2023 ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ.

2023 ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ. Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаараарай Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал 1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг 2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ 3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/ 4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг энэ өдрүүдэд сонгон шалгарууллаа.

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг энэ өдрүүдэд сонгон шалгарууллаа. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг • Голч дүн • Хэлний оноо • Сургуулийн эрэмбэ • Бичиг баримтын бүрдэл • Эсээ бичвэр • Ярилцлага зэрэг үзүүлэлтээр шалгуулагчдыг дүгнэж бүртгүүлсэн 133 суралцагчийг эрэмбэлсэн байна. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажилласан эсэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг нягтлахаар хөндлөнгийн хяналтын баг ажиллаж байна. Хяналтын багийн дүгнэлт гарсны дараа буюу 2023.06.12-ны Даваа гарагт сонгон шалгаруулалтын дүнг эцэслэн зарлах болно.

МЭДЭЭЛЭЛ

Дэлхийн шилдэг 50-д эрэмбэлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авч, 2023 оны сонгон шалгаруулалтад оролцож суурь шаардлага хангасан иргэдийн үнэлгээг дараах зургаас харна уу. Таныг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 12.00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн спортын танхимд зохион байгуулагдах “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-нд хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна. Үнэлгээнд оролцогч нь 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт бэлэн байх ба гадаад улсаас оролцох иргэдэд цахим холбоосыг тус үнэлгээг зохион байгуулахаас 1 өдрийн өмнө цахим шуудангаар илгээнэ. Шалгаруулалтад оролцсон суралцагчдын бүртгэлтэй и-мэйл хаягаар мэдээлэл хүргүүлсэн болно.

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг энэ өдрүүдэд сонгон шалгарууллаа.

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг энэ өдрүүдэд сонгон шалгарууллаа. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг • Голч дүн • Хэлний оноо • Сургуулийн эрэмбэ • Бичиг баримтын бүрдэл • Эсээ бичвэр • Ярилцлага зэрэг үзүүлэлтээр шалгуулагчдыг дүгнэж бүртгүүлсэн 133 суралцагчийг эрэмбэлсэн байна. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажилласан эсэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг нягтлахаар хөндлөнгийн хяналтын баг ажиллаж байна. Хяналтын багийн дүгнэлт гарсны дараа буюу 2023.06.12-ны Даваа гарагт сонгон шалгаруулалтын дүнг эцэслэн зарлах болно.

“НЭГДЬЕ” соён гэгээрүүлэх аян

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүгэл” ажиллагааг дэмжин Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг “НЭГДЬЕ” соён гэгээрүүлэх аяныг улс орон даяар эхэлсэнтэй холбоотой Авлигын эсрэг “НЭГДЬЕ” соён гэгээрүүлэх аянд нэгдэж байна. #НЭГДЬЕ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “РОСНЕФТЬ” НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургууль болон Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 9 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна. Нэг. Мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага 1.1. И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан; 1.2. Москвагийн олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 4 оюутан тус тус суралцуулна. 1.3. Тавигдах шаардлага Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно. Үүнд: • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа; • ОХУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа; • ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн; • Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа. Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг 2.1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон болон ОХУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд суралцагчид: • Цахим өргөдөл; • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт; • Дүнгийн хуулбар /голч дүнтэй/; • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; • Иргэний үнэмлэхийн хуулбар; • Бүртгэлийн хураамж төлсөн баримт. 2.2. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагч, төгсөгчид: • Цахим өргөдөл; • Суралцаж буй сургуулийн албан бичиг; • Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсхүл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт; • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; • Дүнгийн хуулбар /голч дүнтэй/; • Иргэний үнэмлэхийн хуулбар; • Бүртгэлийн хураамж төлсөн баримт. 2.3. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид: • Цахим өргөдөл; • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт; • Шалгалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг; • Иргэний үнэмлэхийн хуулбар; • Бүртгэлийн хураамж төлсөн баримт. Гурав. Бүртгэл Шалгалтад оролцох иргэд 2023 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 9-ний өдрийн 12.00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны https://scholarship.esis.edu.mn цахим хуудаст хандан шинээр эрх нээн бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана. Бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100900016401 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга хэсэгт “ОХУ, Роснефтийн тэтгэлэг” гэж бичнэ. Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно) Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул аль болох эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 14.00-17.00 цагийн хооронд 75772727 дугаар утасаар холбогдож авах боломжтой. Дөрөв. Сонгон шалгаруулалт Сонгон шалгаруулалтыг дараах 4 хэсэгт хуваан дүгнэнэ. Үүнд: 1. Баримт бичгийн бүрдүүлэлт – Баримт бичгийг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэн эсэх, сурлагын дүнгийн жагсаалт дахь орос хэл, нийгмийн ухаан, химийн хичээлийн дүн, голч оноог харгалзан үнэлнэ. 2. Орос хэлний шалгалт: 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт орос хэлний ерөнхий түвшин тогтоох шалгалт авах бөгөөд шалгалтад оролцох иргэд 08.40 цагт ГХЯ-ны төв хаалга дээр иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. 3. Орос хэлний шалгалтад тэнцсэн иргэд дараах шалгалтад орох бөгөөд шалгалт болох хугацааг жич зарлах болно. – И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургуульд бүртгүүлсэн иргэд хими, математик /орос хэлээр/; – Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд бүртгүүлсэн иргэд нийгмийн ухааны мэдлэгийн тест /орос хэлээр/-ийн шалгалт. 4. Ярилцлагын шалгалт – Шалгалтын комиссын гишүүдээс тавьсан асуултад оновчтой, тодорхой хариулж буй эсэх, суралцахаар сонгосон мэргэжлийн хүрээнд судалгаа хийсэн байдал болон шалгалтад оролцогчийн хандлага, бусадтай харилцах харилцааны ур чадвар бусад ерөнхий үнэлгээ зэргийг үнэлнэ. Ярилцлагын шалгалтыг орос хэлээр авна. Ярилцлагын өмнөх оноог 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Гадаад харилцааны яамны http://www.mfa.gov.mn/ цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтад оролцох иргэн урьдчилан тохирсон цагийн дагуу ирж оролцоно. Шалгалтын нийлбэр дүнгээр жагсаалтад дурдагдсан эхний 9 иргэн сонгон шалгаруулалтад тэнцсэнд тооцогдож, И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургууль болон Москвагийн олон улсын харилцааны их сургуулиас тус бүр зохион байгуулах онлайн ярилцлагад орох эрхтэй болно. Тав. Элсэлтийн шалгалттай холбоотой гомдол, хариуцлага Иргэн шалгалтын дүн, шалгалттай холбоотой бусад асуудлаарх гомдлоо тухайн шалгалтын явцад болон нэгдсэн дүнг зарласнаас хойш 24 цагийн дотор Шалгалтын комисст хандаж гаргах бөгөөд Шалгалтын комисс хянан үзэж, хариу өгнө. Дурдсан хугацаа өнгөрснөөс хойш гомдлыг хүлээн авахгүй. Баримт бичгээ дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн болон хугацаандаа ирүүлээгүй иргэдийг шалгалтад оруулахгүй. Түүнчлэн, шалгалтын явцад бусдаас дэмжлэг авсан, бусдын бүтээлийг хуулж ашигласан, худал мэдээлэл өгсөн, зарлагдсан хугацаанаас хоцорсон болон бүртгэл, шалгаруулалтын үед тавьсан бусад нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол шалгалтаас хасна. Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны 70120939, Гадаад харилцааны яамны +51 262516, +51 261832 утсаар авч болно.

ОЛИМПИАДЫН БОДЛОГЫГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ҮНЭЛЛЭЭ

World Scientific хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “The Physics Educator” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээс Азийн физикийн олимпиадын зохион байгуулах хороонд захидал ирүүллээ. Захидалд Монгол улсад зохиогдсон энэ жилийн Азийн физикийн олимпиадад тавигдсан бодлогуудад дэвшүүлсэн асуудлууд нэн сонирхолтой шинэлэг болсныг дурьдаад эдгээр бодлогод хөндөгдсөн физикийн үзэгдэл юмсын талаар тус сэтгүүлд өгүүлэл бичиж нийтлүүлэх урилга ирүүлжээ. Азийн физикийн олимпиадын Академик хороо энэ жилийн олимпиадад зориулж онолын 3, туршлагын 2 бодлого дэвшүүлж олон орны багш сурагчдын хүч авьяасыг сорьсон. Тус бодлогуудыг бүрэн бодоход нийт 50 оноо авахаар байсан боловч хамгийн өндөр оноо авсан сурагч 33.5 оноог авсан юм. Олимпиадын хаалтын ажиллагааны үеэр Азийн физикийн олимпиадын ерөнхийлөгч Проф. Л.Ч.Квэк энэ удаагийн даалгаврууд физикийн маш сонирхолтой асуудлуудыг дэвшүүлсэн амаргүй хүнд бодлогууд байсныг мөн онцолсон. Оролцогч сурагч, багш нарт эдгээр бодлогуудыг гүйцээж бүрэн бодох, тэнд дэвшүүлсэн асуудлуудыг цаашид гүнзгий судалж ойлгохыг уриалж байв. Аливаа олимпиадын түвшин чансааг түүнд дэвшүүлсэн бодлогуудын чанараар дүгнэдэг бөгөөд энэ удаа манай физикчид Олимпиадынхаа нэр хүндийг амжилттай хамгаалж чадлаа.

ДОТООДЫН ТЭТГЭЛГИЙН ХОЁРДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ ДУУСЛАА👇

Ерөнхий сайдын нэрэмжит дотоодын шилдэг суралцагчдад олгох “Шинэ Сэргэлт-Шинэ Мянган” тэтгэлгийн хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт 3 өдөр үргэлжилж дууслаа. Тэтгэлэг горилогчид “Алсын хараа 2050-Шинэ сэргэлтийн бодлогод миний оролцоо” сэдэвт эсээ бичиж, илтгэлээ танилцууллаа. Үндсэн шүүгчдээс гадна Монгол Улсын 6 их дээд сургуулийн багш нар шүүгчээр уригдан ажиллаж, оюутнуудын эсээ болон илтгэлтэй танилцсан юм. #ШинэСэргэлт #шинэмянган #ТЭТГЭЛЭГ

ДЭЛХИЙН ШИЛДЭГ 50 СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАХ 2 ДАХЬ ШАТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ МАРГААШ БОЛНО

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг 2023 оны 04 сарын 11-ний өдрөөс 05 сарын 11-ний өдрүүдэд бүртгэсэн. Бүртгэлийн хугацаанд 133 иргэн материалаа ирүүлсэн байна. Тэднийг эхний шатны шалгаруулалтад хамруулж дуусаад байна. Өөрөөр хэлбэл бичиг баримтын бүрдэл буюу гадаад хэлний оноо, сургуулийн эрэмбийг нягталж дууссан. Мөн бүртгүүлэхдээ ирүүлсэн эсээ бичлэгийг нэг бүрчлэн уншиж оноожуулсан байна. Дээрх шалгуурын дараа 93 иргэн хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцохоор тунаж үлдээд байна. Тэдний ярилцлагын шатны шалгаруулалт маргааш буюу 2023.05.30-ны өдөр МУБИС-ийн 201, 205 тоотод өглөө 09:00 цагт эхэлнэ. Энэ үйл явцыг сурвалжлах боломж нээлттэй.

“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРТ АНХ УДАА 1500 ОЮУТАН ХАМРАГДАЖ БАЙНА

“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРТ АНХ УДАА 1500 ОЮУТАН ХАМРАГДАЖ БАЙНА Оюутан цэрэг хөтөлбөрийг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд энэ хавар оюутнуудтай уулзах үеэр залуучуудын гаргаж тавьсан 10 асуудлын нэг нь оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлт байсан юм. Холбогдох судалгааг хийж, засгийн газрын шийдвэр гаргаснаар 160 оюутан хамрагдах байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн. Энэ жилийн оюутан цэрэг хөтөлбөрийн бас нэг давуу тал нь залуус E Mongolia системээр дамжуулан бүртгэлд хамрагдсан. 4 мянга гаруй оюутан энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан ч Их, дээд сургуулийн 1 дүгээр курсийн оюутан байх Голч дүн 2,8 бас түүнээс дээш байх Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тэнцсэн байх гэсэн шалгуураар 1500 оюутныг шалгаруулжээ. Шалгарсан оюутнууд 2 сарын туршид онолын хичээлд хамрагдаад дуусаж байна. 6 сараас эхлэн хээрийн бэлтгэлд гарна. Хээрийн бэлтгэл мөн 2 сарын турш үргэлжилнэ. Боловсрол, шинжлэх ухааны болон Батлан хамгаалахын сайд нартай хийсэн уулзалтын үеэр залуус Оюутан цэрэг хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг хүслээ. Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 6500 орчим цэргийн үүрэгтэн бэлтгэгдсэн байна. Энэ хөтөлбөрт хамрагдаад, их дээд сургуулиа төгссөн залуусын 60 хувь нь төрийн албанд ажиллаж байна.