Гадаадын боловсролын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламж олгох сонгон шалгаруулалтын бүртгэл, материал хүлээн авах хугацаа 2026 оны 5 дугаар сарын 30-ны 9:00 цагаас эхэлж 2026 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 9:00 цаг хүртэл үргэлжилж, бүртгэл хаагдсаныг мэдэгдэж байна.
Ирүүлсэн хүсэлт, материалыг холбогдох журам, удирдамжийн дагуу хянаж, дараагийн шатны мэдээллийг Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын албан ёсны цахим хуудас болон сошиал хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх болно.
Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн нийт иргэд, суралцагчдадаа амжилт хүсье.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ