27 ОРНЫ 500 ГАРУЙ МОНГОЛ СУДЛААЧ ЧУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал Төрийн ордонд нээлтээ хийлээ. Анх 1959 онд зохион байгуулсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн их хурлаас үүдэлтэй энэхүү их хурал нь нэгэн жарны түүхтэй бөгөөд хүйтэн дайн, даяарчлал, нийгмийн шилжилт, цар тахал зэрэг түүх нийгэм, улс төрийн янз бүрийн цаг үеийг туулан амжилттай зохион байгуулагдсаар өнөөдөр XII их хурлаа хийж байна. Энэ удаагийн Монголч эрдэмтний их хуралд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаач оролцож, монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг, утга зохиол, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа шинжилгээнийхээ үр дүнг хэлэлцүүлнэ. Монгол судлал дэлхий дахинаа эрчимтэй хөгжихийн хэрээр монголчууд бидний үүх түүх, өв соёлын тухай үнэн бодит мэдлэг мэдээлэл хүн төрөлхтний хүртээл болж, Монгол Улсын нэр хүнд, монгол үндэстний нэгдмэл үнэт зүйл улам бүр өсөн бэхжиж байгаа юм. Өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд монгол судлалын чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулж буй 23 төв, хавсарга байдлаар судалгаа эрхэлж буй 20 төв, нийт 43 төв, салбар үйл ажиллагаа эрхэлж байна. Цаашид монголч эрдэмтдийг гадагш алдах урсгал буюу “brain drain”-ыг сааруулж, “brain gain” болгон хувиргах, гадаадад буй эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг буй болгоно гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан илтгэлдээ онцлов. Цаашид Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүждэг залуу монгол судлаачдад зориулсан сургалт, ахисан төвшний сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг буй болгож, олон улс дамнасан залуу судлаачдын сүлжээ, хамтын нийгэмлэгийг бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллахаар төлөвлөж байна. “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болж буй энэ удаагийн их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж буй. Тус хурал нь 6 салбар хуралдаанаас бүрдэнэ.

ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XII ИХ ХУРАЛ ПҮРЭВ ГАРАГТ ЭХЭЛНЭ

ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XII ИХ ХУРАЛ ПҮРЭВ ГАРАГТ ЭХЭЛНЭ.       1959 оноос эхлэн Олон Улсын Монголч Эрдэмтний Их хурлыг 5 жилд нэг удаа Монгол Улсад тогтмол зохион байгуулдаг болсон. Нэг удаагийн хуралд дунджаар 30-аад орны 400 орчим эрдэмтэд оролцдог. Олон Улсын Монголч Эрдэмтдийн Их хурал нь оролцогчдынхоо тоогоор ч, хэлэлцэх асуудлын цар хүрээгээрээ ч, тогтмолжсон байдлаараа ч дэлхийн өөр аль ч оронд энэ чиглэлээр болдоггүй том хурал юм. Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлд 2023 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн Их Хурлыг БШУЯ, ЕТГ, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж байна. 12 дугаар их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” нэрийн дор Монголын нүүдэлчдийн түүх, уламжлал, монгол хэл, утга зохиол, нийгэм-эдийн засаг, улс төр, гадаад, дотоод ертөнц, соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг онцлон анхаарна. Их Хурал таван салбар хуралдаантай. Салбар 1. Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд Салбар 2. Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе Салбар 3. Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз Салбар 4. Монголын гадаад ертөнц ба харилцаа Салбар 5. Монголчуудын соёл: уламжлал ба шинэчлэл Хурлын эхний захиаг 2023 оны 4 дугаар сарын 24-нөөс эхлэн 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 36 улсын 650 гаруй доктороос дээш зэрэгтэй монголч эрдэмтдэд түгээсэн. Их Хуралд 20 орны 307 эрдэмтэд илтгэлтэй. Их Хурлын нээлтэд гадаад, дотоодын 750 гаруй оролцоно. Мөн энэ удаагийн Их хурал нь монгол судлалын залуу үеийг дэмжин Залуу Монгол судлаач дэд салбарыг докторын түвшний судлаач нарт бий болгож, нийт 59 залуу монгол судлаачид илтгэл тавина.

Монгол хэл бичгийн дахин шалгалт

2023 оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2023 оны 08-р сарын 02-ны 09:00 цагт эхэлж, 2023 оны 08-р сарын 11-ний өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна. Монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй болно. Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай. Мөн та бүхэн дараах утсаар нэмэлт зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. 8071-9498, 8063-9498

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРТ ИЛҮҮТЭЙ АНХААРНА

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРТ ИЛҮҮТЭЙ АНХААРНА Сүүлийн үед сургалт эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон, нэгдэж нийлсэн их, дээд сургуулиуд бие даан элсэлт зохион байгуулж байна гэх мэдээлэл цахим орчинд тархаж байна. Мэдээллийн мөрөөр тухайн сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд хяналт хийхэд зөрчил илрээгүй болно. Хууль, журам зөрчиж элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан, суралцагчийг төөрөгдүүлэн элсэлт хийсэн тохиолдолд хуульд заасан үндэслэлээр хариуцлага тооцно. 2022 оны 06 дугаар сараас хойш нийт 27 их, дээд сургуулийн сургалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоод байна. Мөн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн 1293 хөтөлбөр хүчингүй болгож сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөс хассан, нэгдэж нийлсэн сургуулийн хөтөлбөрийн давхардлыг арилгаж тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосон. Энэ оны 9 дүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд салбарын хяналт, шалгалт хийнэ. Олон улсын хэмжээнд их сургуулийн эрэмбэ тогтоодог Times Higher Education (THE) байгууллагатай хамтран Монгол Улсын нийт их, дээд сургуулийн эрэмбэ чансаа тогтоох ажил үргэлжилж байна. 9 дүгээр сард их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг олон нийтэд мэдээлнэ. Дээд боловсролын тухай хуулиар 2 жил тутам их сургуулийн эрэмбэ чансааг тогтоон олон нийтэд ил тод мэдээлж байна.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА:

1. Дотоодын зээл тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Боловсролын болон эдийн засаг, статистик бизнес менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн. Мэргэжлээрээ 2-оос дээш жил, төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай Асуудалд дүн шинжилгээ хийх, төлөвлөх, тайлагнах чадвартай Мэдээллийн технологийн сүүлийн үеийн программ хангамж, техникийг хэрэглэх чадвартай байх; Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвар эзэмшсэн байх 2. Санхүүгийн хэлтсийн дарга-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, татвар, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй Төр, боловсрол, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил, Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, Асуудал шийдвэрлэх, чадвартай Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх 3. Ерөнхий нягтлан бодогч-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Төр, боловсрол, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн Ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил ажилласан байх, эсвэл санхүү, төрийн сангийн газар, хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, Асуудал шийдвэрлэх, чадвартай Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх 4. Мэдээлэл технологийн мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Сүлжээний инженер, программ хангамж, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил, Төрийн албанд 1-ээс доошгүй жил ажилласан байх График дизайны програм дээр ажиллах чадвартай байх Дотоод сүлжээний мэдлэгтэй байх БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА

1. Дотоодын зээл тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: ➡️Боловсролын болон эдийн засаг, статистик бизнес менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй ➡️Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн. ➡️Мэргэжлээрээ 2-оос дээш жил, төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай ➡️Асуудалд дүн шинжилгээ хийх, төлөвлөх, тайлагнах чадвартай ➡️Мэдээллийн технологийн сүүлийн үеийн программ хангамж, техникийг хэрэглэх чадвартай байх; ➡️Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвар эзэмшсэн байх 2. Санхүүгийн хэлтсийн дарга-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: ➡️Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, татвар, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй ➡️Төр, боловсрол, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн ➡️Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил, Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх ➡️Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, Асуудал шийдвэрлэх, чадвартай ➡️Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх 3. Ерөнхий нягтлан бодогч-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: ➡️Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй ➡️Төр, боловсрол, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн ➡️Ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил ажилласан байх, эсвэл санхүү, төрийн сангийн газар, хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх ➡️Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, Асуудал шийдвэрлэх, чадвартай ➡️Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх 4. Мэдээлэл технологийн мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: ➡️Сүлжээний инженер, программ хангамж, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй ➡️Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил, Төрийн албанд 1-ээс доошгүй жил ажилласан байх ➡️График дизайны програм дээр ажиллах чадвартай байх ➡️Дотоод сүлжээний мэдлэгтэй байх БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: ➡️ Төрийн албан хаагчийн анкет; ➡️ Иргэний үнэмлэхийн хуулбар; ➡️ Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 ✉️И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn 🏫Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар

БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/

БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/ Нэг. Тавигдах шаардлага • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж төгссөн Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+) • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй) • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны) • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны) • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо: • Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 3 оюутан, магистрын түвшний сургалтад 4, докторын түвшний сургалтад 1 оюутан Нэр дэвшигчид Болгарын их, дээд сургуулийн жагсаалт, сургуулийн рейтенгийн системтэй дор дурдсан холбоосоор, болгар, англи хэлээр танилцан, суралцах сургууль, мэргэжилээ сонгох боломжтой. Үүнд: http://rvu.mon.bg, https://rvu.nacid.bg/home) ,болон https://rsvu.mon.bg/rsvu4/#/). Гурав. Бүртгэл БҮРТГЭЛ 2023 ОНЫ 7 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРӨӨС 8 ДУГААР САРЫН 18-НИЙ ӨДРИЙН 17:30 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА. https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг: Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд: • Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө. • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх/; • Элсэлтийн Ерөнхий шалгалтын батламж, Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх • Бүгд Найрамдах Болгар Улсын их, дээд сургуулиас олгосон болгар хэлний мэдлэгийн тухай баримт бичиг – хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангид суралцах нэр дэвшигчдэд хамаарна. • Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол эсвэл Англи хэлээр 500 дээш үгтэй байх/; • Гадаад паспортын хуулбар; • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг; • БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу. • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/ Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу. Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд • Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө. • Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалт нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх; • Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулгын хамт байх; • Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол эсвэл Англи хэлээр 600 дээш үгтэй байх/; • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргана) • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг; • БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу. • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/ Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу. Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу. Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 7012-0939 дугаараас тус тус лавлана уу. Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү. Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна. Анхааруулга: Монголын талаас нэр дэшүүлсэн нэр дэвшигчийг хүсэлтээ илэрхийлсэн Болгарын их, дээд сургуультай хүлээн авах талаар зөвшилцөх бөгөөд гаргасан шийдвэр нь эцсийнх байх ба энэ талаар гомдол гаргах эрхгүй болно.                     МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА

СУРГАЛТЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Боловсрол болон эдийн засаг, статистик бизнес менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн. Мэргэжлээрээ 2-оос дээш жил, төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай Асуудалд дүн шинжилгээ хийх, төлөвлөх, тайлагнах чадвартай Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвар эзэмшсэн байх БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА

ДОТООДЫН ЗЭЭЛ, ТЭТГЭЛЭГ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Боловсрол болон эдийн засаг, статистик бизнес менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн. Мэргэжлээрээ 2-оос дээш жил, төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай Асуудалд дүн шинжилгээ хийх, төлөвлөх, тайлагнах чадвартай Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвар эзэмшсэн байх БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар

БНСУ-ЫН ЧҮНЧОНЬ МУЖ МОНГОЛ ОЮУТНУУДЫГ СУРАЛЦАНГАА АЖИЛЛАХ БОЛОМЖООР ХАНГАНА

БНСУ-ЫН ЧҮНЧОНЬ МУЖ МОНГОЛ ОЮУТНУУДЫГ СУРАЛЦАНГАА АЖИЛЛАХ БОЛОМЖООР ХАНГАНА БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү болон Чүнчонь мужийн амбан захирагч Ким Ён Вон нартай уулзлаа. Уулзалтаар мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мэргэшсэн ажилтан бэлтгэх чиглэлээр санал солилцлоо. Чүнчонь муж нь далайд гарцгүй, аж үйлдвэр, нано технологи, болон мэдээллийн технологи өндөр хөгжсөн газар юм. Нийт 17 их, дээд сургууль тус мужид үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуульд суралцах 30-50 монгол оюутныг суралцангаа ажиллах боломжоор хангахаар тохиролцлоо. Оюутнууд нь сард 1-1.5 сая воны цалин авах боломжтой. Цаашлаад сурсан мэргэжил, ажлын дадлага туршлагадаа тулгуурлан старт ап компани байгуулахад лэмжлэг үзүүлэх боломжтой гэлээ. Мөн Монголын их, дээд сургуулиудтай 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны ажил хийх хүсэлтэй байгаагаа ноён амбан захирагч уулзалтын үеэр илэрхийлсэн. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого болон саяхан Улсын Их Хурлаар батлагдсан Боловсролын багц хуулийн талаар зочдод товё мэдээлэл өгсөн. БНСУ-тай боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр бүх талаар хамтран ажиллах боломжтойг онцоллоо.