Нөхцөл

  • Анх удаа бакалавр, магистр, докторын шатлалд суралцаж байгаа Монгол Улсын иргэн байх
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх

Тавигдах шаардлага

  • Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх
  • Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
  • Өдрийн ангид суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
  • Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх
  • Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан элсэлтийн ерөнхий шалгалтад 500 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх

                                                                                              /Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор нэмсэн/

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл /ТАТАХ…/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/

Монгол улсын засгийн газрын 46 дугаар тогтоол

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/13316?lawid=13316