Голомт банк “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа
Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр хэрэгжүүлдэг “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлаж байна. Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг олгох, чанартай боловсрол эзэмшиж, эх орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжих зорилгоор Голомт банк 2003 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөр нь зөвхөн тэтгэлэг, урамшуулал олгоод зогсохгүй оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа, дадлага хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодгоороо давуу талтай. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт оюутан залуусын санал бодол, хүсэл зорилгыг илэрхийлэх, өөрийгөө нийгэмд нээн харуулах боломж олгосон нээлттэй контент бүтээх шалгуур тавьж буйгаараа онцлогтой. Дотоодын их, дээд сургуулийг 2022-2023 онд төгсөх оюутнууд “We are Gen Z” сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлыг видео бичлэг, подкаст, эсээний аль нэг төрлийг сонгон илэрхийлж болох бөгөөд сургуулийн болон дүнгийн тодорхойлолт бас хэрэгтэй. Хүсэлтийг 10-р сарын 4-нөөс 17-ны өдрийг дуустал хүлээн авах ба сонгон шалгаруулалт 10-р сарын 18-наас 27-ны хооронд явагдана. Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч байгууллагын хувьд Голомт банк уг хөтөлбөрөөрөө дамжуулан залуу үеийн хүсэл мөрөөдөл, дуу хоолойг сонсохыг эрмэлздэг бөгөөд одоогийн байдлаар 15 салбарын 50 гаруй их, дээд сургуулийн 1,400 оюутанд нэг тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар: 1. https://student.golomtbank.com хаягаар орж, анкетыг бүрэн бөглөх “We Are Gen Z” сэдвийн хүрээнд доорх асуултуудаас хоёрыг сонгон, чөлөөт контент бэлтгэн хавсаргах Миний хобби Миний мөрөөдлийн ажлын байр Банкны ирээдүйн талаарх миний төсөөлөл Дижитал банк миний бодлоор Контентийн хэлбэр: Эсээ бичлэг Видео бичлэг Подкаст Сонгон шалгаруулалтын үе шат: Анкет + бүтээлийн шалгаруулалт Бүлгийн ярилцлага Ганцаарчилсан ярилцлага Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг hr@golomtbank.com хаяг болон 7575-1111 /1705/, /1706/, /1665/ утсанд холбогдон авах боломжтой.
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр сум, хороо бүрийн шилдэг хүүхдэд орон нутгийн хөгжлөө түүчээлэхээр Ерөнхийлөгчийн илгээлтээр гадаадад суралцах тэгш боломж олгох болон олон улсын олимпиадад амжилттай оролцогчдод Ерөнхийлөгчийн нэрэмжит урамшуулал олгох, олон улсын болон улсын олимпиадын бэлтгэл, сорилд хүүхэд бүрийн оролцох боломжийг нээх цахим дэд бүтэц, олон улсын медальт байр шалгарсан хүүхэд дэлхийн шилдэг 100-д багтах их, дээд сургуульд суралцах урилга хүлээн авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртэх боломжтой болсон Зарлигуудын талаар хийсэн мэдээлэлтэй танилцаарай. Ирэх жилээс Залуу зохион бүтээгч нэвтрүүлэг Ерөнхийлөгчийн ивээл доор дахин зохион байгуулагдах болно. Эх сурвалж: “Сүлд” хөтөлбөр #MNB #МонголынМэдээ
Боловсролын зээлийн сангийн ажлын тайлан
Боловсролын зээлийн сангийн 2020-2021 оны ажлын тайланг цахимаар хүргэж байна. https://elf.gov.mn/ipages/flipbook/4?preview=1
“Оюу толгой” компани боловсролын хөтөлбөрүүдээ зарлалаа.
“Оюу толгой” компани боловсролын хөтөлбөрүүдээ зарлалаа. Та бүхэн 10-р сарын 15-ны дотор www.ot.mn хаягаар орж, цахимаар материалаа явуулаарай. Амжилт хүсье. • Залуусын хөгжлийн хөтөлбөр • Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр • Дадлагажигч ажилтан хөтөлбөр • Шинэ төгсөгч хөтөлбөр “Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд 2010 оноос хойш нийт 3,400 орчим залуу хамрагдаад байна. Эх сурвалж: https://bit.ly/3zd0vvj
“Оюу толгой” компани боловсролын хөтөлбөрүүдээ зарлалаа
“Оюу толгой” компани боловсрол, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаагаа сургууль, коллежийн барилга барьж, тохижуулахаас эхлээд сургалтын хөтөлбөр хамтран боловсруулах, тэтгэлэгт хамруулах зэргээр өргөн хүрээнд зохион байгуулдаг билээ. Манай компаниас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүд нь ахлах ангийн сурагчийн ширээнээс ажлын талбарт гарах хүртэлх бүхий л түвшнийг хамардгаараа онцлогтой. 2010 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 3,000 гаруй оюутан, залуусыг хөтөлбөрүүддээ хамруулаад байна. Бид 2021-2022 оны хичээлийн жилд таван төрлийн хөтөлбөрөө зарлаж байгааг дуулгахад таатай байна. Шинэ хичээлийн жилд нийтдээ 78 оюутан, сурагчдыг хөтөлбөрүүддээ шалгаруулан авна. Материалыг 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2021 оны аравдугаар сарын 15 хүртэл хүлээн авна. https://bit.ly/3kafgL6
ФРАНЦЫН ТЭТГЭЛГИЙН САНХҮҮЖИЛТ, КВОТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Бүгд найрамдах Франц улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Монгол, Францын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1923 оноос эхлэлтэй. Тэр цагаас хойш Францын Элчин сайдын яам виз, тэтгэлгийн зохион байгуулалтын асуудлаар дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэн. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 2015 оноос хойш хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Хамтарсан тэтгэлгээр жил бүр 10 монгол иргэнийг Францын их, дээд сургуулиудын магистрантурт илгээдэг байсныг цар тахлын хүндрэлээс шалтгаалан тэтгэлгийн тоог зургаа болгосон юм. Цаашид тэтгэлгийн санхүүжилт, квотыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа БШУ-ны сайд дурдлаа. БШУ-ны сайдын санаачилгаар Францын ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад ямар сэтгэл судлалын үйлчилгээ үзүүлдэг, сургуулийн сэтгэл судлаачдыг хэрхэн бэлтгэдэг зэрэг асуудлаар харилцан туршлага солилцох сургалтыг зохион байгуулсан. Энэ хүрээндээ Францын талтай сургуулийн орчинд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад дэмжлэг хүслээ. Уулзалтын үеэр Франц улсын Сенатын гишүүд Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан Боловсролын тухай хуулийн шинэчлэлийн талаар онцлон тэмдэглэв. Мөн Франц улсын хувьд 3-5 настай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ олгодог тогтолцооны талаар Сенатын гишүүд туршлагаасаа хуваалцлаа. Талууд Монгол, Францын Боловсролын яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлнэ хэмээлээ Эх сурвалж: https://www.facebook.com/MinistryofEdu