Дэлхийн шилдэг сургуулийн бакалаврын түвшинд суралцуулах сонгон шалгаруулалт болж өнгөрлөө.
Дэлхийн шилдэг сургуулийн бакалаврын түвшинд суралцуулах сонгон шалгаруулалт болж өнгөрлөө. Суралцагчдыг Сургуулийн эрэмбэ Тэргүүлэх мэргэжил Хэлний оноо Голч дүн Суралцах чадварын ерөнхий үнэлгээ гэсэн 5 шалгуур үзүүлэлтээр эрэмбэлж байгаа юм. Сүүлийн буюу суралцах чадварын ерөнхий үнэлгээг өнөөдөр зохион байгуулж 98 шалгуулагч оролцов. Энэ шалгуураар 1. Танин мэдэхүй 2. Хувь хүний өсөлт, хөгжил 3. Хүн хоорондын харилцааны ур чадваруудыг үнэлэв. Шалгалтын материалыг шууд засалтын системээр засаж автоматаар эрэмбэлсэн юм. 5 шалгуурын нийлбэрээр 98 суралцагчийг эрэмбэлсэн байдлыг танилцуулж байна. Шалгаруулалттай холбоотой гомдол санал гаргах бол даваа гарагийн 18.00 цагаас өмнө бичгээр ирүүлнэ үү.
СУРАЛЦАХ УР ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2023.04.11-05.11-ний өдрүүдэд зохион байгуулсан. Бүртгэлд 133 иргэн материалаа ирүүлж эхний шатны шалгаруулалт буюу бичиг баримтын бүрдэл, сургуулийн эрэмбэ, хэлний оноо зэрэг үзүүлэлтээр 33 суралцагч шаардлага хангаагүй учир хасагдсан. Ингээд дараагийн шатны шалгаруулалтад 100 оролцогч тунаж үлдээд байна. Тэднийг 1. Сургуулийн эрэмбэ /1-5/ 2. Хэлний оноо /1-4/ 3. Тэргүүлэх мэргэжил /1-4/ 4. Голч дүн /1-5/ гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр эрэмбэлээд байгаа юм. Монгол Улсын засгийн газар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хүний оролцоогүй болгох зорилгоор 2023.06.14-ний өдөр тэмдэглэл гаргасан.Үүний хүрээнд 2023 онд дэлхийн шилдэг сургуульд суралцахаар бүртгүүлсэн шалгуулагчдыг суралцах чадварын ерөнхий үнэлгээнд хамруулахаар шийдвэрлэсэн. Ингээд суралцагчид эхний үе шатуудаас цуглуулсан оноо болон өнөөдрийн суралцах чадварын үнэлгээний нийлбэрээр эрэмбэлж дэлхийн шилдэг сургуульд суралцах санхүүжилтийг олгоно. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэлийг гаргахдаа “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон 2023 оны эрэмбийг баримталсан болно. Суралцах чадварын үнэлгээгээр Танин мэдэхүй /Шүүн тунгаах, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах, мэдээлэл харилцааны технологийг үр дүнтэй, ёс зүйтэй ашиглах чадвар/ Хувь хүний өсөлт, хөгжил /Зорилготой байх, тууштай байдал, дасан зохицох чадвар, соёлын олон талт байдалд нээлттэй хандах/ Хүн хоорондын харилцааны /Харилцах, багаар ажиллах, зөрчилдөөнийг шийдвэрлэх, хариуцлагатай байдал/ ур чадваруудыг үнэлнэ. Суралцах чадварын Ерөнхий үнэлгээний дараа шалгуулагчдын материалыг шууд засалтын төхөөрөмжид уншуулж автоматаар эрэмбэ үүснэ. Цаашид боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтад энэ технологийг ашиглана.
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/ Нэг. Тавигдах шаардлага • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+); • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй); • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны); • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны); • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх; Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо: • Олон улсын харилцаа • Аялал жуулчлал • Хүнсний инженерчлэл • Анагаах ухаан • Соёлын өвийн сэргээн засварлах • Усны нөөцийн менежмент • Сэргээгдэх эрчим хүч Гурав. Бүртгэл БҮРТГЭЛ 2023 ОНЫ 6 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРӨӨС 6 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА. https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг: Бакалаврын сургалтад бүргүүлэх иргэд: • Цахим өргөдөл; • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Англи хэлээр 200 дээш үгтэй байх/; • үрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/; • Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар, Англи хэл дээрх орчуулгын хамт /Их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид суралцдаг тохиолдолд/; • Гадаад паспортын хуулбар; • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой. • БНСВУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/ Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу. Магистр, докторын сургалтад бүртгүүлэх иргэд • Цахим өргөдөл • Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/; • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол хэлээр 500 дээш үгтэй байх/; • Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалтын хуулбар нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/; • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргах) • Гадаад паспортын хуулбар; • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой. • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/ Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу. Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно) Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 70120939 дугаараас тус тус лавлана уу. Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү. Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд сонгосон сургууль, мэргэжлийн чиглэл, суралцах хугацааг өөрчлөх боломжгүй болно. Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд суралцах сонгон шалгаруулалтын хугацаа сунгалаа.
Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд суралцах сонгон шалгаруулалтын хугацаа сунгалаа. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Эрчим хүчний яамнаас Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд (ИрНИТУ)-д суралцах сонгон шалгаруулалтын хугацааг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж байна. ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд цахилгаан эрчим хүч, усан цахилгаан станц, дулааны эрчим хүчний чиглэлээр бакалаврын сургалтад нийт 30 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна. Элсэгчдэд олгох боломж, давуу талууд • 2023-2024 оны хичээлийн жилд орос хэлний бэлтгэл ангид суралцах; • 2024-2027 оны хичээлийн жилүүдэд “Дулааны эрчим хүч, дулааны инженер” эсвэл “Цахилгаан эрчим хүч, цахилгааны инженер” чиглэлээр бакалаврын өдрийн хөтөлбөрөөр суралцах; • Суралцах хугацаанд ИрНИТУ-ийн дотуур байранд байрлах; • Үдийн хоолонд хамрагдах; • Суралцах хугацааны эрүүл мэндийн даатгал; • Оршин суух тодорхойлолтын зардал; • Сар бүр 10 000 рублийн тэтгэлэг олгох; • Компанийн үйлдвэрлэлийн байранд дадлага хийх боломжтой болно.
2023 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ҮР ДҮНГЭЭС…
Энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтад 34432 шалгуулагч оролцохоор бүртгүүлсэн. Тэдний 92,6 хувь нь шалгалтандаа оролцжээ. Математик, англи хэл, нийгэм судлалын хичээлийг хамгийн олон суралцагч сонгосон бол газар зүй, орос хэлний шалгалтад хамгийн цөөн сурагч оролцсон байна. Шалгалтын дээд оноо буюу 800 оноо авсан 158 шалгуулагч байна. Энэ нь өмнөх жилүүдийн дундаж үзүүлэлттэй ойролцоо гэсэн үг юм. Олон улсын шалгалтын оноог 2020 суралцагч дүйцүүлэн тооцуулсан. Олон улсын дүн оноогоо дүйцүүлэх суралцагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Оноо дүйцүүлсэн суралцагчдын дийлэнх нь төрийн өмчийн сургуулийн суралцагч байна. Монгол хэл бичгийн болон Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо бүхий батламж хуудсыг WWW.EEC.MN болон E-MONGOLIA.MN цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулна. Дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авах юм. Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жил буюу 31 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна. 2023 оны 06 дугаар сарын 15-аас өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар 200 гаруй өргөдөл ирсний 100 өргөдлийн хариуг шийдвэрлэсэн байна. Энэ долоо хоногийн баасан гараг хүртэл шалгуулагчдын өргөдөл гомдлыг хүлээн авна. ЭЕШ нь дотоодын их дээд сургуульд элсэн суралцах суурь үзүүлэлт болдог. Түүнээс биш Ерөнхий боловсролын сургууль, сургалтын хөтөлбөр, багшийн ур чадварыг үнэлэх аргачлал болохгүй юм. Өөрөөр хэлбэл БҮТ болон БШУЯ-наас ЭЕШ-ын оноогоор аймаг дүүргийн эрэмбийг албан ёсоор гаргадаггүй болно.
ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН МЭДҮҮЛГИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Сан хооронд байгуулсан санамж бичгийн дагуу 2024 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Төслийн санал хүлээн авах чиглэл: Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан Төсөл хэрэгжих хугацаа: 2 жил Төслийн санхүүжилт: Монгол талын санхүүжилтийн хэмжээ 54 сая төгрөг. Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа: Төслийн мэдүүлгийг Монгол талд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл project.stf.gov.mn судлаачийн мэдээллийн сангаар хүлээн авах бөгөөд хугацаандаа мэдүүлээгүй төслийг сонгон шалгаруулалтад оруулахгүй. Маягтыг Хамтарсан төслийн мэдүүлгийн маягт линкээр татаж авна уу. Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Шинжлэх ухаан, технологийн сангийн 70002542, 11-315741 дугаарт холбогдож авна уу. Хаяг: Мэдээлэл технологийн үндэсний паркийн байр, 3-р давхар
МЕКСИКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН “MERIT SCHOLARSHIPS FOR FOREIGNERS 2023” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДАВ.
Мексикийн Нэгдсэн Улсын Гадаад харилцааны яам нь Мексикийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (Mexican Agency for International Cooperation for Development (AMEXCID)-аараа дамжуулан Мексикийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг бөгөөд 2023 оны ээлжит хөтөлбөр зарлагдаад байна. Энэхүү тэтгэлэг Мексик Улстай дипломат харилцаа тогтоосон, холбогдох гэрээ, хэлэлцээг хийсэн 180 гаруй улсын иргэдэд нээлттэй бөгөөд тэдэнд Мексикийн 80 гаруй дээд боловсролын байгууллагууд (Higher Education Institutions)-д суралцах, мэргэшил дээшлүүлэх боломжийг олгож байна. Тэтгэлгийн төрөл Тэтгэлгийн хугацаа Бакалаврын түвшинд шилжин суралцах /Undergraduate-level academic mobility/ 24 сар Магистрын түвшинд шилжин суралцах /Master’s mobility program/ 12 сар Магистр /Master´s program/ 24 сар Доктор /Doctoral Program/ 36 сар Магистр, доктор, докторын дараах түвшинд судалгаа хийх /Postgraduate research stays/ хамгийн ихдээ 12 сар хүртэл 2023 оны тэтгэлгийн материал хүлээн авах, сонгон шалгаруулах хугацаа Дараалал Хугацаа Хөтөлбөрийг зарлах хугацаа 2023.05.15-ны өдөр Материал хүлээн авах хугацаа Материалыг https://sigca.sre.gob.mx цахим хаягаар илгээнэ 2023.05.15 – 2023.07.21 Материалтай танилцах, үнэлгээ өгөх хугацаа 2023.07.24 – 2023.08.04 Сонгогдсон хүмүүст мэдэгдэх хугацаа 2023.08.07 – 2023.08.11 Сургалт эхлэх 2023.09.01- 2023.12.08 Мексикийн Нэгдсэн Улсад суралцах сонирхолтой хүмүүс энэхүү тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой нарийн мэдээллийг https://www.gob.mx/amexcid/acciones-y-programas/becas-para-extranjeros-29785 холбоосоор орж авах боломжтой. Хөтөлбөрийн үндсэн мэдээлэл англи, испани хэлээр байгаа боловч хавсралтууд испани хэлээр байна. Хавсралтуудад дараах багтаж байна. Үүнд 1.Холбогдох боловсролын байгууллагын жагсаалт (Хавсралт 1) 2. Эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээлэл (Хавсралт 2) 3. Олон улсын агаарын тээвэрлэлттэй холбоотой мэдээлэл (Хавсралт 3) 4. Дотоод дахь тээвэрлэлттэй холбоотой мэдээлэл (Хавсралт 4) 5. Хамрагдах боломжтой улс орнуудын жагсаалт (Хавсралт 5) 6. Суралцах боломжтой мэргэжлүүдийн талаарх мэдээлэл (Хавсралт 6) 7. Холбогдох захидлуудын загвар (Хавсралт 7) 8. Цахимаар хүсэлт гаргах, материал илгээх заавар (Хавсралт 8) 9. Мэдүүлэг үнэн зөв болохыг баталсан баримтын загвар 10. Анкет Анхаарах зүйлс: Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн хүн хөтөлбөрт хамаарах 80 гаруй дээд боловсролын байгууллага (их сургууль, хүрээлэн)-аас сонгож, элсэн суралцахыг зөвшөөрсөн захидлыг урьдчилан авсан байх шаардлагатай. Уг захидал нь албан бланк дээр үйлдэгдсэн байх, эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй байх гэх зэрэг шаардлага тавигддагийг анхаарах. Тэтгэлэгт яг одоо Мексикт суралцаж буй хүн ч хамрагдах боломжтой. Нэр дэвшигчийн илгээх бүх материал испани хэлээр байх, эсхүл испани хэл рүү орчуулагдсан байх шаардлагатай. Тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ. Үүнд: Магистр, бакалавр, эсхүл магистрын түвшинд шилжин суралцах, магистрын түвшний судалгаа хийх хүн сар бүр 12,614.80 песогийн мөнгөн тэтгэмж авна. (ойролцоогоор 700 орчим ам.доллар) Докторт суралцах болон докторын түвшинд, эсхүл докторын дараах түвшинд судалгаа хийх хүн сар бүр 15,768,50 песогийн мөнгөн тэтгэмж авна. (870 орчим ам.доллар) Элсэлтийн хураамж, сургалтын төлбөрийн зардал нь дээд боловсролын байгууллага тус бүрийн хөтөлбөрөөс хамаарна. Эрүүл мэндийн даатгалыг 7 дахь сараас эхлэн төгсөх хүртэл мексикийн тал хариуцна. Мексикийн визийн хураамжаас чөлөөлөгдөнө. Сургууль, эсхүл хөтөлбөрөө амжилттай төгссөн зарим улсын иргэдийн замын зардлыг мексикийн тал хариуцна. Замын зардлыг хариуцах улсуудын жагсаалтыг Хавсралт 3-т заасан. Хэрэв суралцах сургууль нь Мехико хотоос өөр хотод байрлаж буй тохиолдолд тэтгэлэгт хамрагдагч Мексикт анх хүрэлцэн ирэхэд Мехико хотоос тухайн хот хүртэл, мөн төгссөний дараа тухайн хотоос Мехико хот хүртэлх замын зардлыг мексикийн тал хариуцна. AMEXCID нислэгийн тийзийг хариуцан бичүүлдэг. Хувь хүн өөрөө худалдаж авсан тийзийн төлбөрийг нөхөн олгохгүй. AMEXCID худалдан авсан тийзийн нөхцөлийг өөрчлөх тохиолдолд тухайн хүн зардлыг өөрөө хариуцна. Хүсэлт гаргах тухай: 1. Тэтгэлгийн анкет/өргөдлийн маягт болон бусад материалыг https://sigca.sre.gob.mx цахим порталаар илгээнэ. 2. Бүртгэлийн цахим портал испани хэлээр байх бөгөөд бүртгэл испани хэлээр хийгдэнэ. 3. Бүртгэлийн цахим портал төв Мехикогийн цагаар 2023.05.15-ны өдрийн 06.00 цагаас 2023.07.21-ний өдрийн 15:00 цаг хүртэл нээлттэй байна. 4. Нэг хүн нэг бүртгэл хийж илгээнэ. 5. Давхар иргэншилтэй иргэн зөвхөн нэг улсын иргэншлийг ашиглаж нэг хүсэлт илгээнэ. (Хавсралт 5) 6. Зөвхөн Хавсралт 6-д заасан хөтөлбөрт хамаарах хүсэлтийг хүлээн авч шалгаруулалтад оруулна. Бакалавр, магистрын түвшин шилжин суралцах хүсэлт гаргахад бүрдүүлэх материал: Acceptance Letter буюу суралцах гэж буй Мексикийн их сургуулиас сүүлийн 60 хоногийн дотор авсан, түүнийг элсэн суралцахыг зөвшөөрсөн захидал (Үүнд дүнгийн голч оноо (GPA) нь Мексикийн сургалтын системд 85-аас дээш гэж тооцогдохыг баталсан, мөн хэзээнээс хэзээ хүртэл суралцахыг дурдсан байх) /Энэ нь зөвхөн Мексикээс бусад улсад суралцаж буй хүнд хамаарна/; Letter of Introduction буюу нэр дэвшигчийн дүнгийн голч оноо (GPA) нь 85-аас дээш гэдгийг баталсан Мексикийн их сургуулиас сүүлийн 60 хоногийн дотор авсан захидал (Үүнд яг одоо суралцаж буй тухай, мөн хэзээнээс хэзээ хүртэл суралцах зэргийг тусгасан байна); /Энэ нь Мексикт суралцаж буй хүнд хамаарна/ Өмнөх сургуульд суралцаж кредит оноогоо авсан хичээлүүдийн мэдээллийг уг сургуулиас баталгаажуулан авсан байх. /Мексикт суралцах ёстой хичээлүүдтэй дүйцүүлэх зорилготой/; Хэрэв шилжин суралцахад испани хэлээс өөр, эсхүл эх хэлээсээ өөр хэлээр суралцах бол хүлээн авагч байгууллага нь уг хэлээр хичээл заах тухай, мөн уг хэл нь ямар хэл байх, удирдагч багшийн нэр зэргийг тусгасан бичгийн хуулбар; Хэрэв нэр дэвшигч Мексикт суралцаж байгаа бол түүний дүнгийн голч оноо 85-аас дээш гэдгийг баталгаажуулсан дүнгийн хуулбар /холбогдох албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулсан байх/ Магистрын түвшинд шилжин суралцахад өмнөх боловсролын зэргийн гэрчилгээний хуулбарыг заавал илгээнэ. Магистр, докторын түвшинд суралцах хүсэлт гаргахад бүрдүүлэх материал: Acceptance Letter буюу суралцах гэж буй Мексикийн их сургуулиас сүүлийн 60 хоногийн дотор авсан, түүнийг элсэн суралцахыг зөвшөөрсөн захидал (Үүнд дүнгийн голч оноо (GPA) нь Мексикийн сургалтын системд 85-аас дээш гэж тооцогдохыг баталсан, мөн хэзээнээс хэзээ хүртэл суралцахыг дурдсан байх) /Энэ нь зөвхөн Мексикээс бусад улсад суралцаж буй хүнд хамаарна/; Letter of Introduction буюу нэр дэвшигчийн дүнгийн голч оноо (GPA) нь 85-аас дээш гэдгийг баталсан Мексикийн их сургуулиас сүүлийн 60 хоногийн дотор авсан захидал (Үүнд яг одоо суралцаж буй тухай, мөн хэзээнээс хэзээ хүртэл суралцах зэргийг тусгасан байна); /Энэ нь Мексикт суралцаж буй хүнд хамаарна/; Өмнөх боловсролын зэргийг батлах гэрчилгээний хуулбар; Суралцаж байсан сургуулийн дүн 85-аас дээш оноотой гэдгийг нотлох гэрчилгээний хуулбар. Докторын зэрэгтэй хүнд уг шаардлага тавигдахгүй; Хэрэв нэр дэвшигч Мексикт суралцаж байгаа бол түүний дүнгийн голч оноо 85-аас дээш гэдгийг баталгаажуулсан дүнгийн хуулбар /холбогдох албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулсан байх/ Хэрэв шилжин суралцахад испани хэлээс өөр, эсхүл эх хэлээсээ өөр хэлээр суралцах бол хүлээн авагч байгууллага нь уг хэлээр хичээл заах тухай, мөн уг хэл нь ямар хэл байх, удирдагч багшийн нэр зэргийг тусгасан бичгийн хуулбар; Магистр, доктор, докторын дараах түвшинд судалгаа хийх хүсэлт гаргахад бүрдүүлэх материал: Өмнөх боловсролын зэргийг батлах гэрчилгээний хуулбар; Суралцаж байсан сургуулийн дүн 85-аас дээш оноотой гэдгийг нотлох гэрчилгээний хуулбар. Докторын зэрэгтэй хүнд уг шаардлага тавигдахгүй; Суралцахыг зөвшөөрсөн захидалд судалгаанд дэмжлэг
2023 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Энэ жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Шалгалтад 34432 шалгуулагч бүртгүүлсэн. Тэдний 30744 нь энэ онд 12 дугаар анги төгсөгчид бол өмнөх оны төгсөгч 3688 байна. Энэ удаагийн ЭЕШ-ын онцлог нь Шалгалтыг 6 болон 12 дугаар сард буюу жилд 2 удаа зохион байгуулна Шалгалтын дүн оноог Блокчейнд байршуулах учир хэн ч засах, устгах боломжгүй ЭЕШ-ын статистик мэдээлэл, үр дүнгийн мэдээллийг BI системд байршуулна Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг дүн оноог дүйцүүлэн тооцож байна Монгол хэл бичгийн шалгалтыг 08 дугаар сарын 19-нд давтан зохион байгуулна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг Улаанбаатар хотод 23, орон нутагт 24 шалгалтын байранд зохион байгуулж байна. Шалгалтын зохион байгуулалтад нийт 2460 хүн оролцож байгаа юм.
2023 ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ.
2023 ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ. Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаараарай Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал 1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг 2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ 3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/ 4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг энэ өдрүүдэд сонгон шалгарууллаа.
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг энэ өдрүүдэд сонгон шалгарууллаа. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг • Голч дүн • Хэлний оноо • Сургуулийн эрэмбэ • Бичиг баримтын бүрдэл • Эсээ бичвэр • Ярилцлага зэрэг үзүүлэлтээр шалгуулагчдыг дүгнэж бүртгүүлсэн 133 суралцагчийг эрэмбэлсэн байна. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажилласан эсэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг нягтлахаар хөндлөнгийн хяналтын баг ажиллаж байна. Хяналтын багийн дүгнэлт гарсны дараа буюу 2023.06.12-ны Даваа гарагт сонгон шалгаруулалтын дүнг эцэслэн зарлах болно.