БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/
БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/ Нэг. Тавигдах шаардлага • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+); • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш); • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны); • Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх; Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл: • Хөдөө аж ахуй • Мэдээлэл, харилцаа холбооны технологи • Хүрээлэн буй орчин судлал • Нано шинжлэх ухаан, инженерчлэл • Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш • Тусгай хэрэгцээт боловсрол • Биотехнологи, био-инженерчлэл • Хими, биологи Гурав. Бүртгэл Бүртгэл 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23.59 цаг хүртэл цахимаар явагдана. https://scholarship.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг: Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд: • Цахим өргөдөл • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар; • Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар /их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид суралцдаг тохиолдолд/; • Иргэний үнэмлэхийн хуулбар; • Гадаад паспортын хуулбар; • Тодорхойлох захидал /Багш-1, Ажлын газар-1/; • Бүгд Найрамдах Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /Монгол хэл дээр 500 үгээс доошгүй бөгөөд мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн байх/ Магистрын сургалтад бүртгүүлсэн иргэд: • Цахим өргөдөл • Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах); • Иргэний үнэмлэхийн хуулбар; • Гадаад паспортын хуулбар; • Тодорхойлох захидал /Багш-1, Ажлын газар-1/; • Бүгд Найрамдах Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /Монгол хэл дээр 600 үгээс доошгүй бөгөөд мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн байх/; • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товч дарж баталгаажуулахыг анхаарна уу. Бүртгэл дуусах хугацаа дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт Боловсролын мэдээллийн технологийн төвийн 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын 70120939 дугаараас тус тус лавлана уу. Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү. Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна. Дөрөв. Сонгон шалгаруулалт Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай байна. Баримт бичгийн бүрдүүлэлт Тэтгэлэгт хөтөлбөр горилогчийн ирүүлсэн бичиг баримтын бүрдэл, эссэний агуулга, ач холбогдол, өөрийгөө илэрхийлсэн байдал зэрэгт үнэлгээ өгнө. Ярилцлага Ярилцлагын цагийн хуваарь, оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны вэбсайтад байршуулна. Нийт сонгон шалгаруулалтад оролцсон иргэдийг баримт бичгийн бүрдүүлэлт, ярилцлагын нийлбэр оноогоор жагсааж, хамгийн өндөр оноо авсан иргэдэд тэтгэлэг олгоно.
Тэтгэлэгт хэн хамрагдаж болох вэ?
Тэтгэлэгт хэн хамрагдаж болох вэ? • Дотоодын их, дээд сургуулийн 2, 3 дугаар курсийн сүүлийн гурван улирал 3,4 ба түүнээс дээш голч дүнтэй суралцсан оюутнууд /10 ХҮРТЭЛ САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ/ • Гадаадын шилдэг их дээд сургуулиудын магистр, докторын сургалтад урилга авсан элсэгчид /СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ/ • Биеийн тамир, спорт, соёл урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд Бүртгэл хаагдах хугацаа: 2023.04.23 хүртэл #ШинэСэргэлт #ШинэМянган #Тэтгэлэг
БШУЯ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЗАРЛАГДЛАА (2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ)
Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2023-2024 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна. Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 4 дүгээр сарын 15 Тэтгэлгийн зорилго: • Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх; • Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх; • Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх; Тэтгэлэг олгох чиглэл: Магистрын хөтөлбөр /Франц болон Англи хэл дээр/ • Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер, эдийн засаг, хууль зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно. Тавигдах шаардлага: • Монгол улсын иргэн байх; • Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх, • Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх; • Өмнө нь Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх Англи хэлний мэдлэг: • Хүчинтэй төгөлдөр IELTS-ын 5,5 эсвэл IBT TOEFL-н 50-с доошгүй оноотой байх Франц хэлний мэдлэг: • DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин; • DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ; • TCF –н диплом B2 -с дээш болон нэмэлт шалгалтын диплом; • Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Улаанбаатар дахь Аллианс франсайз төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу. Бүрдүүлэх баримт бичиг: • Бүрэн, зөв бөглөсөн анкет /татаж авах/; Formulaire de demande en français (PDF – 341.1 ko) Мэдүүлэг монгол хэл дээр (PDF – 355.8 ko) • CV буюу товч намтар; • Суралцах зорилго, төлөвлөгөө, судалгааны ажлыг багтаасан эссэ /Франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, Англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4 хуудсанд 2 нүүрнээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/; • Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт; • Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт; /Франц Улсын их, дээд сургуульд бүртгүүлэх талаар мэдээллийг Аллианс франсайз төвд байрлах Campus France-н төлөөлөгчөөс авна уу. Утас: 351914/ • Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал; • Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг, нийгмийн даатгалын тодорхойлолт ; /Е-Mongolia-аас татаж авна уу/ • Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр, өөрөөр хэлбэл 2 байгууллагад илгээх зорилгоор тус тусад нь 1, 1 хувь бүрдүүлнэ. 2023 ОНЫ 4 САРЫН 15-НЫ ДОТОР дараах хаягаар Францын элчин сайдын яаманд ирүүлнэ. “Сургалтын тэтгэлгийн хүсэлт” гэж хаяглан Энх тайвны өргөн чөлөө -15 Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-ны харуулд өгнө. Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй болохыг анхаарна уу. Сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтыг баримт бичигт тулгуурлан үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна. Тэтгэлэг горилогчдос ирүүлсэн бичиг баримтыг БШУЯ болон Францын ЭСЯ ны хамтарсан хороо 2023 оны 5-р сарын 1 нээс 10 ны хооронд хянан шалгаруулах ба шалгарсан хүмүүст 2023 оны 5-р сарын 20 ны хүртэлх хугацаанд 2 дахь шатны ярилцлагын товыг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ. Монгол, Францын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ. . • Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх ; • Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах; • Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ; • Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах; • Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах; • Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх; • Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх; • Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөнө. Жич: Тэтгэлэг нь Франц дахь их сургуулийн сургалт, амьжиргааны бүх зардал, бусад зардлыг бүгдийг бүрэн хангах хэмжээтэй бус гэдгийг анхаарч, хувийн зүгээс нэмэлт санхүүжилттэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Холбоо барих: Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: • Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар /Утас: 7012-0939/ • Францын Элчин сайдын яамны Соёл, хамтын ажиллагааны хэлтэс /Утас: 11-324519, Цахим хаяг: turnyam.togtokh@diplomatie.gouv.fr/ • Мөн, Монгол дахь Кампус Франс Фасебүүк хуудас: Campus France en Mongolie Цахим хаяг: ecf-ub@afm.mn хаягаар хандана уу. Түүнчлэн, дараах холбоосуудаар дамжуулан Францад суралцахтай холбоотой мэдээллийг судлах боломжтой. • ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) – Францад сурч, амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга. http://www.cnous.fr • ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД – Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаархи чухал хэрэгтэй мэдээллүүд. http://www.education.gouv.fr • КАМПУС ФРАНС – Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд. http://www.campusfrance.org
ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛОМЖ
ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛОМЖ Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөр Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжинэ. Сум, хороо бүрээс Элсэлтийн Ерөнхий Шалгалтад хамгийн өндөр авсан 1 сурагчийг шалгаруулж хэлний бэлтгэлд хамруулна. 1 жил хэлний бэлтгэлд хамрагдсан сурагчид гадаадын их дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах юм. Эхний жилийн хөтөлбөрийн хүрээнд 200 гаруй оюутан 13 улсад суралцаж байна Ерөнхий сайдын тэтгэлэг Ерөнхий сайдын тэтгэлэг мөн 2 дахь жилдээ зарлагдаад байна. Магистр докторын түвшинд 50 хүртэл оюутан, бакалаврын /дотоодын сургуульд/ түвшинд 50 хүртэлх оюутныг сургана. Тухайн суралцагч – Хэлний онооны болзол хангасан байна – Дэлхийн шилдэг сургуулийн урилгатай байх – Тэтгэлгийн тодорхой хувийг тухайн сургуулиас олгох баталгаа гаргасан байх, – Тэргүүлэх мэргэжлээр суралцах гэсэн үндсэн шалгууртай. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.shinemyangan.mn/ сайтнаас авч, бүртгүүлэх боломжтой. Дэлхийн шилдэг 50 сургуульд элсэгч Өмнө нь дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгд тэнцсэн тохиолдолд зээл, тэтгэлэг хамруулдаг байсан бол шинэчилсэн журмаар ТОП 50 сургуулийн үндсэн ангид элсэх урилгаа авсан оюутнуудыг тэтгэлэгт хамруулна.
E MONGOLIA ПЛАТФОРМ ДЭЭР ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН “E STUDENT” ЦОНХ АЖИЛЛУУЛНА:
Монгол Улсын Ерөнхий сайд дотоодын их дээд сургуульд суралцаж байгаа 150 орчим мянган оюутны төлөөлөлтэй өнгөрсөн 7 хоногт уулзсан. Уулзалтын өмнө оюутнууд өөрсдийн өмнө тулгамддаг 10 асуудлыг эрэмбэлж засгийн газрын тэргүүнд хүргүүлсэн юм. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Оюутны талаар авах арга хэмжээний тухай” тогтоол баталлаа. Оюутнуудын өмнө тулгамддаг асуудал ба шийдэл: 1. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагч оюутныг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах арга хэмжээг 2023 онд багтаан зохион байгуулахаар боллоо. 2. Төрийн өмчийн 6 их сургуулийн эрүүл мэндийн төвийг өргөжүүлж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана. 3. Цэргийн сургуулиас бусад “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах их, дээд сургууль, коллежийн оюутны тоог 1500-д хүргэнэ. 4. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын сурагч, оюутанд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн картыг “И-Монголиа” системийг ашиглан олгох, цэнэглэх, ашиглах боломж бүрдүүлнэ. 5. И-Монголиа системд оюутны хэсэг үүсгэж, блокчэйн технологид суурилсан боловсролын бичиг баримт, дипломыг бүртгэх, баталгаажуулалт хийх, дүн болон суралцах үйл ажиллагаатай холбоотой тодорхойлолт авах, оюутны зээл, тэтгэлгийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох, номын сан, соёлын үйлчилгээнд хөнгөлөлт эдлэх боломжийг бий болгоно. 6. Оюутны болон төгсөгчийн хөдөлмөр эрхлэлтийг нийгмийн даатгалын систем, иргэний бүртгэлийн системд суурилан мөшгөх судалгаа хийх, сургууль мэргэжлээр хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн эрэлт хэрэгцээг тодорхойлж, олон нийтэд мэдээлэл авах боломжоор хангах үйл ажиллагааг И-Монголиа системтэй холбон хөгжүүлнэ. 7. “Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам”-ыг 2023 оны II улиралд багтаан шинэчилж, оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээрх үйл ажиллагааг их, дээд сургуулийн оюутны холбоодтой хамтран Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем И-жоб /Ejob/-оор дамжуулан түгээн дэлгэрүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. 8. Оюутан залуусын сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын номын сан болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулах боломж, нөхцөлийг судлан шийдвэрлэнэ.
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос эхлэн 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Өнөөдөр тус төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон Улсад суралцах болзол хангасан 12 оюутанд батламж гардууллаа. Бтламж гардсан 12 оюутан Япон Улсад инженер технологийн чиглэлээр суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ ажиллана. Бакалаврын хамтарсан хөтөлбөрт нийтдээ 320 оюутан суралцуулахаар төлөвлөснөөс 292 оюутан хамрагдаж 91.2%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2 жил суралцаад Япон Улсын Консорциумын 10 их сургуульд 3-р дамжаанаас шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер мэргэжлээр суралцаж хос дипломтой төгсдөг онцлогтой. Төсөл 1 жилээр сунгагдсантай холбогдуулан сүүлийн элсэлтийн оюутнуудад дахин шалгалт өгөх боломж бүрдэж өнөөдөр 3 оюутан шилжин суралцах эрхээ авлаа. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд суралцсан 240 оюутан сургуулиа амжилттай төгсөж эх орондоо ирж мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа бол одоо 48 оюутан Япон Улсад суралцаж байна. Төслийн үндсэн 3 хөтөлбөрийн хүрээнд 2023 оны байдлаар нийт 876 оюутан, судлаач, багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 87.6 хувийг эзэлж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН 2023 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-д төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулийн оюутан залуучуудтай өнөөдөр уулзах үеэрээ албан ёсоор зарлалаа. Орон даяар эхлүүлсэн уг хөтөлбөрт нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриаллаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч иргэнийг хөгжүүлэх, шилдэг мэргэжилтэн-манлайлагчийг бэлтгэх, дэмжих, урамшуулахад энэ тэтгэлгийн зорилго оршино. Тэтгэлэг горилогчид www.ShineMyangan.mn цахим хуудас руу нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэнэ үү.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ЗӨВЛӨМЖ:
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ЗӨВЛӨМЖ:
Оюутан элсүүлэх журам шинэчлэгдэн батлагдсан байна.
Оюутан элсүүлэх журам шинэчлэгдэн батлагдсан байна.
ШУТИС-ИЙН ОЮУТНУУД КАНБЕРРАГИЙН ИХ СУРГУУЛЬД ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРӨӨР СУРАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канберрагийн их сургуулийн Ерөнхийлөгч Падди Никсонтой уулзаж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцан, хоёр улсын их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтын үеэр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Канберрагийн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах, багш, оюутан солилцох, мөн 1+2, 2+2 зэрэг хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канберрагийн их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн факультетын үйл ажиллагаатай танилцаж, CISCO компанийн шугамаар богино хугацааны сургалт зохион байгуулж буй туршлагаас хуваалцан, Монгол Улсад хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрийн талаар ярилцав.