ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД ЗЭЭЛЭЭР СУРАЛЦАХ БАКАЛАВРЫН СУРАЛЦАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН
2024 оны 7 сарын 1-ний өдөр сонгон шалгаруулалтын суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалт зохион байгуулагдлаа. Нийт 79 суралцагчаас 7 нь гадаад оронд байгаа учир монголд байгаа асран хамгаалагч нарын ажиглалттайгаар цахимаар шалгалтаа өгч, бусад нь өөрийн биеэр оролцсон болно. БШУЯ-ны сайдын 2024 оны 06-р сарын 19-ний Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчдын хяналтын тоо батлах тухай А/305 тушаалаар 2024 оны дэлхийн шилдэг их сургуульд суралцагчдын хяналтын тоог 70 байхаар тогтоосон. Шалгалтын дүнгийн эрэмбээр 68,69,70,71 дэх суралцагчдын оноо тэнцсэн учир сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хуралдаж журмын 11.9.3-д заасны 11.9.2-т заасан шалгалт авахад оноо тэнцсэн суралцагчдын тоо хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд сургалтын байгууллагын эрэмбийг, дахин тэнцвэл гадаад хэлний мэдлэгийн түвшнийг, дахин тэнцвэл Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн чиглэлийн эрэмбийг харгалзан үзэж шалгаруулна гэснийг үндэслэж эрэмбэлж жагсаасан болно. Сонгон шалгаруулалтын оноог жагсаавал: № Бүртгэлийн дугаар СЧЕҮ-ний оноо Тайлбар Журмын 11.9.3 заалт /сургуулийн эрэмбэ/ 1 120036 99.2 2 120071 96.0 3 120260 95.6 4 120098 95.6 5 120230 95.2 6 120133 95.2 7 120217 94.8 8 120059 94.8 9 120259 94.4 10 120143 94.4 11 120121 94.4 12 120113 94.0 13 120105 94.0 14 120070 94.0 15 120052 94.0 16 120050 94.0 17 120048 94.0 18 120189 94.0 19 120126 94.0 20 120296 93.6 21 120145 93.6 22 120103 93.6 23 120067 93.6 24 120034 93.6 25 120023 93.6 26 120021 93.6 27 120019 93.6 28 120236 93.2 29 120221 93.2 30 120072 93.2 31 120049 93.2 32 120038 93.2 33 120032 93.2 34 120266 92.8 35 120227 92.8 36 120135 92.8 37 120026 92.8 38 120244 92.4 39 120149 92.4 40 120094 92.4 41 120090 92.4 42 120088 92.4 43 120053 92.4 44 120269 92.0 45 120156 92.0 46 120107 92.0 47 120085 92.0 48 120025 92.0 49 120263 91.6 50 120164 91.6 51 120119 91.6 52 120074 91.6 53 120060 91.6 54 120022 91.6 55 120047 91.2 56 120046 91.2 57 120239 91.2 58 120271 90.8 59 120134 90.8 60 120118 90.8 61 120057 90.8 62 120037 90.8 63 120137 90.4 64 120106 90.4 65 120083 90.4 66 120051 90.4 67 120018 90.4 68 120012 90.0 21 24 69 120190 90.0 27 28 70 120016 90.0 35 37 71 120093 90.0 41 44 72 120233 89.6 73 120109 89.6 74 120120 89.2 75 120163 88.8 76 120258 88.8 77 120173 88.8 78 120035 88.0 79 120202 86.4 Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2024-07-01
ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД ЗЭЭЛЭЭР СУРАЛЦАХ БАКАЛАВРЫН СУРАЛЦАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ИРГЭДИЙН ГАРГАСАН ӨРГӨДЛИЙН ШИЙДВЭР
2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Орон тооны бус зөвлөл хуралдаж Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 102 дугаар тогтоолын “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу гадаадын дээд боловсролын байгууллагад зээлээр суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтад баримт бичгийн иж бүрдэл хангаагүй 27 суралцагчийн гаргасан өргөдөл гомдлыг хэлэлцэж, санал зөвлөмжийг сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт хүргүүлсэн. Ажлын хэсэг үндэслэл, шалтгааныг хэлэлцэн олонхын саналаар орон тооны бус зөвлөлийн саналыг дэмжив. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 102 дугаар тогтоолын “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын 10.7.5 дахь заалтын дагуу дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings”, эсхүл “Academic Ranking of World Universities” байгууллагын сүүлд тогтоосон эрэмбийн жагсаалтын эхний 20-д багтсан сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол мэргэжил харгалзахгүй, 21-50-д багтсан сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцаагүй 7 суралцагчийг “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-ний шалгалтад оруулахгүй, Журмын 1.7.Боловсролын ерөнхий хуулийн 5.1.3-т заасан “тэгш хүртээмжтэй байх” боловсролын зарчмын дагуу тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд өрхийн нэг гишүүнийг хамруулна. Өрхийн аль нэг гишүүн өмнө нь энэ журамд заасан аль нэг тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд хамрагдсан бол тухайн суралцагчтай ижил оршин суугаа газрын газрын хаягт байнгын оршин суух бүртгэлтэй, хамт амьдардаг бусад гишүүн тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд дахин хамрагдахгүй гэсэн үндэслэлээр 5 суралцагчийг “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-ний шалгалтад оруулахгүй, Мөн тус журмын 1.1.9. энэ журмын 3.2.2, 4.11.2, 10.7-д заасан суралцагч англи хэлээр суралцах тохиолдолд IELTS 7.0, TOEFL IBT 94-өөс дээш оноотойг, бусад гадаад хэлээр суралцах тохиолдолд эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын оноотойг нотлох баримт бичгийн хуулбарын шаардлага хангахгүй болон “Duolingo” шалгалтын оноотой 9 суралцагчийг дараагийн шатны “Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалт”-д оруулахгүй, 120025 бүртгэлийн дугаартай Duke Kunshan их сургуульд тэнцсэн суралцагчийг төв сургуулиас нь ирсэн албан бичгийг үндэслэн дараагийн шатанд оруулах, 120126 бүртгэлийн дугаартай суралцагч IELTS-н 8.0 оноотой нь өргөдөлдөө хавсаргасан баримт, хөндлөнгийн шалгах системээр нотлогдсон тул дараагийн шатны шалгалтад оруулах, 120173, 120206, 120239, 120258 бүртгэлийн дугаартай суралцагчид өргөдөлдөө нотлох баримтуудыг хавсаргасан тул тэдгээртэй танилцаж, шалгаад дараагийн шатны “Суралцах чадварын ерөнхий шалгалт”-д оруулахаар тус тус шийдвэрлэв. Нийт 27 суралцагч өргөдөл, гомдол гаргасны 21 суралцагчийг холбогдох журмын дагуу “Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалт”-д оролцуулахгүй, 6 суралцагчийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдах “Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалт”-д оруулахаар шийдвэрлэв. ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ
ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ШИЙДВЭР
Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зээл суралцагчдын сонгон шалгаруулалтын 13 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2024 оны 06 дугаар сарын 25-ны 10:00-21:00 хооронд хуралдаж дараах шийдвэрийг гаргасан. Үүнд: Нийт сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн суралцагчдаас баримт бичгийн иж бүрдэл хангасан, баримт бичгийн иж бүрдэл хангаагүй суралцагчдад сонгон шалгаруулалтаас хасагдсан мэдээллийг тус сангийн сайт болон цахим шуудангаар хүргүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 102 дугаар тогтоолын “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.1.2 дахь заалтын дагуу өргөдөл, гомдол гаргахдаа Боловсролын зээлийн сангийн дэргэд байгуулагдсан ажлын хэсэгт гаргана. Иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах мэргэжилтэн: Утас: 70047009 /Ажлын цагаар/ Мөн тус журмын 13.7 дахь заалтын хүрээнд ирүүлсэн өргөдөл, гомдолд ажлын 5 хоногийн дотор хариу өгөхтэй холбогдуулан “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-ний ярилцлагын шалгалтыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13:00 цаг болгон хойшлуулсан. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ 2024-06-27
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАГЧДЫН СУРАЛЦАХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГАЛТ ШАТАНД ОРОХ ОРОЛЦОГЧДЫН НЭРСИЙГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАГЧДЫН СУРАЛЦАХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГАЛТ ШАТАНД ОРОХ ОРОЛЦОГЧДЫН НЭРСИЙГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА. ШАЛГАЛТ АВАХ БАЙРШИЛ БОЛОН ШАЛГАЛТАД ОРОЛЦОХ МАНДАТЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН СИСТЕМД БҮРТГҮҮЛСЭН ЦАХИМ ШУУДАНД ХҮРГҮҮЛЭХ БОЛНО. 1 120295 2 120288 3 120232 4 120229 5 120226 6 120225 7 120208 8 120201 9 120171 10 120159 11 120130 12 120063 13 120314 14 120313 15 120155 16 120324 17 120215 18 120167 19 120154 20 120116 21 120203
ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ЗЭЭЛЭЭР СУРАЛЦАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙН ШИЙДВЭР
ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ЗЭЭЛЭЭР СУРАЛЦАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙН ШИЙДВЭР Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зээлээр суралцагчдыг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2024 оны 06 дугаар сарын 24-ний 10:00-20:00 хооронд хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд: Нийт сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн 135 суралцагчдаас баримт бичгийн иж бүрдэл хангасан 73, баримт бичгийн иж бүрдэл хангаагүй 62 суралцагчдад сонгон шалгаруулалтаас хасагдсан мэдээллийг тус сангийн сайт болон цахим шуудангаар хүргүүлнэ. Баримт бичгийн иж бүрдэл хангаагүй суралцагчид нийт бүртгүүлсэн суралцагчдын 46 хувийг эзэлж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 102 дугаар тогтоолын “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.1.2 дахь заалтын дагуу өргөдөл, гомдол гаргахдаа Боловсролын зээлийн сангийн дэргэд байгуулагдсан ажлын хэсэгт гаргана. 6 дугаар сарын 25-26 өдрүүдэд өргөдөл, гомдлыг хүлээн авна. Иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах мэргэжилтэн: Утас: 70047009 /Ажлын цагаар/ Мөн тус журмын 13.7, 13.8 дахь заалтын дагуу сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа түр түдгэлзээд байна. Ирүүлсэн өргөдөл, гомдолд хариу өгөхтэй холбогдуулан “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-ний шалгалтыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон хойшлуулав. АЖЛЫН ХЭСЭГ 2024-06-24
ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ЗЭЭЛЭЭР СУРАЛЦАГЧДЫН СУРАЛЦАХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГАЛТЫН ШАТАНД ОРОХ ОРОЛЦОГЧДЫН НЭРСИЙГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ЗЭЭЛЭЭР СУРАЛЦАГЧДЫН СУРАЛЦАХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГАЛТЫН ШАТАНД ОРОХ ОРОЛЦОГЧДЫН НЭРСИЙГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА. ШАЛГАЛТ АВАХ БАЙРШИЛ БОЛОН ШАЛГАЛТАНД ОРОЛЦОХ МАНДАТЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН СИСТЕМД БҮРТГҮҮЛСЭН ЦАХИМ ШУУДАНД ХҮРГҮҮЛЭХ БОЛНО. № Код 1 120271 2 120266 3 120263 4 120259 5 120244 6 120233 7 120230 8 120227 9 120164 10 120149 11 120145 12 120143 13 120134 14 120120 15 120119 16 120113 17 120109 18 120107 19 120106 20 120105 21 120103 22 120098 23 120093 24 120090 25 120085 26 120083 27 120074 28 120072 29 120071 30 120070 31 120067 32 120060 33 120059 34 120053 35 120052 36 120051 37 120050 38 120048 39 120047 40 120046 41 120038 42 120037 43 120036 44 120035 45 120034 46 120032 47 120026 48 120023 49 120022 50 120021 51 120019 52 120018 53 120016 54 120012 55 120260 56 120236 57 120221 58 120217 59 120202 60 120190 61 120163 62 120156 63 120135 64 120121 65 120094 66 120088 67 120049 68 120057 69 120118 70 120133 71 120296 72 120269 73 120137
Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын их сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцагчдын сонгон шалгаруулалтын бүртгэл хаагдахад 1 хоног үлдлээ
Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын их сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцагчдын сонгон шалгаруулалтын бүртгэл хаагдахад 1 хоног үлдлээ. Та өөрийн материалыг сайтар нягтлан хувийн мэдээлэл, хавсаргах материалуудыг үнэн, зөв, бүрэн оруулсан эсэхийг шалгана уу. Жич: Бүртгэлийн систем 2024.06.23-ний 23:59 цагт хаагдана бүртгэл хаагдсанаас хойш мэдээллийг дахин засах боломжгүй болохыг анхаарна уу!!! Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах бол “Боловсролын зээлийн сан” facebook page хуудасны чатаар холбогдоно уу.
ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ЗЭЭЛЭЭР СУРАЛЦАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ ХААГДАХАД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зээлээр суралцагчдын сонгон шалгаруулалтын бүртгэл хаагдахад 1 хоног үлдлээ та өөрийн материалыг сайтар нягтлан хувийн мэдээлэл, хавсаргах материалуудыг үнэн, зөв, бүрэн оруулсан эсэхийг шалгана уу. Жич: Бүртгэлийн систем 2024.06.20-ний 23:59 цагт хаагдана бүртгэл хаагдсанаас хойш мэдээллийг дахин засах боломжгүй болохыг анхаарна уу
ГАДААДЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАХ СУРАЛЦАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ НЭЭГДЛЭЭ
https://scholarship.elf.gov.mn/ линкээр нэвтрэн системд бүртгүүлнэ үү
Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зээлээр суралцагчдын сонгон шалгаруулалтын бүртгэл нээгдлээ.
https://scholarship.elf.gov.mn/ линкээр нэвтрэн системд бүртгүүлнэ үү.