“БОЛОВСРОЛ-100 ЖИЛ” СПОРТЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“БОЛОВСРОЛ-100 ЖИЛ” СПОРТЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд Боловсрол, Шинжлэх ухааны яам болон харьяа байгууллагуудын дунд 2021 оны 11-р сарын 19-21-ний өдрүүдэд “Боловсрол 100 жил” сэдэвт спортын тэмцээн зохион байгуулагдаж, Боловсролын зээлийн сангийн баг тамирчид төрөл тус бүрт амжилттай оролцлоо. “Гар бөмбөг”-ийн төрөлд Эрэгтэй багийн тамирчид IV байр Эмэгтэй багийн тамирчид I байр, алтан медаль “Сагс бөмбөг 3×3”-ын төрөлд Эмэгтэй багийн тамирчид III байр, хүрэл медаль  “Ширээний теннис”-ийн төрөлд Эрэгтэй Д.Оюунбат III байр, хүрэл медаль Эмэгтэй Д.Энх-амгалан II байр, мөнгөн медаль Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид болон хамт олондоо баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.    

АНУ-ын шилдэг их сургуулиудыг төлөөлөн ажилладаг  U.S News and Global Education байгууллагатай хамтран ажиллахаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичигт 2021 оны 06 сарын 09нд гарын үсэг зурлаа.

      Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагын төлөөлөн ажилладаг АНУ-ын шилдэг их дээд сургуульд бакалавр, магистрын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудад дараах боломж, давуу тал бий болох юм.       Албан ёсны IELTS, IBT шалгалт өгөөд өндөр оноо авч чаддаггүй тул суралцах хүсэлтэй сургуулийнхаа англи хэлний шалгуурт нийцдэггүй, шалгалтын 200$ төлж шалгалтад орох боломжгүй төлбөрийн чадвар муутай оюутнуудад Itep, Duolingo, Versant шалгалтуудыг цахимаар үнэ төлбөргүй өгөх, англи хэлний шалгуурт нийцэх АНУ-ын сургуулиудын элсэлтийн шалгалт SAT/ACT шалгалт өгөхгүй шалгуурт нийцэх Бакалаврын оюутнууд тухайн суралцаж байгаа сургуулиасаа 6,000-30,000$- тэтгэлэгт хамрагдах Магистрын оюутнууд тухайн суралцаж байгаа сургуулиасаа 000-5.000$ тэтгэлэгт хамрагдах Сургуульд элсэх өргөдөл, бүртгэлийн хураамж төлөхгүй Тодорхойлолт, эссэ, бичгийн материал шаардахгүй 120 гаруй томоохон компаниудад цалинтай дадлагын ажил хийх боломжтой Хэлний чадвар муутай суралцагчид хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдаад үндсэн мэргэжлийн ангидаа элсэн орох Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын дараах их сургуулиудын бакалавр, магистрын хөтөлбөрт оюутнууд элсэн орох боломжтой.  Үүнд: University of Utah University of Illinois at Chicago University of the Pacific University of Kansas Cleveland State University University of Massachusetts Boston University of South Carolina Adelphi University Gonzaga University Auburn University American University University of Dayton Louisiana State University University of Mississippi Auburn University of Montgomery

Боловсрол, шинжлэх ухааны яам ” МЭДЭГДЭЛ “

          Боловсрол, шинжлэх ухааны яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрнтур, докторантурын сургалтад суралцуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэрээ, хэлэлцээрт сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дангаар, эсвэл манай яам, Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулахаар тусгагдсан байдаг болно. ​2022-2023 оны хичээлийн жилд гадаадад оюутан суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан хэвлэл мэдээлэл, цахим орчинд “гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуучилж өгнө” гэсэн төрөл бүрийн зарууд гарч, иргэдийг төөрөгдүүлэн залилангийн шинжтэй байж болзошгүй тохиолдол гарч байна. ​          Манай яамны нэрийг оролцуулсан, түүнчлэн яамны цахим хуудсанд байршуулсантай агуулга ижил зар мэдээллийг зарим төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, иргэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээлэх ажиллагаа өмнөх жилүүдтэй адил хийгдсээр байна. Иймд иргэд гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандаж, судалж байхыг зөвлөж байна. Засгийн газар, яам, олон улсын байгууллагын зардлаар гадаадад суралцуулах зарлал, мэдээллийг тус яамны цахим хуудасны /Гадаадад суралцах/ хэсэгт байрлуулдаг болно. ​          Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гадаадад суралцуулах чиглэлээр зуучлалын зөвшөөрөл авсан гэсэн зар, мэдээлэл мөн гарч байсан. Тус яамнаас дээрх үйл ажиллагаатай холбогдуулан зуучлалын эрхийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгоогүй бөгөөд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдээс аливаа төлбөр, хураамж авдаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.    

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА

ОХУ-ын засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлт хүлээн авах хугацааг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан байна          ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг хийхдээ ОХУ-д суралцах хүсэлтэй иргэдээс ирүүлсэн хүсэлт/мэдүүлэг болон бичиг баримтыг судлан үнэлэх замаар буюу “Портфолио шалгаруулалт” хэлбэрээр зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/103384 холбоосоор үзнэ үү. Эх сурвалж:  | Боловсрол, шинжлэх ухааны яам. (meds.gov.mn)

ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСАД АНХНЫ АРДЫН СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР

         1921.08.14-ний өдөр ардын засгийн газрын хуралдаанаар сургуулийн танхим байгуулах шийдвэр гарч, тухайн 1921.11.02-ны өдөр анхны сургуулийн танхим байгуулж байсан түүхтэй. Анх Улаанбаатар хотын 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт одоогийн гуравдугаар сургуулийг нээж байсан нь Монгол Улсын хэмжээнд анхлан баян, ядуу, харц ард, эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлан сургаж байсан хуучин тогтолцоог халж, шинэ үеийн боловсролын цоо шинэ тогтолцооны үүдийг нээсэн. Хүйсээр үл ялгаварлан боловсрол олгож эхэлсэн нь Монголдоо төдийгүй, ази тивдээ анхны сургууль болж түүхэнд тэмдэглэгдсэн юм. Эх сурвалж: https://www.meds.gov.mn/post/102973

УНГАР УЛСАД 100%-ИЙН ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ!!!!

Гадаадад сурахад хэтэрхий үнэтэй байна уу? Тэтгэлэг олоход хүндрэлтэй байна уу? Тэгвэл Унгар улсад 100% үнэгүй сурах боломжийг бид таньд санал болгож байна. Энэхүү тэтгэлэг нь Унгар улсын засгийн газраас олгогдох бөгөөд та дэлхийд дээгүүрт жагсах Унгар улсын сургуулиудад өөрийн хүссэн мэргэжлээрээ 100% үнэ төлбөргүй суралцана. Мөн сар бүр оюутны тэтгэмж авах юм. Тэтгэлэгт хамрагдах зүйлс: ✅Сургалтын төлбөр 100% /Суралцах хугацааны нийт төлбөр багтсан байгаа/ ✅Эрүүл мэндийн даатгал ✅Байрны төлбөр ✅Сар бүр Стипенттэй Тэтгэлэгт хамрагдахад шаардлагатай зүйлс: 🔸Сургууль төгссөн боловсролын гэрчилгээ 🔸Эрүүл мэндийн шинжилгээний хуудас 🔸Гадаад паспорт 🔸ТOFEL 79-с дээш, IELTS 6.5 оноотой байх 🔸 Зорилго тодорхойлсон эссэ Тэтгэлэгийн материалыг 11 сарын 20 хүртэл авах болно. Монголоос авах оюутны тоо хязгаартай тул та яараарай  📚Та манай оффист ирээд хүссэн бүх мэдээллээ авах боломжтой бөгөөд, бид таны өмнөөс бүхий л асуудлуудыг шийдэж өгөх болно. ☎️ Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ☎️+976 8080-9151 утсаар холбогдоно уу. Манай хаяг: Замын цагдаагийн зүүн талд Юнион бюлдинг А блок 8 давхарт 801 тоот 📙Ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулах гэж байгаа хүн бүрт манай үүд хаалга нээлттэй. Эх сурвалж: Эхлэл Ehlel Bridge

2021 ОН ГАРААД ШИНЭЭР ЗАРЛАГДСАН ГАДААД, ДОТООДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД

  Оюутан залуусын дунд нийгэмд дуу хоолойгоо хүргэх, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох, сайн дурын ажил хийх, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх гээд олон боломжийг олгодог гадаад, дотоодын 2021 оны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна. 1.Мерали охидын тэтгэлэгт хөтөлбөр Зориг сан АНУ-ын Мерали сантай хамтран Шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцаж байгаа эмэгтэй оюутнуудыг дэмжих зорилгоор дараах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Энэ хөтөлбөрийг анх 2010 онд Азийн сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байсан бол ийнхүү бид хөтөлбөрийн дараагийн шинэ элсэлтийг хүлээн авахаар сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Хөтөлбөрт хамрагдсанаар: Дөрвөн жилийн сургалтын тэтгэлэг авна Улирал бүр номын мөнгө авна Дотуур байрны төлбөрийн тэтгэлэг авна Хөтөлбөрийн шалгуур: МУИС эсвэл ШУТИС-д шинжлэх ухаан, инженерийн мэргэжлээр суралцаж буй эмэгтэй оюутан байх Энэ хичээлийн жил нэгдүгээр курсэд суралцаж байх   Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд ЭНЭ холбоосоор орж өргөдөлийн маягттай танилцаарай. 2. Уханий их сургуульд суралцах Хятадын Засгийн газрын 2021 оны тэтгэлэгт хөтөлбөр Хятадын Засгийн газраас олгодог энэхүү тэтгэлэг нь тус улсад суралцах гадаадын оюутнуудын тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Зөвхөн магистр, докторын зэрэг горилогчид бүртгүүлэх боломжтой. Магистрын зэрэгт гурваас доош, докторт дөрвөөс доош жил тус тус суралцах ба хэлний хувьд Хятад, Англи хэлний дунд төвшинтэй байхыг шаардаж байна. Харин горилогчийн насны хувьд магистрын зэрэгт 35 наснаас доош, докторын зэрэгт 40 наснаас доош хүн өргөдөл өгөх боломжтой. Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд: – Сургалтын төлбөр – Байр, сурах бичиг – Эрүүл мэндийн даатгал – Сар бүр магистрын зэрэг 3000 юань – Докторын зэрэг 3500 юаний тэтгэлэг тус тус багтжээ. Мөн тэтгэлэгт тэнцэж БНХАУ-ын Ухань хотод ирж суралцагч гадаадын иргэн нь эрүүл мэндийн хувьд сайн байх шаардлагатай гэж заажээ. Сонирхуулахад, Уханийн их сургууль нь БНХАУ-ын шилдэг 10 их сургуулийн жагсаалтад багтдаг аж. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 3. Глобал Ugrad хөтөлбөр 2021 Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн нэг, хоёр, гуравдугаар курсийн оюутнуудад өөрийн сурч буй мэргэжлээрээ АНУ-ын их дээд сургуулийн багш, сурагчидтай хамт суралцаж, сургалтын системтэй танилцах боломжийг олгох зорилттой оюутан солилцооны хөтөлбөр юм. Санхүүжүүлэгч: Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны нэгдүгээр сарын 4-нөөс хоёрдугаар сарын 28 хүртэл Хөтөлбөрт тавигдах үндсэн шалгуур: 1. Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх; 2. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1, 2, 3-р курсийн оюутан байх; 3. 3.0-аас доошгүй голчтой байх; 4.Англи хэлний чадвар сайтай байх (TOEFL IBT 61 эсвэл TOEFL ITP/PBT 500 оноо авах чадамжтай байх); 5. Өргөдөл гаргагч нь 18-24 настай байх; 6. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу. Үргэлжлэх хугацаа: Хөтөлбөр нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд үргэлжилнэ Нэмэлт: Англи хэлний шалгуураас бусад шалгуурт тэнцсэн цөөн тооны оюутнуудад нэг улирлын Англи хэлний сургалтыг санал болгодог ба үүнд орон нутгийн, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бусад онцгой хүндэтгэх шалтгаантай оюутнуудыг хамруулна. Англи хэлний сургалт намрын улиралд явагддаг ба сургалтад хамрагдах шаардлагатай оюутнууд намар АНУ-ыг зорьж хэлний сургалтад хамрагдсаны дараагаар хөтөлбөрөө хаврын улирлаас эхлүүлнэ. Иймд эдгээр оюутнуудын хөтөлбөр жилийн хугацаатай байна. Тэтгэлэгт дараах зүйлс багтах болно: Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно); Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авна; Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана; Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө; Аяллын тэтгэмж: ;Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмж олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.   4. Сэтгүүлчдийг дэмжих Elizabeth Neuffer тэтгэлэг хөтөлбөр Сэтгүүлч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр, БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг, Нидерландын The Hague их сургуулийн тэтгэлэг, хууль болон шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг оюутныг дэмжих хөтөлбөр, Wells Mountain сангийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүд тус тус зарлагдсаныг хүргэж байна. Тус тэтгэлэг нь хүний эрх болон шударга нийгмийн дуу хоолой болох хүсэлтэй эмэгтэй сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой. Хөтөлбөрт хамрагдсанаар MIT-гийн олон улс судлалын төвд сургалт авч, The Boston Globe, The New York Times зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад дадлага хийх боломжтой. Хэрхэн бүртгүүлэх вэ: CV илгээнэ Тус тэтгэлэгт хамрагдах хүсэлтэйгээ байгаагаа илэрхийлэх Нийтлүүлж байсан нийтлэл Хоёр тодорхойлох захидал Хөтөлбөр хаана хэрэгжих вэ: International woman’s media foundation (IWMF) буюу олон улсын эмэгтэйчүүдийн хэвлэл мэдээллийн сантай хамтран хэрэгждэг энэ хөтөлбөрт хамрагдсанаар Кэмбриж дэх MIT-гийн олон улс судлалын төвд сургалтад хамрагдаж, хүний эрх, шударга ёсны талаарх академик мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, судалгаа хийнэ. Elizabeth Neuffer тэтгэлэгт хөтөлбөр үргэлжлэх хугацаа: Тус хөтөлбөр нь намраас хавар хүртэл 7 сарын хугацаанд үргэлжилнэ. Хөтөлбөрийн эхэнд болон төгсгөлд сургалт орно. Тэтгэлэгт хөтөлбөрт юу багтах вэ: Ирж буцах хоёр талын зардал, амьдрах байр, хоол, нийтийн тээврээр зорчих зардал, эрүүл мэндийн даатгал зэргийг багтаана. Дадлагын хугацаанд цалин олгохгүй. АНУ-аас бусад улсын иргэн бол визний хураамжийг өөрөө төлнө. Эдгээрээс бусад төрлийн зардлыг хөтөлбөрт хамрагдагсад өөрсдөө даана. Хөтөлбөрт хамрагдагсад гэр бүлтэйгээ ирж болох болно. Гэхдээ IWMF амьдрах байрны зардал болон виз авахад батлан даахгүй. Материал хүлээн авах эцсийн хугацаа: Хоёрдугаар сарын 28 Шалгуур: Хүний эрх, шударга ёсны төлөө ажилладаг, ажиллах сонирхолтой сэтгүүлч байна Гурваас дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх. Англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн байна. Аль ч улсын иргэн материалаа илгээх боломжтой. Бүртгэл эхлэх хаагдах хугацаа: 2020 оны хоёрдугаар сарын 14-27-ны хооронд хүлээн авна. Дэлгэрэнгүйг мэдээлэл болон онлайн өргөдлийг веб сайтаас аваарай.   5. CSC 2020-2021 БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр Эрдмийн зэрэг: Бакалавр, магистр, доктор Энэ тэтгэлэгт хамрагдсанаар БНХАУ-ын 274 судалгааны институтэд дээд боловсрол эзэмших боломжтой. Тэтгэлэг юуг багтаах вэ: Бакалаврын зэрэг эзэмшиж буй оюутнуудад сард 2500 юанийн тэтгэлэг олгоно, сургалтын төлбөр, сурах бичиг, дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө. Магистрын зэрэгт суралцахаар бол сард 3000 юанийн тэтгэлэг олгоно. Мөн сургууль, байрны төлбөрөөс чөлөөлнө. Докторын зэрэгт сурахаар бол сарын 3500 юанийн тэтгэлэг олгохоос гадна сургууль болон байрны төлбөрийг даана. Элсэлтийн хураамжаас чөлөөлөхгүй. Шаардагдах материал: Тодорхойлох захидал хоёр ширхэг Эзэмшсэн мэргэжлийн үнэмлэх, диплом, дүнгийн хуулбар зэрэг бичиг баримтын баталгаажуулсан хуулбар CSC тэтгэлгийн онлайн өргөдөл бөглөх Магистрын түвшний оюутнууд сургалтын төлөвлөгөө Доктороор сурахаар бол судалгааны ажлын санал, төлөвлөгөө Англи эсвэл Хятад хэлний оноо Хятадын их сургуулийн багшийн урилгатай бол давуу тал болно. Хэрхэн бүртгүүлэх вэ: CSC-тэтгэлгийн сайтад бүртгэл үүсгэх. Онлайн өргөдлийг үнэн зөв бөглөж, шаардагдах материалын хамт илгээнэ. Хэрэв та сургуулиа сонгосон

“Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд өргөдөл хүлээн авч байна.

        “Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд өргөдөл хүлээн авч дуусахад зургаан өдөр үлдлээ. Та бүхэн доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Амжилт хүсье! Эх сурвалж: https://bit.ly/2YzzPZa

Голомт банк “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа

           Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр хэрэгжүүлдэг “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлаж байна. Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг олгох, чанартай боловсрол эзэмшиж, эх орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжих зорилгоор Голомт банк 2003 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөр нь зөвхөн тэтгэлэг, урамшуулал олгоод  зогсохгүй оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа, дадлага хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодгоороо давуу талтай. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт оюутан залуусын санал бодол, хүсэл зорилгыг илэрхийлэх, өөрийгөө нийгэмд нээн харуулах боломж олгосон нээлттэй контент бүтээх шалгуур тавьж буйгаараа онцлогтой. Дотоодын их, дээд сургуулийг 2022-2023 онд төгсөх оюутнууд “We are Gen Z”  сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлыг видео бичлэг, подкаст, эсээний аль нэг төрлийг сонгон илэрхийлж болох бөгөөд сургуулийн болон дүнгийн тодорхойлолт бас хэрэгтэй. Хүсэлтийг 10-р сарын 4-нөөс 17-ны өдрийг дуустал хүлээн авах ба сонгон шалгаруулалт 10-р сарын 18-наас 27-ны хооронд явагдана. Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч байгууллагын хувьд Голомт банк уг хөтөлбөрөөрөө дамжуулан залуу үеийн хүсэл мөрөөдөл, дуу хоолойг сонсохыг эрмэлздэг бөгөөд одоогийн байдлаар 15 салбарын 50 гаруй их, дээд сургуулийн 1,400 оюутанд нэг тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар: 1.    https://student.golomtbank.com хаягаар орж, анкетыг бүрэн бөглөх “We Are Gen Z” сэдвийн хүрээнд доорх асуултуудаас хоёрыг сонгон, чөлөөт контент бэлтгэн хавсаргах Миний хобби Миний мөрөөдлийн ажлын байр Банкны ирээдүйн талаарх миний төсөөлөл Дижитал банк миний бодлоор Контентийн хэлбэр: Эсээ бичлэг Видео бичлэг Подкаст Сонгон шалгаруулалтын үе шат: Анкет + бүтээлийн шалгаруулалт Бүлгийн ярилцлага Ганцаарчилсан ярилцлага Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг hr@golomtbank.com хаяг болон 7575-1111 /1705/, /1706/, /1665/ утсанд холбогдон авах боломжтой.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг

         Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр сум, хороо бүрийн шилдэг хүүхдэд орон нутгийн хөгжлөө түүчээлэхээр Ерөнхийлөгчийн илгээлтээр гадаадад суралцах тэгш боломж олгох болон олон улсын олимпиадад амжилттай оролцогчдод Ерөнхийлөгчийн нэрэмжит урамшуулал олгох, олон улсын болон улсын олимпиадын бэлтгэл, сорилд хүүхэд бүрийн оролцох боломжийг нээх цахим дэд бүтэц, олон улсын медальт байр шалгарсан хүүхэд дэлхийн шилдэг 100-д багтах их, дээд сургуульд суралцах урилга хүлээн авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртэх боломжтой болсон Зарлигуудын талаар хийсэн мэдээлэлтэй танилцаарай. Ирэх жилээс Залуу зохион бүтээгч нэвтрүүлэг Ерөнхийлөгчийн ивээл доор дахин зохион байгуулагдах болно. Эх сурвалж: “Сүлд” хөтөлбөр #MNB #МонголынМэдээ