БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2022-2023 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 2 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 2 оюутан, нийт 4 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй. Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл: Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна. БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/117356 хуудсаар авна уу.
Нээлттэй ажлын байрны зар
БШУЯ-ны Боловсролын зээлийн сан нь НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД таныг урьж байна. Үүнд: “Тооцооны нягтлан бодогч” -1 “Гадаад зээл, тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн” -1 “Хүний нөөц, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн ” -1 Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчийн анкет Иргэний үнэмлэхний хуулбар Мэргэжлийн дипломны хуулбар 3,5х4,5 хэмжээтэй цээж зураг 2 хувь Материал хүлээн авах: хугацаа: 2022 оны 04 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн материалыг хүлээн авч байна. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордон 2 давхар Утас: 7004 7009, 99188711
Боловсролын шинэчлэл-2022 үзэсгэлэн
Монголын боловсролын салбарын ХАМГИЙН ТОМ “Боловсролын шинэчлэл”-2022 үзэсгэлэн 12 дахь жилдээ Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд 4 сарын 22-25 өдрүүдэд зохион байгуулагдана.
Фулбрайтын англи хэлний туслах багшийн хөтөлбөр зарлагдлаа…
ФУЛБРАЙТЫН АНГЛИ ХЭЛНИЙ ТУСЛАХ БАГШИЙН ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА… АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба нь 2023 оны хичээлийн жилийн Фулбрайтын Англи хэлний туслах багшийн (Фулбрайтын АХТБ) хөтөлбөрт их дээд сургууль, мэргэжил сургалтын төвүүдээс өргөдлийн материал хүлээн авч эхэллээ. Онлайн өргөдлийн материалыг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өглөөний 8:00 цаг хүртэл хүлээн авах болно. Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://mn.usembassy.gov/2022-fulbright-eta-hi/ хаягаас авна уу.
Польш улсын засгийн газрын тэтгэлгээр магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа /2022-2023/
Тавигдах шаардлага: – Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны); – Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх. Бүртгэл 3 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 8-ны өдрийн 12:00 цаг хүртэл цахимаар явагдана. https://scholarship.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/115935 холбоосоор үзнэ үү.
Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагч болон дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэдийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. ХАМРАХ ХҮРЭЭ: Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн оюутан, гадаадын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэн. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ: Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэд Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын 2.1-2.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох материал, анкетаа сонгон шалгаруулалтын зар гарснаас хойш 30 хоногийн хугацаанд буюу 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл scholarship.esis.edu.mn цахим холбоосоор ирүүлнэ. ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журамтай https://legalinfo.mn/mn/detail/16231249213641 холбоосоор орж танилцах боломжтой. Тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг https://www.meds.gov.mn/post/115744 холбоосоор авна уу. Оюутан, залуустаа амжилт хүсье. Эх сурвалж: https://www.meds.gov.mn/post/115744
Монгол, францын засгийн газар хоорондын 2022-2023 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2022-2023 оны хичээлийн жилд Франц улсын их, дээд сургуулийн магистрын түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна. Хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 22 Тэтгэлгийн зорилго: • Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх; • Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх; • Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх; Тэтгэлэг олгох чиглэл: • Магистрын сургалт /франц болон англи хэл дээр/ • Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно. Тавигдах шаардлага: • Монгол Улсын иргэн байх; • Франц дахь их, дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх, • Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх; Өмнө нь Монголын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд суралцаж байгаагүй байх. Англи хэлний мэдлэг: • TOEFL-ын 40-өөс доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-аас доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна. Франц хэлний мэдлэг: • DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL–н B2 түвшин • DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) • TCF–н диплом B2-оос дээш болон нэмэлт шалгалтын диплом • Хэрэв та франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Улаанбаатар дахь Аллианс франсайз төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу. Бүрдүүлэх баримт бичиг: • Бүрэн, зөв бөглөсөн анкет /татаж авах/; • CV буюу товч намтар; • Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эсээ /франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4 хуудсын 2 нүүрээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/; • Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт; • Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт. Францын их, дээд сургуульд бүртгүүлэх талаар мэдээллийг Аллианс франсайз төвд байрлах Campus France-н төлөөлөгчөөс авна уу. Утас: 351914 • Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулийн ректорын тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал; • Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг + нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар; Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр, өөрөөр хэлбэл 2 байгууллагад илгээх зорилгоор тус тусад нь/ бүрдүүлнэ. 2022 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ДОТОР дараах хаягаар Францын Элчин сайдын яаманд ирүүлнэ үү. “Сургалтын тэтгэлгийн хүсэлт” гэж хаяглан Энх тайвны өргөн чөлөө -15 Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-ны харуулд өгнө. Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй. Сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтыг баримт бичигт тулгуурлан үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн үе шаттай зохион байгуулах ба бичиг баримтыг БШУЯ болон Францын ЭСЯ-ны хамтарсан хороо 2022 оны 5 дугаар сарын 1-10-ны хооронд хянан шалгаруулах ба шалгарсан иргэдэд 2022 оны 5- дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд 2 дахь шатны ярилцлагын товыг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ. Монгол, Францын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ. • Угтуулан тосох үйлчилгээ авах, • Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх, • Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрын зардалд зориулагдсан мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах, • Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ • Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах, • Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах, • Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрын төлбөрийг буцаан авах, мөн Францын их, дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх, • Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх, • Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөх. Тэтгэлэг нь Франц дахь их сургуулийн сургалт, амьжиргааны бүх зардал, бусад зардлыг бүгдийг бүрэн хангах хэмжээтэй бус гэдгийг анхаарч, хувийн зүгээс нэмэлт санхүүжилттэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Холбоо барих : Нэмэлт мэдээллийн талаар Францын Элчин сайдын яам Соёл, хамтын ажиллагааны хэлтэс Хатагтай Тогтохын Төрням Утас: 11-324519 Цахим хаяг: turnyam.togtokh@diplomatie.gouv.fr Мөн, Монгол дахь Кампус Франс Фэйсбүүк хуудас: Campus France en Mongolie Цахим хаяг: ecf-ub@afm.mn хаягаар хандана уу. Түүнчлэн, дараах холбоосуудаар дамжуулан Франц улсад суралцахтай холбоотой мэдээллийг судлах боломжтой. ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) – Францад сурч , амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга. http://www.cnous.fr ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД – Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаарх чухал хэрэгтэй мэдээллүүд. http://www.education.gouv.fr КАМПУС ФРАНС – Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд. http://www.campusfrance.org Эх сурвалж: https://www.meds.gov.mn/post/115574
Бельгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
DUO-Бельги / Валлония-Брюсселийн тэтгэлэгт хөтөлбөрт /DUO-Belgium/Wallonia-Brussels/ 2022 оны 2-р сарын 14-өөс 2022 оны 4-р сарын 28 хүртэл бүртгүүлэх боломжтой болсныг мэдэгдэхэд таатай байна. DUO-Бельги/Валониа-Брюссель хөтөлбөрийг Бельги/Валониа-Брюссель болон Азийн АСЕМ-ын гишүүн орнуудын хооронд профессор/судлаачдын солилцоог дэмжих зорилгоор Судалгаа, Дээд Боловсролын Академи (ARES) удирдан явуулдаг. DUO-Бельги/Валлониа-Брюссельд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Азийн их сургуулийн профессорууд/судлаачид Бельги/Валониа-Брюссельтэй солилцоо хийх санхүүгийн дэмжлэг авах боломжтой. DUO-Бельги/Валлониа-Брюссель 2022 хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй лавлах бол дараах хавсралтаас авна уу. 1. DUO-Бельги/Валониа-Брюссель 2022 Ерөнхий тайлбар 2. DUO-Бельги/Валониа-Брюссель 2022 Өргөдлийн маягт Мөн та DUO-Бельги/Валлониа-Брюсселийн тэтгэлэгт хамрагдахтай холбоотой мэдээллийг ARES-ийн вэб сайтаас https://www.ares-ac.be/en/relations-internationales/asem-duo-grant эсвэл ASEM-DUO-ийн Нарийн бичгийн дарга нарын газар http://www.asemduo.org вэбсайтаас авах боломжтой. Эх сурвалж: https://www.meds.gov.mn/post/114770
Австралийн тэтгэлгийн 2023 оны цахим бүртгэл эхэллээ
Австралийн тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл гаргагчдыг мэргэжлийн болон хувь хүний чадамж, суралцах чадвар, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог. Хөдөө, орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнхийг тэтгэлэгт өргөдөл гаргахыг дэмжинэ. Өргөдлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авна. Тэтгэлгийн өргөдөл, болзол шалгуур, сонгон шалгаруулалтын үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org цахим хуудсаас авна уу. Австралийн тэтгэлэг нь дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчдыг бэлтгэдэг Австралийн Засгийн газраас хэрэгжүүлдэг урт хугацааны тэтгэлэг юм. Тэтгэлэгт хамрагсад Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ тус улсад суралцан мэдлэг, судалгааны арга барил, мэргэжлээ дээшлүүлэх боломж олгодог. Эх сурвалж: www.australiaawardsmongolia.org
Энэтхэгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
БНЭУ-ын Соёлын харилцааны зөвлөлийн 2022-2023 оны тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж байна. Хөтөлбөрөөр хэл шинжлэл, шинжлэх ухаан, инженер, IT, архитектор, нийгмийн ухаан, дүрслэх урлаг, тайзны урлаг, буддизм судлал зэрэг мэргэжлээр баклавр, мастер, доктор, докторын дараах зэргийн сургалтад хамрагдах боломжтой. Насны хязгаар: 18-30 нас /докторын хөтөлбөрт 45 нас/ Шаардлага: Англи хэлний мэдлэгтэй байх Давуу тал: Жилийн тэтгэлэг, сургалтын төлбөр, байр, сарын стипенд, визний зардал зэрэг багтана. Хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 30 Дэлгэрэнгүй мэдээлэл: https://eoi.gov.in/ulaanbaatar/ Эх сурвалж: https://eoi.gov.in/ulaanbaatar/