“Монгол ур чадвар-2023” тэмцээн мужаан, өрөг угсралт, сантехник, тогооч, цахилгаан, гагнуур, CNC токарь, график дизайн гэсэн найман мэргэжлээр зохион байгуулагдаж байна. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх уг тэмцээн гурван үе шаттай үргэлжлэх юм.
2 дугаар шатны тэмцээн 10 дугаар сарын 1-нээс 3-ний өдрүүдэд Техник Технологийн Политехник Коллеж, ШУТИС-МехТС, Герман-Монголын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр явагдаж байна. Эхний шатанд оролцсон 138 суралцагчаас 41 нь шалгарч энэ шатанд өрсөлдөж байгаа.
Харин сүүлийн шатны шалгаруулалт 12 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд болж тэмцээний үндэсний ялагчид 2024 онд Бүгд найрамдах Франц улсын Леон хотод зохион байгуулагдах “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.
Дэлгэрэнгүйг: https://www.meds.gov.mn/post/132933