“Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан
сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” ERASMUS+MONGWBL төслийн үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо.
Европын холбооны төлөөлөл Герман, Франц, Румын, Грек улсын их сургуулиуд, Монгол Улсаас БШУЯ, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Дорнод их сургууль, Соёл урлагийн их сургууль, Төрийн банк, Голомт банк, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран энэ төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн гол үр дүн болох төгсөгчид “Ажлын байранд суурилсан сургалт”-д хамрагдаж төгсөөд шууд ажлын урилга авч, одоо тухайн байгууллагадаа үндсэн ажилтнаар ажиллаж байгаа оюутнууд өөрийн сурсан мэдсэн зүйл, ажлын туршлага, өөрийн ур чадвар, хувь хүний хөгжилд гарсан гол өөрчлөлт, үр дүнгээ хуваалцав.
Цаашид төслийн үр дүнг дээд боловсролын салбарт хэрэгжүүлэхийн тулд
🔸️ Их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангасан, төгсөгч бэлтгэхэд шаардлагатай зохицуулалтыг төрөөс хэрэгжүүлэх
🔸️ Их, дээд сургуулиудын сургалт, дадлагын уламжлалт тогтолцоог шинэчлэх
🔸️ Ажил олгогчийн зүгээс их сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох хэрэгцээ шаардлага бий болж байна.