Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зээлээр суралцагчдын сонгон шалгаруулалтын бүртгэл нээгдлээ.
https://scholarship.elf.gov.mn/ линкээр нэвтрэн системд бүртгүүлнэ үү.
ГАДААДЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАЛЦАХ СУРАЛЦАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын сургалтын байгууллагад магистр, докторын хөтөлбөрт “Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг”-ээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ
ГАДААДАД СУРГАЛТЫН ЗЭЭЛЭЭР 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАЛЦАХ СУРАЛЦАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа. Анхааруулга: Бүртгэлийн хугацаа дуусах хугацаа ойртох тусам тухайн өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Баримт бичиг хүлээн авах систем автоматаар хаагдахыг анхаарна уу /хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахгүй/. Сонгон шалгаруулалтын явц болон үр дүнг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын зээлийн сангийн цахим хуудсаар цаг тухайд мэдээлнэ. Иргэдэд хувийн e-mail-ээр мэдээлэл, үр дүн илгээгдэнэ. Сонгон шалгаруулалттай холбоотой асуулт, санал хүсэлтийг ажлын өдөр 09.00-17.00 цагт Боловсролын зээлийн сангийн 7004-7009 (1100), утсаар лавлана уу. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!
БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН БАКАЛАВР МАГИСТРЫН ТЭТГЭЛГИЙН ЯРИЛЦЛАГЫН ШАТАНД ОРОЛЦОГЧДЫН НЭРС
Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Бүгд Найрамдах Польш улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд хооронд байгуулсан хөтөлбөрийн хүрээнд Польш улсад 2024/2025 оны хичээлийн жилд суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын ярилцлагын шатанд орох оролцогчдын нэрсийг хүргүүлж байна. Ярилцлага болох байршил, цагийг бүртгэл үүсгэсэн цахим шууданд хүргүүлэх болно № Овог Нэр 1 Асылбек Амин 2 Амгалан Анир 3 Алдарбат Мөнхтүшиг 4 Баяраа Алтанзул 5 Баясгалан Анударь 6 Базардаргиа Анужин 7 Бямбадорж Гүнжмаа 8 Бат-Эрдэнэ Марал 9 Батмөнх Мишээл 10 Баярбаатар Мишээл 11 Бямбаа Номундарь 12 Баянгол Санчирмаа 13 Баясгалан Сувд 14 Бат-Эрдэнэ Тайванбат 15 Баярсайхан Танан-Эрдэнэ 16 Батсүх Цолмон 17 Ганзориг Гантунгалаг 18 Гантулга Номин-Эрдэнэ 19 Ганбат Раднаа 20 Галбадрах Төрбадрах 21 Гийхнарана Цэлмэг 22 Доржпүрэв Эрхбилгүүн 23 Золбаяр Мөнгөнсүлд 24 Золзаяа Энэрэл 25 Итгэл Цэнгүүн 26 Лхагвадулам Энхрийлэн 27 Мөнхбат Өсөхбаяр 28 Ням-Очир Азмаа 29 Наранжаргал Ану-Үжин 30 Насанбат Анхбаяр 31 Нармандах Номт 32 Наранбаатар Сансар-Од 33 Наранбаяр Ууган-Эрдэнэ 34 Очирбат Амгаланбаяр 35 Одгэрэл Номинжин 36 Пүрэвсүрэн Осэржэнма 37 Раднаабаяр Хишигтогтох 38 Талант Айдана 39 Төгсбаяр Баттөгс 40 Тилеухан Ботакөз 41 Тэгшсайхан Гиймаа 42 Төрбаатар Мөнхзаяа 43 ундрах Энхтөр 44 Хоролжав Номин-Эрдэнэ 45 Хаянгарав Хулан 46 Цэрэнням Билгүүнсаран 47 Цотг-Очир Мөнхбат 48 Шынарбек Жасыбай 49 Энхтөр Гэрэлдэлгэр 50 Эрдэнэдэлгэр Дөлгөөндарь 51 Энхсайхан Намуунгоо 52 Эрдэнэчулуун Сүхбат 53 Эрдэнэцогт Тайванжаргал 54 Энхбаяр Цолмон 55 Баатархүү Амаржаргал 56 Энхбаатар Болор
МЭДЭГДЭЛ
Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр 2012 оноос хойш гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зээлээр суралцаж төгссөн иргэд гэрээний 5.2, 3.7, 3.8 заалтыг үндэслэн сантай 2024 оны 5 сард багтаан тооцоо нийлж, эргэн төлөлтийн хуваарь хийнэ үү. Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр 1997 оноос хойш гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зээлээр сурч төгссөн, улмаар эх орондоо эргэн ирж 5 жил ажилласан, зээлээс чөлөөлөгдсөн иргэд дараах баримт бичгийг бүрдүүлэн 2024 оны 5 сард багтаан авчирч өгнө үү. Үүнд: Ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт Албан ёсны НДШ төлсөн баримт /е_mongolia системээс авсан байх/ Гадаадын их, дээд сургуульд төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх, албан ёсны монгол орчуулгатай байх/ БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН Утас: 7004-7009
Боловсролын зээлийн сантай хамтран ажиллах даатгалын компани сонгон шалгаруулах урилга
Боловсролын зээлийн сантай хамтран ажиллах даатгалын компани сонгон шалгаруулах урилга Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сан нь гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын шалгуурт тэнцсэн иргэдэд сургалтын төлбөрийн зээл, тэтгэлэг, амьжиргааны зардал, эргэн төлүүлэх гэрээний үүргийг хангуулах чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага юм. Манай байгууллага нь дээрх суралцагчдын санхүүгийн болон гэнэтийн ослын улмаас тохиолдож болзошгүй эрсдэлээс хамгаалах, амь нас, олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар зарлаж байна. Бидэнтэй дээрх чиглэлээр хамтран ажиллах өрсөлдөхүйц нөхцөл санал болгох, эрх бүхий байгууллагуудыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Сонгон шалгаруулалтад оролцох байгууллага дараах материалыг ирүүлнэ үү: Шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн албан бичиг Байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, туршлагын талаарх дэлгэрэнгүй танилцуулга Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар Тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар Санал болгож буй даатгалын бүтээгдэхүүн болон нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл /даатгалын төрөл тус бүрээр хамрагдах болон хамрагдахгүй нөхцөлүүд, даатгалын хувь хэмжээ, нөхөн төлбөрийн мэдээлэл, хөнгөлөлт, урамшуулал гэх мэт/ Хамтран ажилладаг давхар даатгагчийн мэдээлэл /ямар, ямар даатгалын бүтээгдэхүүнүүдэд хамгаалалт үзүүлдэг, хамтран ажилласан жил гэх мэт/ Үнийн санал Оролцогч байгууллагын үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 11 сарын 30-ны 17 цаг 30 минут. Материал хүлээн авах хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Чагдаржавын гудамж 32/2, Сав плаза 11 давхар. И-мэйл хаяг: contact@elf.gov.mn
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА:
Архив, бичиг хэргийн ажилтан – 1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Эдийн засаг, бизнес менежмент, архив судлал мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Архивын үйл ажиллагааг баримт бичгийн үндсэн заавар, журмын дагуу хүлээн авах, хадгалах, хөтлөх, тайлагнах чадвартай Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу албан бичиг боловсруулах чадвартай Төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Чагдаржавын гудамж – 32/2, “SAV PLAZA” оффисын 11-н давхар
ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН АСУУДАЛ, ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Манай улсын дээд боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаач, багш нар энэ өдрүүдэд салбарын тулгамдсан асуудал, шийдэл, дэлхий нийтийн чиг хандлага, Монгол Улсын боловсролын бодлогын тойм шинжилгээ, дээд боловсролын чанар, гүйцэтгэл гээд олон чухал сэдвийг хөндөн ярилцахаар цуглаад байна. НҮБ-ын “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний чуулга уулзалт, ЮНЕСКО-ийн Дэлхийн дээд боловсролын 3 дугаар Ерөнхий бага хурал, НҮБ-ын Дээд боловсролын 2030 он хүртэлх замын зураглал, Тогтвортой Хөгжлийн Боловсрол (ТХБ), Монголын дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд “Монгол Улсын дээд боловсролын Анхдугаар форум”-ыг НҮБ, ЮНЕСКО, БШУЯ хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ЕНБД С.Болдсайхан нар оролцлоо. Анхдугаар форумын үеэр дээд боловсролыг даяаршлын гол шинж чанаруудад хандуулан өөрчлөх, урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад уялдуулах, ялангуяа хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагатай нийцүүлэх арга замын тухайд онцгой ач холбогдол өгч хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. Боловсролын шинэ багц хуулийн хүрээнд батлагдсан Дээд боловсролын тухай хууль нь суралцагч төвтэй дээд боловсролын тогтолцоо болон засаглалыг оновчтой болгох, тэргүүлэгч их дээд сургуулиудын хамтын бүтээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, мэргэжлийн, өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчин бүрдүүлэх, гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэсэн. “Дээд боловсролын салбарт дүрэм, журам, холбогдох эрх зүйн актыг суралцагч төвтэй концепцод суурилан иж бүрэн шинэчлэх, сургалтын тогтолцоог орчин үеийн жишиг, хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, хэрэгжилтийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хэмжигдэхүйц болгох бодлого барихаар төлөвлөж байна. Тухайлбал, гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан дээд боловсролын чанарын хяналтын тогтолцоог иж бүрэн, оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллана. Мөн дотоод, гадаадын их сургуулийн хамтын ажиллагаа эрчимжүүлэх, их сургууль- үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжих, оюуны өмч, технологи дамжуулалтын тогтолцоог хөгжүүлэх үйл ажиллагааны үнэлгээ, дэмжлэгийн талаар цаашид гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилан ажиллах бодлого баримталж байна” хэмээн салбарын сайд Л.Энх-Амгалан форумын үеэр ярилаа. http://www.meds.gov.mn/post/133216