“Оюу толгой” компани боловсролын хөтөлбөрүүдээ зарлалаа.
“Оюу толгой” компани боловсролын хөтөлбөрүүдээ зарлалаа. Та бүхэн 10-р сарын 15-ны дотор www.ot.mn хаягаар орж, цахимаар материалаа явуулаарай. Амжилт хүсье. • Залуусын хөгжлийн хөтөлбөр • Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр • Дадлагажигч ажилтан хөтөлбөр • Шинэ төгсөгч хөтөлбөр “Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд 2010 оноос хойш нийт 3,400 орчим залуу хамрагдаад байна. Эх сурвалж: https://bit.ly/3zd0vvj
“Оюу толгой” компани боловсролын хөтөлбөрүүдээ зарлалаа
“Оюу толгой” компани боловсрол, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаагаа сургууль, коллежийн барилга барьж, тохижуулахаас эхлээд сургалтын хөтөлбөр хамтран боловсруулах, тэтгэлэгт хамруулах зэргээр өргөн хүрээнд зохион байгуулдаг билээ. Манай компаниас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүд нь ахлах ангийн сурагчийн ширээнээс ажлын талбарт гарах хүртэлх бүхий л түвшнийг хамардгаараа онцлогтой. 2010 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 3,000 гаруй оюутан, залуусыг хөтөлбөрүүддээ хамруулаад байна. Бид 2021-2022 оны хичээлийн жилд таван төрлийн хөтөлбөрөө зарлаж байгааг дуулгахад таатай байна. Шинэ хичээлийн жилд нийтдээ 78 оюутан, сурагчдыг хөтөлбөрүүддээ шалгаруулан авна. Материалыг 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2021 оны аравдугаар сарын 15 хүртэл хүлээн авна. https://bit.ly/3kafgL6
ФРАНЦЫН ТЭТГЭЛГИЙН САНХҮҮЖИЛТ, КВОТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Бүгд найрамдах Франц улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Монгол, Францын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1923 оноос эхлэлтэй. Тэр цагаас хойш Францын Элчин сайдын яам виз, тэтгэлгийн зохион байгуулалтын асуудлаар дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэн. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 2015 оноос хойш хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Хамтарсан тэтгэлгээр жил бүр 10 монгол иргэнийг Францын их, дээд сургуулиудын магистрантурт илгээдэг байсныг цар тахлын хүндрэлээс шалтгаалан тэтгэлгийн тоог зургаа болгосон юм. Цаашид тэтгэлгийн санхүүжилт, квотыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа БШУ-ны сайд дурдлаа. БШУ-ны сайдын санаачилгаар Францын ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад ямар сэтгэл судлалын үйлчилгээ үзүүлдэг, сургуулийн сэтгэл судлаачдыг хэрхэн бэлтгэдэг зэрэг асуудлаар харилцан туршлага солилцох сургалтыг зохион байгуулсан. Энэ хүрээндээ Францын талтай сургуулийн орчинд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад дэмжлэг хүслээ. Уулзалтын үеэр Франц улсын Сенатын гишүүд Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан Боловсролын тухай хуулийн шинэчлэлийн талаар онцлон тэмдэглэв. Мөн Франц улсын хувьд 3-5 настай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ олгодог тогтолцооны талаар Сенатын гишүүд туршлагаасаа хуваалцлаа. Талууд Монгол, Францын Боловсролын яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлнэ хэмээлээ Эх сурвалж: https://www.facebook.com/MinistryofEdu