АНУ-ын шилдэг их сургуулиудыг төлөөлөн ажилладаг U.S News and Global Education байгууллагатай Боловсролын Зээлийн Сан оюутан суралцагчдыг Америкийн нэр хүндтэй их сургуулиудад суралцуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тус ажиллагааны хүрээнд ЖИГЖИДСҮРЭНГИЙН АНУЖИН нь Чикагогийн Иллинойсын Их Сургуульд Компьютерын Ухааны бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт суралцах урилга, визээ хүлээн авлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллага нь дараах боломжийг тус оюутанд олгож байгаа юм. Үүнд:            АНУ-ын сургуулиудын элсэлтийн шалгалт SAT/ACT шалгалт өгөхгүйгээр Иллинойсын их сургуульд суралцах эрхээ авсан. Иллинойсын их сургуулиас жил бүр 10.000$- тэтгэлэгт хамрагдах эрх олгосон урилга хүлээн авсан. Сургуульд элсэх өргөдөл, бүртгэлийн хураамж төлөхгүйгээр Иллинойсын их сургуулийн бакалаврын хөтөлбөрт бүртгүүлж, шалгаруулалтад орсон. Тодорхойлолт, эссэ, бичгийн материал шаардаагүй. 100 гаруй томоохон компаниудад цалинтай дадлагын ажил хийх боломж олгох талаар тусгайлан тэмдэглэсэн урилга хүлээн авсан. Ж.Анужин нь IELTS 6.5 оноотой(4 ур чадварын нэг нь 6.0 онооноос доош 5.5 байсан учраас ACADEMIC ACCELERATOR PROGRAM (түвшин ахиулах хөтөлбөр)-т 1 улирал сууж хэлний түвшингээ сайжруулсны дараа үндсэн хөтөлбөртөө орж суралцах юм.. Оюутан Ж. Анужиндаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе! Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ.

ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ЖИЛ БҮР ЗАРЛАДАГ ЧЕВНИНГИЙН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЖЭЭ

ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ЖИЛ БҮР ЗАРЛАДАГ ЧЕВНИНГИЙН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЖЭЭ Их Британийн Засгийн газраас жил бүр зөвхөн #Мастерийн (Бакалавр, PhD биш) 1 жилийн тэтгэлгийг зарладаг. Дэлхий даяар Chevening Scholarships хөтөлбөрт өргөдөл ирүүлсэн олон мянган залуусаас тухайн улс дахь #АнглийнЭСЯ сонгон шалгаруулалт явуулдаг болно. ОНЛАЙН БҮРТГЭЛ ЭХЛЭХ ХУГАЦАА: 2021 оны 08 сарын 03 ОНЛАЙН БҮРТГЭЛ ХААГДАХ ХУГАЦАА: 2021 оны 11 сарын 03 2021 оны 11 сарын дундуур Эхний шатны шүүлт явагдана. 2021 оны 12 сард Тэтгэлгийн хорооноос болзол хангасан өргөдөл гаргагчдыг тодруулна. 2022 оны 1, 2 сард Ярилцлагын шалгалтанд орох өргөдөл гаргагчдын жагсаалтыг гаргана. 2022 оны 3-5 сард Ярилцлага Улаанбаатар хот дахь Английн ЭСЯ-нд явагдана. 2022 оны 6 сард Ярилцлагын шалгалтын дүнг танилцуулна. 2022 оны 7 сарын 13-нд Тэнцсэн өргөдөл гаргагчид суралцах эрхийн урилгаа авна. 2022 оны 9-10 сард Хөтөлбөр эхэлнэ. Тавигдах Шаардлагууд -Зөвхөн нэг жилийн #МАСТЕРЫН хөтөлбөрт олгогдоно. -Хөтөлбөрөө дуусгаад 2 жилийн дотор эх орондоо эргэж ирэх нөхцөлийг зөвшөөрөх – Бакалаврын голч оноо 3,0 ба түүнээс дээш – 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай. /үүнд хагаас цагаар болон сайн дурын ажил хийсэн бол тооцогдоно/ – 2022 оны 7 сарын 13-нд Англи хэлний тавигдах шаардлагыг хангасан байх /IELTS 6.5 оноо, TOEFL IBT 79 оноо/ 2020 онд Их Британийн Засгийн газар олон улсын манлайлагч 1500 оюутнуудад Chevening-ийн тэтгэлгээр 100 гаруй Их дээд сургуулийн 14,000 орчим хөтөлбөрт суралцах боломжийг олгосон байна. https://www.chevening.org/scholarships/application-timeline/?fbclid=IwAR08f0FoPSkZlEpRr2-x2jBpbPjku_XFA9dkD15o54ICh33BUMtV3pJMTQY

9 САРЫН 1-НД ТАНХИМЫН ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ

2021-2022 оны хичээлийн жилийг хэрхэн эхлүүлэх талаар засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргалаа. Энэ хичээлийн жилд: -1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд -854 сургуульд 718.817 сурагч -75 МСҮТ-д 40.165 суралцагч -88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана. Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья. Эх сурвалж: БШУЯ – https://www.meds.gov.mn/post/70923

Дипломын лавлагаа

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн иргэд, санхүүжилтийн үлдэгдэл төлбөр болон дипломын мэдээллээ дараах холбоосоор орж регистрын дугаараа оруулж харна уу!  

АНУ-ын шилдэг их сургуулиудыг төлөөлөн ажилладаг  U.S News and Global Education байгууллагатай хамтран ажиллахаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичигт 2021 оны 06 сарын 09-нд гарын үсэг зурлаа.

АНУ-ын шилдэг их сургуулиудыг төлөөлөн ажилладаг  U.S News and Global Education байгууллагатай хамтран ажиллахаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичигт 2021 оны 06 сарын 09-нд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагын төлөөлөн ажилладаг АНУ-ын шилдэг их дээд сургуульд бакалавр, магистрын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудад дараах боломж, давуу тал бий болох юм. Албан ёсны IELTS, IBT шалгалт өгөөд өндөр оноо авч чаддаггүй тул суралцах хүсэлтэй сургуулийнхаа англи хэлний шалгуурт нийцдэггүй, шалгалтын 200$ төлж шалгалтад орох боломжгүй төлбөрийн чадвар муутай оюутнуудад Itep, Duolingo, Versant шалгалтуудыг цахимаар үнэ төлбөргүй өгөх, англи хэлний шалгуурт нийцэх АНУ-ын сургуулиудын элсэлтийн шалгалт SAT/ACT шалгалт өгөхгүй шалгуурт нийцэх Бакалаврын оюутнууд тухайн суралцаж байгаа сургуулиасаа 6,000-30,000$- тэтгэлэгт хамрагдах Магистрын оюутнууд тухайн суралцаж байгаа сургуулиасаа 000-5.000$ тэтгэлэгт хамрагдах Сургуульд элсэх өргөдөл, бүртгэлийн хураамж төлөхгүй Тодорхойлолт, эссэ, бичгийн материал шаардахгүй 120 гаруй томоохон компаниудад цалинтай дадлагын ажил хийх боломжтой Хэлний чадвар муутай суралцагчид хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдаад үндсэн мэргэжлийн ангидаа элсэн орох Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын дараах их сургуулиудын бакалавр, магистрын хөтөлбөрт оюутнууд элсэн орох боломжтой.  Үүнд: University of Utah University of Illinois at Chicago University of the Pacific University of Kansas Cleveland State University University of Massachusetts Boston University of South Carolina Adelphi University Gonzaga University Auburn University American University University of Dayton Louisiana State University University of Mississippi Auburn University of Montgomery

Бидний зочноор Амарбаярын Билгүүн уригдан ярилцлага өгснийг та бүхэнд хүргэж байна.

Та өөрийгөө товч танилцуулна уу?      Нэр, боловсрол, сурч байгаа сургууль, мэргэжил    Сайн байна уу, намайг Амарбаярын Билгүүн гэдэг. Ерөнхий боловсролоо Монгол Тэмүүлэл лаборатори сургуульд сурж төгсөн, одоо Беркли дэх Калифорний их сургуульд өгөгдлийн ухаан, эрх зүйн чиглэлээр суралцаж байна. Та ямар зэрэг олгох хөтөлбөрт хамрагдаж байгаа вэ? Бакалаврын хөтөлбөр. Дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутныг санхүүжүүлэх Монгол Улсын Засгийн газрын 271-р тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 78-р зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 70-р тогтоолын дагуу Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр суралцаж байна. Та яагаад гадаадад сурахаар шийдсэн бэ? Сурахад нөлөөлсөн гол хүчин зүйлс юу байсан бэ? Дэлхийн шилдэг их сургуульд суралцана гэдэг салбар салбартаа нэр хүндтэй, чадварлаг профессоруудаар хичээлээ заалган, дэлхийн эргэн тойрноос хүсэл тэмүүлэл, чадвараараа үнэлэгдэн тэнцсэн оюутнуудын дунд хичээллэнэ гэдэг хувь хүний хувьд ч, академик талаасаа ч тэр маш том боломж юм. БЗС-ийн тэтгэлэг, сургалтын зээлд хамрагдах боломжийн талаар хаанаас мэдээлэл авсан бэ? Боловсролын зээлийн сангийн хамт олон тэтгэлгийн тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байх тал дээр сайн ажилладаг гэж боддог. Бакалаврын зээлийн талаар анх legalinfo.mn сайтаас олж мэдэж байсан бол жил бүр зохион байгуулагддаг гадаад дотоодын их сургуулийн танилцах өдөрлөгүүдэд зээлийн талаар биечлэн асуух, зөвлөгөө авах боломж гарч байсан. Боловсрол, шинжлэх ухааны яамны веб сайт, Боловсролын зээлийн сангийн веб сайт, цахим сүлжээн дээр ч мэдээлэл нь тогтмол тавигддаг байсан нь намайг эртнээс тус тэтгэлэгт бэлтгэх боломжийг олгосон. (Энэ хавар дээр дурдсан байгууллагуудын веб сайт шинэчлэгдэхтэй зэрэгцэн өмнөх онуудын зээлийн мэдээ устсан байсан. Гэхдээ web.archive.org ашиглан үзэх боломжтой.) Сургалтын зээлд хамрагдахын тулд хэрхэн, хэр удаан бэлдсэн бэ? Өмнө нь БЗС-ийн сургалтын тэтгэлгийн талаар мэдээлэлтэй байсан тул дэлхийн шилдэг их сургуульд тооцогддог их сургуулиуд руу голлон өргөдлөө илгээсэн. Хүссэн их сургуульдаа тэнцсэн тухайгаа мэдсэн даруйдаа тэтгэлэгт хамрагдах материалаа бэлтгэж эхэлсэн. Сонгон шалгаруулалтад бэлтгэх үйл явцад манай сургуулийн төгсөгч нар, сургалтын менежер, найз нөхөд, БЗС-ийн хамт олон гээд олон хүн тусалсан болохоор амжилттай тэтгэлгээ авсан гэж боддог. БЗС-ийн санхүүжилтээр суралцах сонгон шалгаруулалтад ороход юуг анхаарах вэ? Судалгаа сайн хийх хэрэгтэй. БЗС-ийн санхүүжилтын талаар мэдээлэл, хууль эрх зүйн талаар нухацтай уншиж, асууж тодруулах зүйл гарвал БЗС, БШУЯ гэх мэт баталгаатай эх сурвалжтай холбогдох хэрэгтэй. Саяхан цахим сүлжээнд бакалаврын зээлийн талаар үнэн худал төрөл төрлийн мэдээлэл цацагдсан. Олон нийтэд шуугиан тариад байсан Монгол Улсын Засгийн газрын 70-р тогтоолыг л гэхэд анхааралтай уншвал бакалаврын чиглэлээр суралцах оюутны тэтгэлэгт эрүүл мэндийн даатгал, номын сангийн хураамжийг нэмж багтаах бидэнд маш хэрэгтэй заалт байсан шүү дээ. Манай үеийнхэн зохиогчийн эрхийн зөрчилтэй хууль бус киноны сайтын хаягийг олохдоо гаргууд сайн мөртлөө өөрийн боловсролд хэрэгтэй мэдээллээ болохоор олж чадахгүй, олсон мэдээллээ бүрэн уншиж ойлгохгүйгээр нийгэмд ташаа ойлголт төрүүлэхийг харах туйлын харамсалтай байсан. Дэлхийн шилдэг их сургуульд багтдаг их сургууль гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Times Higher Education World University Rankings (https://www.timeshighereducation.com/world-university-rankings/2021/world-ranking/) болон Academic Ranking of World Universities (http://www.shanghairanking.com/rankings/arwu/2020) жагсаалтын эхний 100-т эрэмбэлэгддэг их сургуулийг хэлдэг. Хэрвээ сонгосон мэргэжил чинь Монгол Улсын Засгийн газраас тодорхойлсон Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтад багтдаггүй бол тус 2 жагсаалтын эхний 20-т багдаг их сургуульд тэнцэж байж БЗС-ийн зээлийн сонгон шалгаруулалтад хамрагдах эрхтэй болно. Мөн гадаадын их сургуулиуд руу ямар нэг зуучлалын газраар биш өөрөө хувиараа өргөдөл илгээвэл зүгээр юм шиг санагдсан. Та сургууль сонголт хийхдээ ямар үзүүлэлтүүдийг авч үзсэн бэ? Шалтгаан 1 Миний суралцахыг хүсч байгаа мэргэжлийн сургалт тус их сургуульд хэрхэн явагддаг, хэрвээ тус их сургуульд сурвал ямар боломж бололцоо надад олдох вэ гэдгийг бодолцож үзсэн. Жишээлбэл Беркли дэх Калифорний их сургуулийн хувьд Цахиурын хөндийтэй ойролцоо байрладаг тул АНУ-ын технологийн тэргүүлэх компаниудад дадлага туршлага хуримтлуулах боломжтой гэж үзсэн. Мөн Times Higher Education, Academic Ranking of World Universities дээр шилдэг их сургуулийн жагсаалтаас гадна мэргэжлийн чиглэл бүрт тэргүүлэх их сургуулиудын жагсаалтыг гаргадаг. Шалтгаан 2 Их сургууль болгон өөрийн гэсэн түүх соёлтой байдаг. Берклигийн хувьд АНУ-ын нийгэм улс төрийн томоохон хөдөлгөөнүүд төрөн гарч байсан, эрх чөлөө, тэгш байдал, прогрессив үзэл санааны түүчээ болсон газар гэж хэлж болно. Түүнчлэн Ivy League-н сургуулиудтай дүйцэх боловсролыг ар гэрийн хөрөнгийн бололцооноос үл хамааран хүн бүрт тэгш олгох зорилттой, АНУ-ын тэргүүлэх их сургууль дунд гэр бүлээсээ анх удаа их сургуульд суралцаж буй оюутны тоо, цөөнх үндэстний төлөөлөл хамгийн ихтэй гэдэг нь миний хувийн үзэл баримтлалтай яв цав таарсан юм. Сурч байгаа эрдэм мэдлэг, туршлагаасаа хуваалцана уу? Гадаадын боловсролын тогтолцоо, онцлогийг Монголын боловсролын өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулж тайлбарлах боломж байна уу? Заах арга барил нь оюутныг сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх, “хайрцагнаас тэлж сэтгэх”- д сургадаг гэж хэлж болно. Жишээлбэл шугаман алгебрийн хичээл дээр зураг боловсруулах алгоритмд матриц яаж ашиглагддаг, Google-н хайлтын систем веб хуудас хэрхэн эрэмбэлдэг талаар үзсэн бол электроникийн хичээл дээр эсэргүүцэгч, конденсатор ашиглан touchscreen бүтээсэн нь биднийг онол практик яаж холбогддогийг ойлгоход тус болсон. Харин эдийн засгийн хичээл дээр өөр өөр онол, загварчлалын талаар үзэхдээ дан ганц цаад утга санааг нь тайлбарлаад зогсохгүй тус бүр юунд яаж ашиглагддаг, яаж буруугаар ойлгогдох аюултай гэдгийг ч мөн заасан ба АНУ болон дэлхийн өөр өөр эдийн засгийн кейсүүд дээр тогтмол ажилласан нь хичээлийн төгсгөлд дан ганц эдийн засгийн мэдлэгтэй болоод зогсохгүй эдийн засагч шиг сэтгэж сурахад тусалсан гэж хэлж болно. Мөн гадаадын их сургуульд нэгнээсээ хуулах, шударга бус байдлаар өөртөө давуу тал үүсгэхийг хатуу хориглодог бөгөөд хуулаад баригдсан тохиололд дүнгийн хуулган дээрээ арилгах боломжгүй бүртгэлтэй болохоос эхлээд их сургуулиас хөөгдөх хүртэл арга хэмжээ авагддаг бөгөөд энэ нь дан ганц шалгалтан дээр бус гэрийн даалгавар, бие даалт гээд их сургуулийн бүх ажилд хамаардаг. Таны суралцаж төгссөн улсын болон сургуулийн онцлог, давуу тал нь юу вэ? Беркли дэх Калифоний их сургууль нь 1868 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн шинжлэх ухаан, технологийн хөгжилд манлайлсаар ирсэн. Үелэх системийн 16 элемэнтийг манай сургуульд нээж байсан ба анхны цөмийн зэвсэг, CRISPR ген өөрчлөх технологи, хумхаа өвчний вакцин гэх мэт дэлхийг өөрчилсөн шинжлэх ухааны маш олон ололт манай сургуульд хийгдэж байсан. Берклигийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн 97 атомын дугаартай элемэнтийг беркли гэж нэрлэсэн байдаг. 110 Нобелийн шагналтан, 207 Олимпийн медальтан манай сургуулиас төрж байсан ба Apple, Tesla, Intel гэх мэт Цахиурын хөндийн хамгийн амжилттай компаниуд ч манай сургуулиас гараагаа эхэлж байсан. Та өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд суралцахыг хүсэж байгаа Монголын залуучуудад сургууль сонголт, мэргэжил сонголт, хамгийн гол нь сурах бэлтгэлийг хэрхэн хангах тухай зөвлөгөө өгнө үү? Амьдрах зардал

АЖЛЫН ЗАР

БШУЯ-ны Боловсролын зээлийн сан нь НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНДАА таныг урьж байна. Үүнд: “Мэдээлэл технологийн мэргэжилтэн” -1 Ажлын байранд тавигдах шаардлага: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх Програм хангамжийн мэргэжилтэй Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно. Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчийн анкет Иргэний үнэмлэхний хуулбар Мэргэжлийн дипломны хуулбар 3,5х4,5 хэмжээтэй цээж зураг 2 хувь Материал хүлээн авах: хугацаа: 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн материалыг хүлээн авч байна. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордон 2 давхар Утас: 7004 7009, 99188711

Бидний зочноор АНУ-ын University of Missouri-д Эрүүл мэндийн удирдлага, менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, төгсөгч Б.Болортуяа уригдан ярилцсныг та бүхэнд хүргэж байна.

Та өөрийгөө товч танилцуулна уу?      Нэр, боловсрол, мэргэжил –  Б.Болортуяа, хүний их эмч, дүрс оношлогооны эмч мэргэжилтэй Одоо эрхэлж буй ажил – АШУҮИС-ийн Монгол Японы Эмнэлэгт Эрсдэлийн удирдлагын албаны дарга Та ямар сэдвээр эрдмийн зэрэг, цолоо хамгаалсан бэ? – Эрүүл мэндийн удирдлага, менежмент Таны гадаадад сурахаар шийдсэн зорилго?      Сурахад нөлөөлсөн гол хүчин зүйлс юу байсан бэ? – Өөрийн хүсэл тэмүүллээр мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн салбарын хөгжлөөс суралцах, гэр бүлийн маань дэмжлэг зэрэг олон хүчин зүйлс нөлөөсөн. БЗС-ийн тэтгэлэг, сургалтын зээлд хамрагдах боломжийн талаар хаанаас мэдээлэл авсан бэ? – Ер нь энэ талаар өмнө нь сонсож байсан, БШУЯ-ны сайтаас мэдээлэл авсан. Тухайн үед мэдээлэл, зарлалаас нь хоцорчихвий гээд өдөр бүр сайт руу нь орж шалгадаг байсан. Тэгээд зар тавигдсаныг хараад маш их баярлаж материалаа бүрдүүлж эхэлсэн. Сургалтын зээлд хамрагдахын тулд хэрхэн, хэр удаан бэлдсэн бэ? – Би АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд, дараа нь резидентэд суралцаж төгссөнөөс хойш төрийн байгууллагад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаад АНУ руу магистрын зэрэг хамгаалахаар явсан. АНУ-д 1 жил хэлний бэлтгэлдээ суралцаж төгсөөд магистрын хичээлээ эхлүүлэх улиралдаа БЗС-ийн сонгон шалгаруулалтад онлайнаар бүх материалаа бэлдэж орсон. Тэр үед Монголд байсан миний дүү болон гэр бүлийнхэн маань их тусалсан. БЗС-ийн санхүүжилтээр суралцах сонгон шалгаруулалтад ороход юуг анхаарах вэ? БЗС-ийн санхүүжилтээр суралцаж төгсөхөд ямар ч хүнд нээлттэй хамгийн гол нь өөрсдөө тавигдаж буй шаардлагаа хангасан, цаашид суралцаж мэргэших мэргэжлээ мөн суралцах сургуулиа сонгосон байх хэрэгтэй. Миний хувьд мэргэжил сонголт их чухал гэж боддог. Эмчээр суралцаж төгсөөд ажиллаж байгаад, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах сонирхолтой, бодлогын төвшинд ажиллах зорилготой байсан болохоор эрүүл мэндийн удирдлагаар магистрт сонгон суралцаж төгссөн. Эрүүл мэндийн салбар маш чухал салбар, одоо манай Монголд энэ чиглэлээр мөн бакалавр, магистраар сургалт явагддаг болсон. Та сургууль сонголт хийхдээ ямар үзүүлэлтүүдийг авч үзсэн бэ? Шалтгаан 1 – Суралцах мэргэжлийн сонголт, тухайн сонгосон чиглэлээр магистрын хөтөлбөртэй, сургуулийн түүх, сургалтын чанар зэргийг харсан. Манай сургууль 1905 онд байгуулагдсан, 110 жилийн түүхтэй том сургууль. Шалтгаан 2 – Миний суралцаж төгссөн сургууль АНУ-ын яг төв муж, цагаачид багатай, тэнд яг л сургуульд суралцаж төгсөх оюутнуудад зориулагдсан хот, муж, сургууль байгаа, сургалтын төлбөр харьцангуй боломжийн. АНУ—ын баруун болон зүүн эргийн хотуудад өртөг маш өндөр, сайн шилдэг сургуулиуд нь төлбөр өндөртэй, амьдрах хотууд нь өртөг өндөртэй байдаг. Тэр бүхнийг судалж үзсэн. Сурсан эрдэм мэдлэг, туршлагаасаа хуваалцана уу?      Гадаадын боловсролын тогтолцоо, онцлогийг Монголын боловсролын өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулж тайлбарлах боломж байна уу? – Одоо өөрчлөгдсөн л байх, АНУ-д анх оюутан болоод очиход Монголд миний оюутан байх үетэй харьцуулахад нилээн ялгаатай санагдсан. Боловсролын систем нь тоонд биш чанарт анхаардаг, хүүхдийг анх сургуульд орсон цагаас нь бие даалт гэдэг зүйлийг маш сайн сургадаг. Багаасаа аливаа зүйлийг бие дааж судлаад сурчихсан тохиолдолд оюутан болоод суралцахад асуудал байдаггүй. Мөн АНУ-д зуны сургалтууд тогтмол явагддаг. Дунд сургууль бол хүүхдийг зуны амралт чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх хүүхэд хөгжүүлэх тал дээр нь анхаарч 5-10 төрлийн зуны сургуулийг бүх улсын болон хувийн сургуулиуд хүүхдүүдэд хуваарь гарган санал болгодог. Хүүхдүүд явахгүй дан гэртээ ч амралтаа өнгөрөөх боломжтой. Харин оюутнууд бол зун хичээлээ судалснаар сургуулиа богино хугацаанд суралцаж төгсөх боломж олгодог. Энэ маш таалагдаж байсан. Манай тэндэхийн монгол оюутнууд бүгд л зун тогтмол 1-2 хичээл авч зуныг үр дүнтэй өнгөрүүлдэг. 3 хичээл авахаар арай ачаалал нь ихдээд байгаа харагддаг. Манайх дунд сургууль ч бай дээд боловсрол ч бай өөрчлөлт хийж хөгжүүлэх бол сургалтын тогтолцоо, агуулга, орчин гээд бүгдийг нь цогц байдлаар өөрчилмөөр санагддаг. Бидний үеийн 10-н жилийн сургууль одоо 12 жил болсон боловч сургалтын агуулга, орчин нь багш нарын заах арга барил яг л хуучнааараа байгаа юм шиг санагддаг. Одоо үеийн монгол оюутнууд өөрчлөгдсөн байж магадгүй л юм. АНУ-д ажил хийддэггүй нэг ч оюутан бараг байхгүй дээ, бүгд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийнэ. Оюутны кампусдаа гадаад оюутнууд 7 хоногт тодорхой цагаар ажиллах эрхтэй байдаг. Тэндхийн оюутнууд мөн кампуст болон кампусаас гадуур бүгд л ажил хийдэг. Мөн маш спортлог, энгийн амьдралыг чухалчилдаг. Таны суралцаж төгссөн сургуулийн онцлог, давуу тал нь юу вэ? АНУ-ын  онцлог гэвэл хүн бүр л мэдэж байгаа, аль ч салбарт тэргүүлж явдаг, тиймдээ ч тэнд төгсөлтийн дараах боловсрол эзэмшсэндээ маш сэтгэл хангалуун байдаг. Мөн манай сургуулийн онцлог гэвэл мужийн их сургууль, 115 жилийн түүхтэй, хэдийгээр мужийн хүн амын хувьд дийлэнх нь цагаан арьстан америкууд байдаг ч яг сургууль маань, сургуулийн кампус маш даяаршлагдсан /diversity/ соёлтой. Мөн АНУ-ын бүх их дээд сургуулиуд өөрсдийн гэсэн билэг, тэмдэг, лого, өнгөтэй байдаг. Манай сургуулийн лого хүрэн баавгай, өнгө нь улаан хүрэн өнгө /maroon/. Таны ажил ба амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ? Их л өөрчлөлтүүд гарсан. Ер нь харж байхад гадаад улс оронд урт хугацаанд хүн сурч, амьдарснаар их зүйлийг мэддэг. Яг тухайн улсынхаа нийгэм, соёлын онцлогыг маш сайн мэдэрч, сайн зүйлээс нь суралцдаг. Ажлын хувьд төгссөн мэргэжлийнхээ дагуу одоо монголдоо ирээд Монголын анхны их сургуулийн эмнэлэгт мэргэжлээрээ ажиллаж байна. АНУ-д Их сургуулийн эмнэлгүүд нь маш шалгуур өндөртэй, мундаг эмнэлгүүд байдаг. Манай эмнэлэг ч тийм л эмнэлэг болох зорилготой ажиллаж байгаа. Мөн маш их зүйлсийг суралцаж байна. Миний мэргэжлийн онцлог бол тасралтгүй суралцах байдаг, анх 16 настай 10-р ангиа төгсөөд Анагаахад оюутан болсон. Тэрнээс хойш суралцсаар л байна. Одоо АШУҮИС-ийн докторант. Та өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд суралцахыг хүсэж байгаа Монголын залуучуудад сургууль сонголт, мэргэжил сонголт, хамгийн гол нь сурах бэлтгэлийг хэрхэн хангах тухай зөвлөгөө өгнө үү? Амьдрах зардал – Амьдрах зардал, өртөг АНУ-ын аль муж, хот гэдгээсээ шалтгаалж ялгаатай байдаг. Би дээр хэлсэн энэ сургуулийг сонгох болсон нэг шалтгаан маань манай муж, хотын өртөг бусад өндөр өртөгтэй мужуудтай харьцуулахад харьцангуй боломжийн. Манайх гэр бүлээрээ байдаг болохоор 2 бедроом буюу монголынхоор 3 өрөө байр түрээслэж амьдарч байсан. Сарын түрээс 900 доллар. (Энэ нь дундаж өртөг үүнээс ч хямд байдаг) Манайхтай ижил байрыг жишээ нь Калифорни болон ДС орчимд 3000 орчим доллараар түрээслэнэ. Хоол хүнсний тухайд гайгүй асуудалгүй. Ер нь АНУ-д ямар нэг байдлаар ажиллаад л байвал амьдраад л байна, хүний хөдөлмөрийг бодитоор үнэлдэг улс. Хичээлийн хажуугаар ажил хийх боломж – Тогтоосон цагийн лимитээр кампусд ажиллах боломжтой. Түүнийгээ хэрэгцээндээ зарцуулаад амьдрах бүрэн боломжтой. Хичээлийн төлөвлөлтийг хэрхэн хийх тухай – Хичээлийн төлөвлөлтийг магистр, докторын оюутнуудыг удирдагч багш нь чиглүүлж өгдөг. Миний хувьд манай удирдагч багш яг миний