Ажлын албаны дарга иргэдийг хүлээн авч уулзалт хийж байна

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга иргэдийг биечлэн хүлээн авч уулзан, зээл, тэтгэлэг болон зээлийн эргэн төлөлттэй холбоотой тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсож ярилцлаа. Тус уулзалтын хүрээнд иргэд сонирхсон асуултдаа тодорхой, ойлгомжтой хариулт авч, шаардлагатай мэдээллээ шууд эх сурвалжаас нь авах боломж бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийлэв. Мөн удирдлагатайгаа нүүр тулан уулзаж, санал бодлоо чөлөөтэй солилцсон нь үр дүнтэй болсныг онцоллоо. Ажлын албаны дарга иргэдийн гаргасан санал, шүүмжлэл нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, нээлттэй уулзалтыг тогтмол зохион байгуулах бодлого баримталж буйгаа илэрхийллээ.

САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Боловсролын зээлийн сангаас XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг угтан тус сангаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаа хүлээн авч дурсамж яриа, зөвлөгөөг нь сонсож, санал солилцож хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.Ахмад ажилтнууд Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ажлын албаны дарга иргэдийг хүлээн авч уулзалт хийж байна

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга иргэдийг биечлэн хүлээн авч, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсон ярилцаж байна. Энэхүү уулзалт нь байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдтэй шууд харилцаа тогтоох зорилготой юм. Уулзалтад оролцсон иргэд зээл, тэтгэлэг, зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуултад тодорхой, ойлгомжтой мэдээлэл авч байгаагаа онцлов. Мөн удирдлагатайгаа нүүр тулан уулзах боломж бүрдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ажлын албаны даргын зүгээс иргэдийн гаргасан санал, шүүмжлэл нь байгууллагын цаашдын үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтойг тэмдэглэж, ийм төрлийн нээлттэй уулзалтыг тогтмол зохион байгуулна гэдгээ мэдэгдэв.

Онлайн сургалт зохион байгууллаа.

Дархан-Уул аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн албан хаагчдад зориулсан Боловсролын зээлийн сан-гийн үйл ажиллагаа, дотоод болон гадаадын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаар нэгдсэн мэдээлэл олгох онлайн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг нээж Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга М.Төртогтох үг хэлэн, Боловсролын зээлийн сангийн үндсэн чиг үүрэг, их, дээд сургуульд суралцагчдад олгодог санхүүгийн дэмжлэгийн төрөл, хамрах хүрээ, мөн зээл, тэтгэлэг олгохтой холбоотой мөрдөгдөж буй журам, шалгуур нөхцөлийн талаар танилцууллаа. Сургалтын хүрээнд дотоодын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаар ахлах мэргэжилтэн Ч.Гэрэлчимэг, гадаадын зээл, тэтгэлгийн талаар ахлах мэргэжилтэн М.Шинэцэцэг нар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдод зээл, тэтгэлэгт хамрагдах шат дараалал, материал бүрдүүлэлт, хариуцлага, буцаан төлөлтийн зохицуулалт, мөн буцалтгүй тусламжийн онцлог давуу тал зэрэг практик ач холбогдол бүхий мэдээллийг жишээтэйгээр тайлбарлан хүргэлээ. Уулзалтын төгсгөлд Дархан-Уул аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн албан хаагчдын зүгээс тавьсан асуултуудад дэлгэрэнгүй, ойлгомжтой хариулт өгч, уг сургалт нь үр дүнтэй, бодит хэрэгцээнд нийцсэн болохыг оролцогчид онцлон тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаарх мэдээллийг Дархан-Уул аймгийн нийт суралцагчид болон эцэг эхчүүдийн дунд өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэх, хамтарсан сургалт, мэдээллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаар харилцан тохиролцов.

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын ээлжит хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр боллоо

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын ээлжит хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр боллоо. Хуралдаанаар Ажлын албаны даргаас Боловсролын сайдын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шуурхай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлж, цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал, мэдээлэл солилцлоо.

БЗС-ийн ажлын албаны дарга иргэдийг хүлээн авч уулзаж байна.

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга иргэдийг хүлээн авч, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь шууд сонсож байна. Энэхүү уулзалт нь байгууллагын үйл ажиллагааг ил тод байлгах, иргэдтэй шууд харилцах зорилготой юм. Уулзалтад иргэд зээл, тэтгэлэг, эргэн төлөлттэй холбоотой асуултад тодорхой хариулт авч байна. Иргэдийн зүгээс удирдлагатайгаа шууд уулзах боломж бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийлэв. Ажлын албаны дарга иргэдийн санал, шүүмжлэл нь цаашдын ажилд чухал ач холбогдолтойг онцолж, иргэдтэйгээ нээлттэй харилцах уулзалтыг цаашид ч тогтмол үргэлжлүүлэхийг хэллээ.

Боловсролын зээлийн сан цахим гэрээний систем нэвтрүүлэх сургалт зохион байгууллаа

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, гэрээ байгуулах процессыг илүү хурдан, ил тод, үр ашигтай болгох зорилгоор цахим гэрээний системийг нэвтрүүлж, уг системийг ашиглах сургалтыг зохион байгууллаа. Тус цахим шилжилт хэрэгжсэнээр суралцагч, сургууль болон Боловсролын зээлийн сан хоорондын гэрээ байгуулах үйл явц бүрэн цахим хэлбэрт шилжиж, олон шат дамжлага бүхий цаасан ажил хөнгөвчлөгдөхөөс гадна цаг хугацаа, зардлыг үлэмж хэмжээгээр хэмнэх нөхцөл бүрдэж байна. Мөн гэрээ байгуулах, баталгаажуулах бүх үйл явц системд бүртгэгдэн хадгалагдах тул хяналт, ил тод байдал сайжрах, цаасны хэрэглээ буурах зэргээр байгаль орчинд ээлтэй давуу талуудтай юм. Шинэ системийг амжилттай нэвтрүүлэх хүрээнд “Смарт Контракт Монголиа” ХХК-ийн борлуулалт хариуцсан ахлах менежер Б.Элбэгжаргал сургалтыг удирдан явууллаа. Сургалтад БЗС-гийн хэлтсийн дарга нар болон ахлах мэргэжилтнүүд хамрагдаж, цахим гэрээний системийн ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал, гэрээ баталгаажуулах аргачлал, практик хэрэглээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм. Энэхүү сургалт нь албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ системийг бодит ажилд үр дүнтэй ашиглахад чиглэсэн ач холбогдолтой болж, цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүллээ.

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд 2024 оны элсэлтийн шалгалтаар харьяалах сум, хороондоо хамгийн өндөр оноо авч, сонгон шалгаруултад тэнцэн дэлхийн 20 гаруй  улсын их, дээд сургуулиудад  1055 оюутан суралцаж байна. Харамсалтай нь Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан иргэн О.Сийлэгмаа нь энэхүү үйл ажиллагааны талаар илтэд худал мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээн, олон нийтийг буруу мэдээллээр хангаж байна. Иймд Боловсролын зээлийн сангаас холбогдох мэдээллийг баримттайгаар хүргүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын яам, Боловсролын зээлийн сангаас Илгээлт 2100 хөтөлбөрөөр 2024-2025 оны хичээлийн жилд суралцах оюутнуудыг 2024 оны 10 дугаар сард хүлээн авч, тэтгэлгийн мэдээллийг хүргүүлсэн. 2024 оны 06 дугаар сард зохион байгуулагдсан элсэлтийн шалгалтаар сум, хорооноос шалгарсан суралцагчдын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Журам шинэчлэн батлах тухай” 215 дугаар тогтоол батлах тухайн цаг үед дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах болзлоо хангасан байсныг доорх хавсралт мэдээллээс харна уу. Энэхүү санхүүжилтийн баталгааны бичиг нь тухайн суралцагчдыг албан бичигт дурдагдсан их сургуульд суралцах хугацаанд холбогдох зардлыг даахыг баталгаажуулах зорилготой юм. (Илгээлт 2100 хөтөлбөр, Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцах бичгийг хавсаргав.) Боловсролын сайд, Сангийн сайдын хамтарсан “Гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/571/212 тушаалын хоёрдугаар заалтад <<Монгол Улсын засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ын дагуу 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжид хамрагдах болзол хангасан суралцагчидтай энэхүү шинэчлэн баталсан загвараар гэрээ байгуулж, санхүүжилтийн тооцоо хийх ажлыг зохион байгуулж ажиллахыг Боловсролын зээлийн сангийн Ажлын алба /О.Сийлэгмаа/-д даалгасугай>> гэж тодорхой заасан байна. Иймд 2024-2025 оны хичээлийн жилд болзол, нөхцөлөө ханган шалгаруулалтад тэнцсэн дээрх оюутан суралцагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахгүй байх үүднээс өмнөх оны сонгон шалгаруулалтын явцад суралцагчдад урьдчилан танилцуулаагүй гэрээний нөхцөлийг тулгаж шийдвэрлэх нь эрх зүйн хувьд зөрчилтэй юм. Боловсролын сайд, Сангийн сайдын хамтарсан “Гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай”  А/571/212 тушаалын 2 дахь заалтыг үндэслэн холбогдох гэрээг суралцагчдын асран хамгаалагч, батлан даагчидтай өнөөдөр байгуулсан болно. Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас дээрх суралцагчдад цахим сүлжээгээр “өдөртөө багтаан гэрээ хийгдээгүй болон сурлагын дүнгийн шаардлага хангагдаагүй суралцагчдын санхүүжилтийг түр түдгэлзүүлэх болохыг дахин сануулж байна” гэх мэдээллийг эцэг эх асран хамгаалагчдад хүргэж, хясан боогдуулах замаар дарамталж, суралцагчдад сэтгэл санааны гүн хямралд оруулж байсан. Олон нийтийн сүлжээнд өөрийн эс үйлдэхүйг олон нийтэд эерэг болгон харагдуулж, улс төрийн хонжоо хайн төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд ил тод, нээлттэй хүргэж буй байгууллагыг буруутгаж байгааг хуулийн байгууллагад хандан, шалгуулахыг Боловсролын зээлийн сангийн зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Боловсролын зээлийн сан нь төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй, ил тод, нээлтэй үйлчилгээг хүргэж байна. БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2024 оны шалгарсан сурагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчидтэй гэрээ байгуулж байна

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулан дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах зорилготой “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2024 онд шалгарсан сурагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчидтэй гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгох гэрээ байгуулж байна. Тус гэрээ байгуулснаар шалгарсан сурагчид олон улсын нэр хүндтэй их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах сургалтын төлбөр, амьжиргааны зардал болон холбогдох бусад дэмжлэгийг төрөөс хүлээн авах нөхцөл бүрдэж байна. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр нь орон нутаг, нийслэлийн бүх хороодын шилдэг төгсөгчдөд тэгш боломж олгож, дэлхийд өрсөлдөх чадвартай, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хүний нөөцийг бэлтгэх зорилготой урт хугацааны бодлогын чухал хөтөлбөр юм. 2024 оны шалгаруулалтад тэнцсэн сурагчид Монгол Улсад 1 жил бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж АНУ, Их Британи, Канад, Герман, БНСУ зэрэг 16 орны тэргүүлэх их, дээд сургуулиудад суралцаж байгаа бөгөөд сургалтаа амжилттай төгссөний дараа Монгол Улсад мэдлэг, ур чадвараа ашиглан ажиллах үүрэг хүлээнэ. Цаашид Боловсролын зээлийн сангаас гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, тэтгэлэгт хамрагдсан сурагчдын суралцах нөхцөл, амжилтыг тогтмол дэмжин ажиллах юм.

БЗС сонгон шалгаруулалтын системийн үйл ажиллагаа, сайжруулалтын талаар уулзалт хийлээ.

Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын системийг хөгжүүлсэн Дижитал Кредит ХХК-тай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад БЗС-ийн ажлын албаны дарга М.Төртогтох, Дижитал Кредит ХХК-ны захирал Д.Болор-Эрдэнэ, БЗС-ийн Цахим хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Баянмөнх нар оролцов. Уулзалтаар 2025 оны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан явц, уг үйл ажиллагаанд ашигласан цахим системийн ажиллагаа, хэрэгжилтийн туршлага, мөн сонгон шалгаруулалтын үеэр илэрсэн зарим асуудлыг цаашид хэрхэн сайжруулж, системийн үйл ажиллагааг илүү тогтвортой, үр ашигтай болгох чиглэлийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэв.