“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2026” ҮЗЭСГЭЛЭН
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг боловсролын салбарыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгож “БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан боловсролын салбарын хамгийн том арга хэмжээ болох “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2026” үзэсгэлэн 16 дахь удаагаа “МИШЭЭЛ ЭКСПО” олон улсын үзэсгэлэнгийн танхимд 2026 оны 04 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус үзэсгэлэнгийн хүрээнд боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, салбарын хөгжлийн өнөөгийн түвшинг олон нийтэд таниулах, ирээдүйн боловсролын чиг хандлагыг тодорхойлох, сурагчдад мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энэхүү арга хэмжээнд Боловсролын зээлийн сан (БЗС) оролцож: Оюутны хөгжлийн зээл Тэтгэлэгт хөтөлбөрүүд Санхүүгийн дэмжлэгийн боломжууд Холбогдох журам, нөхцлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллана. Үзэсгэлэнд 60 гаруй их, дээд сургуулиуд оролцож, элсэлтийн мэдээлэл, сургалтын хөтөлбөр, тэтгэлгийн боломжийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирж, сургуулиуд болон БЗС-тай биечлэн уулзан мэргэжил, боловсролын зөв сонголт хийхийг урьж байна. ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОГЧИД: Салбар хариуцсан төрийн байгууллагууд Улсын их, дээд сургуулиуд Коллеж, сургалт үйлдвэрлэлийн төвүүд Олон улсын сургалтын төв, зуучлалын байгууллагууд
Боловсрол 2026 экспо
ТӨВ АЙМАГТ БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН Бид аяллаа үргэлжлүүлсээр дөрөв дэх аймагтаа хүрэлцэн ирлээ! 1500 гаруй сурагчид, эцэг эх, асран хамгаалагчидтайгаа уулзан, дотоод гадаадын 90 орчим их, дээд сургууль, боловсролын байгууллагууд нэгдэж, ирээдүйгээ тодорхойлох чухал боломжийг хүүхэд, залуучууддаа нээж байна. Мэдээлэлтэй байвал боломж ойрхон Боломжийг ашиглавал ирээдүй тод Боловсрол 2026 экспог Төв аймгийн Засаг дарга, ЗДТГ, Боловсролын газар зохион байгуулж урилга ирүүлсэнд талархаж байна.
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН МЭДЭЭЛЭЛ
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 6000 гаруй хүүхдийн оролцоог хангасан гадаад дотоодын 90 орчим их, дээд сургууль, боловсролын байгууллагууд оролцсон БОЛОВСРОЛЫН ӨДӨРЛӨГТ оролцлоо. Манай байгууллагын мэдээлэл МОНГОЛ ОРОН ДАЯАР явагдаж байгаа тул хүүхэд, залуучууд өргөнөөр оролцоорой! БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ, ТА АЛДАЖ БОЛОХГҮЙ! Амжилт гэдэг санамсаргүй олддог зүйл биш, харин мэдээлэлтэй, зорилготой, тууштай алхсан хүний гар дээр ирдэг үр дүн юм. Өнөөдөр сонссон нэг зөв мэдээлэл маргааш таны амьдралын чиглэлийг өөрчилж чадна. Сонголтоо хийхдээ бусдыг дагах биш, өөрийн мөрөөдөл, чадвар, хүсэлдээ тулгуурлаарай. Боломжийг хүлээх биш, өөрөө хайж, ашиглаж чаддаг хүн л ирээдүйгээ бүтээдэг. Боловсрол бол зүгээр нэг диплом биш — энэ бол таны үнэ цэнэ, таны эрх чөлөө, таны ирээдүйн баталгаа юм. Ирээдүйгээ өнөөдрөөс эхэл. Шийдвэрээ ухаалгаар гарга. Боломжийг бүү алд. Хүүхдүүддээ боломжийг атгуулж байгаа Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатар болон ЗДТГ, Боловсролын хэлтсийн хамт олонд баярлалаа.
“БОЛОВСРОЛЫН ЦОМ 2026” спортын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Боловсролын салбарын харьяа байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Боловсролын цом–2026” олон төрөлт спортын тэмцээн 2026 оны 3 дугаар сарын 21–29-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнийг Боловсролын зээлийн сан болон Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хамтран зохион байгуулж, нийт 7 байгууллагын 267 тамирчин оролцон шатар, дартс, боулинг, волейбол, сагсан бөмбөг гэсэн 5 төрлөөр өрсөлдлөө. 🏆 ТЭМЦЭЭНИЙ ҮР ДҮН ♟ Шатар 🥇 Боловсролын үнэлгээний төв🥈 Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн🥉 Боловсролын яам 🎯 Дартс 🥇 Боловсролын яам🥈 Боловсролын үнэлгээний төв🥉 Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл 🎳 Боулинг 🥇 Боловсролын мэдээллийн технологийн төв🥈 Боловсролын үнэлгээний төв🥉 Боловсролын яам 🏐 Волейбол (эрэгтэй) 🥇 Боловсролын мэдээллийн технологийн төв🥈 Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн🥉 Нийслэлийн боловсролын газар 🏐 Волейбол (эмэгтэй) 🥇 Боловсролын үнэлгээний төв🥈 Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн🥉 Боловсролын яам 🏀 Сагсан бөмбөг (эрэгтэй) 🥇 Боловсролын мэдээллийн технологийн төв🥈 Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл🥉 Боловсролын үнэлгээний төв 🏀 Сагсан бөмбөг (эмэгтэй) 🥇 Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл🥈 Нийслэлийн боловсролын газар🥉 Боловсролын зээлийн сан🏅 БАГИЙН НИЙЛБЭР ДҮН🥇 I байр – 🏆 “Боловсролын цом 2026” аварга👉 Боловсролын үнэлгээний төв🥈 II байр👉 Боловсролын яам🥉 III байр👉 Боловсролын мэдээллийн технологийн төв Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт байгууллага, тамирчид болон дэмжин ажилласан ивээн тэтгэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💪 Ирэх жил илүү өргөн хүрээнд дахин уулзацгаая! 📊 Дэлгэрэнгүй оноо: www.sport.edu.mn/score
Хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв
Өнөөдөр АНУ-ын Southeast Missouri State University-ийн төлөөлөгчид болох Олон улсын бизнесийн хөтөлбөрийн захирал, доктор Жеймс Л. Колдуэлл (Ph.D.), мөн Олон улсын боловсрол, үйлчилгээний гүйцэтгэх захирал Кевин Тимлин (Ed.D.) нар Боловсролын зээлийн сангийн гадаад хөтөлбөрүүдтэй танилцлаа. Уулзалтын үеэр тус сургуулийн үйл ажиллагаа, сургалтын чиглэл, олон улсын оюутанд зориулсан боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Түүнчлэн сургуулийн удирдлагууд Монгол Улсын “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” хөтөлбөрийг онцгойлон сонирхож, уг хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг АНУ-д суралцах нөхцөл, боломжийн талаар санал солилцсон байна. Энэхүү уулзалт нь хоёр талын боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх, монгол оюутнуудын гадаадын их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо.
“БОЛОВСРОЛ 2026” өдөрлөг
“БОЛОВСРОЛ 2026” өдөрлөгт Дархан-Уул аймгийн Насан туршийн боловсролын төвийн хамт олны урилгаар оролцож, Боловсролын зээлийн сангийн хөтөлбөр, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ажлын албаны дарга М.Төртогтох танилцууллаа.Тус өдөрлөг нь ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад дээд боловсрол эзэмших боломж, санхүүгийн дэмжлэгийн талаарх бодит мэдээллийг хүргэх зорилготой зохион байгуулагдсан юм.Өдөрлөгт нийт 500 орчим сурагч, эцэг эх, асран хамгаалагчид оролцож, Боловсролын зээлийн сангаас хэрэгжүүлж буй дотоод болон гадаадын их, дээд сургуульд суралцах боломж, тэтгэлэг, зээл, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал зэрэг олон талт мэдээллийг сонирхон сонсож, идэвхтэй оролцлоо.Мөн оролцогчдын зүгээс гаргасан асуултад тус сангийн мэргэжилтэнүүд хариулж, сурагчид ирээдүйн мэргэжил сонголт болон боловсролын санхүүгийн дэмжлэгийн талаар бодит ойлголт, зөв мэдээлэл авах боломж бүрдсэн үр дүнтэй өдөрлөг боллоо.Ийнхүү тус өдөрлөг нь сурагчид болон эцэг эхчүүдэд боловсролын боломж, төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаар мэдээлэл түгээж, ирээдүйн боловсролын зорилгоо тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
Сургалт, уулзалт зохион байгуулагдлаа.
Боловсролын зээлийн сангийн Пүрэв гарагийн ээлжит мэдээллийн цагаар даатгалын салбарын талаар мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой сургалт, уулзалт зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Ард даатгал ХХК-ийн Даатгалын ерөнхий менежер П.Эрхбаяр, Даатгалын менежер Г.Дэлгэрцэцэг нар оролцож, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан юм. Сургалтын үеэр оролцогчдод автомашины даатгал, эрүүл мэндийн даатгал, мөн хувь хүн болон байгууллагад зориулсан бусад төрлийн даатгалын ач холбогдол, хэрэгцээ, хамрах хүрээ, нөхцөл журмын талаар танилцуулга хийв. Ялангуяа автомашины даатгал нь эрсдэлийг бууруулах, даатгуулагч болон даатгагч талуудын эрх ашгийг хамгаалах чухал хэрэгсэл болохыг онцолсон байна. Мөн эрүүл мэндийн даатгал нь иргэдийг гэнэтийн өвчин, эмчилгээний зардлын дарамтаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлдэг талаар мэдээлэл өглөө. Арга хэмжээний үеэр оролцогчид даатгалтай холбоотой сонирхсон асуултуудаа асууж, мэргэжилтнүүдээс бодит жишээ, зөвлөгөө аван харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөсөн юм. Энэхүү уулзалт нь даатгалын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын ач холбогдлыг таниулахад чухал ач холбогдолтой боллоо.
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ЗАРЛАЖ БАЙНА
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРЫГ ЗАРЛАЖ БАЙНА:-Ерөнхий нягтлан бодогч– Материал хүлээн авч дуусах хугацаа 2026 оны 3-р сарын 12 15:00 цаг хүртэл– Ажлын ярилцлага хийх хугацаа 2026 оны 3-р сарын 13 Хаяг: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо,13 дугаар хороолол, Чагдаржавын гудамж 32/2,Сав плаза оффисын 11 давхар Боловсролын зээлийн сан
Ажлын албаны дарга иргэдийг хүлээн авч уулзалт хийж байна
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга иргэдийг биечлэн хүлээн авч уулзан, зээл, тэтгэлэг болон зээлийн эргэн төлөлттэй холбоотой тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсож ярилцлаа. Тус уулзалтын хүрээнд иргэд сонирхсон асуултдаа тодорхой, ойлгомжтой хариулт авч, шаардлагатай мэдээллээ шууд эх сурвалжаас нь авах боломж бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийлэв. Мөн удирдлагатайгаа нүүр тулан уулзаж, санал бодлоо чөлөөтэй солилцсон нь үр дүнтэй болсныг онцоллоо. Ажлын албаны дарга иргэдийн гаргасан санал, шүүмжлэл нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, нээлттэй уулзалтыг тогтмол зохион байгуулах бодлого баримталж буйгаа илэрхийллээ.
САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Боловсролын зээлийн сангаас XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг угтан тус сангаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаа хүлээн авч дурсамж яриа, зөвлөгөөг нь сонсож, санал солилцож хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.Ахмад ажилтнууд Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.