Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зээл суралцагчдын сонгон шалгаруулалтын 13 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2024 оны 06 дугаар сарын 25-ны 10:00-21:00 хооронд хуралдаж дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:
- Нийт сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн суралцагчдаас баримт бичгийн иж бүрдэл хангасан, баримт бичгийн иж бүрдэл хангаагүй суралцагчдад сонгон шалгаруулалтаас хасагдсан мэдээллийг тус сангийн сайт болон цахим шуудангаар хүргүүллээ.
- Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 102 дугаар тогтоолын “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.1.2 дахь заалтын дагуу өргөдөл, гомдол гаргахдаа Боловсролын зээлийн сангийн дэргэд байгуулагдсан ажлын хэсэгт гаргана. Иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах мэргэжилтэн: Утас: 70047009 /Ажлын цагаар/
- Мөн тус журмын 13.7 дахь заалтын хүрээнд ирүүлсэн өргөдөл, гомдолд ажлын 5 хоногийн дотор хариу өгөхтэй холбогдуулан “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-ний ярилцлагын шалгалтыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13:00 цаг болгон хойшлуулсан.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ
2024-06-27