Боловсролын зээлийн сантай хамтран ажиллах даатгалын компани сонгон шалгаруулах урилга
Боловсролын зээлийн сантай хамтран ажиллах даатгалын компани сонгон шалгаруулах урилга Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сан нь гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын шалгуурт тэнцсэн иргэдэд сургалтын төлбөрийн зээл, тэтгэлэг, амьжиргааны зардал, эргэн төлүүлэх гэрээний үүргийг хангуулах чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага юм. Манай байгууллага нь дээрх суралцагчдын санхүүгийн болон гэнэтийн ослын улмаас тохиолдож болзошгүй эрсдэлээс хамгаалах, амь нас, олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар зарлаж байна. Бидэнтэй дээрх чиглэлээр хамтран ажиллах өрсөлдөхүйц нөхцөл санал болгох, эрх бүхий байгууллагуудыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Сонгон шалгаруулалтад оролцох байгууллага дараах материалыг ирүүлнэ үү: Шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн албан бичиг Байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, туршлагын талаарх дэлгэрэнгүй танилцуулга Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар Тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар Санал болгож буй даатгалын бүтээгдэхүүн болон нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл /даатгалын төрөл тус бүрээр хамрагдах болон хамрагдахгүй нөхцөлүүд, даатгалын хувь хэмжээ, нөхөн төлбөрийн мэдээлэл, хөнгөлөлт, урамшуулал гэх мэт/ Хамтран ажилладаг давхар даатгагчийн мэдээлэл /ямар, ямар даатгалын бүтээгдэхүүнүүдэд хамгаалалт үзүүлдэг, хамтран ажилласан жил гэх мэт/ Үнийн санал Оролцогч байгууллагын үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 11 сарын 30-ны 17 цаг 30 минут. Материал хүлээн авах хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Чагдаржавын гудамж 32/2, Сав плаза 11 давхар. И-мэйл хаяг: contact@elf.gov.mn
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА:
Архив, бичиг хэргийн ажилтан – 1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Эдийн засаг, бизнес менежмент, архив судлал мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Архивын үйл ажиллагааг баримт бичгийн үндсэн заавар, журмын дагуу хүлээн авах, хадгалах, хөтлөх, тайлагнах чадвартай Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу албан бичиг боловсруулах чадвартай Төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Чагдаржавын гудамж – 32/2, “SAV PLAZA” оффисын 11-н давхар
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА
1. Дотоодын зээл тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: ➡️Боловсролын болон эдийн засаг, статистик бизнес менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй ➡️Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн. ➡️Мэргэжлээрээ 2-оос дээш жил, төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай ➡️Асуудалд дүн шинжилгээ хийх, төлөвлөх, тайлагнах чадвартай ➡️Мэдээллийн технологийн сүүлийн үеийн программ хангамж, техникийг хэрэглэх чадвартай байх; ➡️Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвар эзэмшсэн байх 2. Санхүүгийн хэлтсийн дарга-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: ➡️Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, татвар, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй ➡️Төр, боловсрол, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн ➡️Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил, Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх ➡️Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, Асуудал шийдвэрлэх, чадвартай ➡️Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх 3. Ерөнхий нягтлан бодогч-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: ➡️Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй ➡️Төр, боловсрол, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн ➡️Ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил ажилласан байх, эсвэл санхүү, төрийн сангийн газар, хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх ➡️Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, Асуудал шийдвэрлэх, чадвартай ➡️Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх 4. Мэдээлэл технологийн мэргэжилтэн-1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: ➡️Сүлжээний инженер, программ хангамж, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй ➡️Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил, Төрийн албанд 1-ээс доошгүй жил ажилласан байх ➡️График дизайны програм дээр ажиллах чадвартай байх ➡️Дотоод сүлжээний мэдлэгтэй байх БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: ➡️ Төрийн албан хаагчийн анкет; ➡️ Иргэний үнэмлэхийн хуулбар; ➡️ Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 ✉️И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn 🏫Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар
МУЗГ-ын шинэчлэгдсэн тогтоол
МУЗГ-ын 2022 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр 346 дугаар тогтоол “ТӨРӨӨС ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ, ТЭТГЭЛГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” “ТӨРӨӨС ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ, ТЭТГЭЛГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ”
Ажлын байрны нээлттэй зар
ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР: “Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн”-1 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР: “Олон нийт, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн” – 1 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР: “Сургалтын зээл тэтгэлгийн хэлтсийн дарга” – 1 “Сургалтын зээл тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн” – 1 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 И-мэйл: contact@elf.gov.mn, uranchimeg@elf.gov.mn Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар
УНГАР УЛСАД 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
“Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын “2021-2023 онд хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд эхний шатны шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, сүүлийн шатны шалгаруулалтыг Унгар Улсын Темпус олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулж, тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгар Улсын Темпус олон нийтийн сан, хүлээн авч суралцуулах сургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу. Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдсанаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг (https://stipendiumhungaricum.hu/) холбоосоор англи хэл дээр үзэж танилцана уу. Унгар Улсын Темпус олон нийтийн сангийн дээрх цахим хуудсаас та тэтгэлгийн зорилго, төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэдгээрт тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалт хийгдэх хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг мэдээллийг сайтар судалж, танилцахыг зөвлөж байна. Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэн нь холбогдох баримт бичгээ бүрэн бүрдүүлж, цахим анкетийг зөв бөглөх ёстой. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, иргэдээс байнга лавладаг асуултын хариултыг өгөгдсөн цахим хуудсаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг BA_MA_OTM_Call_for_Applications_2023_2024.pdf (stipendiumhungaricum.hu) /uploads/files/PhD_Call_for_Applications_2023_2024.pdf мөн татаж авах боломжтой. Жич: Цахим анкет бөглөхдөө суралцах сургууль, хөтөлбөр болон хэлийг сонгосон байх шаардлагатай бөгөөд үүнтэй холбогдох мэдээллийг мөн дээрх цахим хуудаст өгөгдсөн холбоосоор үзэж танилцана уу. Өргөдөл гаргагч нь сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөх тул энэ мэдээлэлтэй урьдчилан сайтар танилцахыг зөвлөж байна. Түүнчлэн бакалавр, магистрт суралцахаар өргөдөл гаргагч зөвхөн доор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтойг анхаарна уу. Суралцуулах мэргэжлийн чиглэл Унгар Улсын Засгийн газрын (VI.9.) 2015 оны 139 дүгээр тогтоолын 2 болон 3 дугаар хавсралтын дагуу оролцогч талуудын харилцан тохиролцсоноор дараах мэргэжлийн чиглэлүүдээр суралцуулна. – Бакалавр: Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас Унгар хэл, Сурган хүмүүжүүлэх зүй, Сэтгэл судлал, Нийгмийн ухааны салбараас Харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан, Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн салбараас Компьютерийн шинжлэх ухааны инженерчлэл, Компьютерийн шинжлэх ухаан, Инженерийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Сургуулийн өмнөх боловсрол, Спортын шинжлэх ухаан, Байгалийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлагийн салбараас Хөгжмийн бүтээлч урлаг ба хөгжим судлал, Урлагийн боловсрол зэрэг чиглэлээр; – Магистр: Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас Кино судлал, Сэтгэл судлал, Археологи, Боловсролын шинжлэх ухаан, Нийгмийн ухааны салбараас Эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, санхүүжилт, Үндэстэн ястан, Цөөнхийн бодлого, Харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан, Соёлын антропологи, Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн салбараас Компьютерийн шинжлэх ухааны инженерчлэл, Анагаах ухааны биотехнологи, Компьютерийн шинжлэх ухаан, Инженерийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Спортын шинжлэх ухаан, Байгалийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлагийн салбарын бүх чиглэлээр; – Бакалавр, магистрын хосолсон (One Time Master) хөтөлбөрт: Мал эмнэл зүй, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Спортын шинжлэх ухаан, Урлагийн салбарын бүх чиглэлээр; – Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй – Ахисан түвшний дараах мэргэшлийн сургалт: Strategic Engineering and Sustainability Leadership, Lean Engineer, Lean Manager, Highest Specialized Solo Piano Performance, Transportation Engineering in Aviation, Humanitarian Response Manager, Kodály System, Urban Social Development, EHS manager. Суралцуулах мэргэжлийн чиглэлд багтаагүй мэргэжлээр суралцуулахгүй болохыг анхаарна уу. Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах Өргөдөл гаргагч нь 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Унгар Улсын Темпус олон нийтийн сангийн дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ. Боловсрол, шинжлэх ухааны яам нь цаасаар болон цахим хэлбэрээр анкет, баримт бичгийг хүлээн авахгүй болно. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний анкет, баримт бичгийг хянан шалгасны дараа Боловсрол, шинжлэх ухааны яаманд ирүүлнэ. I ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ: Боловсрол, шинжлэх ухааны яам 2023 оны хоёрдугаар сард Унгарын талаас ирүүлсэн Монгол Улсын иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна. II ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ: I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг 2023 оны 3-5 дугаар сард өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль нь шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд өөрт нь хувийн цахим шуудангаар нь ирүүлнэ. Жич: Боловсрол, шинжлэх ухааны яам энэхүү шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй тул нэр дэвшигч өөрийн цахим шууданг тогтмол шалган, хариу бичих, харилцаа холбоо хийх үүргийг хүлээнэ. Сургуулийн тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах болон дахин шалгалтад оролцох боломжгүйг анхаарна уу. Шалгаруулалтын хариуг 2023 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Темпус олон нийтийн сан нь нэр дэвшсэн иргэнд өөрт нь шууд ирүүлнэ. Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг Темпус олон нийтийн санд 2023 оны наймдугаар сарын 1-ний дотор хариу мэдээлэх үүрэгтэй. Тэтгэлгээр суралцах эрх авсан иргэн визэд орно.
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР: “Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн” – 1 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: ➡️ Төрийн албан хаагчийн анкет; ➡️ Иргэний үнэмлэхийн хуулбар; ➡️ Боловсролын баримт бичгийн баталгаажсан хуулбар; ХОЛБОО БАРИХ: 7004-7009 дотуур дугаар – 2/7 ✉️И-мэйл: uranchimeg@elf.gov.mn 🏫Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж – 23, “Tod Tower” оффисын 8, 11-н давхар