УНГАР УЛСАД 100%-ИЙН ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ!!!!
Гадаадад сурахад хэтэрхий үнэтэй байна уу? Тэтгэлэг олоход хүндрэлтэй байна уу? Тэгвэл Унгар улсад 100% үнэгүй сурах боломжийг бид таньд санал болгож байна. Энэхүү тэтгэлэг нь Унгар улсын засгийн газраас олгогдох бөгөөд та дэлхийд дээгүүрт жагсах Унгар улсын сургуулиудад өөрийн хүссэн мэргэжлээрээ 100% үнэ төлбөргүй суралцана. Мөн сар бүр оюутны тэтгэмж авах юм. Тэтгэлэгт хамрагдах зүйлс: ✅Сургалтын төлбөр 100% /Суралцах хугацааны нийт төлбөр багтсан байгаа/ ✅Эрүүл мэндийн даатгал ✅Байрны төлбөр ✅Сар бүр Стипенттэй Тэтгэлэгт хамрагдахад шаардлагатай зүйлс: 🔸Сургууль төгссөн боловсролын гэрчилгээ 🔸Эрүүл мэндийн шинжилгээний хуудас 🔸Гадаад паспорт 🔸ТOFEL 79-с дээш, IELTS 6.5 оноотой байх 🔸 Зорилго тодорхойлсон эссэ Тэтгэлэгийн материалыг 11 сарын 20 хүртэл авах болно. Монголоос авах оюутны тоо хязгаартай тул та яараарай 📚Та манай оффист ирээд хүссэн бүх мэдээллээ авах боломжтой бөгөөд, бид таны өмнөөс бүхий л асуудлуудыг шийдэж өгөх болно. ☎️ Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ☎️+976 8080-9151 утсаар холбогдоно уу. Манай хаяг: Замын цагдаагийн зүүн талд Юнион бюлдинг А блок 8 давхарт 801 тоот 📙Ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулах гэж байгаа хүн бүрт манай үүд хаалга нээлттэй. Эх сурвалж: Эхлэл Ehlel Bridge
2021 ОН ГАРААД ШИНЭЭР ЗАРЛАГДСАН ГАДААД, ДОТООДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД
Оюутан залуусын дунд нийгэмд дуу хоолойгоо хүргэх, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох, сайн дурын ажил хийх, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх гээд олон боломжийг олгодог гадаад, дотоодын 2021 оны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна. 1.Мерали охидын тэтгэлэгт хөтөлбөр Зориг сан АНУ-ын Мерали сантай хамтран Шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцаж байгаа эмэгтэй оюутнуудыг дэмжих зорилгоор дараах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Энэ хөтөлбөрийг анх 2010 онд Азийн сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байсан бол ийнхүү бид хөтөлбөрийн дараагийн шинэ элсэлтийг хүлээн авахаар сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Хөтөлбөрт хамрагдсанаар: Дөрвөн жилийн сургалтын тэтгэлэг авна Улирал бүр номын мөнгө авна Дотуур байрны төлбөрийн тэтгэлэг авна Хөтөлбөрийн шалгуур: МУИС эсвэл ШУТИС-д шинжлэх ухаан, инженерийн мэргэжлээр суралцаж буй эмэгтэй оюутан байх Энэ хичээлийн жил нэгдүгээр курсэд суралцаж байх Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд ЭНЭ холбоосоор орж өргөдөлийн маягттай танилцаарай. 2. Уханий их сургуульд суралцах Хятадын Засгийн газрын 2021 оны тэтгэлэгт хөтөлбөр Хятадын Засгийн газраас олгодог энэхүү тэтгэлэг нь тус улсад суралцах гадаадын оюутнуудын тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Зөвхөн магистр, докторын зэрэг горилогчид бүртгүүлэх боломжтой. Магистрын зэрэгт гурваас доош, докторт дөрвөөс доош жил тус тус суралцах ба хэлний хувьд Хятад, Англи хэлний дунд төвшинтэй байхыг шаардаж байна. Харин горилогчийн насны хувьд магистрын зэрэгт 35 наснаас доош, докторын зэрэгт 40 наснаас доош хүн өргөдөл өгөх боломжтой. Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд: – Сургалтын төлбөр – Байр, сурах бичиг – Эрүүл мэндийн даатгал – Сар бүр магистрын зэрэг 3000 юань – Докторын зэрэг 3500 юаний тэтгэлэг тус тус багтжээ. Мөн тэтгэлэгт тэнцэж БНХАУ-ын Ухань хотод ирж суралцагч гадаадын иргэн нь эрүүл мэндийн хувьд сайн байх шаардлагатай гэж заажээ. Сонирхуулахад, Уханийн их сургууль нь БНХАУ-ын шилдэг 10 их сургуулийн жагсаалтад багтдаг аж. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 3. Глобал Ugrad хөтөлбөр 2021 Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн нэг, хоёр, гуравдугаар курсийн оюутнуудад өөрийн сурч буй мэргэжлээрээ АНУ-ын их дээд сургуулийн багш, сурагчидтай хамт суралцаж, сургалтын системтэй танилцах боломжийг олгох зорилттой оюутан солилцооны хөтөлбөр юм. Санхүүжүүлэгч: Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны нэгдүгээр сарын 4-нөөс хоёрдугаар сарын 28 хүртэл Хөтөлбөрт тавигдах үндсэн шалгуур: 1. Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх; 2. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1, 2, 3-р курсийн оюутан байх; 3. 3.0-аас доошгүй голчтой байх; 4.Англи хэлний чадвар сайтай байх (TOEFL IBT 61 эсвэл TOEFL ITP/PBT 500 оноо авах чадамжтай байх); 5. Өргөдөл гаргагч нь 18-24 настай байх; 6. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу. Үргэлжлэх хугацаа: Хөтөлбөр нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд үргэлжилнэ Нэмэлт: Англи хэлний шалгуураас бусад шалгуурт тэнцсэн цөөн тооны оюутнуудад нэг улирлын Англи хэлний сургалтыг санал болгодог ба үүнд орон нутгийн, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бусад онцгой хүндэтгэх шалтгаантай оюутнуудыг хамруулна. Англи хэлний сургалт намрын улиралд явагддаг ба сургалтад хамрагдах шаардлагатай оюутнууд намар АНУ-ыг зорьж хэлний сургалтад хамрагдсаны дараагаар хөтөлбөрөө хаврын улирлаас эхлүүлнэ. Иймд эдгээр оюутнуудын хөтөлбөр жилийн хугацаатай байна. Тэтгэлэгт дараах зүйлс багтах болно: Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно); Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авна; Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана; Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө; Аяллын тэтгэмж: ;Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмж олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 4. Сэтгүүлчдийг дэмжих Elizabeth Neuffer тэтгэлэг хөтөлбөр Сэтгүүлч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр, БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг, Нидерландын The Hague их сургуулийн тэтгэлэг, хууль болон шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг оюутныг дэмжих хөтөлбөр, Wells Mountain сангийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүд тус тус зарлагдсаныг хүргэж байна. Тус тэтгэлэг нь хүний эрх болон шударга нийгмийн дуу хоолой болох хүсэлтэй эмэгтэй сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой. Хөтөлбөрт хамрагдсанаар MIT-гийн олон улс судлалын төвд сургалт авч, The Boston Globe, The New York Times зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад дадлага хийх боломжтой. Хэрхэн бүртгүүлэх вэ: CV илгээнэ Тус тэтгэлэгт хамрагдах хүсэлтэйгээ байгаагаа илэрхийлэх Нийтлүүлж байсан нийтлэл Хоёр тодорхойлох захидал Хөтөлбөр хаана хэрэгжих вэ: International woman’s media foundation (IWMF) буюу олон улсын эмэгтэйчүүдийн хэвлэл мэдээллийн сантай хамтран хэрэгждэг энэ хөтөлбөрт хамрагдсанаар Кэмбриж дэх MIT-гийн олон улс судлалын төвд сургалтад хамрагдаж, хүний эрх, шударга ёсны талаарх академик мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, судалгаа хийнэ. Elizabeth Neuffer тэтгэлэгт хөтөлбөр үргэлжлэх хугацаа: Тус хөтөлбөр нь намраас хавар хүртэл 7 сарын хугацаанд үргэлжилнэ. Хөтөлбөрийн эхэнд болон төгсгөлд сургалт орно. Тэтгэлэгт хөтөлбөрт юу багтах вэ: Ирж буцах хоёр талын зардал, амьдрах байр, хоол, нийтийн тээврээр зорчих зардал, эрүүл мэндийн даатгал зэргийг багтаана. Дадлагын хугацаанд цалин олгохгүй. АНУ-аас бусад улсын иргэн бол визний хураамжийг өөрөө төлнө. Эдгээрээс бусад төрлийн зардлыг хөтөлбөрт хамрагдагсад өөрсдөө даана. Хөтөлбөрт хамрагдагсад гэр бүлтэйгээ ирж болох болно. Гэхдээ IWMF амьдрах байрны зардал болон виз авахад батлан даахгүй. Материал хүлээн авах эцсийн хугацаа: Хоёрдугаар сарын 28 Шалгуур: Хүний эрх, шударга ёсны төлөө ажилладаг, ажиллах сонирхолтой сэтгүүлч байна Гурваас дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх. Англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн байна. Аль ч улсын иргэн материалаа илгээх боломжтой. Бүртгэл эхлэх хаагдах хугацаа: 2020 оны хоёрдугаар сарын 14-27-ны хооронд хүлээн авна. Дэлгэрэнгүйг мэдээлэл болон онлайн өргөдлийг веб сайтаас аваарай. 5. CSC 2020-2021 БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр Эрдмийн зэрэг: Бакалавр, магистр, доктор Энэ тэтгэлэгт хамрагдсанаар БНХАУ-ын 274 судалгааны институтэд дээд боловсрол эзэмших боломжтой. Тэтгэлэг юуг багтаах вэ: Бакалаврын зэрэг эзэмшиж буй оюутнуудад сард 2500 юанийн тэтгэлэг олгоно, сургалтын төлбөр, сурах бичиг, дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө. Магистрын зэрэгт суралцахаар бол сард 3000 юанийн тэтгэлэг олгоно. Мөн сургууль, байрны төлбөрөөс чөлөөлнө. Докторын зэрэгт сурахаар бол сарын 3500 юанийн тэтгэлэг олгохоос гадна сургууль болон байрны төлбөрийг даана. Элсэлтийн хураамжаас чөлөөлөхгүй. Шаардагдах материал: Тодорхойлох захидал хоёр ширхэг Эзэмшсэн мэргэжлийн үнэмлэх, диплом, дүнгийн хуулбар зэрэг бичиг баримтын баталгаажуулсан хуулбар CSC тэтгэлгийн онлайн өргөдөл бөглөх Магистрын түвшний оюутнууд сургалтын төлөвлөгөө Доктороор сурахаар бол судалгааны ажлын санал, төлөвлөгөө Англи эсвэл Хятад хэлний оноо Хятадын их сургуулийн багшийн урилгатай бол давуу тал болно. Хэрхэн бүртгүүлэх вэ: CSC-тэтгэлгийн сайтад бүртгэл үүсгэх. Онлайн өргөдлийг үнэн зөв бөглөж, шаардагдах материалын хамт илгээнэ. Хэрэв та сургуулиа сонгосон
“Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд өргөдөл хүлээн авч байна.
“Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд өргөдөл хүлээн авч дуусахад зургаан өдөр үлдлээ. Та бүхэн доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Амжилт хүсье! Эх сурвалж: https://bit.ly/2YzzPZa
Голомт банк “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа
Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр хэрэгжүүлдэг “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлаж байна. Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг олгох, чанартай боловсрол эзэмшиж, эх орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжих зорилгоор Голомт банк 2003 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөр нь зөвхөн тэтгэлэг, урамшуулал олгоод зогсохгүй оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа, дадлага хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодгоороо давуу талтай. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт оюутан залуусын санал бодол, хүсэл зорилгыг илэрхийлэх, өөрийгөө нийгэмд нээн харуулах боломж олгосон нээлттэй контент бүтээх шалгуур тавьж буйгаараа онцлогтой. Дотоодын их, дээд сургуулийг 2022-2023 онд төгсөх оюутнууд “We are Gen Z” сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлыг видео бичлэг, подкаст, эсээний аль нэг төрлийг сонгон илэрхийлж болох бөгөөд сургуулийн болон дүнгийн тодорхойлолт бас хэрэгтэй. Хүсэлтийг 10-р сарын 4-нөөс 17-ны өдрийг дуустал хүлээн авах ба сонгон шалгаруулалт 10-р сарын 18-наас 27-ны хооронд явагдана. Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч байгууллагын хувьд Голомт банк уг хөтөлбөрөөрөө дамжуулан залуу үеийн хүсэл мөрөөдөл, дуу хоолойг сонсохыг эрмэлздэг бөгөөд одоогийн байдлаар 15 салбарын 50 гаруй их, дээд сургуулийн 1,400 оюутанд нэг тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар: 1. https://student.golomtbank.com хаягаар орж, анкетыг бүрэн бөглөх “We Are Gen Z” сэдвийн хүрээнд доорх асуултуудаас хоёрыг сонгон, чөлөөт контент бэлтгэн хавсаргах Миний хобби Миний мөрөөдлийн ажлын байр Банкны ирээдүйн талаарх миний төсөөлөл Дижитал банк миний бодлоор Контентийн хэлбэр: Эсээ бичлэг Видео бичлэг Подкаст Сонгон шалгаруулалтын үе шат: Анкет + бүтээлийн шалгаруулалт Бүлгийн ярилцлага Ганцаарчилсан ярилцлага Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг hr@golomtbank.com хаяг болон 7575-1111 /1705/, /1706/, /1665/ утсанд холбогдон авах боломжтой.
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр сум, хороо бүрийн шилдэг хүүхдэд орон нутгийн хөгжлөө түүчээлэхээр Ерөнхийлөгчийн илгээлтээр гадаадад суралцах тэгш боломж олгох болон олон улсын олимпиадад амжилттай оролцогчдод Ерөнхийлөгчийн нэрэмжит урамшуулал олгох, олон улсын болон улсын олимпиадын бэлтгэл, сорилд хүүхэд бүрийн оролцох боломжийг нээх цахим дэд бүтэц, олон улсын медальт байр шалгарсан хүүхэд дэлхийн шилдэг 100-д багтах их, дээд сургуульд суралцах урилга хүлээн авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртэх боломжтой болсон Зарлигуудын талаар хийсэн мэдээлэлтэй танилцаарай. Ирэх жилээс Залуу зохион бүтээгч нэвтрүүлэг Ерөнхийлөгчийн ивээл доор дахин зохион байгуулагдах болно. Эх сурвалж: “Сүлд” хөтөлбөр #MNB #МонголынМэдээ
Боловсролын зээлийн сангийн ажлын тайлан
Боловсролын зээлийн сангийн 2020-2021 оны ажлын тайланг цахимаар хүргэж байна. https://elf.gov.mn/ipages/flipbook/4?preview=1
“Оюу толгой” компани боловсролын хөтөлбөрүүдээ зарлалаа.
“Оюу толгой” компани боловсролын хөтөлбөрүүдээ зарлалаа. Та бүхэн 10-р сарын 15-ны дотор www.ot.mn хаягаар орж, цахимаар материалаа явуулаарай. Амжилт хүсье. • Залуусын хөгжлийн хөтөлбөр • Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр • Дадлагажигч ажилтан хөтөлбөр • Шинэ төгсөгч хөтөлбөр “Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд 2010 оноос хойш нийт 3,400 орчим залуу хамрагдаад байна. Эх сурвалж: https://bit.ly/3zd0vvj
“Оюу толгой” компани боловсролын хөтөлбөрүүдээ зарлалаа
“Оюу толгой” компани боловсрол, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаагаа сургууль, коллежийн барилга барьж, тохижуулахаас эхлээд сургалтын хөтөлбөр хамтран боловсруулах, тэтгэлэгт хамруулах зэргээр өргөн хүрээнд зохион байгуулдаг билээ. Манай компаниас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүд нь ахлах ангийн сурагчийн ширээнээс ажлын талбарт гарах хүртэлх бүхий л түвшнийг хамардгаараа онцлогтой. 2010 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 3,000 гаруй оюутан, залуусыг хөтөлбөрүүддээ хамруулаад байна. Бид 2021-2022 оны хичээлийн жилд таван төрлийн хөтөлбөрөө зарлаж байгааг дуулгахад таатай байна. Шинэ хичээлийн жилд нийтдээ 78 оюутан, сурагчдыг хөтөлбөрүүддээ шалгаруулан авна. Материалыг 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2021 оны аравдугаар сарын 15 хүртэл хүлээн авна. https://bit.ly/3kafgL6
ФРАНЦЫН ТЭТГЭЛГИЙН САНХҮҮЖИЛТ, КВОТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Бүгд найрамдах Франц улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Монгол, Францын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1923 оноос эхлэлтэй. Тэр цагаас хойш Францын Элчин сайдын яам виз, тэтгэлгийн зохион байгуулалтын асуудлаар дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэн. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 2015 оноос хойш хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Хамтарсан тэтгэлгээр жил бүр 10 монгол иргэнийг Францын их, дээд сургуулиудын магистрантурт илгээдэг байсныг цар тахлын хүндрэлээс шалтгаалан тэтгэлгийн тоог зургаа болгосон юм. Цаашид тэтгэлгийн санхүүжилт, квотыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа БШУ-ны сайд дурдлаа. БШУ-ны сайдын санаачилгаар Францын ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад ямар сэтгэл судлалын үйлчилгээ үзүүлдэг, сургуулийн сэтгэл судлаачдыг хэрхэн бэлтгэдэг зэрэг асуудлаар харилцан туршлага солилцох сургалтыг зохион байгуулсан. Энэ хүрээндээ Францын талтай сургуулийн орчинд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад дэмжлэг хүслээ. Уулзалтын үеэр Франц улсын Сенатын гишүүд Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан Боловсролын тухай хуулийн шинэчлэлийн талаар онцлон тэмдэглэв. Мөн Франц улсын хувьд 3-5 настай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ олгодог тогтолцооны талаар Сенатын гишүүд туршлагаасаа хуваалцлаа. Талууд Монгол, Францын Боловсролын яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлнэ хэмээлээ Эх сурвалж: https://www.facebook.com/MinistryofEdu