Шинийг эрэлхийлэгч залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab Mongolia‘23 форумд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Форум нь олон талт оролцогчдод өөрсдийн инновацийг жолоодох, харилцааны ур чадвараа хөгжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, үр нөлөөтэй, тогтвортой хамтын нийгэмлэгийг хөгжүүлэх орон зайг бий болгоход дэмжлэг үзүүлхээр бүхий л салбарын эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, дэвшилтэт технологи, шинэлэг төсөл, санаагаа шүүгчид болон бусад мэргэжилтнүүдэд 3 минутын дотор багтаан танилцуулах боломжийг олгодог.
Үндэсний ялагч Монгол Улсаа төлөөлөн энэ оны 11 сарын 7-ны өдөр 🇩🇪Берлин хотноо зохион байгуулах 🌍Falling Walls Lab Int. Finale-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчидтай өрсөлдөх эрхийг авна. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Science Summit-д сонсогчоор оролцох эрхтэй ба олон улсын ялагч мөнгөн шагналтай.
Falling Walls Lab Mongolia форум 2023 оны 09 сарын 25-нд 14.00 цагаас МУИС-ын Номын сангийн хурлын танхим 502 ба www.zoom.us онлайн платформоор танхим-цахим хосолсон hybrid хэлбэрээр зохион байгуулагдана. Оролцогчдын бүртгэл https://falling-walls.com/lab/apply/mongolia/ хаягаар 2023 оны 09 сарын 17-ны өдрийг дуустал явагдана.
Форумын ерөнхий зохион байгуулагчаар “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ Arts&Media Project Management&Consulting, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа Oyuntuya Oyunjargal,
Хамтран зохион байгуулагчаар Боловсрол, шинжлэх ухааны яам, “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” German Mongolian Institute for Resources and Technology – GMIT,
Албан ёсны түншээр , Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ,
Дэмжигчээр: Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/, INWES – олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоо тус тус дэмжин хамтран ажиллаж байна.