ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАГЧИДТАЙ УУЛЗАВ.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд Монгол Улсын өнцөг булан бүрээс элсэлтийн шалгалтаараа тэргүүлсэн шилдэг сурагчид журмын дагуу нэг жилийн хугацаанд бэлтгэл хөтөлбөрт хамрагдан Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Монгол Улсын Их Сургуульд суралцаж байна. Өнөөдөр хөтөлбөрт шалгарсан сурагчидтай Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга М.Төртогтох, Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга С.Анхбаяр нар уулзаж, холбогдох журам, гадаадын их, дээд сургуулиудын онцлог, суралцах сэтгэл зүй, гэрээний нөхцөлийн талаар ерөнхий мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Эдгээр сурагчид нь зөвхөн сурлагын амжилтаараа ялгарсан төдийгүй Монгол Улсын ирээдүйн хөгжилд манлайлах шинэ үеийн төлөөлөл юм. Тэд мэдлэг боловсрол эзэмшихдээ зөвхөн өөрсдийнхөө төлөө бус, эх орныхоо ирээдүйн төлөө суралцаж буйгаа үргэлж ухамсарлах нь чухал болохыг онцлов. Гадаад улсад суралцах нь шинэ орчин, соёл, сорилтуудтай нүүр тулах шаардлагатай амаргүй зам хэдий ч хувь хүний хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх томоохон боломжийг бий болгодог. Иймд аливаа бэрхшээл, сорилтын үед зорилгоо санаж, эх орныхоо итгэлийг эрхэмлэн, тууштай урагшлахыг зөвлөлөө. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдсан сурагчид нь ирээдүйд судлаач, инженер, бодлого тодорхойлогч, олон улсын хэмжээний мэргэжилтэн болж, Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв
Өнөөдөр АНУ-ын Southeast Missouri State University-ийн төлөөлөгчид болох Олон улсын бизнесийн хөтөлбөрийн захирал, доктор Жеймс Л. Колдуэлл (Ph.D.), мөн Олон улсын боловсрол, үйлчилгээний гүйцэтгэх захирал Кевин Тимлин (Ed.D.) нар Боловсролын зээлийн сангийн гадаад хөтөлбөрүүдтэй танилцлаа. Уулзалтын үеэр тус сургуулийн үйл ажиллагаа, сургалтын чиглэл, олон улсын оюутанд зориулсан боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Түүнчлэн сургуулийн удирдлагууд Монгол Улсын “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” хөтөлбөрийг онцгойлон сонирхож, уг хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг АНУ-д суралцах нөхцөл, боломжийн талаар санал солилцсон байна. Энэхүү уулзалт нь хоёр талын боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх, монгол оюутнуудын гадаадын их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо.
“БОЛОВСРОЛ 2026” өдөрлөг
“БОЛОВСРОЛ 2026” өдөрлөгт Дархан-Уул аймгийн Насан туршийн боловсролын төвийн хамт олны урилгаар оролцож, Боловсролын зээлийн сангийн хөтөлбөр, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ажлын албаны дарга М.Төртогтох танилцууллаа.Тус өдөрлөг нь ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад дээд боловсрол эзэмших боломж, санхүүгийн дэмжлэгийн талаарх бодит мэдээллийг хүргэх зорилготой зохион байгуулагдсан юм.Өдөрлөгт нийт 500 орчим сурагч, эцэг эх, асран хамгаалагчид оролцож, Боловсролын зээлийн сангаас хэрэгжүүлж буй дотоод болон гадаадын их, дээд сургуульд суралцах боломж, тэтгэлэг, зээл, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал зэрэг олон талт мэдээллийг сонирхон сонсож, идэвхтэй оролцлоо.Мөн оролцогчдын зүгээс гаргасан асуултад тус сангийн мэргэжилтэнүүд хариулж, сурагчид ирээдүйн мэргэжил сонголт болон боловсролын санхүүгийн дэмжлэгийн талаар бодит ойлголт, зөв мэдээлэл авах боломж бүрдсэн үр дүнтэй өдөрлөг боллоо.Ийнхүү тус өдөрлөг нь сурагчид болон эцэг эхчүүдэд боловсролын боломж, төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаар мэдээлэл түгээж, ирээдүйн боловсролын зорилгоо тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
Сургалт, уулзалт зохион байгуулагдлаа.
Боловсролын зээлийн сангийн Пүрэв гарагийн ээлжит мэдээллийн цагаар даатгалын салбарын талаар мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой сургалт, уулзалт зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Ард даатгал ХХК-ийн Даатгалын ерөнхий менежер П.Эрхбаяр, Даатгалын менежер Г.Дэлгэрцэцэг нар оролцож, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан юм. Сургалтын үеэр оролцогчдод автомашины даатгал, эрүүл мэндийн даатгал, мөн хувь хүн болон байгууллагад зориулсан бусад төрлийн даатгалын ач холбогдол, хэрэгцээ, хамрах хүрээ, нөхцөл журмын талаар танилцуулга хийв. Ялангуяа автомашины даатгал нь эрсдэлийг бууруулах, даатгуулагч болон даатгагч талуудын эрх ашгийг хамгаалах чухал хэрэгсэл болохыг онцолсон байна. Мөн эрүүл мэндийн даатгал нь иргэдийг гэнэтийн өвчин, эмчилгээний зардлын дарамтаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлдэг талаар мэдээлэл өглөө. Арга хэмжээний үеэр оролцогчид даатгалтай холбоотой сонирхсон асуултуудаа асууж, мэргэжилтнүүдээс бодит жишээ, зөвлөгөө аван харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөсөн юм. Энэхүү уулзалт нь даатгалын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын ач холбогдлыг таниулахад чухал ач холбогдолтой боллоо.
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ЗАРЛАЖ БАЙНА
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРЫГ ЗАРЛАЖ БАЙНА:-Ерөнхий нягтлан бодогч– Материал хүлээн авч дуусах хугацаа 2026 оны 3-р сарын 12 15:00 цаг хүртэл– Ажлын ярилцлага хийх хугацаа 2026 оны 3-р сарын 13 Хаяг: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо,13 дугаар хороолол, Чагдаржавын гудамж 32/2,Сав плаза оффисын 11 давхар Боловсролын зээлийн сан
Ажлын албаны дарга иргэдийг хүлээн авч уулзалт хийж байна
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга иргэдийг биечлэн хүлээн авч уулзан, зээл, тэтгэлэг болон зээлийн эргэн төлөлттэй холбоотой тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсож ярилцлаа. Тус уулзалтын хүрээнд иргэд сонирхсон асуултдаа тодорхой, ойлгомжтой хариулт авч, шаардлагатай мэдээллээ шууд эх сурвалжаас нь авах боломж бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийлэв. Мөн удирдлагатайгаа нүүр тулан уулзаж, санал бодлоо чөлөөтэй солилцсон нь үр дүнтэй болсныг онцоллоо. Ажлын албаны дарга иргэдийн гаргасан санал, шүүмжлэл нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, нээлттэй уулзалтыг тогтмол зохион байгуулах бодлого баримталж буйгаа илэрхийллээ.
САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Боловсролын зээлийн сангаас XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг угтан тус сангаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаа хүлээн авч дурсамж яриа, зөвлөгөөг нь сонсож, санал солилцож хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.Ахмад ажилтнууд Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ажлын албаны дарга иргэдийг хүлээн авч уулзалт хийж байна
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга иргэдийг биечлэн хүлээн авч, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсон ярилцаж байна. Энэхүү уулзалт нь байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдтэй шууд харилцаа тогтоох зорилготой юм. Уулзалтад оролцсон иргэд зээл, тэтгэлэг, зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуултад тодорхой, ойлгомжтой мэдээлэл авч байгаагаа онцлов. Мөн удирдлагатайгаа нүүр тулан уулзах боломж бүрдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ажлын албаны даргын зүгээс иргэдийн гаргасан санал, шүүмжлэл нь байгууллагын цаашдын үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтойг тэмдэглэж, ийм төрлийн нээлттэй уулзалтыг тогтмол зохион байгуулна гэдгээ мэдэгдэв.
Онлайн сургалт зохион байгууллаа.
Дархан-Уул аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн албан хаагчдад зориулсан Боловсролын зээлийн сан-гийн үйл ажиллагаа, дотоод болон гадаадын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаар нэгдсэн мэдээлэл олгох онлайн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг нээж Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга М.Төртогтох үг хэлэн, Боловсролын зээлийн сангийн үндсэн чиг үүрэг, их, дээд сургуульд суралцагчдад олгодог санхүүгийн дэмжлэгийн төрөл, хамрах хүрээ, мөн зээл, тэтгэлэг олгохтой холбоотой мөрдөгдөж буй журам, шалгуур нөхцөлийн талаар танилцууллаа. Сургалтын хүрээнд дотоодын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаар ахлах мэргэжилтэн Ч.Гэрэлчимэг, гадаадын зээл, тэтгэлгийн талаар ахлах мэргэжилтэн М.Шинэцэцэг нар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдод зээл, тэтгэлэгт хамрагдах шат дараалал, материал бүрдүүлэлт, хариуцлага, буцаан төлөлтийн зохицуулалт, мөн буцалтгүй тусламжийн онцлог давуу тал зэрэг практик ач холбогдол бүхий мэдээллийг жишээтэйгээр тайлбарлан хүргэлээ. Уулзалтын төгсгөлд Дархан-Уул аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн албан хаагчдын зүгээс тавьсан асуултуудад дэлгэрэнгүй, ойлгомжтой хариулт өгч, уг сургалт нь үр дүнтэй, бодит хэрэгцээнд нийцсэн болохыг оролцогчид онцлон тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаарх мэдээллийг Дархан-Уул аймгийн нийт суралцагчид болон эцэг эхчүүдийн дунд өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэх, хамтарсан сургалт, мэдээллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаар харилцан тохиролцов.
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын ээлжит хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр боллоо
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын ээлжит хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр боллоо. Хуралдаанаар Ажлын албаны даргаас Боловсролын сайдын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шуурхай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлж, цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал, мэдээлэл солилцлоо.