Өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршил, мансууруулах эм, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой #АНЗААР арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.
Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ энэ сарын 10-наас 18-ны өдрүүдэд Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад болох юм.
Арга хэмжээний хүрээнд:
🔸 Энэ төрлийн зөрчил, гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл, шинж тэмдэг, илрүүлэлт, авсан арга хэмжээ
🔸 Хүүхэд залуучуудыг урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил, татгалзах соёлд сургах, хорт зуршлаас ангид байлгах
🔸 ЕБС, МБСБ, Политехник коллеж, их дээд сургуулийн багш ажилтан, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан нарт энэ чиглэлээр ажиллах ажлын чиглэл, дадлага олгох
🔸 Эцэг эх, асран хамгаалагчдад өсвөр насны хүүхэд залуустаа зөв үлгэр дуурайлал үзүүлэх, хорт зуршлаас ангид соёлыг төлөвшүүлэх, эергээр нөлөөлөх нь зэрэг сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна.