МАНАЙ УЛС ӨМӨЗО-ТОЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөнтэй уулзаж, хоёр талын боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. “Монгол Улсын оюутнуудыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд суралцуулах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан талархал дэвшүүлсэн. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар 2025 оноос бакалаврт 200, магистрт 40, докторт 20 монгол залуус суралцах боломжтой болох юм. Түүнчлэн мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын төвийн үйл ажиллагааг сайжруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны зүгээс Монгол Улсын Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын төвийн үйл ажиллагааг дэмжих буцалтгүй тусламжийг олголоо.

АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТӨГСӨГЧИД ҮР ДҮНГЭЭ ХУВААЛЦЛАА

“Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” ERASMUS+MONGWBL төслийн үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо. Европын холбооны төлөөлөл Герман, Франц, Румын, Грек улсын их сургуулиуд, Монгол Улсаас БШУЯ, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Дорнод их сургууль, Соёл урлагийн их сургууль, Төрийн банк, Голомт банк, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран энэ төслийг хэрэгжүүлж байна. Төслийн гол үр дүн болох төгсөгчид “Ажлын байранд суурилсан сургалт”-д хамрагдаж төгсөөд шууд ажлын урилга авч, одоо тухайн байгууллагадаа үндсэн ажилтнаар ажиллаж байгаа оюутнууд өөрийн сурсан мэдсэн зүйл, ажлын туршлага, өөрийн ур чадвар, хувь хүний хөгжилд гарсан гол өөрчлөлт, үр дүнгээ хуваалцав. Цаашид төслийн үр дүнг дээд боловсролын салбарт хэрэгжүүлэхийн тулд Их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангасан, төгсөгч бэлтгэхэд шаардлагатай зохицуулалтыг төрөөс хэрэгжүүлэх Их, дээд сургуулиудын сургалт, дадлагын уламжлалт тогтолцоог шинэчлэх Ажил олгогчийн зүгээс их сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох хэрэгцээ шаардлага бий болж байна.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ГЭР БҮЛЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА 9 ХОС БАЙРТАЙ БОЛЛОО

Багш нарын баярыг тохиолдуулан НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр Нийслэлийн “шилдэг зөвлөгч багш Шилдэг зөвлөгч удирдах ажилтан Шилдэг контент бүтээгч багш Шилдэг менежменттэй удирдлагын баг Тэгш хамруулагч байгууллага Боловсролд ээлтэй засаг дарга Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан Боловсролд ээлтэй хөрөнгө оруулагч нарыг шалгаруулан хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ арга хэмжээний үеэр боловсролын салбарт гэр бүлээрээ хүчин зүтгэж байгаа 9 гэр бүлд түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны батламжийг гардууллаа. Нийслэлийн хэмжээнд 828 хос боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байна. Үүнээс гадна 518 багш удам дамжин боловсролын байгууллагад багшилж байна.

“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны (МБШУ-ны ҮЭ-ийн холбоо) гишүүн багш нар “Боловсролын шинэчлэл ба нийгмийн түншлэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож боловсролын шинэ сэргэлтийн бодлого, багш нарыг бэлтгэх буюу тэтгэлэг олгох, багшийг тасралтгүй хөгжүүлэх, мэргэшүүлэх, багшийн нийгмийн баталгааг хэрхэн хангах “Багшийн хөгжлийн 3 тулгуурт бодлого”-ын талаар багш нарт мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Боловсролын тогтолцоог шинэчлэх, чанартай боловсролыг тууштай олгох, сургалтын үр дүнг сайжруулах чиглэлд гарсан ахиц дэвшлийг үнэлэхэд энэхүү хэлэлцүүлэг үр дүнгээ өгнө хэмээн оролцогчид үзэж байлаа. БШУЯ, МБШУ-ны ҮЭ-ийн холбоо, Фридрих Эбертийн сангаас хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, Фридрих-Эбертийн сан /ФЭС/-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Бенедикт Ивановс нар оролцсон юм. МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл “Боловсролын шинэчлэл, бодлогод ҮЭ-ийн оролцоо” сэдвээр илтгэл тавьсан бол “Бүх нийт боловсролын төлөө” ИНБ-ын ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг Боловсролын багц хуулийн талаар оролцогчдод танилцуулга хийсэн. Боловсролын салбарын түвшин бүр дэх тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн оролцогчдын санал, хүсэлт, шаардлагын хүрээнд уриалга гаргаж холбогдох газруудад хүргүүлэхээр тогтов. https://www.meds.gov.mn/post/133005

“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛЪЯ” АЯН ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ

Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяны 8 дахь удаагийн арга хэмжээ Өвөрхангай аймагт болж байна. Пүрэв гараг буюу эхний өдрийн үйл ажиллагаа Хөгжимт драмын театрт “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” хэлэлцүүлгээр эхэлж байна. Үндсэн илтгэл 1. Шинжлэх ухаан, технологийн бодлого ба түүнд суурилсан хөгжлийн шийдэл Үндсэн илтгэл 2. Шинжлэх Ухааны Академийн судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг бүс нутгийн хөгжилд ашиглах боломж Үндсэн хөтөлбөрөөр дараах үйл ажиллагаа болно. Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн Их, дээд сургууль, Эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, иргэд олон нийт. “Миний анхны инженерчлэл” work shop; ЕБС-ийн 4-6-р ангийн сурагчид. “Стартап менторшип” арга хэмжээ; ЗДТГ-ын холбогдох газар хэлтсүүд, гарааны бизнес эрхлэгчид, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага. Шимт-Боловсролын инновацийн танилцуулга сургалт; ЕБС-ийн удирдлага, физик, технологийг хичээлийн багш болон бага ангийн багш нар https://www.meds.gov.mn/post/133002

БАГШИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Японы эмнэлгийг түшиглэн багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ төв нь эмнэлгийн туслаж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Багш нар өрхийн болон аймаг дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлнэ. Энэ үзлэгийн мөрөөр гуравдугаар шатлалын эмнэлэгт хандах шаардлага үүсвэл сургууль, цэцэрлэгийнхээ эмчээр дамжуулан багшийн эрүүл мэндийг дэмжих төвд хандах юм. Тус төв багшид шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч, үзлэгийн болон хэвтэн эмчлүүлэх цаг захиалж өгнө. Зарим тохиолдолд гуравдугаар шатлалын бусад эрүүл мэндийн байгууллагад мөн холбон зуучлах юм. Мөн энэ төвийн эмч, мэргэжилтнүүд боловсролын байгууллагын эмч нарт цахим болон танхимын сургалт зохион байгуулна. Эхний ээлжид нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын салбарын 500 орчим эмчийг сургалтад хамруулжээ. Цаашид орон нутаг дахь эмч нарыг чадавхжуулна. Энэ хичээлийн жилд багтаад эмч нарыг хамруулан артерийн даралт ихсэлт, томуу томуу төст өвчний дэгдэлт, толгойн өвдөлт гэсэн цуврал сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Багшийн эрүүл мэндийг дэмжих төвд өнөөдрийн байдлаар 6 багш ирж шаардлагатай тусламж үйлчилгээг аваад байна. Орон нутгийн нэг багш мэс засалд орсон. Бие нь сайжирч байна. Энэ төвийн хамт олон Эмч аппликейшн ажиллуулж байна. Багш нар регистрийн дугаараа таниулж нэвтэрнэ. Ингээд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг эндээс авч, шинжилгээний хариу авах, болон чат бот үйлчилгээгээр дэмжих төвтэй холбогдож болох юм. https://www.meds.gov.mn/post/132937

“МОНГОЛ УР ЧАДВАР-2023” ТЭМЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ЯЛАГЧИД “ДЭЛХИЙН УР ЧАДВАР”-ЫН 47 ДАХЬ ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОНО

“Монгол ур чадвар-2023” тэмцээн мужаан, өрөг угсралт, сантехник, тогооч, цахилгаан, гагнуур, CNC токарь, график дизайн гэсэн найман мэргэжлээр зохион байгуулагдаж байна. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх уг тэмцээн гурван үе шаттай үргэлжлэх юм. 2 дугаар шатны тэмцээн 10 дугаар сарын 1-нээс 3-ний өдрүүдэд Техник Технологийн Политехник Коллеж, ШУТИС-МехТС, Герман-Монголын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр явагдаж байна. Эхний шатанд оролцсон 138 суралцагчаас 41 нь шалгарч энэ шатанд өрсөлдөж байгаа. Харин сүүлийн шатны шалгаруулалт 12 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд болж тэмцээний үндэсний ялагчид 2024 онд Бүгд найрамдах Франц улсын Леон хотод зохион байгуулагдах “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм. Дэлгэрэнгүйг: https://www.meds.gov.mn/post/132933

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА:

1.Санхүүгийн хэлтсийн дарга-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, татвар, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй Төр, боловсрол, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил, Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, Асуудал шийдвэрлэх, чадвартай Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх 2. Аудитор -1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, татвар, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй Төр, боловсрол, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил, Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, Асуудал шийдвэрлэх, чадвартай Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх 3. Гэрээ хэлэлцээр, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Хууль эрх зүй, эдийн засаг, бизнес менежмент, архив судлал, багш мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Архивын үйл ажиллагааг баримт бичгийн үндсэн заавар, журмын дагуу хүлээн авах, хадгалах, хөтлөх, тайлагнах чадвартай Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу албан бичиг боловсруулах чадвартай Бодлого, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах, хуульд нийцсэн оновчтой үр дүнтэй шийдвэр гаргах чадвартай байх Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан эвсэл төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх 4. Судлаач, архив бичиг хэргийн ажилтан- 1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Хууль эрх зүй, эдийн засаг, бизнес менежмент, архив судлал, багш мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Архивын үйл ажиллагааг баримт бичгийн үндсэн заавар, журмын дагуу хүлээн авах, хадгалах, хөтлөх, тайлагнах чадвартай Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу албан бичиг боловсруулах чадвартай Бодлого, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах, хуульд нийцсэн оновчтой үр дүнтэй шийдвэр гаргах чадвартай байх Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан эвсэл төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх 5.Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн -1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Хууль эрх зүй, эдийн засаг, бизнес менежмент, архив судлал, багш мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Архивын үйл ажиллагааг баримт бичгийн үндсэн заавар, журмын дагуу хүлээн авах, хадгалах, хөтлөх, тайлагнах чадвартай Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу албан бичиг боловсруулах чадвартай Бодлого, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах, хуульд нийцсэн оновчтой үр дүнтэй шийдвэр гаргах чадвартай байх Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан эвсэл төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх 6.Мэдээллийн технологийн мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Сүлжээний инженер, программ хангамж, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил, Төрийн албанд 1-ээс доошгүй жил ажилласан байх График дизайны программ дээр ажиллах чадвартай байх Дотоод сүлжээний мэдлэгтэй байх 7.Олон нийт, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн – 1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Маркетинг, сэтгүүл зүй, бизнес менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Цахим системээр гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах, цахим системийн тоон мэдээлэлтэй ажиллах, нэгтгэн дүгнэх, статистикийн арга хэрэгслийг ашиглах чадвартай байх; Олон нийттэй харилцах харилцааны ур чадвартай шийдвэр гаргах чадвартай байх Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил төрийн байгууллагад 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй 8.Дотоодын зээл тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Боловсролын болон эдийн засаг, статистик бизнес менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн. Мэргэжлээрээ 2-оос дээш жил, төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай Асуудалд дүн шинжилгээ хийх, төлөвлөх, тайлагнах чадвартай Мэдээллийн технологийн сүүлийн үеийн программ хангамж, техникийг хэрэглэх чадвартай байх; Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвар эзэмшсэн байх 9.Гадаадын зээл тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Гадаад хэлний багш болон олон улсын харилцаа эдийн засагчийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн. Англи, Орос, Хятад хэлний зохих түвшний мэдлэгтэй Албан бичиг боловсруулах чадвартай Судалгаа шинжилгээ хийх, төлөвлөх, тайлагнах чадвартай БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn

АНУ-ЫН ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛГИЙГ 2 ДАХИН НЭМЛЭЭ…

АНУ-ын ЭСЯ, БШУЯ-ны хамтын ажиллагааны үр дүнд АНУ-ын Фулбрайтын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 2 дахин нэмэгдүүлэхээр гэрээ байгууллаа. 2025 оны хичээлийн жилээс эхлэн 40 хүртэл оюутан АНУ-ын шилдэг их, дээд сургуульд магистрын хөтөлбөрт суралцахаар боллоо.