ЖОРЖ МЕЙСОНЫ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ТҮВШИНД ШИЛЖИН СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА
2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АНУ-ын хэд хэдэн сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг бүрдүүлж, санамж бичиг байгуулж байсан. Энэ сургуулиудын нэг нь Жорж Мейсоны их сургууль юм. Санамж бичгийн хүрээнд ШУТИС тус сургуультай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Тус сургуулийн оюутнууд АНУ-д шилжин суралцах хөтөлбөрийг зарлалаа. Жорж Мэйсоны их сургууль Виржиниа мужийн хамгийн том судалгааны их сургууль юм. Нийслэл Вашигтон хотод ойр байрладаг бөгөөд АНУ-ын 50 муж, дэлхийн 130 улсаас ирсэн 38 мянган оюутантай. Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд хурдацтай хөгжиж, инновац, энтрепренёр, олон талт, хүртээмжтэй байдлын төлөө тууштай ажилладаг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн. Уг хөтөлбөрт ШУТИС-ийн оюутнууд онлайнаар буюу https://www.gmu.edu/admissions-aid/apply-now холбоосоор бүртгүүлнэ үү: Бүх хөтөлбөр, мэргэжлийн талаарх мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү: https://catalog.gmu.edu/programs/ Хөтөлбөрт хамрагдах оюутнууд сургалтын төлбөр, байр, амьжиргааны бүх зардлаа хариуцана. Төлбөрийн мэдээлэл: Click for Transfer Costs and Information Оюутнууд дүнгийн хуудас болон шаардлагатай бусад бичиг баримтыг сургуулиасаа гаргаж өгнө. 30-аас доош кредит судласан оюутнууд БДБГэрчилгээ болон бусад бичиг баримтыг өгнө. Англи хэлний мэдлэгийн түвшин: TOEFL iBT – 80 ба дээ. Хэсэг бүрт 18-аас доошгүй оноотой байх (Волгенаугийн инженерийн сургуулийн оюутнуудад хамаарахгүй). Тестийн код: 5827. IELTS – 6.5 ба дээш. Дэд хэсэг бүрт 6.0-аас доошгүй оноо авсан байх. Код шаардлагагүй. Бүртгэл 2023 оны 4 дүгээр сарын 1-нийг дуустал үргэлжилнэ.
GOOGLE-ИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭ ПЛАТФОРМЫГ МОНГОЛД НЭВТРҮҮЛНЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Google компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Вамвакитис, Япон болон Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Колин Марсон нартай уулзаж боловсролын шинэ платформ хэрэгжүүлэхээр ярилцлаа. Google компанитай хамтран 1. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчдад зориулсан мэдээллийн технологийн хөтөлбөрийг анги бүрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх, 2. Багш бүрийг компьютержуулах чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх, боловсролын чанарыг сайжруулахад дижитал тоног төхөөрөмжийн төсөл хэрэгжүүлэхээр ярилцлаа. 3. Багш нарын ажлын ачааллыг бууруулах, олон системд тайлан шивдэг, программ нь ачаалаа дийлдэггүй байдлыг халж google-ийн боловсролын болон төрийн байгууллагын дижитал орчныг сайжруулахад чиглэсэн орчин үеийн программ хангамж, шинэлэг аппликейшн нэвтрүүлж ажиллахаар боллоо.
РУМЫН УЛСАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/
РУМЫН УЛСАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/ ТАВИГДАХ ШААРДЛАГА Бакалавр /3-6 жил/ • Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангид суралцагч • Румын улсын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцахаар төлөвлөж буй иргэн Магистр /1-2 жил/ • Бакалаврын боловсрол эзэмшсэн иргэн Доктор /3-5 жил/ • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн • Суралцах сургуулийн элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгодог элсэлтийн зөвшөөрөлтэй байх (Acceptance letter); МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ Анагаах ухаан, шүдний эмч, эм зүйчээс бусад бүх мэргэжлийн чиглэлээр суралцана. Бакалавр, магистрын түвшинд зөвхөн Румын хэлээр суралцуулна. Докторын түвшинд суралцах иргэд сонгосон сургалтын хөтөлбөрөөс шалтгаалан Румын эсвэл бусад хэл дээр суралцаж болно. Хэрэв Румын хэлээр суралцах бол 1 жил хэлний бэлтгэлд хамрагдана. /Румын улсын сургалтын байгууллагад 4-өөс дээш жил суралцаж төгссөн, Румын хэлний шалгалтын оноотой бол хэлний бэлтгэлд суралцах шаардлагагүй./ БҮРТГЭЛ 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл https://studyinromania.gov.ro/ цахим системээр явагдана. Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг: • Боловсролын гэрчилгээ, диплом, дүнгийн жагсаалтын хуулбар (Боловсролын баримт бичиг); • Төрсний гэрчилгээ; • Иргэний үнэмлэх; • Гадаад паспорт эхний 3 хуудас /Олгосон байгууллагын мэдээлэлтэй хуудас/; • Анкет (Англи эсвэл Франц хэлээр байх) • Докторын хөтөлбөрт суралцах тэтгэлэг горилогч бүтээлийн жагсаалт, судалгааны сэдэв, судалгааны ажлын нарийвчилсан төлөвлөгөө, суралцах сургуулийн удирдагч багштай тохиролцсон талаар бичиг баримт Дээрх баримт бичгийн Англи, Франц, Испани хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулгыг хавсаргах Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын хариуг 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр цахим шуудангаар дамжуулан нэр дэвшсэн иргэнд өөрт нь шууд ирүүлнэ. Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://studyinromania.gov.ro/ цахим хуудаснаас авна уу.
РУМЫН УЛСАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
РУМЫН УЛСАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА ТАВИГДАХ ШААРДЛАГА Бакалавр /3-6 жил/ • Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангид суралцагч • Румын улсын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцахаар төлөвлөж буй иргэн Магистр /1-2 жил/ • Бакалаврын боловсрол эзэмшсэн иргэн Доктор /3-5 жил/ • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн • Суралцах сургуулийн элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгодог элсэлтийн зөвшөөрөлтэй байх (Acceptance letter); МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ Анагаах ухаан, шүдний эмч, эм зүйчээс бусад бүх мэргэжлийн чиглэлээр суралцана. Бакалавр, магистрын түвшинд зөвхөн Румын хэлээр суралцуулна. Докторын түвшинд суралцах иргэд сонгосон сургалтын хөтөлбөрөөс шалтгаалан Румын эсвэл бусад хэл дээр суралцаж болно. Хэрэв Румын хэлээр суралцах бол 1 жил хэлний бэлтгэлд хамрагдана. /Румын улсын сургалтын байгууллагад 4-өөс дээш жил суралцаж төгссөн, Румын хэлний шалгалтын оноотой бол хэлний бэлтгэлд суралцах шаардлагагүй./ БҮРТГЭЛ 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл https://studyinromania.gov.ro/ цахим системээр явагдана. Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг: • Боловсролын гэрчилгээ, диплом, дүнгийн жагсаалтын хуулбар (Боловсролын баримт бичиг); • Төрсний гэрчилгээ; • Иргэний үнэмлэх; • Гадаад паспорт эхний 3 хуудас /Олгосон байгууллагын мэдээлэлтэй хуудас/; • Анкет (Англи эсвэл Франц хэлээр байх) • Докторын хөтөлбөрт суралцах тэтгэлэг горилогч бүтээлийн жагсаалт, судалгааны сэдэв, судалгааны ажлын нарийвчилсан төлөвлөгөө, суралцах сургуулийн удирдагч багштай тохиролцсон талаар бичиг баримт Дээрх баримт бичгийн Англи, Франц, Испани хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулгыг хавсаргах Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын хариуг 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр цахим шуудангаар дамжуулан нэр дэвшсэн иргэнд өөрт нь шууд ирүүлнэ. Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://studyinromania.gov.ro/ цахим хуудаснаас авна уу.
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ…
2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2 дугаар сарын 6-ны 10:00 цагт эхэллээ. Бүртгэл 4 дүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна. Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийг 34117 сурагч төгсөнө. Өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 орчим мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад орно гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна. Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх / Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/ Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй. Харин ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ. Өргөдөл хүсэлт Эмчийн магадалгаа Сургуулийн тодорхойлолт Элсэлтийн ерөнхий шалгалтын зарим онцлогийг нэрлэвэл 2022 оноос эхлэн ЭЕШ-ыг жилд 2 удаа зохион байгуулах болсон Шалгуулагчдын дүн оноог блокчейн технологид байршуулж байгаа учир баталгаатай удаан хугацаанд хадгалагдана BI ухаалаг тайлангийн ситемийг нэвтрүүлсэн учир ерөнхий үр дүнг харах боломжтой Дүйцүүлэх үнэлгээний журам мөрдөгдөж байгаа ЭЕШ-тай холбоотой асуудлаар БҮТ-ийн www.eec.mn, facebook/eec.mn, mobile APP, myfuture.mn, help.eec.mn, stat.eec.mn гэсэн мэдээллийн эх сурвалжид хандаж болно. Шалгуулагчид шалгалтын айдас, түгшүүрээ дарах зорилгоор сэтгэл зүйчтэй холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Мөн 70119498, 75779498 гэсэн утас руу холбогдож болно. Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол 133233 гэсэн тусгай дугаарт регистрийн дугаарын 8 оронтой тоог илгээн авах боломжтой.
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2023 оны 02-р сарын 06-ны өглөө 10:00 цагт эхэлж, 2023 оны 04-р сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана. Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ : Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй. Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх http://help.eec.mn/ хуудаснаас авах боломжтой. Мөн төвийн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай. Та бүхэнд амжилт хүсье.
Мэдэгдэл
Боловсролын зээлийн сангаар гадаад болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад зээлээр сурч төгссөн иргэд гэрээний үүргийн дагуу тус сантай 2023 оны 2 дугаар сарын 01-нээс 2 дугаар сарын 10-ны дотор хувийн хэрэг материалын тулгалт, санхүүжилтийн тооцоо нийлэхийг мэдэгдэж байна.
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Оросын Холбооны Улсын Засгийн Газрын тэтгэлэгээр 2023-2024 оны хичээлийн жилд Орос улсын аль нэгэн их дээд сургуульд суралцах хүсэлтэй тэтгэлэг горилогчдын бүртгэл 2023 оны 2-р сарын 20-ны өдөр хүртэл явагдана. Монгол Улсын 620 иргэнийг тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн байна. Дараах холбоосоор нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. http://www.meds.gov.mn/post/126267
ФУЛБРАЙТЫН ОЮУТНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос эхлэн хоёр улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жил бүр нийт 13-15 оюутан хамруулж байна. Судлах чиглэлүүд Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрийн зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч дараах чиглэлээр суралцах иргэдийг түлхүү дэмжинэ: • Data Science • Artificial intelligence • Renewable energy • Environmental protection technology • Petroleum engineer • Mining technology • Education / Pre-School education, TESOL, Special needs education/ • Agricultural studies Жич: Хоёр улсын системийн ялгаанаас үүдэн эрүүл мэндийн салбарт зөвхөн нийгмийн эрүүл мэнд, хуулийн салбарт зөвхөн Master of Laws (LLM) чиглэлээр суралцах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.meds.gov.mn/post/126139 холбоосоор нэвтэрч танилцана уу.
ФУЛБРАЙТЫН ОЮУТНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос эхлэн хоёр улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жил бүр нийт 13-15 оюутан хамруулж байна. Судлах чиглэлүүд Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрийн зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч дараах чиглэлээр суралцах иргэдийг түлхүү дэмжинэ: Data Science Artificial intelligence Renewable energy Environmental protection technology Petroleum engineer Mining technology Education / Pre-School education, TESOL, Special needs education/ Agricultural studies Жич: Хоёр улсын системийн ялгаанаас үүдэн эрүүл мэндийн салбарт зөвхөн нийгмийн эрүүл мэнд, хуулийн салбарт зөвхөн Master of Laws (LLM) чиглэлээр суралцах боломжтой. Тавигдах үндсэн шалгуурууд Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин суудаг байх 1.5 болон түүнээс дээш жил бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх Дээд боловсролтой байх (бакалавр эсвэл түүнтэй дүйх зэрэг) Англи хэлний чадвар сайтай байж, мэргэжлийн чиглэлээсээ хамааран TOEFL IBT, TOEFL PBT/ITP эсвэл дүйх IELTS оноотой байх АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч иргэд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу. Доор дурьдсан чиглэлээр суралцах сонирхолтой иргэд хамгийн багадаа TOEFL IBT 90, TOEFL PBT/ITP 575, эсвэл IELTS 7.00 оноотой байх: Arts Administration/History Biology Business/Economics/Finance Engineering English/TESOL Gender and Women’s Studies History International Development International Relations IT/Communication Journalism Law Linguistics Management Psychology Public Administration/Public Policy Political Science Theatre/Drama/Creative Writing Urban/Regional Planning Veterinary Medicine Эдгээрээс бусад чиглэлээр суралцах иргэд хамгийн багадаа TOEFL IBT 80, TOEFL PBT/ITP 550, эсвэл IELTS 6.5 оноотой байх шаардлагатай. Өргөдөл гаргахдаа: Фулбрайтын хөтөлбөрт өргөдөл гаргахдаа онлайн өргөдлийн маягт бөглөх шаардлагатай. Бүрэн гүйцэд өргөдлийн материалд доорх зүйлсийг хавсаргасан байна: Сургалт, судалгааны зорилго болон хувийн эсээ Эсээ нь Times New Roman фонтын 12pt-оор бичигдсэн, дээд тал нь хоёр нүүр PDF өргөтгөлтэй файл байна. Тодорхойлох захидал Таны академийн болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах гурван хүнээс авсан тодорхойлох захидлыг хавсаргана. Хэрвээ та онлайн өргөдлийн материалын автомат функцыг ашиглан тодорхойлолт гаргагчид шууд хүсэлт илгээх бол тодорхойлолт гаргагч нь өргөдлийн материал хүлээн авч дуусах хугацаанаас өмнө тодорхойлолтоо илгээх шаардлагатайг анхааруулна уу. Тодорхойлох захидлыг зөвхөн Англи хэл дээр хүлээн авна. Монгол хэл дээрх тодорхойлох захидлын эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хавсаргана уу. Дипломын баталгаажуулсан хуулбар Их дээд сургуулийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг бүх хэлний хувилбарын хамт (жишээ нь: Монгол, Англи, Монгол бичиг) хавсаргана уу. Эх хувь нь Монгол хэл дээр бол дүнгийн хавтгайн эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хавсаргана үү. Дүнгийн хавтгай Их дээд сургуулийн сургалтын албанаас тухайн сургуулийн албан тоот дээр хэвлэсэн, тамга бүхий дүнгийн хавтгайг эх хувиар нь хавсаргана. Монгол хэл дээр үйлдэгдсэн тохиолдолд дүнгийн хавтгайн эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хавсаргана үү. Дипломын хавсралт нь дүнгийн хавтгайд тооцогдохгүй болохыг анхаарна уу. Ажлын туршлага бататгах бичиг ТҮЦ машин эсвэл e-mongolia-ын лавлагаа (Англи хэл рүү орчуулга шаардлагагүй). TOEFL эсвэл IELTS шалгалтын албан ёсны онооны хуулбар CV буюу товч намтар Өргөдлийг бөглөхдөө анхаарах зүйлс: Хөтөлбөрийн зарлал, шалгууруудтай бүрэн гүйцэд уншиж танилцах. Эсээ болон өргөдлийн маягтын бүх хэсэг таны өөрийн санаа болон бичлэг байх ёстой. Өргөдлийн хаана нэгтээ хэрэглэгдсэн бусдын ажил, санааг зохих ёсоор тэмдэглэх. Аливаа худал мэдээлэл, хууран мэхлэлт нь хөтөлбөрөөс өргөдлийг нэн даруй хасах үндэслэл болохыг анхаарна уу. Өргөдлийг Англи хэл дээр, электроноор бүрэн зөв бөглөсөн байх. (Цаасан дээр бичсэн ямар ч материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу. Өргөдлийн маягтын бүх асуултад хариулах. Өөрт холбогдолгүй асуултад Not Applicable буюу N/A гэж хариулна уу. Хөтөлбөрийн зарлалд дурьдаагүй нэмэлт материал өгөхгүй байх. Бүрэн гүйцэд бус өргөдлийн материал нь техникийн хувьд шаардлага хангаагүйд тооцогдож дараагийн шатны шалгаруулалтад дэвшихгүй болохыг анхаарна уу. Онлайн өргөдлийн материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 4 дүгээр сарын 24-ны Улаанбаатарын цагаар өглөөний 8 цаг хүртэл Анхан шатны сонгон шалгаруулалтын хариу 2023 оны 5 дугаар сард гарч, өргөдөл гаргасан бүх хүмүүст и-мэйлээр мэдэгдэх болно. Тус хөтөлбөрийн тухай ямар нэг асуулт, тодруулах зүйлс байвал exchange@usembassy.mn хаягт хандана уу. Утсаар эсвэл биечлэн мэдээлэл өгөх боломжгүй болохыг анхаарна уу. Сонгон шалгаруулах явц АНУ-ын Засгийн газрын бүх тэтгэлэгт хөтөлбөр сонгон шалгаруулалт дээр суурилдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамж дээр тулгуурлан хийнэ. Сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн соёлын элч байх, нийгэмдээ буцаад сайн сайхныг авчрах хүсэл эрмэлзэл, чадамжийг давхар тооцно. Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад: Тухайн улс дахь шалгаруулалт: Эхний шат нь тухайн улсын буюу Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны шалгаруулалтад тэнцэх. Тус шалгаруулалтын тухай “Сонгон шалгаруулах явц” хэсгээс дэлгэрэнгүй уншина уу. Фулбрайтын сонгон шалгаруулах зөвлөлийн (FSB) шалгаруулалт: Элчин сайдын яамнаас нэр дэвшсэн бүх оролцогчид FSB-аар зөвшөөрөгдөх шаардлагатай. FSB-ын гишүүдийг АНУ-ын Ерөнхийлөгч томилдог ба зөвлөл нь Фулбрайт хөтөлбөрт нэр дэвшигдсэн бүх дэлхийн оролцогчдыг зөвшөөрөх эсвэл татгалзуулах эрхтэй. АНУ-ын их дээд сургуульд өргөдөл гаргах шат: Эцсийн шалгаруулалт нь АНУ-ын ид дээд сургуульд амжилттай элсэх. Фулбрайтын хөтөлбөрт хүсэлт гаргагч нь өргөдөл гаргах шатанд АНУ-ын их дээд сургууль тэнцсэн байх шаардлагагүй болохыг анхаарна уу. Харин эсрэгээрээ хөтөлбөрт сонгогдсон оролцогчдыг хувиараа АНУ-ын их дээд сургуульд өргөдөл гаргахыг бид зөвлөдөггүй. Фулбрайт хөтөлбөрийн бүх оролцогчдын их дээд сургуулийн өргөдлийг явцыг АНУ-ын Засгийг газартай гэрээлэгч байгууллага буюу Олон улсын боловсролын институтээс (IIE) хариуцан явуулдаг. Олон жилийн туршлагатай тус мэргэжлийн байгууллага нь оролцогчийн сурлагын үзүүлэлт, сургалтын төлөвлөгөө, зорилт зэрэгт тулгуурлан оролцогч бүрд тохирсон хөтөлбөр бүхий их дээд сургуулиудыг тодорхойлж, өргөдөл гаргадаг. Хөтөлбөрт өргөдөл гаргагчид өргөдлийн маягт дээр өөрсдийн сонирхсон сургуулийг заах боломжтой. Тэтгэлэгийн хэмжээ Тэтгэлэгт дараах зүйлсийг хамруулан ойлгоно: Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос гадуур оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно); Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид сар болгон байр сууц, хоолны болон бусад холбогдох зардлын тэтгэмж авна; Сургалтын төлбөр: Фулбрайтын тэтгэлэг нь бүх зардлыг даана; Хөтөлбөрийн удиртгал уулзалт: Уулзалтад оролцох буудлын, хоолны, эрүүл мэндийн, сургалтын зэрэг бүх зардлыг Фулбрайт даана; Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана; Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө; Аяллын тэтгэмж: Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад