Багш нарын баярыг тохиолдуулан НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр
🔸 Нийслэлийн “шилдэг зөвлөгч багш
🔸 Шилдэг зөвлөгч удирдах ажилтан
🔸 Шилдэг контент бүтээгч багш
🔸 Шилдэг менежменттэй удирдлагын баг
🔸 Тэгш хамруулагч байгууллага
🔸 Боловсролд ээлтэй засаг дарга
🔸 Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан
🔸 Боловсролд ээлтэй хөрөнгө оруулагч нарыг шалгаруулан хүндэтгэл үзүүлэв.
Мөн энэ арга хэмжээний үеэр боловсролын салбарт гэр бүлээрээ хүчин зүтгэж байгаа 9 гэр бүлд түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны батламжийг гардууллаа. Нийслэлийн хэмжээнд 828 хос боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байна. Үүнээс гадна 518 багш удам дамжин боловсролын байгууллагад багшилж байна.