэмд нээн харуулах боломж олгосон нээлттэй контент бүтээх шалгуур тавьж буйгаараа онцлогтой. Дотоодын их, дээд сургуулийг 2022-2023 онд төгсөх оюутнууд “We are Gen Z” сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлыг видео бичлэг, подкаст, эсээний аль нэг төрлийг сонгон илэрхийлж болох бөгөөд сургуулийн болон дүнгийн тодорхойлолт бас хэрэгтэй. Хүсэлтийг 10-р сарын 4-нөөс 17-ны өдрийг дуустал хүлээн авах ба сонгон шалгаруулалт 10-р сарын 18-наас 27-ны хооронд явагдана. Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч байгууллагын хувьд Голомт банк уг хөтөлбөрөөрөө дамжуулан залуу үеийн хүсэл мөрөөдөл, дуу хоолойг сонсохыг эрмэлздэг бөгөөд одоогийн байдлаар 15 салбарын 50 гаруй их, дээд сургуулийн 1,400 оюутанд нэг тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар: 1. https://student.golomtbank.com хаягаар орж, анкетыг бүрэн бөглөх “We Are Gen Z” сэдвийн хүрээнд доорх асуултуудаас хоёрыг сонгон, чөлөөт контент бэлтгэн хавсаргах Миний хобби Миний мөрөөдлийн ажлын байр Банкны ирээдүйн талаарх миний төсөөлөл Дижитал банк миний бодлоор Контентийн хэлбэр: Эсээ бичлэг Видео бичлэг Подкаст Сонгон шалгаруулалтын үе шат: Анкет + бүтээлийн шалгаруулалт Бүлгийн ярилцлага Ганцаарчилсан ярилцлага Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг hr@golomtbank.com хаяг болон 7575-1111 /1705/, /1706/, /1665/ утсанд холбогдон авах боломжтой.
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр сум, хороо бүрийн шилдэг хүүхдэд орон нутгийн хөгжлөө түүчээлэхээр Ерөнхийлөгчийн илгээлтээр гадаадад суралцах тэгш боломж олгох болон олон улсын олимпиадад амжилттай оролцогчдод Ерөнхийлөгчийн нэрэмжит урамшуулал олгох, олон улсын болон улсын олимпиадын бэлтгэл, сорилд хүүхэд бүрийн оролцох боломжийг нээх цахим дэд бүтэц, олон улсын медальт байр шалгарсан хүүхэд дэлхийн шилдэг 100-д багтах их, дээд сургуульд суралцах урилга хүлээн авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртэх боломжтой болсон Зарлигуудын талаар хийсэн мэдээлэлтэй танилцаарай. Ирэх жилээс Залуу зохион бүтээгч нэвтрүүлэг Ерөнхийлөгчийн ивээл доор дахин зохион байгуулагдах болно. Эх сурвалж: “Сүлд” хөтөлбөр #MNB #МонголынМэдээ
Боловсролын зээлийн сангийн ажлын тайлан
Боловсролын зээлийн сангийн 2020-2021 оны ажлын тайланг цахимаар хүргэж байна. https://elf.gov.mn/ipages/flipbook/4?preview=1
“Оюу толгой” компани боловсролын хөтөлбөрүүдээ зарлалаа.
“Оюу толгой” компани боловсролын хөтөлбөрүүдээ зарлалаа. Та бүхэн 10-р сарын 15-ны дотор www.ot.mn хаягаар орж, цахимаар материалаа явуулаарай. Амжилт хүсье. • Залуусын хөгжлийн хөтөлбөр • Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр • Дадлагажигч ажилтан хөтөлбөр • Шинэ төгсөгч хөтөлбөр “Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд 2010 оноос хойш нийт 3,400 орчим залуу хамрагдаад байна. Эх сурвалж: https://bit.ly/3zd0vvj
“Оюу толгой” компани боловсролын хөтөлбөрүүдээ зарлалаа
“Оюу толгой” компани боловсрол, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаагаа сургууль, коллежийн барилга барьж, тохижуулахаас эхлээд сургалтын хөтөлбөр хамтран боловсруулах, тэтгэлэгт хамруулах зэргээр өргөн хүрээнд зохион байгуулдаг билээ. Манай компаниас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүд нь ахлах ангийн сурагчийн ширээнээс ажлын талбарт гарах хүртэлх бүхий л түвшнийг хамардгаараа онцлогтой. 2010 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 3,000 гаруй оюутан, залуусыг хөтөлбөрүүддээ хамруулаад байна. Бид 2021-2022 оны хичээлийн жилд таван төрлийн хөтөлбөрөө зарлаж байгааг дуулгахад таатай байна. Шинэ хичээлийн жилд нийтдээ 78 оюутан, сурагчдыг хөтөлбөрүүддээ шалгаруулан авна. Материалыг 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2021 оны аравдугаар сарын 15 хүртэл хүлээн авна. https://bit.ly/3kafgL6
ФРАНЦЫН ТЭТГЭЛГИЙН САНХҮҮЖИЛТ, КВОТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Бүгд найрамдах Франц улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Монгол, Францын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1923 оноос эхлэлтэй. Тэр цагаас хойш Францын Элчин сайдын яам виз, тэтгэлгийн зохион байгуулалтын асуудлаар дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэн. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 2015 оноос хойш хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Хамтарсан тэтгэлгээр жил бүр 10 монгол иргэнийг Францын их, дээд сургуулиудын магистрантурт илгээдэг байсныг цар тахлын хүндрэлээс шалтгаалан тэтгэлгийн тоог зургаа болгосон юм. Цаашид тэтгэлгийн санхүүжилт, квотыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа БШУ-ны сайд дурдлаа. БШУ-ны сайдын санаачилгаар Францын ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад ямар сэтгэл судлалын үйлчилгээ үзүүлдэг, сургуулийн сэтгэл судлаачдыг хэрхэн бэлтгэдэг зэрэг асуудлаар харилцан туршлага солилцох сургалтыг зохион байгуулсан. Энэ хүрээндээ Францын талтай сургуулийн орчинд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад дэмжлэг хүслээ. Уулзалтын үеэр Франц улсын Сенатын гишүүд Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан Боловсролын тухай хуулийн шинэчлэлийн талаар онцлон тэмдэглэв. Мөн Франц улсын хувьд 3-5 настай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ олгодог тогтолцооны талаар Сенатын гишүүд туршлагаасаа хуваалцлаа. Талууд Монгол, Францын Боловсролын яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлнэ хэмээлээ Эх сурвалж: https://www.facebook.com/MinistryofEdu
АНУ-ын шилдэг их сургуулиудыг төлөөлөн ажилладаг U.S News and Global Education байгууллагатай Боловсролын Зээлийн Сан оюутан суралцагчдыг Америкийн нэр хүндтэй их сургуулиудад суралцуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тус ажиллагааны хүрээнд ЖИГЖИДСҮРЭНГИЙН АНУЖИН нь Чикагогийн Иллинойсын Их Сургуульд Компьютерын Ухааны бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт суралцах урилга, визээ хүлээн авлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллага нь дараах боломжийг тус оюутанд олгож байгаа юм. Үүнд: АНУ-ын сургуулиудын элсэлтийн шалгалт SAT/ACT шалгалт өгөхгүйгээр Иллинойсын их сургуульд суралцах эрхээ авсан. Иллинойсын их сургуулиас жил бүр 10.000$- тэтгэлэгт хамрагдах эрх олгосон урилга хүлээн авсан. Сургуульд элсэх өргөдөл, бүртгэлийн хураамж төлөхгүйгээр Иллинойсын их сургуулийн бакалаврын хөтөлбөрт бүртгүүлж, шалгаруулалтад орсон. Тодорхойлолт, эссэ, бичгийн материал шаардаагүй. 100 гаруй томоохон компаниудад цалинтай дадлагын ажил хийх боломж олгох талаар тусгайлан тэмдэглэсэн урилга хүлээн авсан. Ж.Анужин нь IELTS 6.5 оноотой(4 ур чадварын нэг нь 6.0 онооноос доош 5.5 байсан учраас ACADEMIC ACCELERATOR PROGRAM (түвшин ахиулах хөтөлбөр)-т 1 улирал сууж хэлний түвшингээ сайжруулсны дараа үндсэн хөтөлбөртөө орж суралцах юм.. Оюутан Ж. Анужиндаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе! Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ.
ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ЖИЛ БҮР ЗАРЛАДАГ ЧЕВНИНГИЙН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЖЭЭ
ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ЖИЛ БҮР ЗАРЛАДАГ ЧЕВНИНГИЙН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЖЭЭ Их Британийн Засгийн газраас жил бүр зөвхөн #Мастерийн (Бакалавр, PhD биш) 1 жилийн тэтгэлгийг зарладаг. Дэлхий даяар Chevening Scholarships хөтөлбөрт өргөдөл ирүүлсэн олон мянган залуусаас тухайн улс дахь #АнглийнЭСЯ сонгон шалгаруулалт явуулдаг болно. ОНЛАЙН БҮРТГЭЛ ЭХЛЭХ ХУГАЦАА: 2021 оны 08 сарын 03 ОНЛАЙН БҮРТГЭЛ ХААГДАХ ХУГАЦАА: 2021 оны 11 сарын 03 2021 оны 11 сарын дундуур Эхний шатны шүүлт явагдана. 2021 оны 12 сард Тэтгэлгийн хорооноос болзол хангасан өргөдөл гаргагчдыг тодруулна. 2022 оны 1, 2 сард Ярилцлагын шалгалтанд орох өргөдөл гаргагчдын жагсаалтыг гаргана. 2022 оны 3-5 сард Ярилцлага Улаанбаатар хот дахь Английн ЭСЯ-нд явагдана. 2022 оны 6 сард Ярилцлагын шалгалтын дүнг танилцуулна. 2022 оны 7 сарын 13-нд Тэнцсэн өргөдөл гаргагчид суралцах эрхийн урилгаа авна. 2022 оны 9-10 сард Хөтөлбөр эхэлнэ. Тавигдах Шаардлагууд -Зөвхөн нэг жилийн #МАСТЕРЫН хөтөлбөрт олгогдоно. -Хөтөлбөрөө дуусгаад 2 жилийн дотор эх орондоо эргэж ирэх нөхцөлийг зөвшөөрөх – Бакалаврын голч оноо 3,0 ба түүнээс дээш – 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай. /үүнд хагаас цагаар болон сайн дурын ажил хийсэн бол тооцогдоно/ – 2022 оны 7 сарын 13-нд Англи хэлний тавигдах шаардлагыг хангасан байх /IELTS 6.5 оноо, TOEFL IBT 79 оноо/ 2020 онд Их Британийн Засгийн газар олон улсын манлайлагч 1500 оюутнуудад Chevening-ийн тэтгэлгээр 100 гаруй Их дээд сургуулийн 14,000 орчим хөтөлбөрт суралцах боломжийг олгосон байна. https://www.chevening.org/scholarships/application-timeline/?fbclid=IwAR08f0FoPSkZlEpRr2-x2jBpbPjku_XFA9dkD15o54ICh33BUMtV3pJMTQY
9 САРЫН 1-НД ТАНХИМЫН ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ
2021-2022 оны хичээлийн жилийг хэрхэн эхлүүлэх талаар засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргалаа. Энэ хичээлийн жилд: -1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд -854 сургуульд 718.817 сурагч -75 МСҮТ-д 40.165 суралцагч -88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана. Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья. Эх сурвалж: БШУЯ – https://www.meds.gov.mn/post/70923